Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Болзоо ба хүлээлт
Оруулсан admin on 2009-03-13 07:58:00 (5343 уншсан)


... Тиймээ, би өнөөдөр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ, бас догь байгаа биз... (Дуучин Ариунаагын дуулсан дуунаас)

Би хүн хүлээлгэх дургүй. Мэдээж өөрөө хүн хүлээх бүр ч дургүй нь ойлгомжтой. Гэвч би цагаа хялам, хялам харан яарахын жаргал эдлэнхэн зочид ирэхээс өмнө таваг тариагаа нүүр улайхгүйгаар бөөрийнхийлөхөөр яаравчлан байна. Аа тийм л дээ, өнөөдөр чинь аргын тооллын хоёр мянга есдүгээр оны гурав дугаар сарын наймны билэгт сайн өдөр, ням гариг л даа. Өнөөдөр чинь мартын найман, ээжүүдийн баяр, охид бүсгүйчүүдийн маань баярын өдөр. Яаж зүгээр байх вэ гээд найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг нэгэн дүү хүүг, өөрийн үеийн нэгэн нөхөртэй хамт ирээрэй гээд аль гурав хоногийн өмнөөс урьчихсаных өглөө эртээ гэгч нь ажилдаа гарч, эртхэн шиг бууж ирээд ингэж түнтэгнэж тогоо шанага зодолдуулж байгаа хэрэг л дээ. Заавал тэмдэглэх баяр биш ч харьд ганцаардаж, ганцаараа гонзгойрч байгаа эр бие ганц эр хүн баяр нэрийн доор хааяа нэг өрөөлийнх боловч эмэгтэй хүнтэй нэгэн ширээнд хамтдаа тухлан ярьж хөөрч суух нь хоёр, гурван магад ч үгүй дөрөв, тав, зургаа, долоон баглайсан баваасан хар юмнууд сахал үсээ арзайлган бие, биерүүгээ муухай харан хар ус гудархаас шал өөр хэрэг л дээ. Нээрээ л эмэгтэй хүн, бүсгүй хүнтэй нэгэн ширээний ард хамтдаа суухын таашаалтайг харьд орь ганцаараа удсан, зовлон ойлгох хүн л мэдрэх буюу. Дашрамд сонирхуулахад мартын наймныг:
Албани, Алжир, Армень, Азербайжан, Белорусс, Босны Герцеговин, Бразиль, Буркина Фасо, Камерун, Хятад, Куба, Грек, Итали, Лаос, Казакстан, Киргизстан, Молдави, Монгол, Монтенегро, Польш, Руминь, Орос, Серби, Тажикстан, Туркменстан, Турк, Украйн, Үзбекстан, Вьетнам, Замби гэсэн хуучнаар соц-лагерийн голдуу орнууд тэмдэглэдэг юм байна.
За тэгж байгаад нэгэнт хэн нэгэн хийгээд эхэлсэн л бол заавал дуусдаг тэр л жам ёсоор хоол унд, салат, таваг чихэр гээд ямартай ч нүүр улайлгахгүйгээр баярын ширээ жигдэрч, цагаа харвал зочид ирэх цаг яг болж байлаа. Ажлаа сайхан амжуулсаных ганц лааз шар айраг задлан шимсэн шиг зөөлөн галаар жигнэж буй хонины махан хорхогруугаа харц гүйлгэн “Яг одоо ингээд ороод ирвэл ч, арай л зөөлөрч амжаагүй байгаа даа. Дахиад нэг хориод минут жигнэчихвэл ч ээ дээ, сайхан зөөлрөнө дөө” гэсэн шүү юм бодон ханын цаг руугаа хяламхийвэл яг долоон цагт гэж яг таг болзоогүй, ус цасандаа орчихоод долоо жаахан өнгрөөгөөд ирээрэй гэсэн тэр л цаг маань буюу арван ес хорь болж байлаа. Цаг заваа ашиглан Монголруу ханьтайгаа, бас эгчтэйгээ гээд баярын мэнд мэдэх ёстой хүмүүстэйгээ мэнд мэдчихээд цагаа харлаа, бараг л найм болох нь ээ. Хорхогныхоо галыг унтраачихаад хэсэг суулаа. Зочид маань бас л байдаггүй, найм хагас болох нь ээ…
Зарим нэгэн ном зохиолоос “хүлээхийн жаргал” гэж уншиж байсан санагдана. Миний хувьд бол хүлээлт бол яагаад ч жаргал байдаггүй, харин ч эсэргээр “хүлээхийн зовлон” л байдаг юм. Би өөрөө ямар нэгэн юманд жаахан яаруу, адгуу талдаа хүн л дээ. Тэсэхээ байгаад утасдлаа, харин өөдөөс:
-Бид гурав Ячиматад нэг ах хүүгийнд яг одоо орж явнаа, энд жаахан суучихаад, гараад танайд очъёо” гэнэ. Хичнээн дургүй хүрэв ээ, уур хүрэн:
-Хүүе хө, чи бид хоёр чинь аль гурав хоногийн өмнөөс долоод гэж болзоо биз дээ, чи чинь юу яриад байнаа? Гэтэл:
-Уг нь ч тийм л дээ, гэхдээ энэ ах хүү өчигдөр орой утасдаад заавал ирээрэй гэсэн юм гэнэ. Зөрүүлээд:
-Би тэгээд чамайг, та гурвыг заавал биш ирээрэй гэсэн юм уу? Тийм л байсан юм бол чи өчигдөр орой шууд надад утсаар хэлчих нь яасан юм бэ? Гээд шууд утсаа тасаллаа. Хариу сонсох хүсэл ч алга, бас баяр тэмдэглээд дөрвүүлээ жаал ярьж хөөрч сууна, ганц нэг дуу дуулалдсан шиг баяр тэмдэглэнэ гэж хөөрсөн сэтгэл минь хаа байх вэ, нэг л сэтгэл эзгүйрч орхилоо. Ячимата хүртэл багаар бодоход дөчин таван км, ойролцоогоор цаг хагасын явдал бий. Одоо найм хагаст айлд орж яваа улсууд жаахан суухаар, ороод л дэрхийгээд эргээд гараад ирэхгүй нь лавтай, ямартай ч богино доо л цаг сууж л таарна. Муу ч сайн ч баяр тэмдэглэж байгаа болохоор тэр гэрийн эзэн ч бас миний адил таваг тариа, идээ будаа зэхсэн л байж таараа. Яаж ч бодсон эртдээ л арав хагасаас нааш ирэхгүй нь ойлгомжтой. Шөнийн арав, арван нэгт эхлэх найр ч гэж юу байх вэ, өглөө эрт ажилтай улсууд оройтож уух тийм ч сайн юм биш, ядаж л нэг уухаараа халуурдаггүй эр хүн ч гэж хэн байх вэ. Дургүй хүрэн зассан ширээнийхээ ард ганцаар тухлан уурандаа хар усаа гударч эхэллээ.
Дүү хүүгийн хувьд бол би гурав хоногийн өмнө болзоо товолсон ч ердөө л урд орой нь утасдсан хүнээс нь илүү гарахаар хүн биш бололтой. За тэр илүү, дутуу гарах нь ч яамай хэвтэнэ. Хамгийн гол нь хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Урьдчилаад утсаар яриад зохицуулах л ёстой байхгүй юу. Тэр цаад хүний хувьд заавал учраатай байж болно л доо. Тэгвэл надад утсаар дуулгаад уучлалт гуйн, өөр тийшээ гарцаагүй явах ажилтай болсоноо дуулгаж болноо доо. Тэгвэл би тэгж хий дэмий ганцаараа байж учир зүггүй дөрвийн дөрвөн хүнээр тооцож хоол цай, идээ будаа бэлдэхийн хэрэггүй болноо доо. Нэгэнтэй нь болзчихоод, нөгөөгийнх нь урилгаар өөр тийшээ тэнээд явчихдаг ийм зан зөвхөн монгол хүнээс л гарна. Өөр ямар ч улс, үндэстэн ийм зан гаргахгүй дээ.
Болзоо гэж уг нь маш нандин эд, минийхээр бол хэн нэгэнд үзүүлж болох гүн хүндэтгэлийн илрэл л дээ. Амьдралдаа хэн нэгэнтэй болзож үзээгүй хүн ч гэж хэн байлаа. Би өөрөө жаахан адгуу хүн учир хэн нэгэнтэй болзвоос заавал нөөц цагтай, ямар нэгэн саад тотгор замд тааралдлаа гэхэд яагаад ч гэсэн болзсон цагтаа амжиж очихоор тооцоолж явдаг юм. Харин манайхны хувьд ч болзох, болзоондоо цаг барих талаар ч ээ дээ, хэцүүхэн дээ.
Өнгөрсөн жил нутагт байгаа унаган багын ганц найзтайгаа нэг оройжингоо яахоо месэнжерээр хууч хөөрөн суусан юм. Тэгэхэд найзын минь ярьсан нь:
-Хөгшин чинь сая хэд хоногийн өмнө нөгөө нэг хэний, нөгөө л нэг ардын, гавъяат, соёлын тэргүүний гуншинтангуудын нэгнийх нь тайлан тоглолтыг үзээд. Монголын баяр ямар дуусах биш, баяр болгоноор бөөнддөг гавъяатууд ч ямар мундсан биш, тэдний л нэг л дээ. “Тайлан тоглолт” байх даа ч яах вэ дээ, тэгээд бас үзэгчдийн хүсэлтээр дахин тоглолт гэж ичих ч үгүй бурж байгаа юм. Юугаа тайлагнах гээд байгаа юм, үзэгчдийн хүсэлтээр гэдэг бол бүр ч худлаа, суудлын тал нь хоосон байсан гээд л бодчих. Нэг үзсэн юмаа дахин дахин үзээд байтлаа монголчууд маань баяжчихаагүй л байлтай билээ, үзсэн юмаа дахин дахин үзэх тийм цаг завтай , тэнэг хүн ч гэж хэн байлаа. Тэр тоглолтонд нь хэд, хэдэн нэртэй хамтлаг дуучид урилгаар оролцоно гэсэн байсан болохоор нь л үзсэн юм. Тэгээд ч албан газраас албан шаалтаар өгчихөж байгаа билетийг ямар үзэхгүй үхүүлэлтэй нь биш, үзсэн үзээгүй адилхан л цалин дээрээс мөнгийг нь суутгачих юм чинь. Товолсон цагт нь, болзсон газарт нь тууж хүрлээ. Ерөөд оноос хойш мода болсон жам ёсоор цаг гаран, бараг л хоёр цаг шахам чилийтэл хүлээлгэж байж сая нэг юм хөшиг нээгдэн тоглолт эхэллээ. Нөгөө нэг билетэн дээр нь байсан нэртэй хамтлаг дуучид нь байдаггүй ээ. Нэр зүс мэдэхгүй өмдөө чирч, цамцандаа дарагдаж түүртсэн хэдэн hip hop пацаанууд гарч ирсэнээ харин “П...а”, “Битгий шаа!” гэдэг дуунууд дуулаад... гэхэд нь би тэвчсэнгүй:
-Арай үгүй байлгүй дээ хөгшөөн, миний найз ч хүн явуулахдаа гаргуун шүү гэхэд:
-Үгүй ээ, Баагий минь. Энэ удаа би даваадуулсангүй, яг тийм нэртэй хоёр дуу гэхэд хаашаа юм, хараал гэвэл арай дөхөх юм болов уу даа, бөөн п...а, битгий шаа гэсээр байгаад дуусчихна билээ. Ээ тэнд үзэж байсан залууст бол ч янзтай байгаа бололтой, зарим нь дагаж үглээд л, аймаар, аймаар байсан шүү хө. За тэгж байтал сүүлийн үед од болоод байгаа СТА гуншинтай, зохиолын дууны гэгдэх нэгэн залуу гарч ирж, нилээн зүрхээ чангалсан бололтой гуйвлан байж дуулсанаа дуусангуут шууд зритель рүү бууснаа хэсэг хүмүүс дээр очоод суучихаж байгаа юм. Соёлын тэргүүн нь ийм тайзны соёлгүй байгаа юм чинь, үзэгчид нь ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Уг нь урлагаа, тайзаа хүндлээд хөшигний араар орчихоод нөгөө талаас нь орж ирээд зрительд суухыг бол хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Нөгөө нэг урлагын алтан тайз энээ, тэрээ ч хаа байх вэ, манай соёл урлаг ч ёстой сөнөж байгаа шүү дээ, Баагий. Бидний үетэй адилгүй болсон шүү хө. Театрт юм үзэх гэж ирсэн хүмүүс гэхэд гонжуумтай хүн тун ч нэг тоотой харагдсан, ёстой л хуучин бууны хугархай гэгчээр маниудын үеийн хэдэн төгцөг л гонжуум зангиа болсон байлаа. За тэгээд төгсгөлд нь нөгөө тайлангаа тавигч, гавъяат маань манай ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр нөгөө олимпийн алтан медаль угаачихаад хамгаалагчдаараа түшүүлэн гарч ирсэн шиг, хүнээр түшүүлэн гарч ирээд арай гэж хоёр дуу дутуу хагас дуулаад эргэж орсон доо, хөөрхий минь. Уг нь ч найз маань гавъяатыг нэр устай нь ярьсан ч миний хувьд өөрөө нүдээр үзээгүйн учир үүнээс өөрөөр бичиж чадсангүй.
... Тоглолт хүртэл цагтаа эхлэхээ байгаад хориод жил болчихжээ. Нийтээрээ, нийгмээрээ түүнийг нь хүлээгээд зөвшөөрчихсөн. Цаг гаруй хүлээлгэх бол юу ч биш шүү дээ, юу ч биш. Ийм сэтгэхүйтэй байхад улс орон хөгжинө гэж сэрүүн зүүдэлж, сэрж мөрөөдөөд ч яах вэ. Улаанбаатар маань харах өнгөндөө ганган хээнцэр өндөр байшин, ганган хээнцэр, үнэтэй цайтай гадаадын гялалзсан машинуудаар дүүрсэн өнгөлөг сайхан хот харагдана. Харин дотор нь байгаа улсуудынх нь сэтгэхүй нь ядаж л цаг барьж сураагүй байдаг. Яана даа, бид хэзээ цаг барьж сурах улс вэ...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2009-03-13


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 231 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-32.jpg
Хэмжээс: 600x450 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4755


B3-013.JPG
Хэмжээс: 446x600 132k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6495

Ёл хад
YolHad_17.JPG
Хэмжээс: 700x525 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3549


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn