Өмнө зүгийн бараан тэнгэрийг ширтэх Өрлөг жанжны баргар чулуун хөшөө Өршөөлгүй хөмсөг зангидсан харц Өвдөг чичрэм догшин царай Боржин гараар боржин энгэрээ ярсхийж Бодлынхоо хүндэд чулуу болсон мэт Цагаан гантигт цав гартал дэвсэж Цангинатал зандран хилэгнэх мэт Жаварлаг хүйтэн өвлөөр хяруу дараастай Жанжны очир дээр цагийн хөв суужээ. Улсынхаа сүлдэт жаахан баганыг түшин Улаан маршал мөс болон хөрчээ. Холгүйхэн эзгүй цэцэрлэгийн буланд Хорз архины хоосон лонх хэвтэнэ. Хошой баатрын хүрэл хөшөөний өлмийд Будаг нялсан бутархай цаас хөглөрнө. Харуул манаагүй энэ бяцхан талбай Хашаа хэрэмгүй эзнээ хүлээсэн талбар Дүнсгэр хөшөө лүндэн буулгавч сонсохгүй Дүлий чулуун баганат харанхуй харш Ноход энэүүхэнд шөнө дөлөн яргиж Ноорхой ядуу эр хааяа нэг ирдэг юм Үйрмэг цасан дээр санаа алдан сууж Нойрмог нүдээр ширтэж байгаад буцдаг юм. Ял гавьяа хоёр эн зэрэгцсэн Яруу тодорхой он цагийн хүү Улаан маршалын баргар чулуун хөшөө Улсын сүлдэт жаахан баганыг түшээстэй.
1995 он Баянтүмэн
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B2-002.JPG Хэмжээс: 450x600 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5198
mongolia2007year-193.JPG Хэмжээс: 600x450 108k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4017
Хар ус нуур Хэмжээс: 600x352 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5407
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: