Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Шүлэг: Баянсан Болормаа : Сохор эрийн дууль
Оруулсан admin on 2009-03-09 00:00:17 (3279 уншсан)

Баянсан Болормаа
(эмгэнэлт жүжиг)
1.Билэгт- 24 орчим насны хараагүй эр
2.Очир оюутан, царайлаг залуу
3.Одмаа одоо дөнгөж 18 настай царайлаг бүсгүй
4.Одмаагийн эцэг, эх болон эгч

1-р үзэгдэл
Зуны нарлаг сайхан өдөр байлаа.Орчин үеийн өндөр барилга байшингийн цонх шил нь нарны хурц туяанд гялалзаж гялтганах нь том хотын өнгө жавхааг улам бүр гэрэлтүүлмой.Гудамжаар нааш цаашаа хэлхэлдэн өнгөрөх, олон түмний сэтгэл санаа өөдрөг, царай зүс тэнүүн сайхан харагдана.
Саглагар модны сүүдэрт суугаа залуусыг харсан хэнбугай ч атаархам сайхан хосууд гэлтэй.
Очир, Одмаа хоёр танилцсан цаг мөчөөс эхлэн бие биедээ хайртай болжээ.Аав ээж ах дүү, садан төрөл, найз нөхөд гээд л харсан хүн болгон тэр хоёрыг жинхэнэ тохирсон сайхан хосууд гэнэ.Очир Одмаад ухаангүй хайртай.Одмаа ч Очирыг заяаны хань хэмээн хайрлан хүндлэж явсан билээ.Сүүлийн үед Одмаагийн хөөрхөн инээмсэглэл, хөгжилтэй сэргэлэн ааш алга болж,ямарч баяр баясгалангүй цонхигор царай учир битүүлэг шаналах болов. Энэ бүхнийг эртнээс анзаарч мэдсэн Очир бодлогоширч алмайрсан харцтай, дахин харц тулгарч, арга буюу ийнхүү асуулаа.
Очир: Учир битүүлэг шаналах харцыг чинь хараад
Удаан тэвчиж чадахгүйнээ би
Бие чинь зүгээр үү
Бүх үнэнээ хэлээч
Одмаа: Бие минь эрүүл саруул байна
Би байдгаарай байна
Бүх үнэнээ зөвхөн чамдаа хэлдэг шүү
Очир: Учирлан гуйя чамаасаа би
Уйтгар гунигт автагдсан харцны
Ул мөрийг, олон удаа олж харлаа
Чи минь юу болсон вэ?
Чин сэтгэлээ наддаа хэлээч
Одмаа: Энхрий хайрт минь
Элдвийг шалгааж зовоолгүй
Эрхэлсэн ажилдаа явдаа
Очир: Алаг хархан нүдийг чинь
Ажиглаж удаан хүлээлээ
Зовж шаналсан зүрх сэтгэл минь
Зорьж чамруу ирүүлсэн юм
Үнэнийг сонсохоос нааш
Үнэндээ би эндээс холдохгүй
Одмаа: Тайван орхиоч хайрт минь намайгаа
Тайлагнаж хэлэх юм даанч алга даа
Очир: Алаг нүднийхээ нулимсыг
Асгаруулан байж гуйя
Алд өчүүхэн биенийхээ
Аз жаргалыг золиослон байж гуйя
Одмаа: Ойлгож байна чамайгаа би
Одоо надад хэлэх үг
Огт алга байна даа
Очир: Чухам юуны учир
Ингэж ихээр шаналж байгааг чинь
Үл ухаарнам би
Итгэх итгэлийг чинь
Үл огоорч
Учрах энэ зовлонг
Урьдаас авчирч дээ би
Одмаа: Элдвийн юм бүү асуу надаас
Эрэгцүүлж бодох зүйл их байна
Цаг нь болохоор би
Чамдаа бүх үнэнийг хэлнэ.
Очир: Одоо хэлж болохгүй
Онцгой их нууцтай гэж үү чи
Одмаа: Битгий ингэж ихээр шалгаагч
Би одоо хэлж чадахгүй нээ
Очир: Надад итгэх итгэл чинь
Өчүүхэн бага байжээ гэдгийг
Өнөөдрийг хүртэл
Анзаарч мэдэхгүй явжээ би.
Одмаа: Уучлах эсэх нь чиний хэрэг
Уучлаарай гэж үнэнээсээ гуйя
Очир: Хайрт минь чи
Харин намайгаа уучлаарай
Аливаа сайхан бүхнийг амлалчихаад
Андгайлж хэлсэн үгэндээ хүрэхгүй
Анхаарч хайхрахгүй явсаар
Ариун сайхан сэтгэлийг чинь
Айхтвар ихээр гомдоож дээ би
Урагшгүй намайгаа уучил.
Одмаа: Одоо чи яв даа.
Олныг эрэгцүүлэн бодох
Хугацаа өгөөч
Дахин уулзах хүртэл чинь
Тунгааж сайтар бодох
Хэрэгтэй байна.
Очир: Орхиод би одоо явлаа
Олон ажил ард хүлээж байгаа
Юу ч тохиолдсон
Чинийхээ төлөө
Чин сэтгэлээсээ хандах болно
Дахин уулзтлаа баяртай
Хайртай шүү чамдаа гэж хэлээд
Хацар дээр шовхийтэл үнсээд явав.

2-р үзэгдэл

Нарны туяанд өнгө зүсээ засаж байдаг цэцэрлэгт гудамжны ногоон төгөл, сүрлэг сайхан саглагар моднууд шөнийн харанхуйд бараантаж харлаад,аймшигт аварга араатан луугаа адил.Бараатан сүглийх модны дор цав цагаан даашинзтай бүсгүй зогсох нь,шөнийн түнэр харанхуйг гэрэл гэгээгээрээ гэрэлтүүлэхээр ирсэн тэнгэрийн дагина гэлтэй.Одмаа сагалгар модыг налан зогсоод анивчин гялалзах од мичдийг гөлрөн ширтэж,гүн бодолд автагдана.Одмаа Билэгттэй дахин тааралдсан тэр цагаас хойш Билэгтийг улам ихээр хайрлаж,заримдаа хачин ихээр энэлэн шаналах болов.Чухам юуны учир яагаад гэдгээ ер ухаарсангүй.Тэрээр асуултынхаа хариултыг олохыг ч хүссэнгүй. Билэгтийн орчлонг харах мэлмийгүй байх нь Одмаад нэн аймшигтай мэт санагдана.Одмаагийн өрөвчхөн зөөлөн сэтгэл дурлал хоёр нь холилдож, орчлон ертөнцийн нэг хэсэг өчүүхэн орон зайнд эргэлдмой. Хүдэр чийрэг эрийн
Хөрслөг бор царай
Хөхөрч жаахан харалсан
Сайхан түүний дүр төрх
Санаанаас ер салахаа болилоо
Яасан жигтэй юм бэ
Яагаад түүний сайхан төрх
Ямагт намайг эзэмшин вэ?
Өчүүхэн бодохгүй байя гэвч
Өөрийн эрхгүй бодох боллоо
Дэмийрч байна би
Дэмий юм бодохоо больё
Үйлийн үр учирлаа гэжүү
Үйл лай тохилдлоо гэжүү.....
Үгүй үгүй.. тийм байх ёсгүй
Үнэндээ би түүнд дурлалжээ
----Тас хар хөмсөг
Түвшин амгалан нүд
Томхондуу жигд цагаан шүд
Төмбөгөр зузаандуу уруул
Тэнэгэр сайхан дух
Тэгш гоолиг бие
Энэ бүхэн
Ээлж дараагаар
Далдын увидас хүчээр
Дахин дахин тодрох юм
Хачин жигтэй юмаа сэтгэл минь
Харалган эрд дурлалчихлаа гэжүү
Хайрлаж өрөвдсөндөө тэр юм болов уу
---Зүрх сэтгэл худлаа хэлээгүй
Тиймээ би түүнд дурлалжээ
Тэгээд би яах вэ?
Дахиад нэг учирвал
Дагаад явчих уу?....
Бурхан минь та
Будилсан сэтгэл зүрхний
Будлианыг засаж залруулж өгөөч
Яах ёстойг минь
Яриад хэлээд өгөөч бурхан минь
Одмаа бүсгүйн
Эх захгүй
Эмх замбраагүй
Элдвийн бодол
Ээлж дараагаар
Эргэлдэж холилдохыг саглагар хөгшин улиас модноос өөр хэн ч мэдсэнгүй.

Тэр нэгэн өдөр Одмаа олны дундуур шурган зам хөндлөн гарахаар яарч явтал гэнэт хэн нэгэн өсгий рүү нь төмөрөөр чичээд авав.Тэрбээр өвдсөндөө дуу алдаж "Сохор юм урьдах замаа хардаггүй "хэмээн хэлээд,эргээд харвал үнэндээ хараагүй хүн, их л гэмшингүү дуугаар уучилт гуйж зогсов. Одмаа балмагдаж, эвгүй байдалд орсноо ухаарна, эргэн тойрноо хулгасан харцаар харж сулхан дуугаар,"Харин та намайг уучлаарай" гэв.Одмаа хараагүй эрийг гэрийнхэн гадаа хүргэж өгөхөд,баярласан тэрбээр ийнхүү өгүүлмой:
Билэгт:Санаандгүй тохиолдлоор тааралдсан
Сайхан сэтгэлтэй бүсгүйн
Алдар нэр хэнсэн билээ
Ах дүү мэт
Асарч халамжилсан
Ач тусыг чинь мартахгүй би.
Тавилан ерөөлөөр дахин
Тааралдаж та бид хоёр учирвал
Эелдэг зөөлөн дуугаар чинь
Эргэлзэж андуурахгүй
Эндүүрч будилахгүй болтлоо
Энэ муу ой ухаандаа
Тогтоож авлаа би.
Одмаа: Онгироож намайг бүү магт
Олноос онцгой бишээ би
Орчлонгийн хүүхнүүдийн адил
Жирийн нэгэн бүсгүй
Оноосон нэрийг Одмаа гэдэг.хэмээн танилцсанаас хойш Одмаагийн сэтгэл зүрх нэг л тотворгүй болж, өөрөө өөрийгөө гайхан учраа ойлгохоо болив.Тэр өдрөөс хойш Одмаа Билэгттэй зориудаар тааралдахыг ихээр хүсдэг болж, учирч уулзах бүр өөрийн эрхгүй зүрх сэтгэл алдран шаналж,будлах болсон нь энэ бөлгөө.

3-р үзэгдэл

Хорвоогийн өдөр хоног өнгөрсөөр.Одмаагийн хөгжилтэй сэргэлэн зан өдрөөс өдөрт хумигдаж, дүнсгэр уйтгартай байдал нь бие сэтгэлийг улам бүр эзэмдэнэ. Очир хүйтэн хөндий харьцааг тэсэж тэвчиж чадахгүй нэг л өдөр яваад өгнө хэмээн Одмаа бодмой.
Очир Одмаагийн тайлагдашгүй оньсого болтлоо хувирсан сэтгэлийн хүлээсийг тайлах гэж хамаг хүч оюунаа уралдуулан тэмцэнэ. Бодоод бодоод бодийн шийр дөрөв гэгчээр учир битүүлэг уйтгар гунигаас өөр өө сэв олсонгүй.
Одмаа өчүүхэн төдий шалтаг гарган тайван орхихыг шаардана.Очирын тэсвэр тэвчээр барагдаж,байх суух газраа олж ядна байсан ч Одмаагаас тийм ч амар салаад явчихсангүй.Цаашид энэ байдал хир удаан үргэлжлэхыг хэн ч мэдэхгүй.
Очир: Дүнсгэр харанхуй орчлон шиг
Дүлий дүмбэ чигээрээ
Хэдий болтол байх юм вэ чи?
Хэлээч надад аль
Одмаа: Чамд хэлэх үг алга
Чи холдоод яваач
Очир: Хормын төдий ч чамаасаа би
Холдож ер чадахгүй нээ
Зүдэрч туйлдсан чамаагаа хараад
Зүрх сэтгэл минь ихээр шаналж байна
Одмаа: Надад хэлэх үг алга
Намайг тайван орхиоч
Алжааж ядарсан биеэ
Амрааж жаахан байя
Очир: Онцхойхон хүндээр өвдөө юу
Одоохон надад хэлээч
Шаналж зовохын учраа
Шалавхан түргэн хэлээч
Байж суухын аргагүй
Бачимдаж дэлбэрэхнээ би
Одмаа: За тэгвэл чи сайтар сонс
Тунгааж бүгдийг бодлоо би
Тулгарах бүхнээ мэдэж байна би
Шийдэж нэгэнт зориглоод
Шийдвэр төгс хэлье би
Очир: Хамгаас хайртай чинийхээ
Хал зовлонг сонсоё би
Одмаа: Ухаантай шүү чи
Ухвар мөчид намайг
Ул суурьтай ойлгоно гэдэгт
Угаасаа би эргэлзээгүй
Өөр хүнд сэтгэлтэйг
Өөрөө чи мэдэрсэн байх
Замбуулан хорвоогийн наран доор
Заяа тавилан төөрөлджээ
Хувь төөрөг иймээс хойш
Хоёр биенээ тайван орхие

Очирын нүүрнээс гал бутарч
Орчлон ертөнц харанхуйлж
Газар тэнгэр нийлж
Галав юүлэх мэт болж
Чихэндээ итгээгүй тэрбээр
Чинэрч догширсон харцаар харахад
Одмаа: Зөрүү сонсоогүй шүү чи
Зэвүүрхэж бүү хараач
Очир: Хэлж байгаа чинь худлаа
Хэрэгсэж би сонсохгүй
Одмаа: Үнэн сэтгэлээ чамд би хэлсэн
Үнэмших эсэх нь чиний хэрэг
Үнэхээр би түүнд хайртай
Очир: Илүү чалчаа үгээр
Итгүүлэх гэдэг чинь гонж
Худал зусар үгээр
Хуурч мэхлэх гэдэг чинь гонж
Одмаа: Итгэх эсэх нь чиний хэрэг
Өгүүлж хэлсэн бүхэн үнэн болохыг
Өр зүрхээрээ батлана би.

Этгээд тэр үгний
Ээдрээтэй учрыг сонсмогц
Уур хилэн бадарч
Уушиг зүрх нь савсалзаж
Галзуу догшин араатан шиг
Галзууртлаа догширсон Очир
Амандаа орсон хараалын
Аль муу муухай үгээр
Харааж зүхнэ
Хашгирч элдэв янзаар
Дайрч доромжлон ийнхүү өгүүлмой.
-Харанхуй бүдүүлэг
Харлаган сохор эртэй
Ханилан суугаад
Хар тогооныхон хөө болоод
Хаашаа явахаа мэдэхгүй
Хар тамд унах болноо чи
Арчаагүй сохор эрд
Хувь заяагаа мэдүүлж
Аргалж зугтахаа мэдэхгүй
Аргаа барсан өрөвдөлтэй амьтан
Үргэлжлэх хонгоо тоолсон
Үхээнц нэгэн болноо чи
Одмаа: Учрыг тунгаан бодох
Ухаан чадвар алга чамд
Урагшгүй өөдгүй амьтан
Үтэр түргэн зайл
Очир: Өө Бурхан минь
Чамайг магтаж хэлэх үү
Үгээр хэлээд ханшгүй
Үсгээр бичээд баршгүй
Үзэсгэлэнтэй бүсгүйн
Өрөвчхөн зөөлөн сэтгэл нь
Өгөөмөр их хайраар солигджээ
Үнэнч хайрын баталгаа нь
Үлгэн салган сохор эр
Одмаа: Хэл чинь чилэхгүй бол
Хээнцэр хэдэн үгээ
Хэлхэж байгаад донгос
Очир: Зэвүүн хар гичий чамайг
Харлаган сохор эртэй чинь
Ханилж суулгах нь бүү хэл
Хавьтуулж яасан ч ойртуулахгүй
Харж байгаараа чи
Одмаа: Олон үг жалчихгүй
Одоохон бушуун зайл чи.
Уурлаж, хамаг дотор эрхтэн, судас шөрмөс нь оволзож,галзуурах шахсан Очир Одмаа руу гомдол хорсолийн улаанаар эргэлдсэн догшин харцаар харж, зангидсан гараа далааснаа уур хилэнгээ дарж ядна байж хаалга тасхийтэл савуулан гарч одов.


4-р үзэгдэл

Тэнгэрийн хаяанд хөвөн цагаан хэсэгхэн үүлнээс өөр бүртийх үүлгүй,хэн хүний сэтгэлд тааламжтай нарлаг сайхан өдөр байлаа.Өнгө өнгийн цэцэгсийн дунд бие биеэ түшээд суусан залуу хосуудыг холоос харахад, байгалийн үзэсгэлэн гоог чимэх мэт үнэт эрдэнэсийн шигтгээ луугаа адил харагдмой.Энэ жаргалтай хосууд Билэгт Одмаа хоёр байлаа. Билэгтийг харсан хэн ч түүнийг харалган гэж хэлмээргүй нүдэнд дулаахан сайхан эр. Гэвч нэг л зүг рүү хөдөлгөөнгүй ширтсэн харц, үе үе үл мэдэг цавчлах нь түүнийг харалган гэдгийг илтгэх мэт.Тиймээ энэ сайхан хүний хувь заяа дутсан ч юм уу, аль эсвэл бурхан тэнгэрийн шийтгэл ч юмуу тэрээр хараагүй нэгэн байлаа.Ийм нэгэн хүний үрд Одмаа үнэн сэтгэлээсээ дурлалжээ.Билэгт ч Одмаад дурлалсан боловч, энэ хайр дурлал хэзээ ч бүтэшгүй зүйл хэмээн бодож бие сэтгэлээ хүчлэн барьж ийнхүү өгүүлмой:
Билэгт:Одмаа бүсгүй минь
Олныг эрэгцүүлэн бодож
Оюун ухаандаа
Сайтар тунгаан бясалгаач
Одмаа: Би бүр шийдсэн
Битгий намайг гомдоогооч
Билэгт:Гэнэн залуу насны
Омог бардам зангаасаа
Гэнэт шийдээд чи
Хэтийн амьдралаа алдахвий
Одмаа: Эндэж алдсан ч би
Эргэж буцахгүйгээр шийдсэн
Ээдрээт орчлонгийн
Энэхэн орон зайнд
Эрхэм чамтайгаа л байвал
Эцэж ядарч туйлдсан ч
Энэлэн шаналахгүй би
Билэгт:Үлгэн салган явах
Үхээнц дорд амьдрал
Үнэхээр чамд таарахгүй
Одмаа: Зүдгүүр зовлонгоос шантрахгүй
Зүтгэж тэмцэх болно би
Билэгт:Зүг чигээ олохгүй
Зовлонтой хүний үрээр
Хувь заяагаа мэдүүлж
Хувьгүй амдралын далайд
Хөл алдаж чи
Хожмын нэгэн өдөр
Харамсаад барахгүй
Харанхуй ангил руу
Унах болно шүү дээ чи минь.
Энхрий чамайгаа би
Эргэх энэ хорвоогийн
Ээдрээтэй гунигт амьдралын
Золиос болгож
Зовоож шаналгахыг
Хүсэхгүй байна би.
Одмаа: Учрах зовлон бүхнийг
Урьтаж тоочих шаардлагагүй
Учрах гай зовлонгоос
Ухарч би шантрахгүй
Билэгт:Хан энэ хорвоод төрөөд
Харж үзэхгүй
Харалган сохор явсаар
Өдий хүрсэн намайг
Өрөвдөж хайрлаад хэрэггүй
Хүнийг царайг харахгүй
Хүүрнэх дууг сонсохоос цаашгүй
Ийм өчүүхэн хүнээр
Авааль ханиа болгож
Залуу сайхан бүхнээ
Замын тоос хуйлрах мэт
Зуурдын тэнэг явдалд хууртагдаж
Зах хязгааргүй
Зовлонгийн их далайд
Жолоо цулбуураа алдаж
Живэх болно шүү дээ чи минь

Өр зүрхнээсээ гомдсон Одмаа бүсгүй
Өөрийн эрхгүй цурхиран уйлав.
Билэгт:Намайг уучлаарай
Гомдоох гэсэндээ үүнийг хэлээгүй би
Надад хичнээн хайртай ч гэсэн
Таарч тэнцэх хүн чинь би бишээ
Одмаа: Билэгт минь
Бүү ингэж яриач
Ийм их хайрыг хүндлэж
Итгээч наддаа чи минь
Амраг чамдаа би
Алаг зүрхнээсээ хайртай
Олныг нуршихгүй
Ойлгож ухаараач намайгаа
Билэгт:Даанч чи ийм амьдралд
Дасаж идээших хүн биш
Эр муутай эм хүн
Эхлэл төгсгөлгүй зовдог гэдгийг
Эрхгүй чи надаар хэлүүлтгүй мэдмой
Одмаа: Одоо боллоо
Олныг би сонслоо
Ойлгуулах гэж ятгаад ч
Ухааруулах гэж хэлээд ч
Учирсан энэ тавилангаасаа
Ухарч би буцахгүй
Амраг чамдаа би хайртай
Ариун энэ хайр дурлал
Амьдрах нөхцөлгүй
Арчаагүй ядуу болсон ч
Дагаад явна чамайгаа би
Давтан элдвийг нуршиж
Дахиад намайг бүү гомдоогооч.
Бусдаас онцгой илүү ихээр
Бие сэтгэлээсээ хайрлах болно хэмээн бүсгүй хэлээд Билэгтийн хүзүүгээр тэврэн авч, булбарай зөөлөн уруулаараа нүүр нүдгүй үнсэхэд, Билэгт эсэргүйцсэнгүй харин ч тосон авч шуналтайхан үнсэж,бүсгүйн налинхай ааш,тансаг сайхан үнэрт мансууран жаргалын дээдийг амталж эхлэв.


5-р үзэгдэл

Нэгэн гэр бүлийн тохилог байр сууц нүдний өмнө тодорно.Гэрт махлагдуу толигор бор авгайн дэргэд, нүүр нүдний эргэн тойрон үрчлээ нуглаас ихтэй ч нүдэнд дулаахан, шаргалдуу царайтай 50 гаруй насны эр сууна.Түүний дэргэд зулаа зулаагаа гишгэж төрсөн Одмаагийн эгч Хандмаа хүүхдийн ээж, айл гэрийн сайн эзэгтэй.Эд нар дор бүрнээ бодлогошронгуй, ямар нэгэн юмнаас айж эмээсэн, гайхаж цөхөрсөн янзтай чимээгүй сууна. Одмаагийн зан авир хувирсанд, хэн хүнгүй хярдхийн цочирдож,гэр бүлийн хүрээнд бүрэн бүрэлдхүүнээрээ Одмаагийн тэнэг явдлыг таслан зогсоож, шүүн хэлэлцэхээр цугларсан нь энэ билээ.
Ээж нь: Охин минь
Сайтар тунгаан бодооч
Одмаа: Энхрий хайртай эжий минь
Энэ бүхнийг сайтар бодсон би
Хандмаа: Дүүрсэн тэнэг амьтан
Дүүнгэтэж эргүү болжээ чи
Одмаа: Өөрийн бодол
Өөртөө зөв
Одоо та нар минь
Олныг нуршаад нэмэргүй
Хандмаа: Яанаа бүр сохор шүү
Ядахдаа хардаг бол
Яая гэх вэ? бас
Одмаа: Тэр харалган сохор ч гэлээ
Танаас сайн харна шүү
Хандмаа: Мөн яриваа чи
Сохор хирнээ
Сайн хардаг ч гэх шиг
Ухаан санаа чинь
Умартаж элий балай больё юу?
Одмаа: Элдэв гажуу маяггүй
Эрүүл ухаанаар шийдсэн би
Хандмаа: Ёстой солиормоор
Юу ч гэмээр юм вэ?
Хэлэх ч үг олдохгүй
Хэцүүхэн юм болохнээ
Одмаа: Солиу гажуу байсан ч амьдралаа
Сонгож шийдэх эрхтэй би
Сонсгож та нарт дуулгая
Та нар намайг элдвээр ятгаад хэрэггүй
Тэр хүнд би бие сэтгэлээ өгсөн.
Очирт би өөрөө
Ойлгуулж сайтар хэлсэн
Одоо тэр хүн
Огт үүгээр үзэгдэхгүй
Хандмаа: Тунгааж сайтар бодооч
Тухтай цэгнэж, дүгнээч дүү минь
Одмаа: Сайтар тунгааж бодсон би
Санаа зоволтгүй эгч минь
Ээж нь: Давж дийлшгүй зовлонд
Дарагдаж өөрөө ороод
Гэмгүй явсан биднийгээ
Гэндүүлж зовоох гээ юу чи
Одмаа: Өөрөө оочсон хүүхэд
Уйлдаггүй гэдгийг үргэлж санаж явах болно
Сануулж хэлсэнд баярлалаа
Санаа зоволтгүй ээж минь
Хандмаа: Тэнэг мулгуу амьтан
Тэрсэлж чигээрээ зүтгээд
Одмаа: Шийдсэн замаараа би
Чиг шулуун явнаа
Элдэв муугаар гутаавч
Энэ л хувь заяандаа хөтлөгдөх болно би
Ээж нь: Энхрий хайрт охин минь
Эдлэх зовлонгийнхоо
Эцсийг нь мэдье гэвэл
Өчиж хэлсэн үгийг минь
Өр зүрхэндээ тогтоож ав
Ээж аавынхаа дэргэдээс холдож
Ээдрээтэй хэцүү амьдралд орж
Элдэв үй олон гай зовлонд унаж
Эрдэнэт биеэ золиослох болно
Одмаа: Ээдрээтэй орчлонгийн
Эрээн бараан амьдралд
Шулуун дардан замгүйг
Төвөггүй би ухарнам
Урагшгүй амьдралын
Хар шуурга хуйларч
Урьдах замыг харанхуйлж
Зовлонгийн далайд унгаасанч
Учрах тэр зовлонг
Урьдаас хэлээд хэрэггүй ээж минь
Хандмаа: Зөрүүд тэнэг ааш чинь
Зовлон авч ирэхээс
Жаргал авч ирэхгүй гэдгийг
Өөрөө чи хэлүүлтгүй мэдэж байгаа
Одмаа: Аргалж гуйсанч
Аашилж сүрдүүлсэнч
Амраг түүнийхээ дэргэдээс
Алхам ч холдож чадахгүй болсон
Хандмаа: Ээ бурхан минь
Ялдамхан хөөрхөн дүүд минь
Ямар гэгчийн буг шүгэлчихэв
Ухаан санаа балартаж
Унаж муужирхнаа би
Харалган сохир эрээс
Холдож чадахгүй ч гэх шиг
Хайртай зүрхний амраг ч гэх шиг
Ариун хайр дурлал гэх шиг
Атаархахдаа би тэсэж чадахгүй нээ
Ээ бурхан минь....
Одмаа: Бахай ханатлаа доромжлол
Байдаг чадлаараа инээ
Хэл амаа билүүдэж
Хэлэхын муухайгаар хэл
Гэвч би гомдож уйлахгүй
Гутарч сэтгэлээр унахгүй
Хандмаа: Зөрүүдэлж тэнэг аашилсаар
Зоргоороо улам зүтгэсээр
Зовлонгийн хөлгүй далайд
Жолоо цулбуураа алдахнаа чи
Одмаа: Зовж хэдий зүдрэвч
Зөвлөмж тусалцаа гуйхгүй би
Хандмаа: Омголон тэнэг зан чинь
Одоо дүрэлзэн шатаж байна
Зориг омог нь сулраад ирэхээр
Захирагдах болно чи
Одмаа: Сүүдэртэй орчлонгийн
Сүүмгэр мананд төөрсөн ч
Сүйрч нурж унасан ч
Хэлж илчилж ярих
Хэрэг шаардлага байхгүй надад
Өөрт учирсан зовлонгоо
Өөрөө л үүрэх болно би
Хандмаа: Ухаан сэхээ оруулах гэж
Учирлаж гуйгаад нэмэргүй
Уурлаж бухамдахдаа би
Элдэв шалдав үгээр
Элдэвлэж хэлсэнийг уучил дүү минь
Одмаа: Таныг буруутгахгүй би
Тантай дахин маргахгүй
Ээж нь: Зандарч хэлэх үгийг даахгүй
Заах сургамжийг сонсохгүй
Хашаа янзын зөрүүд
Харалган бух шиг хүн вэ чи
Хандмаа: Хэлээд ойлгуулах гэж
Хичнээн оролдовч тусгүй
Хожмын нэг өдөр
Харамсаад барахгүй
Хар тамд унах нээ
Хөөрхий дүү минь
Одмаа: Эрхэм хайрт эгч минь
Эвийлж хөөрхийлээд хэрэггүй
Өөрөө сонгосон амьдралынхаа
Үйл лайг үүрнээ би...

---Дуулиант хувь тавиланг
Дуугүй удаан сонсож
Дотоод сэтгэл оюундаа
Давхар бясалгаж суусан
Аав нь: Танхил хөөрхөн охин минь
Тандаж өөрөө шийдсэн бол
Одоо бид ойлгуулах гэж
Олныг нураашаад хэрэггүй
Онцолж түүнийгээ хайрлаж
Олноос дутахааргүй яваарай
Охин минь
---Гэнтийн энэ үгэнд
Гэндэж самрагдсан
Ээж нь: Ээ бурхан минь...
Ийм эцэг гэж байдгаа
Эргүү тэнэг амьтан
Ингэх нь дутаж гэнэ
Харалган сохор эрд
Хамгаас хайртай охиноо өгөөд
Харин өөрөө түвшин байна гэж бодоо юу
Аав нь: Эелдэг сэтгэлтэй охиныхоо
Эрхэм зан чанарыг
Эрэгцүүлж удаан бодлоо
Уймарсан сэтгэлийн хямралаа
Уужуу тайвнаар тунгаахгүй
Үйлын үрээр учирсан хоёрыг
Ухар мөчид дүгнэж
Учир зүйг олохгүй
Уйлагнаж бухамдсан үгээр
Уурлаж хашгираад нэмэргүй
Хандмаа: Хангай шиг түшигтэй
Ханхар сайхан аав минь та
Чин сэтгэлээсээ хэлээ гэж үү
Чихэндээ ч итгэж чадахгүйнээ би
Аяа,ааваа та чинь...
Аливаа бүхнийг удаан цэгнэж
Амархан шийдвэрийг
Бараг гаргадаггүй байтлаа
Амьдрал мэдэхгүй эрх танхи,
Алдраахан охин чинь
Алаг хорвоогийн
Бараан амьдрал руу тэмүүлээд байхад
Амархан хүлээн зөвшөөрч байна гэжүү
Аав нь: Хайр сэтгэл хамгаас хүчтэйг
Харин чи надаар хэлүүлтгүй мэднэ
Харалган сохор ч гэсэн
Хүний сайхан үр
Хайрлуулж дурлуулах заяатай.
Хайртай охин дүү чинь
Хамгаас онцлон түүнд дурласанд
Хачирхан буруушаах нь юу билээ
Хандмаа: Өртөж учрах гай зовлонг
Өөрөө та ухаарахгүй байна гэжүү
Аав нь: Будлиантай зөрүүтэй ч гэсэн
Бусдын хайр сэтгэлийг хүндлэх нь
Буруу нь юу байгаа юм вэ?
Ээж нь: Үнэн нарийн учрыг
Өгүүлж ярих хэцүү болохнээ
Аав нь: Тавилан ерөөлөөр болго доо
Та бид маргаад нэмэргүй
Эхийн дотоод сэтгэл нь тэр чигээрээ харанхуйлж, гайхширч арга барсан,өрөвдөж гомхорхсон харцаар Одмааг ширтэнэ.

6-р үзэгдэл

Орчлонгийн өөр нэгэн
Орон зайнд
Онцгой ихээр шаналан тарчилж байгаа
Очир ийнхүү өгүүлмой:
Нойрч үгүй боллоо би
Нэг л түгшүүртэй байх юм
Тэнгэр минь яалаа гэж.энэ вэ?....
Тэгээд дурсах сайхан бүхнээрээ
Шархлан хоцрох гэжүү
Үгүй яасан ч би доромжлуулахгүй
Үзлийн өөдгүй новшийн
Үхлийн чинь цагийг товлох болно.
---Хамаг бие тарчлан зовж байна
Хачин ихээр сэтгэл шаналж байна
Зүрх минь дэлбэрэхнээ
Зүгээр би орхиж чадахгүйнээ
Тэвчээр минь шавхагдаж байна
Тэнд би одоохон очноо.
Адгийн муу сохор эрд
Ариун хайраа булаалгахгүй
Амраглах хувь хүртүүлэх ёсгүй.
Ахиад би өвдөг сөхрөхгүй
Алдсан бүхнээ эргүүлж авах болно
Үзлийн муу эрэмдэг амьтны
Элэг доог болохгүй би
Энэ улаан гараараа үгүй хийх болно
Тэр цагт өөдгүй амьтан чи
Золгүй бие хамгаалж чадахгүй
Зүг чигээ олохгүй
Зүгээр ч зогсож чадахгүй
Өрвөлзөн аврал гуйж
Өнхрөн унах болноо
Үхлийн хэвтэрт унсан тэр
Үгч хэлж чадахгүй татвалзах болноо
Очирын бодол санаа орж гаран
Орилож уйлан
Орчны юмсыг
Орвингоор эргүүлэн түвээнэ.
Бага зэрэг тайвширч
Байж суух газраа олж ядна.

7-р үзэгдэл

Гадаа бүртийх ч үйлгүй сав саруулхан сартай сайхан үдэш байлаа.Хайр дурлалдаа мансуурсан залуу хосууд, хамаг бие сэтгэлээрээ аз жаргалын дээдийг эдэлмой.
Гэнэт хаалга хүчтэй балбахад, айж балмагдсан хоёр санд мэнд, хааш яааш хувцаслаад Одмаа хэн болохыг лавлан асуув.
Очир нэрээч хэлсэнгүй хаалгаа тайлахыг шаардахад,Одмаа дууны өнгөөр Очир гэдгийг төвөггүй таньж, эсэргүйцсэн боловч, Очир улам бүр хүчтэй балбана. Одмаа аргагүй нь эрхэнд хаалгыг онгоолгов.
Хэлэх үгнийхээ гогцоог
Хэн хэн нь олохгүй
Хэсэг зуур алмайрч
Хэдэн хором өнгөрөв....
Гэнтийн гийчнээс
Гэн алдаж сандарсан
Одмаа дуу алдаж
Хэрэг зорилгыг нь асуухад
Хариулт ч өгсөнгүй Очир
Хачин этгээд алхаагаар
Хоймор руу очиж
Эрээн буйдан дээр суугаад
Эрээ цээрээгүй
Энэ тэрийг гүйлгэн харснаа,
Ид шидтэй харалган сохор эрийн
Шил толь болсон
Шижир орд харшинд
Тусгаарлан зассан оронд
Тухлуулж суух шийв дээ Одмаа хүүхэн.
Одмаа: Сэтгэл зүрхнээсээ хайртай болохоор
Сиймхий уранхай овоохой ч
Гэрэл гэгээгээр дүүрч
Халуун дулаан болдог юм байна.
Хайргүй бол хаш цагаан өргөө ч
Харанхуй, хүйтэн хонгил болдог юм байна.
Хаа хол газраас
Харанхуй шөнөөр
Харш ордыг минь
Харах гэж ирсэн юм биз дээ
Билэгт:Монгол хүн байна даа
Мэнд усаа мэдэлцэе дээ энэ чинь
Очир: Чамтай би мэндээ мэдэлцэх гэж ирлээ
Чам шиг өөдгүй новшийг
Цаг нь болоогүй үхэл рүү явуулах гэж ирлээ
Билэгт:Арга ядсан арчаагүй эр,
Атаа жөтөө өвөрлөн ирсэн юм биз дээ.
Очир: Чам шиг харалган сохор
Ингэж хүнийг доромжилдоггүй юм гээд
Уурсаж галзуурсан Очир
Учир зүггүй Билэгт рүү дайрч
Ум хумгүй татаж чангаан
Уушиг, зүрх бөөргүй
Өшигчин зандчиж эхлэв.
Билэгт:Адгийн өөдгүй амьтан
Аль муухайгаар аашлавч
Авааль эхнэрийг булааж
Авч чадахгүй чи..
Очир: Юу гэнэ чи
Ёрын муу эрэмдэг амьтан
Хэмээн хашигчин
Хорсол зэвүүцэл нь
Гал мэт дүрэлзэж,
Галзуу араатан шиг аашилж,
Гадагшаа чирч гарган
Газар хэвтүүлэн дэвслэв.
Одмаа: Бүх бие чичирч дагжсан тэрбээр
Байдаг тэнхээгээр Очироос зууралдан
Бархирч чадлаараа чарлаж
Түүнийг бүү зодоод ч
Түмэн буруу надад бий
Билэгт:Үнэнч хайр дурлалыг
Үймүүлж буснуулавч
Өөдгүй эр чи
Өөрийн болж чадахгүй.
-Улам ихээр галзууртлаа уурласан Очир
Өөрийгөө ч хянах чадваргүй болж,
Аргалах аргагүй бузар үйлдлийг хийж эхлэв.


8-р үзэгдэл

Үхлийн ирмэгт ирсэн Билэгт гэнэтийн цочирлоос болоод хараа орсон уу, аль эсвэл амин зүрхний амраг бүсгүйгээ сэтгэл зүрхээрээ мэдэрч, төсөөллөж байсан уу?огт цавчлахгүй гөлөрсөн харцаар хайртаа хүүхнээ харан ийнхүү өгүүллээ
Дүрэлзэх алга нүдний
Дэрвэгэр урт сормуус
Жирэмгэр хар хөмсөг
Жигдхэн цагаан шүд
Жимвийсэн улаан уруул
Энэ бүхэн ээлж дараагаар
Харж чадаж байна би
Үнэхээр чи үзэсгэлэнтэй юмаа
Үнэнч дурлалын дагина минь
Үлгэр домгийн юм шиг
Үзэсгэлэнт гоолиг бүсгүй минь
Хосгүй цэвэрхэн төржээ чи
Хонгорхон согоо минь
Хоромхон ч харах мэлмий нээгдэж
Онцлон чамайгаа харж чадлаа
Одоо харин би чамайгаа
Орчлон ертөнцийн өнцөг булангаас ч
Огторгуйн харанхуй гүнээс ч
Төвөггүй олж чадах боллоо
Ариун дурлалын тэнгэрлэг бурхан минь
Ахархан хугацаанд
Алд биенд минь
Аз жаргалын дээдийг мэдрүүлсэн чи хэмээн хамаг хүч чадлаа шавхан байж шивэгнээд аажмаар амьсгал хураав.
Одмаа: Ээ бурхан минь
Юу болох нь энэ вэ?
Намайг бүү орхиоч
Яалаа гэж энэ вэ?
Нүгэлт энэ хорвоод
Нинжин сэтгэл гэж байна уу?
Хэрвээ чи намайг орхи юм бол
Хэтдээ надад амьдрах хүч алга
Үхэх юм бол чи
Үлдэж би хоцрохгүй
Одмаа бүсгүй
Орчлонг сэртэл аврал эрэн
Ориловч, одоо бүх юм
Орвонгоороо эргэж
Ор ганцаараа үлджээ.
Хөрч байгаа
Хөдөлгөөнгүй болсон бие цогцосыг
Аврал энэрэл эрсэн
Хөөрхий энэ бүсгүй
Горьдлого нь тасраагүй
Гөлөрсөн харцаар ширтэхэд
Хэнхэлдэг цээж нь
Хэмнэлттэй амьсгалаад байх шиг
Хүрэн бор царай нь
Улаа бутраад байх шиг
Ухаан бодол нь самуурч
Орно гарна болж
Орчны юмс үзэгдэл
Ойртож холдоод эсвэл
Олон юм нэг болж
Нэг юм олон болж
Салж нийлэх агшинд
Гэнэт нүдэнд л
Гялалзсан хутга
Сарны туяанд
Сааралтан гялтагнаж харагдав.
Сайхь бүсгүй
Санаж бодсон юмгүй
Сайтар ажиглаж байснаа
Сая нэгийг ухаарав бололтой
Салагнаж чичирсээр
Сарвайж хутгыг аваад
Үхээрийн бузар
Үзүүрийг нь өөрлүүгээ чиглүүлж
Өр зүрхэн тушаагаа авч ирлээ.
----Ээжээ танаас гуйя
Энхрий үр чинь байна
Ингэж бүү тэнэглээч
Та ганцаараа үлээдээгүй
Таны дэргэд би үлдсэн
Тантай хамт би
Уй гашуудлыг хуваалцаж байна
Гэх шиг хэвлийдэх үр нь
Хүчтэй булиглан хөдлөхөд
Уйлж гашуудсаар
Ухаан санаа нь самуурсан
Хөөрхий өнчин бүсгүй
Гэнэт нэгийг ухаарсан бололтой
Өөрлүүгээ чиглүүлсэн хүйтэн мэсийг
Доошоо буулгахад
Суларч бадаарсан гарнаас
Сугарч унасан цустай хутга
Сул элсэнд шаагдав.
---Хэлтгий заяатай
Хөөрхий бүсгүй дагшин чичирч
Хөдөлгөөнгүй болсон түүнийгээ дэргэд
Хацраа нийлүүлэн хэвтэв.
Харанхуй огторгуйн гүнд
Анивчин гялалзах содон ганц од
Ижлээ эрж яваа
Өнчин янзага шиг
Энд тэнд тэнүүчлэж байснаа
Түнэр харанхуй руу
Ууссан алга болмой

1998он



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 104 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-015.JPG
Хэмжээс: 600x450 139k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2559

Должин : Зам зуур
zam-026.JPG
Хэмжээс: 600x450 132k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3182


B3-009.JPG
Хэмжээс: 600x484 204k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3750


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn