Мөч, хором, сар, жил. Хөл хөнгөрчээ. Тэр өдрөөс хойш нулимс, инээд хоёрыг мартав. Худлаа хэлж сурлаа. Хууран мэхлэх боллоо. Ээжийгээ орхилоо. Гунигласангүй. Нөхдөө хаялаа. Ганцаардсангүй. Дэлхий миний төлөө эргэнэ. Нар миний төлөө мандана. Хүмүүс миний төлөө амьдарна. Одод миний төлөө гялалзана. Энд надаас өөр хэн ч үгүй. Мөч, хором, сар, жил…Үсэнд хяруу унаж, үр хүүхдүүд орхив. Дэлхий хөлийг минь тээршааж, нар салхивчаар цухалзана. Хүмүүс намайг мартаж, одод гэрлээ хумина. Тэр мөчид дахиад л түүнийгээ үгүйлж эхлэв. Хэзээ нэгэн цагт байсан. Хэрэг болгон хайж олоогүй. Таягаа тулаад гудамжинд гарлаа. Тааралдсан бүхнээсээ асууж сураглав.“Тийм юм байдаг юм уу?”Хэн нэг нь мөрөө хавчина. “Тэрэн шиг хэрэггүй юм байхгүй.” Хэсэг харчуул сургамжилна.“Надад лав тийм юм байгаагүй”. Айлын эхнэр ширэв татна. “Хулгайлаад авчихгүй юу.” Хүүхдүүд даажигнана.Мөч, хором, сар, жил. Мөнөөх л эрэл. Хурааж цуглуулсан бүхнийг минь огторгуйн тоос залгижээ. Мартагдаж хоцорсон надад ээж ч алга, найз ч алга. Хумиж давчидсан сүүлчийн амьсгал. Хүүгээсээ би ингэж гуйлаа. “Хүн чанарыг минь заавал олоорой!”
2004 он
http://bolor7erdene.blog.banjig.net/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Хөл толгойгүй, эмх замбараагүй Хэмжээс: 600x417 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4307
erd-004.JPG Хэмжээс: 600x450 53k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4080
mongolia2007year-028.JPG Хэмжээс: 600x450 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6267
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: