Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Ихэр унага
Оруулсан admin on 2010-03-10 08:55:43 (5010 уншсан)

Наран доор тавирсан хаврын өглөө дуниартаж талын хөх зэрэглээ босон суун хөндөлсөж хонд бор шорооны хөлөөр болон жалга судаг даган өнгө муутай нялх ногоо сэрвийж харганы толгой дамжин хоёр өвөөлж нисэн суун хөөцөлдөх аж.Ойролцоох ухаа хэдэн бор толгодын ар шил дээр бараан голдуу нэлээд олон адуу идээшилж байснаа толгойн зүүн хажуугаар аажуухан идээшилсээр далд оров.Адууны сүүлд хоёр бараан адуу үлдсэнээ нэг нь ижлийнхээ хойноос гүйснээ эргэн ирэх бөгөөд үлдсэн адуу нь хэвтэж босон эргэцэх аж .Идэр нарны эртэд гэрээсээ мордож уулын орой дамжин дуран тавьсаар нэгэн өндөрлөг гаран сууж байтал доороос адуу туусан хоёр морьтой хүн айсуй харагдлаа .Идэр мориндоо мордон угтан очихдоо хээр морины гүйн сайвар алхаанд тааруулан дуу аялсаар гэлдэрч явтал адуу туусан хүмүүс түүн дээр хүрч ирвэл Даржаа хэмээх эр өөрийн хүүтэйгээ хамт явж байлаа.Идэр
-Сайн байна уу
- Сайхан хаваржиж байна уу хэмээн мэндлэхэд
Даржаа
-Сайхан хэмээгээд
-Хаа хүрэх нь бэ хэмээв
-Манай адуу харагдав уу гэж Идэрийг асуухад
Даржаагийн хүү хажуунаас ярианд оролцож
-Гол дээр байна лээ хөндлөн толгойн зүүн хажууд танай тамгатай хээр гүү хээр даагатай үдсэн байна лээ .Хээр гүү чинь унагалах гэж байгаа бололтой байсан гэв.
Идэр гол дээр ирвэл адуу нь өндөр дэрсэн дунд идээшилж байв.Бүртгэж үзвэл хээр гүү даагатайгаа алга байлаа .Даржаагийн хүүгийн хэлдэг үнэн байх нь гэж бодон адуугаа голоос хойш гаргачаад хээр гүүний сураг гарсан зүгрүү яаран явлаа.Толгой зүүн хажуугаар ороон гарч ирвэл хээр гүү нь харгана дотор даагатайгаа зогсож байлаа.Дөхөн очвол эхийнхээ цаанаас дөнгөж төрсөн үс нь ч хатаагүй унага цухуйлаа.Идэр эхлээд нүдэндээ итгэсэнгүй хээр унаганы цаана харгана дотроос ахин нэг унага босож ирэв.Хоёр унага хоёулаа хээр зүстэй бас хоёулаа эр байв.Удалгүй л Идэрийн хээр гүү хоёр ихэр унага гаргаж гэнэ гэсэн яриа тархав.Ихэр унага төрөх муу гэнэ лээ заавал нэгийг нь усанд живүүлж үйдэг юм гэнэ лээ гэж зарим нь ятгав.Идэр учраа олохоо байж нутгийнхаа зарим нэг настай хүнээс хүнээс асуусан бөгөөд ер нь муу гэдгийг сонсоод нэг өдөр нутгийнхаа нэгэн нууранд адуугаа шахав. Мөс нь гэсээд удаагүй байсан учир доороо лаг шавар ихтэй байлаа.Хэдэн хүнтэй адуугаа туун нуурлуу оруулав.Толгой нь шоволзон адуунууд хөвсөөр гарч ирэхэд хамгийн сүүлд явсан хээр гүү усанд эргэцэн үүрссээр гарч ирэхэд нэг унага нь усан дотор үлдчихэв.Эрэг дээр хүмүүс амьсгаа даран хүлээж байв .Хээр гүү уснаас гарч ирээд нэг унага нь усан дотор үлдсэнийг хараад буцан усруу үсрэн орж хөвөн унаган дээрээ очиж буцан эргэхдээ шаварт шигдэв бололтой үсрэн цовхорч далд ороход Идэр яаран усруу орж хээр гүүгээ хүмүүстэй нийлэн байж татаж гаргав .
Идэр энэ явдлаас хойш юу л болвол болог гэж хоёр унагаа зөнгөөр нь орхихоор шийдэв .
Хэдий өвөл нь цас ихтэй байсан ч хээр гүү хоёр унагатайгаа онд мэнд оров. Олон олон өдрүүд шил даран хөвөрсөөр нэг л мэдэхэд хавар хэмээх бүлээн амьсгалтай улирал хаяанд ирсэн байлаа. Хаврын ороо бусгаа хуйсагнаж үе үе цасан шамарга хаялах нь энэ цагийн өнгө гэлтэй.Нэгэн шөнийн цасан шуурганаар адуу уруудаж Идэр маргааш өглөө нь адууныхаа хойноос очвол хээр гүү хоёр даагатайгаа алга байв. Нутгийнхаа хүнээс голын усанд нэг адуу унасан байсан гэж дуулаад тэр даруй сураг гарсан газар очвол хээр гүү мөн байлаа .Адуу хүчтэй цасан шуурганаар уруудах замдаа голын усанд тулж нимгэрсэн мөсийг гатлах үеэр мөс цөмөрч бусад адуу гарсан ч хоёрын хоёр хөхүүл даагатай гүү гарч дийлэх тэнхээ тамир нь хүрэлгүй үхсэн байсан ба дааганууд нь өөр адуу дагаж явсныг нь олов Хоёр даага аль аль талаасаа хурдны удамтай бөгөөд энэ нь Идэрт найдвар төрүүлж байсан бөгөөд энэ зуны наадмаар уяж үзье гэсэн бодолтой байлаа. Хүлээж байгаад ногоонд цадаж эхлэнгүүт хоёр даагаа өөрөө сургаж уналгад бэлтгэв.Тэр зунаа тамир муутай бие жижиг байсанд уясангүй дараа зун нь уяж нэг нь аман хүзүүлж нэг нь замын дундаас хадуурчихав.Олон хүн Идэрээс үрээнүүдийг чинь авъя гэж шалах болсон ч яагаад ч юм Идэрт хоёр үрээгээ салгаж болохгүй гэсэн бодол төрдөг байсан учир зарахгүй гэдэг байв.


Цагийн түүчээ ээлж дараалан өнгөрөхдөө дөрвөн улиралын өнгөнд түр саатаад алсрах аж .Хоёр хээр морь хэдийн нас бие гүйцэж хэн хүний харааг булаасан сайхан морьд болсон байлаа. Багадаа хоёул хэдий сайн давхиж байсан ч олны хэл амнаас болж уяхаа больсон байв. Өвлийн жавар тачигнасан нэгэн орой Идэр эрэлд яваад гэртээ ирээд байтал нь эхнэрийнх бие муудсан байсан бөгөөд Идэр эмч дуудах хэрэгтэй болов .Гэрээсээ гартал од түгсэн шөнийн тэнгэр дүнсийж уяан дээр бага хээр морь одоо намайг тавьж идээшлүүлэх нь гэсэн бололтой үүрсэн байлаа. Идэр олмоо чангалан мордоход өвлийн орой нар жаргаж байв. Түргэн явахгүй бол болохгүй гэсэн бодолтой яарч байсан учир ташуур өгөн ухасхийн дэргүүлэв.Сумын төв ортол 70 гаруй км тааваараа явахад өвлийн нэг өдөр явдаг байв.Идэр яаж явсанаа мэдэхгүй шөнө дундын үед төв орж ирэв .Хээр морь битүү хүүрэгтэж хөх махаа дэлсэж байв. Идэр энэ бүгдийг анзаарсангүй эмнэлгийн хашаанд уячихаад түргэний машинаар үүрээр буцан гэрлүүгээ яаран гарав .Тэр өдөр аймгаас эмч нар сумд ирж эхнэрт хагалгаа хийв .Идэр тэр өдөр морио анзаарах сөхөө байсангүй оройхон гэнэт морио санаж очвол уясан газраа хонхойтол цавчилж хашааны банзыг мэрсэн байв .Идэр эмээлээ авч таньдаг айлынхаа хашаанд хүнээс өвс аван тавьж өгсөн боловч идэхгүй байв.Хоёр өдөр өл хоол муутай явсан ба өлсөхийн эрхэнд шороо идсэн бололтой байлаа .Хүнээс асууж өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ л Идэр хийв .Тэр шөнө эхнэрээ сахиж хоноод өглөө ирвэл хээр морь аль хэдийн үхсэн байв.Идэрийн нүдийг өөрийн эрхгүй нулмис бүрхэж сэтгэл дүүрэн харамсал төрлөө .Удалгүй эхнэрийн нь бие сайжирч эмнэлгээс гаран харив.Адууг нь харж байсан нутгийн хүн нь тэднийхийг ирсэн сургаар ирлээ. Тэрбээр баахан дуу муутай сууснаа Идэрт хандаж
-Чи намайг битгий буруугаар ойлгоорой том хээр морь чинь гэнэт үхчихлээ гэв .Учир нь өөрт итгээд адуугаа захиж үлдээсэн бөгөөд хамгийн хайртай морийг нь үхүүлчихсэндээ тэр хэлэхээс эмээж байгаад хэлж байгаа нь энэ байв.
- Хэзээ гэж Идэрийг яаран асуухад
- 27 нд гэлээ
-Яасан юм бол гэж Идэр асуухад
-Мэдэхгүй өглөө намайг адуунд очиход аль хэдийн баахан шувуу шавчихсан байна лээ .Шөнө дунд л үхсэн бололтой гэв.
Идэр яг энэ шөнө бага хээр морь үхсэнийг саналаа
Энэ бүхнийг бодох бүрдээ Идэр хоёр хээр морио амь нэгтэй байсан гэдэгт итгэх болсон бөгөөд нутгийн олон дунд ч энэ нь домог шиг яригдах болов



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 25/5 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 155 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-113.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3714

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-173.JPG
Хэмжээс: 600x450 101k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3601

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эрчүүд
Хэмжээс: 600x600 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3957


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn