Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Тайванжаргал  	Н	 Найраглал: Н.Тайванжаргал : Зудын жил
Оруулсан admin on 2009-08-18 00:43:33 (3954 уншсан)

 
/Найраглал /

Энэ цаг мөчөөс олон жилийн өмнө
Энэ биеийн минь ухаан төлжөөгүй
Намайг бага байхад
Намар эрт цас унасан гэнэ лээ
Намаржаанаас нүүсэн нүүдэл нь
Цасан дунд буудалласан гэнэлээ
Цагаан морин жилийн өвөл байсан юм гэнэ лээ
Цаг тооллын давтамжтай жил байсан юм гэнэ лээ
Хөр цас нь хатуурч
Хүйтэн салхитай шамарга хаялсан
Хүн малгүй зутарсан
Хэцүү жил байсан юм гэж
Өтгөс буурлууд нь
Өдгөө хүртэл ярьдаг юм
Манайх тэр жил
Мал малын захтай
Хүүш толгой хэмээх
Хөндийд асарласан ганц толгойд
Хүн бүл муутай
Хүүхдүүд нь жижиг
Ганц гэрээрээ л
Гамшиг сөрөн өвөлжсөн гэнэ лээ

Хотноос өөр бараангүй
Хорвоо тэр чигээрээ
Хоолой давсан их цастай
Хонин сүрэг
Хотноосоо гардаггүй
Хэцүү өвөл байсан юм гэнэ лээ
Хэлж ирээгүй
Хийсэж ирсэн
Байгалийн тэр гамшигт
Баргийн малчин байтугай
Баатар малчныг тэвдүүлсэн
Айхтар жил байсан юм байна лээ
Хөөрхий малчдын толгой дээр
Хүнд сурталтай нийгмийн
Хөшүүн хойрго дарга нар
Хөшилдөж байсан юм гэнэ лээ
Төв хорооны тушаалаар ирсэн гэх
Төвөөс ирсэн төлөөлөгч гэж
Аймаг сумын дарга нартай цуг
Албархуу хэнхэг дарга нар
Айл хотлоор орохдоо
Архи сархад үнэртүүлэн
Ааг омголон сүр ихтэй
Амлалт үүрэг авхуулан
Ам өчгий нь аван
Айхтар сүржигнэдэг байсан юм гэнэ лээ
Мэлмийсэн цагаан талд
Мэнгэ адил хэдэн адуу харагдана
Хонь малын мөр
Холдоо нь үгүй ойрхон
Хээрийн хариулга гэж үгүй
Хичнээн арилгавч нэмэргүй
Хэвтэр бууц нь хөлдөөд дов
Хивэг тэжээлээр нь
Хичнээн бордоод нэмэргүй
Хэлж ярихад ч зүрхшээмээр
Хэцүү байсан юм гэнэ лээ
Цасанд ойсон нарны гэрэл нь хүртэл тээртэй
Цагийн мөчлөг урсах биш зогссон
Цасан дундах хот айлаас өөр бараангүй
Ертөнц тэр чигээрээ цас
Ерөөсөө ийм хэцүү байхад
Цагаа олоогүй
Цаасан малгай өмсгөх арга
Гамшиг зудын хажууд
Газар аван түгэж
Энэ жил гайгүй орвол
Ирэх жил аврага болгоно гэж
Хонгилын үзүүрийн гэрэл шиг
Хоосон мөрөөдлөөр хуурах нь
Тэр үеийн дарга нарын
Тэргүүндээ барьдаг арга байсан юм гэнэ лээ
Элдэв шалдав дүрэм журам
Их зудны хажууд бас нэг зовлон
Соёлын довтолгооныхон гэж
Сонин цаас болсон
Согтуу улаан хувьсгалчид
Ор дэр онгичин
Орсон гарсаныг нэгжин
Ширхэг бөөс олохын тулд
Шиншилж гүйх одонд төрсөн
Ширээний цаанаас шидсэн цаас
Шилбүүр уяаны улаан дарцаг
Ах дүүгийн найрамдал хэмээн
Улаан хувьсгалын үг урсгаж
Агуу удирдагчын зураг яагаад байдаггүй юм гэж
Бурханаа залдаг хойморт нь
Буян шүтээний авдран дээр нь
Буруу номтны зургийг тавиад
Тоос шороог нь сайн арчиж бай гэж
Тогтоол тушаал бичих нь халаг
Толгой түрүүгүй загнаж
Тодорхой нь аргагүй дүрэмдсэн
Гал улаан хувьсгалын
Гар хөлийн үзүүрүүд
Гамшиг зуд тэдэнд хамаагүй
Тэнэж бэтгэрэн
Тэрлэг дээл онгичих
Тэс өөр ажилтай хүмүүс
Цалин авч хоосон сүржигнэдэг
Цагийн хэцүүд хошуу нэмхээс
Хуруу нэмдэггүй
Захалж бэлчсэн хонин сүргийн
Захаар нь биш
Дундуур нь давхиал өнгөрдөг
Захиргаадалт тэр нийгмийн
Багийн төв дээр суудаг нэртэй
Байгаа үгүй нь мэдэгддэггүй
Бага шиг албан тушаалтай хэрнээ
Том дуутай их зантай түшмэд
Бараа нь хааяа үзэгдэхдээ
Ухуулга суртачилгаа гэж
Улс төр баахан ярьж байгаад
Тэр даргын илтгэл гарсан байгаа
Үүнийг унш гэж
Тэвхийсэн зузаан үнэн гаргаж өгчихөөд л
Тэр чигээрээ зугтах нь холгүй
Тэжээлийн морины хурдаар
Яарж явна гээд зугтдаг
Ядарсан малчдын толгой дээр
Ямбатан дарга нар олон байсан юм гэнэ лээ
Гамшиг туулан өвөлжиж байгаа малчдад
Ганц ч хонины ээлжгүй дарга нар
Гарч орох тоолондоо л
Нийгмийн мал муу маллаа
Нэгдлийн нэр хүнд унагалаа гэж
Нэр нүүргүй загнах бөгөөд
Нэг ч хорогдолгүй өвөлж гэж
Хонгилын үзүүрийн гэрэл шиг
Хоосон тушаалаар дарамтлан
Хотоос туслах төлчин авчирлаа гэж
Хонины ээлж өнгөрөөх байтугай
Хоногийн өл даахгүй цагаан гартанг авчирдаг ч
Хоёр ч хонолгүй өнөөх нь
Хойшоо ажилтай хэмээн
Явуулын машинд дайгдаад
Яаруу сандруу зугтдаг байсан гэнэ лээ
Зуд гэдгийг зарим дарга нар мэддэггүй байсан байх
Зурагт сонингийн мэдээнээс хардаг ч тоодоггүй байсан байх
Энэ тухай ойлголт
Эрхэм дарга нарт ховор байсан байх
Эгэл жирийн малчиныг
Яаж зүдэрч байгааг бус
Зураг нь сонины нүүрнээс салдаггүй
Хэдэн аврага баатраа л
Зуун хувь хорогдолгүй өвөлжиж байна гэж
Дугаар алгасахгүй магтдаг байсан юм гэнэ лээ
Байгалийн тэр гамшгийн хажууд
Баатрын арга туршлагаас судал гэж
Баахан сонин авчирч өгдөг ч
Гамшигт тэр нь
Гал асаахад л хэрэгтэй байсан юм гэнэ лээ
Тэр нийгмийн дарамт
Тэр жилийн зуд
Хоёр тэнцэх байх да гэж
Тэнцэх байх даа гэж
Тэр нийгэмд нухлуулж
Тэрлэгтэйгээ хатсан
Тэнхлүүн буурлууд одоо ч гэсэн хуучилдаг юм
Зуд нь зулаглаж
Зун нь сайхан болсон бөгөөд
Зуун хувь байтугай
Тавин хувь орсон малчин
Тал хувь нь байсан юм гэнэ лээ
Малчид гэж
Тэр нийгмийн хамгийн үнэгүй хүмүүс
Магадгүй тэр нийгэм
Малчдаа малаасаа дор үздэг байсан байх



( Сэтгэгдэл бичих? | Найраглал | Оноо: 10/2 | Тайванжаргал Н )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 93 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-007.JPG
Хэмжээс: 600x450 49k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2603

Ц.Баттулга Зотон, тос 50x50
Үнэртэн цэцэгс
Хэмжээс: 600x584 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2851

Должин : Зам зуур
zam-055.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3857


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn