Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Ярилцлага: П.Баярсайхан : Цусны өвчин /эхлэл/
Оруулсан admin on 2009-02-08 21:48:22 (6549 уншсан)


Урд шөнө арай чиг хэтрүүлчихжээ. Хар нүд хуулахын төдийд толгой зад үсрэх шиг болж галав юүлэв үү гэлтэй элэг дотор халуу шатан үлээж гарах нь тэр. Түймэр дэгджээ. Эл түймрийг яаж ийгээд унтраахыг бодохгүй бол лав л өөрөө аяндаа бөхнө гэж үгүй дэг ээ. Ундааны дараах түймэр хэзээ жаргааж байлаа, нүгэлт золиг эзнээ зовоохын мөн болж, хамаг биеийн эд эсийг херөөдөн хуурайдан өдөж өрвөлзүүлээд, алтыг нь хулгайлчихсан шиг ам асууж, ард гарч байж сая нэг номхрох тийшээ хандана гээч!
Цээж дотор галт бөмбөлөг алхиж орхисон шиг, галт наран залгиж орхисон шиг, галт уулын халуун хайлмаг хамаг судсаар цутгаж шахаж байх шиг... Оо ёо ёо ёо ... Босъё босъё. Яаж ийгээд өндийв. Энэ хавьд "амьдын жаргал" байж байхыг хэн үгүй гэх вэ? Ядаж байхад хичнээн халуун, хичнээн зузаан хөглөгөр дэр вэ дээ. Өдөн дэр шүү юм болохоор тэрнээ гайхуулж нотлож байгаа нь тэр үү? Намагт шигчих шиг толгой аваад арилах нь халаг хонхойж хүнхийгээд. Зочид буудлын дэр ч аргагүй мөн дөө. Гэртээ ийм дэртэй сэн бол ч аль эрт хүү татаад салхинд өргөчих байсан байлгүй яах вэ? Тэнгэр хурмастыг тахих байсан байлгүй яах вэ? Шувууны өд шувуудтайгаа л агаар тэнгэртээ бужигнаж байвал таарна!
Жигүүртний жигүүр даль минь уутанд чихүүлчихээд унгарилдаж байхаар харцага шонхор шиг цэлмэг огторгуйд цэнгэн зугаалж явах чинь яагаа вэ? Нохой долоо! Энэ муу өмхий саагисан дэрний өд лав тахианы л өд биз! Тахианы өднөөс дээгүүр дээгүүр гэхэд сайндаа л нэг муу тэжээвэр галууны өд байж таарна. Тахиа чиг л тахиа, галуу чиг л галуу. Өд чиг л өд!! Өө ёо ёо ёо! Одоо жаахан гайгүй болж байна шүү. Дээрдэх янз орох нь ээ. Яахав урд шөнө жаахан наргиа л биз. Жаахан хэтрүүлээ л биз ... Жаахан ... Үгүй, Цэдэн минь, юу ч битгий бод. Одоо чамайг сэхээн амьдруулах тасагт хүргээд өгье. Эрчимт эмчилгээ хийгээд өгье...
... Тэрбээр чингээд өндийхийн түүс болвой. Өөртөө жаахан урам өгөөд, түүндээ өөрөө итгэн сатаарч, бие нь нээрэн арай дээрдсэн мэт санагдмагц мөнөөхөн "өмхий саагисан" тахианы өдөн дэрнээсээ арай чарай толгой салж өндийж ирлээ. Толгойг нь дэртэй наачихсан лүгээ яасан дургүй сална вэ?
Орны өмнүүр хөлөө унжуулан нэг харахнаа нялх хүүхэд шиг, нөгөө харахнаа өтөл хөгшин шиг хэдэн мөч бөртмөглөн суув. Тархи толгой ч гэж хатуу хахь гангаар цутгаж цутгачихсан шиг.. "Одоо босох уу? байх уу?" гэж тэр бодно. "Эрчимт эмчилгээ" хийчих балга шалга ч гэлээ "Эм тун" олдох юм биш биз? "Амьдын жаргал" арав алхмын цаана байж байх юм биш биз?
Цэдэн эхлээд тийшээ нь нүд буландмагц өмнөөс нь галаар тургичих мэт зүрхшээж аснаа хүчлэн хүчлэн тэргүүнээ өндийлгөж, арав алхмын цаадтайх "эрчимт эмчилгээ" - ний ширээ тийш эгцлэн горьдон харав. Лонх өрөөстэй нь ч өрөөстэй үзэгдэв! Баяр ч төрөх шиг... бас айдас ч хургах шиг... Төдхөн Цэдэн, цэрэг эрс тулалдаанд гэнэт зориг зүрхтэйеэ давшин урагшилдаг лүгээ тэрхүү "сэхээн амьдруулах тасаг руу" халаг хуухай дайран оржихуй. Ширээний хамгийн наад өнцөгт харагдсан өндөр цогногор ногоон лонхыг авсан нь эгээ л байлдагч эр тэслэх дэлбэлэх зэвсгээ суга татан чулуудахаар зэхэх шиг санагдмуй. Харамсалтай яа ... Тэрхүү цогногор ногоон дотор "дарь бялтсах" юм юу ч үгүй, тонгойлгоод тонгоруулаад сэгсрээд сэгсчээд шавхруу ч дуссан нь үгүй.
Юу гэсэн үг вэ? Хов хоосон байдаг чинь! Ийм том ширээн дээр, ийм тоо томшгүй олон шил сав, лонх бөглөө ... Дусал ч алга гэж үү? Ядаж ганц дусал ч ... Цөлмөчихжээ. Цөмий нь шавхаж амжжээ.
... Өө ёо ёо ёо! Нэг мөсөн ёроолдчихжээ. Шүлэнгэтмэрүүд!
... Цэдэн чингээд арга тасарч, урд шөнө өрөөнд нь хэн хэн ирсэн билээ гэж бодлоо. Бодохсох ч юув, ердөө л зүйлгэтсэн царцуу ухаанаар санахыг оролдлоо.
Зориг байл уу? Тэр лүд ирсэн билүү? Нүдэнд харагдсан шиг билээ, үг хэл болоод байгаагүй сэн билүү? Яагаав мөнөөх зураач ч гэлүү? Зурхайч ч гэл үү сахал нь самсаагаа далдалсан нэг бүдүүн нөхрийг танилцуулж байсан шүү дээ.
Цэдэн ашгүй нэг юм санахчаа аядлаа. Зориг урд шөнө байх нь байжээ. Сахалт эрийн алдрыг хэн гэлээ байз?! За хэн ч бай ямар хамаа байх вэ? Кастро бол Кастро, Фидель бол Фидель л биз. Кастро Кастрогоороо, Фидель Фиделээрээ арилаг цаашаа! Ертөнцийн нөгөө бөөрөнд жаргаж хэвтээ тэр сахалт энэтээ бөөрөнд дүйрч зогсоо мөлчгөрт "хүмүүнлэгийн тусламж" үзүүлэх минь гээд аяга хүйтэн шар айраг, балга халуун идээ илгээвэл л гэж! Нэг нь сахал самбайндаа баригдсан... Нөгөө нь мөлчгөрхөн гөлчгөрхөн...
Цэдэнд гэнэт эрүү шанаагаа илж үзмээр санагдахуйд гарын алгаар эрүүнийхээ доогуур тэмтрээд илмэр болбол мөлчгөр мөлгөр байхын оронд иржигнэн биржигнэх нь "сахал самбай" хэмээх тариа соёолон ургасан байж таарлаа. Хе хө хө ... Өчигдөр гар хүрээгүйг андахгүй байх шив. Бордчихсон юм шиг цаг цагаар суга ургах нь ээ Тэгэхгүй ээ хө Чамайг, би одоохон хадаад ханаруулаад өгье, улсын тэргүүний хадланч шиг үтэр мөлчийлгөөд өгье. Далимдуулах хэрэггүй. Цэдэн бол сахал үсэндээ баригдах сарлаг барлаг арай ч биш.
Тэрбээр өөртэйгээ ийн ярив. Гэвч сахлаа хусах гэж даруй яарсан нь үгүй. Сахалнаас өмнө санаа сэтгэлээ додомдон өнгөлөх хэрэгтэй. Дотор гэж хөсрий темөр шиг болчоод байхад, үс сахалтай үүлгэртэж зууралдаж байх цаг зав хаанаас олдох вэ? Тийм сөгөө яаж байх вэ? Ядаж эхлээд өмд хамдаа углаж авах минь! Алмас шулмас шиг л чармай шалдан унтаж хэвтсэн байх шив ээ. Чингээд Цэдэн өмдөө эрмэглэв. Сураг алга аа ... Зочид буудалд хулгай нүүрлэж, хулгай үүрлэдэг болчоогүй байлтай. Өмд нь орон дор ч, сандал дээр ч алга.
Хаана шувталж орхисон байх .э? Мөнөөхөн тахианы өдөн дэрийг үзэн ядсан шиг, ер нь л бүхэнд буруутай шиг урж тасдах нь халаг шувт татан орны хөл рүү чулуудтал ашгүй цамц, оймс хоёр нь далдаас гарч ирлээ. Орондоо дэрлээд унтчихжээ. Алтан эдлэл хурааж ариглан авдарласан шиг эвтэйхэн нь аргагүй эвхэж нугалаад тэргүүн дороо хийж өдөн дэрээр хав даран унтжээ. Өндөглөдөг бол өндөглөхөөр даржээ. Инээд хүрэхчээ аядлаа. Цамцаа нөмөрсөн болов. Хув хуурайгаар нь нидрүүлэгдчихсэн шиг үрчийж гүйцжээ. Оймсоо өмсөх санаатай ялигүйхэн бөхийтэл тархиар нь татаад хаячих шиг болж нүд харанхуйлах нь тэр. Муухай эмзэг золиг вэ? Дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ гэгчээр "энэ толгой"эвгүй хөдлөхийг андахгүй дэлбэ үсрэхэд бэлэн байгаа ажээ, Чиний цэнэгийг суллахаа л нэг суллана даа. Цэдэн гартаа барьж аснаа орны хөл рүү чулуудвал хөх саарал бүгээн бор, улбар шаргал ийм гурван өнгө алагласан хоёр оймс нь нэгэн хэсэгтээ шувуу шиг тэрүүхэндээ дэвж хөвж эргэлдэн аснаа орных нь хөлд хивсэн дээр эрвээхэй шиг зөөлөн газардлаа. Сансрын хөлгийг иймэрхүү нэг оймс маягтай хийвэл зүгээр ч юм уу. Зохион бүтээгчдэд зөвлөх юм сан, Үг авахгүй л дээ, толгой нь гашилмарууд...

Оймсон хөлөг

Хоймсон хөлөг

Ойлгон тэнгэрийн

Хойлгон тахилга

Орны хөлд буудаллаа ... Гагцхүү миний хойлгон, миний тахилган хол байна даа, даанч хол байна... гэж тэр үглэнэ. Утас цохиод үзье гэж тэрбээр гэнэт бодлоо. Цамцаа товчилмор болох зуураа энгэр рүү нь харвал үнгэчсэн цаас шиг үрчийж гүйцжээ. Энэ цээж халхалмарыг сольж угаалгад илгээх цаг болжээ гэж тэр бодсон боловч эргээж тайлалгүй харин ч хамгийн доод талын жижиг цагаан товчийг үлдээлгүй гүйцээн товчлоод өмдгүй, хөл нүцгэн чигээр өрөөний зүүн булан дахь намхан шургуулган дээр харагдах утасны харилцуур руу очив. Тэр нь зааны ясаар урласан шиг цайвар шаргал өнгөтэй шинэхэн сайхан эд ажгуу. Цэдэн хөл нүцгэн яваагаа сая анзаарч "ингэхэд улавч маань аль улс руу нисчихээ вэ? Нүдэнд л ил торох юм алга. Урд шөнө идээ ундаатайгаа хамт хөнтөрчихөв үү? Хөшиглөж хэрчээд зууш уушхан болгоод сэрээдчихсэн байвал мөн догь оо! Гиннесийн номонд орох юм хуна. Хэзээ өнгө маяг үзүүлэхдээ тэр билүү өмсөж асан гутлаа яз чанаад үдийн зоог барьчихсан тухай уншиж байсан санагдана. Чингэхүл Цэдэн түүнээс эс дутаж аймгийн зочид буудалд гэрийн шаахайгаараа дайллага цайллага хийчих шиг боллоо. Гиннесийн номонд орох нь ч орлоо дог.
Сайн мэдээлэгч баттай бичиж тэмдэглээд хаяг дугаарыг нь зөв олоод “шуудандвал” тэр айхтар номны нэгтээ булан хуудсанд “хуучин улавчаараа хошуу тосдсон хүнтэн" гэх аягийн тэмдэглэл шургаж үлдэх нь үлдэх бий вий. Гэвч энэ бол юу ч биш ээ, шаахайтайгаа хамт шалбуур өмдөө таваглачихсан шиг байна. Энэ бол "гиннес" гуайн түүхэнд урьд хожид гараагүй, дуулдаагүй юм. Цэдэн нэн шинэ түүх туурвижээ. Сайн түүхч хүн юмаа . Бичээд бай, таваглаад бай. Аяга таваг, халбага, сэрээ, савх шовх нь байвал өмд, шаахай зэрэг нь хаанаас ч олдоно. Оймс чиг л цаана нь нөөцөнд хэд хэдээрээ байж байна. Цэдэн тарваган хүн шиг намхан шургуулгын дэргэдэх өндөр хүчдэлийн шугамын суурь гэмээр тэнцүүргүй өндөр түшлэгтэй бор сандалд зэвхий царайлан суухдаа нүцгэн хөл гуя нь өрийж чөрийгөөд эвгүй харагдсанд үрчгэр цамцныхаа хормойгоор хучмар болж өөрөөсөө далдлаад элгээ гуяндаа наах шахан бөхийж мөнөөх зааны ясаар урласан эд рүү гар явуулахуйд сал сал чичирч авай. Салга өвчин тусчээ. Чамайг одоохон засаад эмчлээд өгөхлөөр барьсан шагайсандаа онодог мэргэн бууч шиг гялалзаад явчилгүй хаачих вэ...
... Цэдэн утасны махир чагнуурыг аваад салгалахгүйн тулд тохойгоо өвдөг дээрээ тавьж гараа биедээ шахаж наавал тийн газар дэлхий хөдөлсөн шиг чичрэгнэж асан нь гайгүй болох шиг санагдлаа. Бие ч гэж бие шүү, тулгуур сайтай цамхаг л гэсэн үг. Түүнээс өөр амьтан байсан бол өдийд үхэж дууссан "түргэн тусламж" давхиж ирэхээс нааш Цэдэн шиг өөрөө ингэж өндийгээд. ширээ сандалд тухлаж, лонх монхны бөглөө энэ тэрийг нэгжиж, айл руу утас цохих ухаан чадалтай байхийм гэж гонжийн жоо. Гайгүй дээ л амьтай голтой
ёолсон ёлборлосон амьтан тэрий хадаж хэвтээ. Тэрнийг баттай мэднэ. Тэгтэл Цэдэнг харав уу. эр шийр зааж босоод, өмд цамцаа үгүйлэх сэгээтэй өөрөе шалдан суугаадаа өөрөөсөө ичих эрээ цээртэй, айл руу утсаар тоо дугаар залгах мэдээтэй, ёстой ёс ёмбогор төр төмбөгөр гэгчээр "хүн төрөлхтөн" нь аргагүй цомцойж байна, Хэтрүүлэх нь хэтрүүлчихсэн байжээ. Өглөө босоод
өмдөө үгүйлнэ гэдэг бол нэг үдшийн нормоо хэдэн үдшийнхээр давуулан залгилчихсаны нотолгоо. Шаахай ч яахав ирсэн зочдын нэг нь гутлынхаа гадуур давхар угладаггүй юм гэхэд андуураад !'жийгээд" одсон байж болно. Харин өмд
... Өмдийг андуурч өмсөнө гэж баймгүй, Санаанд л буух зүйл алга. Санаанд буух юм алга гэнэ шуу, их санав аа, их буулгадаг санаатай эр вэ? Хэдүйд хэрхэн яаж хэвтсэнээ, ор руугаа яаж очсоноо, оймс моймсоо юунд дэрлэж унтсанаа огтоос мэдэхгуй байж "санаанд буух юм алга" гэсэн шиг хээвнэгхэн бодож суудаг. Өмд өөрөө амь ороод өндийгөөд явчихдаггүй л юм бол арилжсан байж таарлаа: Аяга тагш юмаар худалдсан байж таарлаа! Тэр л ононо. Харин хэнд худалдаж вэ? Орон гэрийнхээ эд хогшил, энэ тэр хувцас хунар, өвдөл цөвдөл өрөм ааруул таарсан ч балга булга нэрмэл нидрээсээс сарвайчихдаг хүмүүн энэ орчлонгоор бишгүй нэг бий. Тэдний өрөөсөн дугуй болжээ. Хий сайтай, сахал нь элээгүй шинэ дугуй юу? хээ хуар нь арилаад цана чарга шиг мөлийж хаашаа ч хамаагүй хальтчин гулгахаар хаван хуван болсон тарчиг дугуйнцар уу7
Зоригийн одоо утсаар өгөх хариу л түүнийг бага сага тодруулах буй заа. Эхнэр нь л бүү түрүүлж утас аваасай билээ. За авсан ч яадаг юм, эхнэр нь эхэлж ярих нь бараг ононо, Цэдэнг таних тусмаа мөнөөх эрдэмтэн, алдартан Цэдэнг утасджээ гэж мэдэх тусмаа сайн. Нөхөр сүүдрээ шавдуулах ч бил үү? Цэдэн гэдэг ямар энгүүн нэг өдөр өнгөрөөж хоног хороосон хоосон торх юм уу. Аймаг орны урипга заллагатай. уулзалт учраа, дайллага цайллага үл тасрах, нэртэй төртэй, хүний нүүр улайлгахгуй хүмүүн. Хэзээнээс зүгээр сууж
сураагүй, тэгж чадах ч үгүй, тэрүүндээ хэдэн арван ном товхимол, нээлт бүтээлийн ард гарч чадсан биш гэж үү? Нутагтаа ганц ирчээд аймаг орныхноороо хүндүүлээд, хөөрч хөгжөөд нэг хэсэгтээ балгаа л биз баярлаа л биз. Нутаг гэдэг хэзээ нутаг хэн бугайнд ч адил... Өөртэйгээ жишээд бодоод үзэгтүн... Өмд яах вэ, өвдөг тохой бүрэн бүтэн байхад емд цамц зэрэг нь хаанаас ч олдоно. Цэдэн өмдөө арилжтал өдий. Хэтрүүхэн балгасан хүмүүн өмдөө байтугай өөрийгөө олохоо болих удаа бий шүү дээ. Өмд арилаг цаашаа, дуртайдаа дургиж яваг ...
... Тийн дураар дургин одсон өмдний эзэн Цэдэн, ёндгор сандал дээр өвдгөө хавчин хавчигдан эв хавгүйхэн суугаад утасны дамрыг хичээнгүйлэн эргүүлэв, аз болоход дугаарыг нь мартаж будилсан нь үгүй. Галзуу хүн ч цээжлэхээр сондгой содон дугаар юм болохоор Цэдэн энгүүхэн нэг хялбар санаад долоовор хуруугаа гозгонуулан гозгонуулан шард шард эргүүлнэ. Мөчийн дараа
- Байна уу? Хэнтэй ярих вэ? гэх адтай шингэн дуу харилцуурын цаана хадсан нь Зориг ч бус, эхнэр нь ч бус ердөө нэг балчир охин утсаа жингэнэхэд нь шүүрч авсан хэрэг бизээ. Унтаж хэвтэхгүй ямар эрт босдог жижигхэн чөтгөр вэ?
- Байнаа байна. Цэдэн ярьж байна. Аавтай нь яръя ... гэж Цэдэн их л сүрхий дуугарсан боловч үнэндээ хэлгий хүн шиг хальт мөлт хэлэхчээ аяджээ. Хоолой нь ч түгжрээд олигтой дуу гарсан нь үгүй. Охин сонсоогүй нь илт:
- Хэнтэй ярих вэ? гэж дахиад асууруун, дууных нь цовоо цолгин гэж юүх вэ? Ид ноцож эхлэсэн түүдэг л гэсэн үг. Хар нялхаараа тахиа шиг үүр цүүрээр босч донгодоод сурчихсан бяцхан дэгдээхэй юм даа! Цэдэн хоолойгоо засч засч,
- Миний охин аавыгаа яриулаач? гэлээ.
- Үгүй, Та миний аав биш! Аав гэртээ байгаа!
Цэдэн нэг хэсэг балмагтчихав. Юу гэх нь энэ вэ? Яасан үг ойлгодоггүй хүүхэд вэ? Тэгээд ийм хар нялхаараа чих хатуутай байх нь гэж тэр бодно,
- Би зочид буудлаас ярьж байна. Аавыгаа яриул хүүхээ.
- Та өөрөө хэн бэ?
Үгүй ер өө, мундаг байцаагч вэ? Гэвч Цэдэн жараахайн сониуч занг сайн мэдэх тул
- Цэдэн ах нь ярьж байна. Аавтай нь ярилцах чухал хэрэг гарлаа... Түргэхэн дуудаарай ... гэхдээ их л тэвчээр зааж махруун хэллээ. Үг хэлэх бүрийд уушиг зүрх амаар гарах дөхнө. Тэрбээр тасалгааны хамаг агаарыг ховх сорох шахан урт амьсгаа авч хариуг хүлээнэ. Энэ муу утасны харилцуурыг хага чулуудчихаад сандлыхаа емнүүр тэрий хадан сунаж нам хэвтээд өгмөөр санагдана. Шартжээ. Цээж дотор галын наадам болж байна. Тойрон бүжиг, дуу хуур, наргиан цэнгээн ид оволзож байна. Ядаж байхад чөтгөрийн охин хэл хүргэхгүй юун их удаж хүлээлгэнэ вэ? Тэсвэр барагдах нь ээ!
Чөтгөрийн охин нэг хэсэг чимээгүй байж байж, сая нэг турьхан амьсгаа нь дуулдаж
- Байна уу? Аав унтаж байна ахаа! гэх нь тэр
- Юу гэнээ !
- Аав унтчихсан! Цэдэнгийн уур дүрсхийлээ.
- Юу унтчихсан гэж!? Сэрээ! Дууд!
Болжмор дэгдээхэй үзсэн харцага шиг бөгтийн бие хумьж, хөмсөг нь үзтэл амь орж дээлийн өтгөн хуниас шиг эрчлэн мушгирчээ. Гэвч Цэдэн нэг хэдүй болоод тэсч, зөөлөн өнгөөр,
- Миний охин оо... гэж арай ядан залгуулж хэлэв
- Аав сэрэхгүй ээ... тэр саяхан унтсан... Та маргааш яриарай гэж охин хариулах нь тэр.
- Юуны чинь маргааш...
Цэдэнгийн эл үгний хариуд утасны цаана "дийд дийд ... дийд" гэх шингэн дуу сонсогдлоо. Жаал охин утсыг тасалчихжээ.
Зоригийн ур удам ч мөн дөе. Аавыгаа дууриасан адгийн зулбасга хэмээн Цэдэн уурсан үглэнэ. Охины аав үнэхээр тийм адгийн амьтан мөн юм санж уу? Тийм аваас тэр адгийн амьтан руу утасдаж, аянга зайлуулагч шиг горьдон суйд майд болж суудаг нь юу вэ? Цэдэн ердөө уурсан бухимдсандаа чингэж хэлжээ,
Тэрхүү адтай дуутай эртэч тахиа шиг охин болбоос эцгийгээ дуурайсан хорон үгтэй дэгдээхэй байж таарлаа. Ингээд найдлага алдрав. Дэгдээхэйгийн хүзүүг нь гайгүй сайн мушгих юм сан... Бухын хүзүү оргисон яасан олон үгтэй дэгдээхэй вэ... Ганц дэгдээхэйнээс болоод л гэрэл чийдэн унтрах нь тэр Хүмүүнлэгийн тусламж, эрчимт эмчилгээ, хорыг хороор тайлах дорнын их арга, өөр юу юу ч билээ, цөм талаар болов. Ердөө нэг муу годгор охиноос болж, үүр цүүрээр донгоддог саригар дэгдээхэйнээс болж нурах нь тэр. Үнэгний нүд залгисан жартгар! Яасан эрт босдог дэгдмэр вэ чи!
Нулимс мэлтрэх дөхөв. Чонын бэлтрэг хүмүүний зовлонг мэддэггүй гэдэг энэ. Ингэж тархин дундуур буулгаж орхих ч гэж. Хошного нь загатнамар ... Ойр дэргэд байсан бол бөгсөн дундуур нь хоёр хуруугаар нэг сайн байлгаад өгөх байсан юм?!...
Одоо тэгээд яах вэ? Олби оготно шиг нүхэндээ буцаад шургах уу?! Нээрэн л орондоо орж тарвага шиг нугдайж хэвтвэл барав. Аяга хүйтэн ус залгилчаадэргээд хажуулъя. Түүнээс илүү сайн арга үгүй. Аяндаа үд хэвийгээд ирэхлээр газар сайгүй тахианууд донгодоод эхэлнэ. Зориг ч хүрч ирээд донгодож л таарна...
Хүйтэн ус. Мөс хүлхэх юмсан. Өвөл сөн бол гарч гүйгээд тэмээн хяруул элсэнд шургах шиг цасан хунгарт толгой цээжээ лав шаагаад атга атгаар цас үмхлэх сэн. Энэ цээжний цаадах гал түймрийг нэг унтраах юмсан. Гал сөнөөгчид даанч тус болохгүй. Тэдний унтраах гал, миний бөхөөх гал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй.
Тэдний галыг илжиг гэвэл миний галыг ядахнаа адууч гэхгүй, луус ч гэхгүй, харин сарлаг гэвэл арай дөхөж очно. Сарлаг! Үнэхээр сарлаг шиг омогтой "гал" юм. Тэргэнд сураагүй эмнэг сарлаг шиг тэнгэрт гарах нь халаг цовхчиж байна! Туйлаад бай! Туйлаад бай! Асах нэг өдөр байхад, бөхөх нэг өдөр байх л бий вий. Бөхөөж л таарна даа. Бөгсөн дээр чинь хүйтэн жин пал тавиад өгөхлөөр хир удаан цамнахыг нь харъя. "Сарлаг" минь хүйтэн жин гэж дуулав уу! Жигнээд хайраад өгөх юм хуна. Чам зэргийн “сарлаг" - ийг номхруулах арга олдолгүй яах вэ. Тэргэнд оруулж буулга бөгтрөөд тэр мундаг атгас агуй шиг хар шуухигар хамраас чинь дөрлөөд уулнаас хэдэн гуалин чирүүлээд өгөхлөөр түхийгээд байх чинь өнгөрөх бий вий ... Ажлын мал минь!
... Цэдэн угаалгын өрөө рүү саа өвчтэй хүн шиг тэн тун, тэнтэр тунтар алхаж явахдаа ийн бодох авай. Угаалгын өрөө урд өмнө энүүхэн үүдний баруун талд, тав алхаад хүрчих газар байсан атал энэ удаад оргодол босгуул шиг гэнэтхэн нүүр буруулан хэдэн бээрийн чанадад очоод таг бүгчихсэн мэт санагдлаа, Цэдэн нэгтээ таягаа мартаад гарсан хөл муутай хүн шиг дэг дог, дэнжиг дүнжиг хийн хана түшихдээ түшин тэгж ингэж явсаар мөнөөх нүүж одсон угаалгын өрөөгөө олов. Дотогш шагайвал тас харанхуй байсанд зүүн гараа зуун жингийн туухай өргөсөн шиг арай ядан өндийлгөж зааны хошуу шиг сунгаад, ямар мангуу нь тийм дээр байрлуулж орхисон юм эгээ л адартай зэрэгцэх шахан хананд суулгасан чилдэн цагаан унтраалгыг хонх дарах шиг дарвал угаалгын өрөөнд тэр даруй цэлсхийн гэгээ татаад явчихлаа. Дотогшоо хоёр алхав уу үгүй юу хөл дор нь хунирсан бараан юм тээглэхийг үзвэл хөөрхий муу өмд нь хоёр шуумаг нь хааш хууш хуниатай буудуулсан элээ шиг салбайтал хэвтэж байлаа. Ашгүй өмдөө олоод авлаа. Угаах гэж ийшээ авчраад зав бололгүй орхиж дээ хэмээн тэр өөрийгөө өмөөрөн бодов. Халаасанд нь хагас хугас шил юм үлдэж хоцорсон байх бий вий гэсэн хачин гэнэн тэнэг бодол төрмөгц өөрөө түүндээ итгэж сохор хүн шиг өмднийхөө ар өвөргүй тэмтчвэл ган хийх дуу гарсан нь үгүй гэх лүгээ "ганц дусал" юм гарт нь өртсөнгүй. Гагцхүү тэлээнийх нь төмөр гархи нэг удаа зөөлөн час хийн дугарах шиг болов. Өмдөө "угаах" санаатай ийш нь авчрахдаа “өвөр дотрыг" нь шалгаж үзсэн нь лав. Тийн урьд нь угаах гэж орхисон өмдөө одоо шууд л углаж орхилоо. Цамцтай бол цамцтай, өмдтэй бол өмдтэй.. Үүнээс илүү яах юм?! Хүн гэгч даанч шунаг юм. Өрөө дүүрэн өмд цамц байсан ч, өөр хаа ч үгүй шинэ сэргэг загвар маягтай, чанар чансаатай байсан ч сэтгэл ханахгүй нь ээ. Хамгийн гол нь одоо сэтгэл дотор засрахгүй нь эз..
Угаалгын өрөөний ханын цаачаас нэвт сүлбэн гарч ирээд шув шулуухан үргэлжилсэн усны хоолойн турьгүй нарийнхныг харахад чамлах сэтгэл төрнө. Бүх усыг нь юүлээд өгөмз, гагцхүү тэсгим хүйтэн ус л годгодуулаасай билээ, нэг муу үлбэгэр рашаан шиг зэвтэй зэлгээн ус шоржигновол яана гэхээс дотор нь аягүйцнэ...
Шалдан нэгний бөгс шиг түнтгэр цагаан паалан тосгуурын дээрээс гаансны толгой мэт махийн тонгойсон хоёр мухар цоргоны нэг нь халуун усных, нөгөө нь хүйтэн усных лав мөн. Хоёр цоргоны дээд орой дээр улаан хөх хос хаалт харуул шиг шогнойх нь эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашна гэсэн шиг ихэмсэг үзэгдэнэ. Тээглэж унавч дэлхий дээрээ унадаг Цэдэн долоо дордовч, хөх хаалтыг нь эргүүлбэл хүйтэн ус зад тавина гэдгийг нотлох хэрэгтэй...



( Сэтгэгдэл бичих? | Ярилцлага | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 292 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_05.JPG
Хэмжээс: 700x932 234k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3946

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-262.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3405

Хөвсгөл
kho-003.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3875


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn