Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал Бөгтөр эмгэн /Өгүүллэг/
Оруулсан admin on 2010-06-10 19:22:55 (6715 уншсан)

Хонгилын үзүүрт хог шүүрдэж бөгцөгнөсөн Мама урт иштэй шүүрээ гэнэт палхийтэл унагах нь надад тодхон сонсогдов. Хөгшин хүн арай өнөөх харвана гээч нь болж байгаа юм биш биз гэж тэрхэн зуурт бодож амжсан би Мама руу гайхаж сандарсан харц илгээвэл Мама их л чухал ажил гарсан үедээ гаргадаг зангаараа бөгтөлзөн түргэн түргэн алхалсаар над руу дөхөн ирж:
-Чи сая юу гээд хэлчихэв. Тэр жижиг шарыг чи яана гэчихэв ээ? гээд ердөө л ясанд угласан арьс мэт болсон мойног сарвуугаараа хацрыг минь хэдэнтээ зөөлөн илж, үг хэлэхийн завдалгүй дахиад л:
-Юу гэж хэлсэн бэ, хэл чи! гэж шавдуулав. Миний юу гэж хэлснийг монгол хэл ойлгохгүй цэвэрлэгч эмгэн яаж мэдэхэв гэж бардамхан бодсон би:
-Хурдан гүйгээд талх аваад ир! гэсэн юм гэвэл гал нь унтарч сүүмийсэн цэнхэр нүдээрээ намайг цоо ширтэж, мөн л ихэд уурласан үедээ гаргадаг зангаараа шүдээ зууж занах аядсанаа гэнэт зөөлрөн инээж:
-Чи бас худлаа хэлнээ! Би мэдэж байна, чи түүнийг ална гэсэн шүү дээ гээд баруун гарынхаа долоовор хурууг гозолзуулан хэдэнтээ дохилзуулж надад зэмлэл хүлээлгэв. Би үг дуугарч чадсангүй. Үнэндээ би доод курсын бандийг зандарч “ална шүү” гэж хэлсэн юм. Мама энэ үгийг яаж мэддэг байнаа. Манайхны хэн нэг нь арай хэлж өгөөгүй л байлтай юм. Яаж мэдсэн юм болоо гэж гайхахдаа би сүү долоосон гөлөг шиг зогсож байтал:
-Нааш ир, хүү минь. Би чамд жаал жуул юм ярьж өгье! гээд Мама хонгилын мухар дахь умгар өрөө рүүгээ чиглэн бөгцөгнөв.” Хараал хэлж, хүн заналаа гэж надад баахан үглэхээс гарцаагүй. Эмээгээс минь ялгаа юу байхав, дагаж очоод үглэхийг нь сонсохоос л биш. Эдний залуус ч хараалаар л голцуу ярьж, ойлголцож байдаг шүү дээ, адилхан юм чинь. Харин энэ чавганц харь хэлээр ална шүү гэснийг яагаад мэдчихдэг байнаа, сонирхолтой юм аа гэж бодсоор би Мамаг дагалаа. Дотуур байрны цэвэрлэгч энэ эмгэнийг гадаад дотоодын оюутнууд цөм л Мама гэж дуудна. Нэрийг нь хэн гэдгийг мэдэх хүн бараг үгүй дээ. Уг нь Юля ч юм уу, Надя ч юм уу сонсголонтой сайхан нэрээр дуудуулж л явсан байж таарна. Он цагийн өршөөлгүй урсгалд гээгдэж хоцорсон нэрийг нь зөвхөн Мама гэсэн хүндэтгэл л орлож үлдсэн авай. Мама гэж дуудах ч залуудна. Чавганц гэвэл чухам онохоор юм. ёстой эрүү, өвдөг хоёр нь нийлсэн амьтан байхгүй юу. Шөнтгөр урт эрүү, унжгар нахиу хамраас өөр тийм гэхийн тэмдэггүй. Яг хэдэн настай юм бүү мэд. Ная хол гарсан, ер дөхсөн үү тэр л багцаанд. Үр хүүхэд гэж баймаар л юм, яахаараа гэртээ асруулаад хэвтэж байхгүй оюутнуудын хогтой зууралдаж явдаг байнаа, мэдэх юм алга. Хэн ч түүнээс энэ тухай асууж лавлаагүй биз. Манайхны хэлдгээр Галсан мээрэнгийн чавганцаас ч хөгшин амьтнаас ямар л цэл залуухан оюутан үг шалгааж зогсохов дээ. Оюутнуудын дунд байдаг болоод ч тэр үү, угаасаа сэргэлэн овтой зангийнх нь ч юм уу сонин хачин элдэв ном судрыг уншчихсан л байдаг толгой. Гацаанд орж арга ядсан оюутнууд Мамагаас лавлахад ямартаа ч хариутай буцдаг гээд бодчих л доо.
-Та нар сурч байна, сурч байна л гэнэ. Юу ч уншихгүй шуугилдаад л үймэлдээд л байна шүү дээ. Цаана чинь цаг хугацаа явсаар л нэг мэдэхэд наад гайхуулаад байгаа залуу насыг чинь аваад явчихсан байдаг юм гэж үглэнэ. Тэр үгийг нь сонссон залуус нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах нь даанч элбэг. Насны бөгсөнд гарсан Мамаг идэр залуу оюутнууд л тоодоггүй болохоос биш үг яриа сайтай, ой ухаан гүйлгээ, уншиж сонссон дуулаагүй зүйлгүй, энэ тал дээр өнөө цагийн хүн л дээ. Чих сонсгол сайн, хараа хурц, явдал суудал хөнгөн шингэн гагц насандаа дарагдаж бөгтийсөн болохоос биш эрүүл саруул Мамаг яаж ч харсан баргийн хүнтэй таарахгүй байж мэдэх шинжтэй, бас дотроо шаналсан битүүлэг дүнсгэр байдал ажиглагддаг билээ. Энэ нь надад сонин санагддаг байсан үед миний харь хэлээр ална шүү гэж хэлснийг тун сайн тусгаж авсан нь бүр ч их сонирхол татав. Мама умгар өрөөндөө орж, намайг суу гэж тушаалаа. Нэгэнт гэм хийсэн би ээждээ загнуулах гэж бүлтгэнэсэн хүүхэд аятай дуулгавартай нь аргагүй заасан суудалд нь суулаа.
-Хүү минь чи хүн алж үзсэн үү? гэж асуугаад Мама над руу илт хариу нэхсэн харцаар ширтэв. Ингэж асууна чинээ санаагүй би хэрхэндээ тэвдэж бараг л ээрэх шахам:
-Хаанаас даа, тахианы толгой ч цавчиж үзээгүй гэвэл ийм хариу хэлэхийг мэдэж байсан Мама:
-Тэгвэл яагаад нэгнийгээ ална гээд байгаа юм бэ? Яагаад хүн ална гээд байгаа юм бэ хэмээгээд бөгцөгнөн эргэж сандалд хөнгөхөн суугаадахлаа.
-Бид нар ингэж хэлээд, яриад сурчихсан юмаа. Эндхийн эрчүүд голцуу л хараалын үгээр ойлголцож ярилцдаг шүү дээ гэж өөрийгөө зөвтгөх аястай хэлбэл:
-Хараалын үг бол байж болох. Харин ална шүү гэдэг үг надад ямар зэвүүн сонсогддог гэж чи бодно. Ийм үг сонссон өдрөө миний бие халуурч, ухаан санаа самууран галзуурах шахдаг юм гээд Мама чимээгүй болчихов. Юугаа ч эргэцүүлэн бодох билээ дээ би, шууд л:
-Яагаад? гэж асуугаад Мама руу харвал үрчлээтэж сархинаг шиг болсон хацрыг нь уруудан тэмээнийх шиг том ганцхан нулимс газрын энхэл донхлоор ойж буух бөмбөг шиг уруудаж байх нь тэр. Би учиргүй сандарч:
-Та яасан бэ, яагаад уйлж байгаа юм бэ? гээд суудлаасаа босч Мамаг аргадах ая эвээ олохгүй зогсоход минь:
-Би уйлаагүй ээ, хүү минь! Мама нь уйлаад дуусчихсан хүн байхгүй юу, дөчин жил уйлсан юм чинь. Харин нэгэн цагийн нүгэлт үйл уйлж байгаа юм хүү минь гэв. Эмгэнийг ингэж хэлнэ чинээ санаагүй би:
-Юу ч ойлгосонгүй гэж товчхон хэлбэл Мама өмнөөс хэзээ ч урд нь ийм харагдаагүй арчаагүй, ёстой нөгөө сүнс сүлд нь зайлчихсан гэмээр болж, үлбэгэр дорой дуугаар:
-Яахав дээ, би хүн алчихсан юм. Бүр хоёрыг шүү гээд хуруугаа гозойлгов. Энэ үгэнд би итгэсэнгүй. Мамад алуулж байдаг хэн байхав, бас тэгээд хүн алчихсан хүн хог шүүрдээд оюутнуудын дунд явж байх уу даа гэж бардам бодсон би:
-Яг үнэн юм уу гэж лавлан асуугаад Мама ч худлаа хэлэхгүй хүн дээ, тоглосон юм аа хүү минь л гэх байх гэсэн итгэлээр түүний үгийг тосон авахаар завдтал:
-Би чамд, ер нь хүнд худлаа хэлээд юу хийхэв. Хоёрын хоёр хүний амийг Мама нь энэ гараараа тасалчихсан юм. Ална гэдэг чинь амны зоргоор хэлдэг үг биш ээ гээд Мама босч хоёр аяга кофе бэлтгээд:
-Та нар яаж мэдэхэв. МэдэЭд ч нэмэр тусгүй цаг үеийг би туулсан хүн. Тэр жил би хорин хоёр насныхаа төрсөн өдрөөр эхлээд хүн алчихсан юм гээд санаа алдсанаа ярьж гарлаа.
Цас хялмаалан бударсан Львовын тэнгэр алсад амар амгалан, газартчухам юу болж. байгааг мэдэхгүй дээ лав. Аав, ах хоёр дайнд яваад сурагтасарсан, амьд үхсэн бүү мэд. Хөөрхий ээж минь өмөн үүтсэн шаналлаа даалгүй нас барчихсан, би ханхай таван өрөөндөө ганцаараа үлдэж, хааяахан гарч ордог, ихэнх цагаа цонхоор сэмхэн ширтэж өнгөрөөдөг байсан юм. Тэр өдөр, үдэш арван цаг дөхөж байлаа. Би өрөөнийхөө цонхыг хөнжлөөр гэрэл гарахааргүй таг битүүлж, ёслолын тавиуртай олон лаа асаасан юм. Гэрэлтэй цонхыг немцүүд заавал шалгадаг, мэдэгдэхгүйг хичээсэн хэрэг. Төрсөн өдрийн ширээнд минь тал талх, хэдэн хэрчим хатсан хиам, зутан шөл тэгээд гүйцээ. Битүүлсэн цонхны цаанаас тэртээ алсад нүргэлсэн буун дуу сонсогдоно. Тэгсэнээ бүр дэргэд юм шиг нирхийнэ цочих ч үгүй, дасаж орхихгүй юу. Ухарч байсан немцийн цэргүүдийн түрүүчийн хэсэг Львовыг дайран өнгөрөхдөө ямар булай хэрэг үйлдсэнийг ярих ч юм биш. Өчнөөн хүн гудамжинд буудуулж, энд тэндгүй гулдайсан хүүрээр дүүрч нүд халтирмаар байсан даа. Трамвайны шугамнаас дүүжлэгдсэн хүүрнүүд салхинд савчиж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна, бурхан минь. Бидний элэг нэгт ахан дүүсийг дэндүү хэрцгийгээр доромжлон хөнөөхийг Мама нь нүдээрээ харсан нүгэлтэй амьтан шүү дээ. Тэр аймшигт өдрүүдэд өнөөдрийн энэ хүнээр дүүрсэн, бүр багтаж ядсан Львов маань үнэндээ эзгүйрч гүйцээд байсан юм. Дайнд яваагүй үлдсэн өвгөд хөгшид, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд ой руу дүрвэж, ялалтанд итгэсэн сэтгэл нь л Львовтоо байсан даа, хөөрхий. Манай гэрийн чанх өмнөх замын туулайн бөөр модноос дүүжилсэн хүүр мөн ч их удаж билээ. Би тэр хүүрийг анх хараад л таньсан. Гудамж талбайд хийл тоглож зогсдог сохор залуу мөн байсан даа, бурхан минь. Надтай чацуу, мөн ч авьяастай нэгэн байж билээ. Нэг харахад гуталгүй болчихсон байсан, нэг харахад цамцгүй болчихсон байсан. Би айгаад тэр өрөөний цонхоор өнөөх хүүрийг алга болтол дахин хараагүй. Немцүүдийн зэвүүтэй хахирган хашгиралдаан, буун дуу, амь эрсэн гаслант орилоон. Ийм л айдас хүйдэс, урьд хожид үзэгдэж харагдаагүй тамлал, шаналлын дунд өлөм цөлөм би гэртээ ганцаараа өдөр хоногийг өнгөрөөж байхдаа энэ байдал үгүй болно гэдэгт итгэлтэй байсан ч дэндүү урт цаг хугацаа хөвөрсөн юм. Лааны сүүмгэр гэрэлд би нэг л битүү түгшүүртэй хэдий ч төрсөн өдрөө санаад бие хөнгөрөөд явчихаж билээ. Дайны үеийн ядуу тарчигхан ч төрсөн өдөртөө зориулж зассан ширээнийхээ ард дөнгөж суутал хаалга зөөлөн тогшлоо. Ганцаардал айдас ямагт хэн нэгнийг үгүйлж, хань эрж байдаг хойно. Зэргэлдээх орцны найз бүсгүй Верагаас өөр манайд орж гарах хүнгүй болоод байсан цаг. Тэгээд ч өнөөдөр миний төрсөн өдөр гэдгийг Вера мэдэж байгаа юм чинь надад баяр хүргэх гэж сэмхэн ирснээс гарцаагүй гэж бодоод ухасхийн босч хаалганы
өмнө очихдоо хэн бэ ч гэж асуулгүй шууд хаалгаа нээтэл хэн зогсож байсан гэж санана чи. Ярзайтал инээсэн немцийн офицер. Зүрх палхийгээд дуу ч гардаггүй. Би анх удаагаа немцийн офицертой алхмын газар нүүр тулж байгаа нь энэ. Үзэн ядалт, заналхийлэл намайг эзэмдэж байсан ч яг нүүр тулахаараа ганц бүсгүй балмагддаг юм билээ. Айж бүлтэгнэсэн намайг хараад ганцаараа байгааг мэдсэн бололтой өнөө немцийн офицер буу шийдэм ч гаргасангүй шуудхан орж явчихав. Үг дуугаралгүй алхаж өрөөнүүд рүү шагайж шалгаснаа:
-Оройн хоолоо идэх гэж байгаа юм уу? гэж илэрхий гадны аялгатай ч оросоор асуугаад малгайгаа над руу сарвайв. Яргачин, зандалчин фашист оросоор ярьсанд зэвүүцэл маань үл мэдэг зөөлрөөд ирлээ шүү. Би түүний малгайг өвч өлгүүрт өлгөөд хамаг бие нь салганан чичирсэн амьтан дэргэд нь очиж зогсоход:
-Наашаа суу. Хамт хооллоё, айх хэрэггүй дээ. Миний өвөө украин хүн байсан юм. Албадлагаар л гэх үү, амьдрахын эрхээр ч гэх үү ингэж яваа болохоос би уг нь сэтгүүлч болох байсан хүн. Их сургуулийн оюутнуудыг хуу хамж фронтод илгээхэд туугдчихгүй юу. Хүчинд автана гэж байх шүү дээ. Би үнэндээ нэг ч орос хүн алаагүй гээд санаа алдлаа. Ингэж ярьж суугаа хүний дэргэд зогссон би тайвширч эхэлсэн ч энэ чинь яргачин фашист гэсэн үзэн ядалт намайг ямар нэгийг хийхийг далдуур сануулж, сэрэмжлүүлсээр байсан юм. Би өлмий дээрээ хөнгөн алхсаар түүний эсрэг сандалд өөдөөс нь харж суулаа. Немцийн офицер их өлссөн бололтой зутан шөлийг хурдан хурдан халбагадан хоромхон тавгаа ёроолдов.
-Шөл уух уу гэвэл толгой дохиж байна. Ахиухан нэмж өгөөд талх руу заахад нэг зүсмийг авч эгээ л орос хүн шиг хамартаа хүргэн үнэрлэж:
-Сайхан үнэртэж байна шүү гээд инээсэн боловч надад огтоос таалагдаагүй юм даг.
-Чи ганцаараа айхгүй байна уу гэж надаас асуугаад немцийн офицер суудлаасаа бослоо. Түүний ташаанд буу зүүлттэй байгааг болж хараад үнхэлцэг хагарчих шахав. Буланд шахагдсан бүжин шиг бүлтэлзсэн би аман дахь талхаа гүйцэд зажилж амжилгүй суудлаасаа босоход немцийн офицер дэргэд ирж:
-Би танайд хоноод өглөө явъя, чи зөвшөөрнө биз дээ гээд мөн л муухай ярвайсан инээдээрээ тал засах аядав. Түүний байдал төрх нь лааны гэрэлд хот руу гэтсэн чоно шиг харагдаж билээ. Танайд хоноод өглөө явъя гэсэн үгийг сонсоод хамаг бие дагжин чичирсэн хэдий ч айж буйгаа түүнд мэдэгдэхгүйг хичээн их л тайвнаар:
-Тэгэлгүй яахав, та хоноод яв. Би таныг дайлъя гэж арай ядан хэлэхэд маань энэ муу ингэж хэлэлгүй өөр яахав гэсэн янзтай над руу тун ч ихэмсэг бас өдөж хоргоосон байдалтай харснаа инээмсэглэх төдийгөөр:
-Би ч хоноод явнаа, харин чи намайг юугаар дайлах гэж байгаа юм бэ гэж асуух хооронд би энэ яргачин фашистаас өөрийгөө авч гарах замыг сонгож амжсан байлаа. Миний шийдэмгий зан, аавын үлдээсэн балгууш тэгэхэд надад тусалсан хэрэг л дээ. Манайд хэдэн лонх архи байсан юм. Аавыг дайнд явснаас хойш түүнийг таг мартчихсан байсан бөгөөд немцийн офицер танайд хоноод явна гэж хэлэхэд л айдас … хүйдэстэй уралдан тэр хэдэн лонх архи авралын од мэт харван хаана байгаа нь нүдэнд харагдсан юм даг. Магадгүй, би тэрхэн хоромд үүнийг санаснаараа бусдад эзэмдүүлэх бузар явдлаас тойрч гарсан ч юм билүү, бурхан л мэдэх байх. Би хоёр гартаа нэг нэг лонх архи барьсаар ирэхэд немцийн офицер:
-Ох, орос архи сайн гээд эрхийгээ гозойлгов. Архиа ширээн дээр тавихад немцийн офицер нэг шилтэйг авч сурмаг гэгч бөглөөг нь мултлан үг ч дуугарсангүй, бариултай хөнгөн цагаан аяганд дүүргэж бараг л нэг амьсгаагаар ёроолыг нь харав. Зүсэм талх авч үнэрлэснээ над руу сүрхий харж, дэргэдээ хүүхэн байгааг сая л мэдсэн аятай:
-Бүжиглэх үү гэлээ. Би толгой сэгсрэв. Тэр солгой гараа савчин архи руу заалаа. Аягыг дүүргээд өгвөл аваад л нэг амьсгаагаар сорчихлоо. Дахиад л аягалаад өгөв. Мөн л сорчих нь тэр. Айж сандарсандаа түргэхэн шиг согтоож авах гэж би ууж дуусмагц нь л дахин аягалсаар байлаа. Немцийн офицер намайг өөрөө уу энэ тэр гэсэнгүйгээр барахгүй ганц ч үг ганхийлгэсэнгүй. Аягалж өгснийг маань ховх сорсоор хоёр лонх ёроолдоод ширээн дээр гараа зөрүүлэн сууж байснаа толгойгоо тавиад гэлжийгээд өглөө шүү. Тийм хурдан согтдог хүн юм уу, хавьд архи дарс амсаагүй юм уу чимээ тасрах нь тэр. Дайны цагт немцийн согтуу офицертой цуг байх гэдэг шившиг төдийгүй эх орноосоо урвасанд тооцогдох гэмт хэрэг шүү дээ. Би босч одоо чухам яахыгаа хоромхонд бодлоо. Манайд ир нь мохсон заазуур, модон иштэй мухар хутганаас өөр мэс гэхээр юм байдаггүй. Түүний бууг авч буудъя гэхээр их дуу гарна. Шууд л баригдана гэсэн үг. Гудамжаар нэг фашистын эргүүл юм чинь. Тэгээд ч би яаж бууддагийг мэдэхгүй. Гэнэт аавын хийсэн гутал улладаг хүнд төмөр санаанд орлоо. Нөгөө төмрөө барьсаар намайг харанхуй хонгилоос гарч, өлмий дээрээ гэтсээр очиход немцийн офицер л янзандаа дугжирч байв. Би төмрийг далайж байгаад түүний ар данзанд хүчтэй буулгав. Немцийн офицер нэг нугдасхийснээ хажуу тийшээ гулдайгаад суудлаасаа уначихав. Нэгэнт л ална гэж бодсон хүн чинь яахав, толгой руу нь хоёр удаа хүчтэй цохилоо. Надад түүнийг үхсэн эсэхийг мэдэх шалгуур гэж юу байхав. Үхчихлээ гэж итгэсэн ч амьд биш үхсэн хүнээс айх түгшүүр нэмэгдлээ. Өвчтөн аврах гэж байгаа эмч биш хойно тонгойж ч хараагүй юм даг. Гэрээсээ гаргах нь зөв гэж шийдэв. Замын эсрэг тал руу харсан цонхтой эзгүй айлын түлхүүр манайд байсан юм. Би мөн л сэмхэн гэтсээр гэрээсээ гарч өөдөөс харсан айлынхаа хаалгыг нээж орхиод гэртээ буцаж ороод, немцийн офицерийг чирч гулдарсаар тэднийд оруулаад шалан дээр хаячихлаа. Эзэн нь ирээд юу гэх бол гэж санаад тэдний цонхыг нээж немцийн офицерийг цонхоор түлхэж орхисон юм. Ингэж байхдаа би хүн алсан гэж огт бодоогүй, фашистын эсрэг тэмцэж байна л гэж санаж өөртөө зөвийг өгч байсан юм. Хэдэн хоногийн дараа цасан дундаас миний алсан немцийн офицерийн хүүрийг овчарка нохойтой эргүүлийнхэн олж, ачааны машины тэвшинд шидчихээд явахыг би цонхны хөшигний завсраар харж зогссон доо. Фашистууд ухарч зарим нь хотыг орхин гарч байсан болохоор юун эрэл сурал байхав гэснээ Мама над руу олон жилийн өмнө немцийн офицерийг төмрөөр цохихдоо ийм байсан болов уу гэмээр очтсон нүдээр аягүй сүрхий харснаа:
-Хүү минь, кофе уу! Шал балай юм яриад хичээлээс нь хоцроочихов уу, Мамагаа уучлаарай! гэж байнаа. Суудлаасаа босох гэснээ нэгэнт яриулсан юм гүйцээе гэж бодсон би:
-Та хоёр хүн алсан гээ биз дээ хэмээн хуруугаа гозойлгон лавлахад Мама огт тээршаалгүй буцаж суугаад:
-Тийм ээ, хоёрыг алсан юм. Сүүлчийнх нь бүр амархан байсан, зүгээр л амыг нь алгаараа таглачихсан юм гэж байна.
-Бас согтуу байсан юм уу гэвэл Мама халуун кофе оочлонгоо хэлэхээс л биш гэсэн аятай:
-Чи яасан хэрэгт дуртай хүүхэд вэ? Ярих гэхлээр нүдэнд харагдаад Мамад нь хэцүү байна. Гэсэн ч яая гэхэв, хийсэн хэрэг үнэн юм чинь. Согтуу байгаагүй юм аа. Немцийн офицер ч биш, цэрэг ч биш немцийн хүүхэд байсан юм. Дөнгөж төрсөн хүүхэд байсан гээд алгаараа нүүрээ хэдэнтээ илж санаа алдав.
-Та тэгээд нялх хүүхэд алчихсан хэрэг үү? гэж асуугаад Мама руу сандалтайгаа дөхөж, аягалж тавьсан кофеноос оочлох зуурт Мама:
-Би чамд хэлсэн дээ, миний найз Вера гэдэг хүүхэн байсан гэж. Тэр гэнэт манайд ирсэн юм. Тосгонд дүрвэж байгаад Львовыг чөлөөлсний дараа л даа. Вера өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн орж ирээд л учиргүй уйлж, немцийн цэргүүдэд хүчиндүүлж жирэмсэн болсон, өндрөөс үсэрч, гичтэй халуун усанд хөлөө дүрж үр зулбуулах гэж хичнээн оролдоод чадалгүй явсаар төрснөө ярьж:
-Би энэ хүүхдийг өсгөхгүй, фашистын хүүхдийг өсгөхгүй гээд л намайг тэврээд оройжин уйлсан юм. Би ч өөрт тохиолдсон явдлаа ярилаа. Вера надад хүүхдээ орхиод тосгон руу явахдаа тэр хүүхдийг үнсээгүй юм даг.
-Таныг хүүгээ алахыг зөвшөөрсөн хэрэг үү?
-Тэгэлгүй яах юм, фашистын хүүхэд шүү дээ. Доромжлогдсон бүсгүйн сэтгэл ямар хатуу байдгийг Вера гаргаж чадсан. Би тэр дор нь л амжуулж орхисон юм. Ална шүү гэдэг үгийг сонсохоор л яс янгинадгийг учир энэ дээ, хүү минь гээд Мама босохоор өндийв.
-Та намайг ална шүү гэж монголоор хэлэхэд яагаад мэдчихдэг байнаа гэж би гайхан асуухад:
-Яахав, мэдэж болно шүү дээ. Мэдсэн болоод л чамаас юу гэж хэлснээ надад хэл гэж шалгаахгүй юу. За хүү минь, цаг оройтох нь гэсээр Мама урт иштэй хогийн шүүрээ бариад бөгцөгнөн түрүүлээд өрөөнөөс гарлаа. Оюутнуудын хүндэтгэн Мама гэж дууддаг бөгтөр шар эмгэн надад энэ удаад үлгэрт гардаг шүүр унаад нисч явдаг хар нөмрөгтэй эмгэн шулам шиг харагдсан ч хөөрхий Мамадаа буруу өгч яахан болох билээ.

2000 он.
П.Батнайрамдал /МЗЭ-ийн шагналт зохиолч/


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 265 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-052.JPG
Хэмжээс: 600x450 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3727

Хөвсгөл
kho-009.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4372

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-156.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3731


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn