Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Галсан : Охин
Оруулсан admin on 2009-03-13 08:12:47 (5283 уншсан)

Тэр охин өнөөх л, нөхдийн хувьд ойртохын, багш нарын хувьд өөлөхийн аргагүй цэмцгэр, чамбай байдлыг илтгэн сууна. Харц нь өмнөх самбараас үе үе ойн хажуугийн хэлхээтэй араг ясан дээр тусахдаа тэндээс нэгийг эрэх мэт цоргитол ширтэнэ. Ухаан бодол нь үнэхээр л үргэлжийн эрэлд, хорвоод өнгөрүүлсэн арван зургаан насныхаа хоног, цаг бүрийн хойноос нэхэн бэдэрнэм ажээ.
Хөгшин аав, ээжтэй байснаа там тум санаж байв.
Царай зүс нь санаанд бууж өгөхгүй мөртөл дуу нь харин чихэнд үлдчихсэн байдаг. Тэр нь гэхдээ ААВ НЬ гэдэг ганцхан үг байсан юм шиг. Даанч тэр аав гэгч ямар хүн байсныг ой ухаанаасаа эрээд эрээд олдоггүй. Харин аавын тухай бодох тусам бас л нэгэн дуу, нэгэн аялгуу чихэнд нь гэнэт хангинах шиг.
Ээжийн тухай мэдэх ч, бодох ч юм сэтгэлд нь байсангүй. Тэр нэг өдөр тэр нэг захидал ирээгүй бол тэр чигээрээ л байгаад байх, асрамжийн сургуулийн хүүхдийн жаргалтай биш ч, зовлонтой ч бас биш нэгэн хэвийн өдөр хоногуудыг үргэлжлүүлсээр ямар нэгэн сургуульд орох, эсвэл хаа нэгтээ ажил хийх, тэгээд цаг нь болоход хэн нэгэнтэй нийлж хүүхэд төрүүлэх, өсгөх, өтлөх атаархмаар биш ч, голмоор ч бас биш нийтлэг амьдралаар амьдарсаар насыг барахад болох л байсан. Гэтэл эх нь байж байдаг, байх байхдаа бүр гадаадад байдаг гэх! Гэнэт гарч ирсэн эхийн сураг түүнийг баярлуулсангүй. Харин ч гомдол, хорсол оргилов. Гэтэл нэг мэдэхэд хариу биччихсэн байлаа. Удаах захиа ч дорхоноо ирлээ. Эхийн гэмшил ч, баяр ч хязгааргүй бололтой. Амьдралдаа нэг удаа бүдэрсэн, одоо харин сайн яваа гэнэ. Үнэхээр сайн яваа нь ч харахаас илт. Насан залуу, нүд дүүрэн гоо бүсгүй өөдөөс нь түүний хувьд хорвоод ийм зүйлс байдаг гэж төсөөлөхийн аргагүй гял цал байр сууц, эрээн мяраан гудамж чөлөө, шил толин машин дотроос ээлжлэн инээмсэглэнэ.
Тэр өдрөөс хойш өнгөрсөн хэдэн сар охины амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Арав дүүргэнэ гэж байсан хүн наймаас гарч анагаахын дундад оржээ. Сангийн үнэгүй, эгэлхэн хувцсыг тайлж хаяад үе үе илгээмжээр ирдэг бас л үнэгүй ч, чамин хувцсыг өдөр өдрөөр сольж өмсөх болжээ. Бас захаас нь илүүчилж, гоёх хорхойтой охидод худалдан мөнгө болгоно. Өглөө бүр сонин гарчиглаж, үдэш өөр мэдээ чагнаж “Цагаачлах эрхийн хууль” хэмээх нэг л үгийг хамаг мэдрэхүйгээрээ эрнэ, хүлээнэ.
Асрамжийн сургуулиас ирснээ ангийнхнаасаа нууж, өөрийгөө гадаадад суудаг баячуулын хүүхэд болгон ойлгуулжээ. Үргэлж дэгжин хувцаслаж, хэнтэй ч үерхдэггүй, үг дуу цөөтэй түүний үгэнд эргэлзэх ухаан хэнд ч төрсөнгүй. Харин нэг нь атаархан өө эрсэн, нөгөө нь зусардаж тал зассан үг унагаад ч хариу олж сонссон нь үгүй. Тэрээр цэмцгэр, чамбай байдлаа, наймаалж олсон хэдэн цаастайгаа бат хадгалсаар, багаа хуу татан, бүхнийг хөсөр хаях, тэгснээр өөрийг нь асрамжийн сургуулиар дамжуулсан хувь заяанаас хариугаа авах өдрийг тэсгэлгүй хүлээн байв.
Нэг хартал араг ясны гавал нүүрнийх нь өмнө тулаад ирчихсэн эрүүгээ хавшин ангалзаж байх нь тэр. Охин муухай орилсоор босч давхив. Яг тэр үеэр жижүүр өвгөн ангийн үүдээр гарч яваад юу гээч болж байгааг харчихжээ. Орж ирээд “Чам шиг нусгайн тоглоом тохуу болохооргүй л эр явсан юм даа. Дуучин Цэрэнжав гэж дуулсан уу, нөхөөр!” гэж дүрсгүйтэгчийг загналаа.
Охин араг яснаас нүд салгаж ядан бүлтэгнэнэ. Дуучин Цэрэнжав...гэж амандаа шивнэхэд үе үе санаанд нь орж ирдэг өнөө аялгуу чихэнд нь нирхийтэл уянгалж, бас яг энэ эгшинд харвал араг яс тал талаасаа биежсээр дэгжин хувцасласан, цайвардуу царайтай эр болж хувилаад өөдөөс нь дотно харцаар дөлгөөхөн ширтэх мэт.
“Цэрэнжав...Цэрэнжавын... тохиолдол уу?” гэж өөрөөсөө асууна. : Нүдээ нэгэнтээ сайн аниад хартал өнөө хүн алга, араг яс хуучнаараа байж байна.
Ирмэг нь эмтэрч, иргэр торгон хээ дээгүүр нь элдэв зураас хэрээс гарсан зузаан пянз эргэлдэж, хэсэгхэн зуур хий шуугиснаа “Эр бор харцагын” ая хадан, эгшний дараахан эр хүний баргилдуу хоолой хүнгэнэлээ. Тэрээр эрчээ аван авсаар чинээндээ тулах мэт болж зогсосхийснээ уулын ар бэлийн өвс үзүүрээсээ сор татуулан халиуран хуйларч, налран ханаран давалгаалах адил шуранхайлахын эгшинд “Мөн байна” гэх бүсгүй хүний дуу часхийлээ.
Нарангийн энгэрт нэгэн баг хүн хэн нэгнийг оршуулж байлаа. Бүхий л ёс горимын дагуу чимэглэсэн авсыг бүгдээр тойрон зогсжээ. Хагас онгорхой тагийн цаанаас цухуйх тэнгэр цэнхэр хадгаас харц салгахгүй гөлрөх хоёр нүднээс том том цэгээн нулимс бөөн бөөнөөр тасран хацрыг даган бөмбөрнө. Дараа нь толгой бөхийж магнайгаа хадагт хүргэн адис хүртэх эгшинд “Хожимдож ирсэн охиноо өршөөгөөрэй аав минь” гэх үгс уухилж цурхирах дуун дотроос ялгаран сонсдовой.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 104 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 61.5x90
Тахилга
Хэмжээс: 600x402 124k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2634

зотон тос 40х51 см
Удган
Хэмжээс: 478x600 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4233

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-227.JPG
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2817


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn