Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ээжийн шүхэр
Оруулсан admin on 2010-03-05 01:08:11 (5588 уншсан)

Гадаа бороо орсоор л. Яагаад зогсохгүй байгаа юм бол бүү мэд. Аль гурван хоногийн өмнөөс л орсон , одоо болтол орсоор л байх юм. Гэхдээ дундаа ганц хоёр зогссон л доо. Тэр үед бүүдгэр наран хааяа нэг үүлний цаанаас цухуйчихаад л тэгснээ удалгүй алга болж дахиад л нөгөө усан бороо чинь асгарч эхэлсэн.

Би борооны ус цонхон дээгүүр хэрхэн, яг л нарийхан хорхой гүйх мэт урсаж байхыг нь хараад л зогсож байна. Гадаа гарахаас ч дургүй хүрэх юм. Миний дургүй хүрээд ингээд л цонхныхоо өмнө зогсож байхад харин хүмүүс гадаа зөндөө. Яах аргагүй л ажилтай байдаг байх л даа. Тэгээд ч тэд чинь бүгд л шүхэртэй юм чинь. Тэр харахгүй юу, тэнд нэг ах хар өнгийн том шүхэр барьчихаж. Хоёр жаахан охин ч гэсэн хоёулаа л шүхэртэй байна. Тэр ч байтугай хүүхдийн тоглоомын талбайн элсний хашилган дээр залуу бүсгүй хоёр нэг шүхрэн доор толгойгоо нийлүүлчихсэн юуг ч юм жигтэйхэн шимтэнгүй ярьж суух юм. Бороо асгарч байгааг ч тоож байгаа юм алга. Тэдний шүхэр нь маш гоё усан цэнхэр өнгөтэй, бас надад хамгийн их таалагдсан нь ямар ч хээгүй юм. Би ер нь эрээн мяраан юманд угийн дургүй л дээ.

Манай ээжид яг ийм шүхэр байж билээ. Анх аав гэрлэе гэж гуйж байхдаа тэр шүхрийг ээжид бэлэглэж байсан гэсэн. Ээж тэгэхэд нь маш их баярласан, бүр шүхрэнд нь үү эсвэл гэрлэе гэсэн гуйлтанд нь баярлаад байна уу гэдгийг нь тухайн үедээ аав огт ойлгоогүй гэсэн. Тиймээс ч ээж минь тэр шүхрэндээ маш их хайртай байсан. Ер нь бол ээжийн хайр эхлээд аав бид хоёрт дараа нь тэр шүхрэнд зориулагддаг байсан байх. “Тэр үед чинь одоогийнх шиг ингэж бөгж сэлт бэлэглэдэггүй байлаа” гэж ээж минь хожим ярьдагсан. Даан ч тэр шүхэр нь одоо байхгүй, эвдэрчихсэн. Эвдэрчихсэн ч гэж дээ, үнэнийг хэлэхэд би эвдчихсэн юм.

Нэг өдөр би эхнэртэйгээ яг ийм усан бороон дундуур энэ хосууд шиг л толгойгоо нийлүүлчихсэн ээжийн шүхрэн доор хоргодоод явж байсан юм. Хоёулаа орох дуртай кафендаа хооллочихоод гарч явлаа. Тэгэхэд л түүнийг надад нэг юм хэлэх гээд байна даа гэдгийг би анзаарсан. Тэр хоолоо ч идэхгүй нэг юм бодоод л , намайг өөдөөс нь харахаар доошоо тонгойгоод л. Эхнэр минь надад нэг юм хэлэх гэхээрээ яг ингэдэг юм. Гарч яваад тэсэлгүй “Чи надад нэг юм хэлэх гээ юү?” гэж намайг асуухад эхнэр маань нүд рүү минь ширтэж байгаад

-Уучлаарай , би өөр хүнд хайртай болчихжээ гэж хэлж билээ.Надад хэлэх үг олдсонгүй. Дэмий л хэсэг ээрч муурч байснаа

-Хэнд гэж арай ядан асуулаа. Эхнэр маань шүхрэн доороос гарч

-Энэ чамд одоо сонин биш ээ. Цаг нь болохоор чи тэртээ тэргүй мэднэ шүү дээ. Намайг уучлаарай гэж хэлчихээд цаашаа эргээд явчихсан юм. Би араас нь шүхрээ барьсаар хоцорлоо. Маш удаан тэндээ тэгээд л зогсоод байв. Нэг мэдсэн чинь бороо хэдийнэ зогсчихсон, тэнгэр цэлмэж хажуугаар өнгөрөх хүмүүс намайг гайхан харсаар зөрж өнгөрөхөд нь л би сая сэхээ орсонсон. Яагаад ч юм тэр шүхэр, саяхан л доор нь эхнэртэйгээ цуг зогсож байсан ээжийн минь шүхэр л миний хаягдаж хоцорсонд буруутай юм шиг түүнийг газар савж бүр дээрээс нь хамаг хүчээрээ дэвсэлж гарлаа.

Харин үдэш нь эвдэрхий шүхрээ барьсаар хулчиганан байж гэртээ ороход минь ээж эхлээд анзаарахгүй байснаа түүнийг салаад явчихсаныг хэлсэн хойно л сая нэг шүхрээ харж маш ихээр мэгшин уйлж билээ. Бүр маргааш өглөө нь хүртэл намайг орондоо хэвтэж байхад галын өрөөндөө аавын мөрөнд нүүрээ наагаад л

-Миний хүү, миний хүү… гээд л уйлаад байсан. Чухам ганц хайртай хүү нь эхнэртээ хаягдчихсанд уу, эсвэл ганц хайртай шүхрийг нь тэр хүү нь эвдчихсэнд үү бүү мэд. Би одоо хүртэл тэр явдалд ээжээсээ уучлал гуйж чадаагүй. Яагаад ч юм нэг л зориг хүрэхгүй байдаг байлаа. Дараа л нэг яг хуучин шиг нь тийм шүхэр авч өгөхдөө л жинхэнэ уучлал гуйна даа гэж бодсон ч тиймийг одоо болтол хайгаад олохгүй байгаа юм.

Эхнэртэйгээ тэр явдлаас хойш жилийн дараа тааралдаж билээ. Тэрээр шинэ нөхөртэйгөө сугавчилдчихсан тод эрээн, хээ хуар болсон шүхрэн доор надаас салдаг тэр өдөр шигээ толгой нийлүүлчихсэн явж байсан юм. Бид зүгээр л бие биендээ толгой дохиод өнгөрсөн. Харин би хэсэг явж байгаад эргэж харахдаа удалгүй эхнэр маань шинэ нөхөртөө нэг юм хэлчихээд над руу гүйгээд ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн ч тэд цааш явсаар булан тойрч одсонсон.

Бороо орсон хэвээр, харин нөгөө хос залуус суусаар л …

ТӨГСӨВ

Эх сурвалж : www.medee.mn



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 21/5 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 235 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-028.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5954


B2-004.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3916

Б. Хишигсүрэн	140х90, зотон тос
Аниргүй
Хэмжээс: 600x379 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4775


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn