Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Хайрын шигтгээ (өгүүллэг)
Оруулсан admin on 2011-04-12 16:14:00 (5145 уншсан)

-Эвий миний хүү, бүүвэй бүүвэй бүүвэй. Ээжийн сайхан үр нь одоо битгий уйлаарай за юу гэж залуухан бүсгүй халуундаа шаналахын эрхэнд өөд уруугүй бархирах нялх үрээ тэврэнгээ юу юугүй урсах гэж буй нулимсаа барьж ядан үл ялиг чичирсэн хоолойгоор бүүвэйн дуу аялсаар. Бүхэл өдөржин уйлсан бяцхан хүү арай гэж унтах аядмагцаа байсхийгээд л ямар нэг юманд хатгуулах мэт гэнэт часхийн уйлахад нь Сарангоогийн зүрх өмрөх шиг болж сэтгэл нь шимширнэ.

Өвлийн жихүүн шөнийн тачигнасан жавар умгар жижиг гэрийн хатавч, тооноор дур зоргоороо тэнүүчилж туниа муутай ээж хүү хоёрыг улам дааруулах нь тун ч хяслантай. Ийм л үед чухам яахаа мэдэхгүй сандчиж, дэмий л хүүгээ хөхүүлэн ахин дахин хуурайлж, хирдээ л тасралтгүй бөөцийлсээр сүүлдээ ядарч хоолой нь сөөгөөд дуу нь ч олигтой гарахаа болив. Хүүдээ санаа зовсоор амандаа ганц балга ус ч балгасангүй тул уруул нь хатаж омголтжээ. Гэлээ ч бүсгүй байгалийн зөнгөөрөө эх хүний хэмжээлшгүй их хайраа дэлгэж өөрийн алжааж ядрахыг юман чинээ бодсонгүй. Чухам энэ л үед: Ээж хүн гэдэг ямар их зовдог юм бэ дээ, хичнээн хэцүү байлаа ч үрийнхээ төлөө л гэдэг юм байна гэж зуурхан бодож амжив.

Бага балчраасаа хар бор ажил хийх нь байтугай, гэрт амьдарч байгаагүй, шаггүй бэнчинтэй айлын цагаан гартай эрх танхил охин "Хайрттайгаа л хамт бол хаана ч байж чадна" гэсэн омголон дураар зангаараа их сургуулиасаа чөлөө аваад, ээж аавтайгаа ам зөрөлдөн байж амьдралын замдаа гарсан билээ.

-Зөвхөн хайртай түүнтэйгээ л хамт бол юуг ч давна гэсэн гэгээн бодол нь ядуу тарчигхан Эрхэмээгийн ертөнцөд анх түүнийг хөтөлж ирсэнсэн. Гэтэл ийм хахир өвлийн хүйтэн шөнө, ийм хуучирч онгосон жижиг гэрт ингээд нялзрай үрээ аргадаж нулимс зангируулан сууна чинээ Сарангоо зүүдэлж ч явсангүй. Хүүхэлдэйгээр тоглож өссөнөөс биш хүний урманд дүүгээ ч асарч үзээгүй, амттан бүхнийг голж шилж явснаас аяга хоол гараараа хийж байгаагүй, өнгөтний дээдийг өмсөж байснаас өөрөө хөх зүү хөндлөн барьж суугаагүй, ээж аавдаа эрхэлж, туниж айлгаж явснаас биш, бусдыг аргадаж байсан удаа хуруу дарам цөөхөн түүнд амьдрал яг одоо давж барамгүй даваа мэт туйлын бэрх санагдана. Хааяа хадам ээж нь ирэхээрээ ажилгүй, арчаагүйгээр нь дуудаж, зэмлэл хүртээгээд гарч одно. Хамаг бүхнээс өмгөөлж, эрхлүүлдэг хань ижил болох Эрхэмээ нь хүртэл сүүлийн үед түүнийг хоол ч хийж чадахгүй, будаж шунхдахаас өөр ид шидгүй гээд л зэмлэж эхлэх боллоо.

Удаан гэгч нь хөхүүлсний эцэст хүү нь гэнэт хамаг л идсэн ууснаа буцаан огиулж, энгэр цээжээр нь дүүрэн авах юмгүй норгох нь тэр. Нялцайж норсон хувцсаа цэвэрлэх, хүүгээ асрах гэж сандарч тэвдсээр "нялх амьтан" нь арай гэж сая нэг зүүрмэглэх аядаж байтал үүд сэвхийтэл онгойлгож, жавар дагуулан уур цана савсуулсаар Гангаагийн орж ирэх чимээнээр дахин сэрж, зовиуртайгаар уйлагнаж эхлэв.

-За, хүү нь яаж байна? Тун болохгүй бол түргэн дуудъя байз гэж Гангаа шаналан зогсох Сарангоод аргадангуй хэлээд зуух руу харснаа хөмсгөө зангидаж:

-Ээ, гэр чинь яасан хүйтэн юм бэ, хүүхдээ тэврэхээс өөр юу хийж байна аа чи, ядаж гал хөсөө түлэхгүй, зүгээр. Унхиагүй гэдэг нь! гэж амандаа үглэсээр зуух тулга тачигнуулан гал түлчхээд гарч одлоо. Энэ бол түүний хөрш, хөрш ч гэж дээ, нөхрийх нь хамаатан Гангаа эгч. Хир баргийн зовлон бэрхшээлийг юман чинээ тоохоосоо өнгөрсөн зовлон үзсэн толгой гэж өөрийгөө дөвийлгэх ч үнэндээ тэр нь угийн хэнэггүй зангаас нь өөр юу ч биш билээ. Сарангоод ойр хавьд нь тэднийхээс өөр туслах түших хүн байхгүй. Ээж аав руугаа залгая гэхээр гар утасны төлбөр хүртэл хүрэлцэхгүй гэх. Дүн өвлийн хүйтэн шөнөөр энэ бүх дутуу гачуу амьдралд цухалдаж ядсан Сарангоо:

- Хань нөхөр нь бүтэн хоёр сарын ажлаар хөдөө явчхаад байхад намайг гэх хүн алга, ингэж ч амьдрах гэж дээ..., Ёо хажууд нь толгой хагарах нь ээ хэмээн шаналсаар хүүгээ тэврэн нааш цааш алхана.

Үглэж яншдаг ч гэлээ гал өрдөж, гэрт нь дулаан илч хайрласан Гангаад талархахын оронд харин ч:

-Ядарч зовж байгааг минь мэдсээр байж эм ч дөхүүлээд өгөхгүй, аяга хоол ч гэсэн хийгээд өгч болдоггүй юм байх даа гэж далдхан гомдоллохын эрхэнд өөрийн эрхгүй уйлмаар санагдана. Төдөлгүй Гангаа халуун савтай цай барьсаар орж ирснээ:

-Аятайхан хоол ч гэсэн хийгээд идэхгүй чи нээрээ, хачин арчаагүй байна шүү гээд л үглэж гарав. Угаасаа хүнээс зэмлэл хүртэж, үг сонсож сураагүй Сарангоо байж ядахдаа:

-Би ёстой ядарч байна, хэн надад тусалсан юм бэ? Эрхэмээ л байхгүй бол та нар хүү бид хоёрыг хүн байна ч гэж тоодоггүй биз дээ гэж хөмсөг зангируулан бараг уйлах шахам хэлчхэв. Тэгтэл Гангаагийн нүдэнд уурын улаан гал маналзан дүрэлзэж:

-Үгүй ер өө!! Чиний тааллаар болдог гэж санаа юу? Манай Эрхэмээ харин сайн хүн тулдаа л чам шиг ажилгүй хүнийг тэвчиж байгаа байх шүү хэмээн зандрах нь тэр.

Уг нь маргааш өглөө нь л Эрхэмээ томилолтоос эргэж ирэх байсан ч Сарангоо өөрийн эрхгүй энэ бүхнийг тэвчих тэвчээрийн дээсийг тас татаж:

-Ямар зовох гэж энд ирсэн биш. Дахиж ирэхгүй, яасан ч ирэхгүй! Ерөөсөө харих минь! гэж шийдээд Гангааг гармагц хувцсаа өмсөж, хүүхдээ дулаалж аваад, байсан хэдэн төгрөгөө халааслаж, жихүүн өвлийн хүйтэн шөнөөр нялзрай үрээ тэвэрсээр хотын төв рүү гарлаа.

Утаанд дуниартсан гэр хорооллын харанхуй гудмаар алхаж явахад энд тэндээс ноход боргох, хаа нэгтээ машин дуут дохиогоо хангинуулах нь сонстоно. Сарангоо цас тагтаршсан замаар халтирч унах шахам түргэн гэгч нь алхсаар зам дээр ирж хөлсний тэрэг харуулдан зогслоо. Хүү нь уйлагнаж эхлэв. Шөнийн гудамжаар хөл хөдөлгөөн эл хуль бөгөөд хааяа нэг нийтийн тээврийн унаа цас хийсгэн хажуугаар нь хүнгэнэж одно. Сарангоо хүүгээ салхи авахуулах вий гэхдээ энгэртээ улам наалдуулан тэвэрсээр унаа хүлээж ядан даллаж зогстол ашгүй нэг хөлсний тэрэг ирэв. Баянхошууны эцсээс Сансар хорооллын шинэхэн хотхон дахь аав ээж рүүгээ явлаа. Ядаж байхад жолооч зорьсон газар нь хүргэж ирмэгцээ шуналын улаан нүдээ эргэлдүүлэн байж илүү мөнгө нэхээд бас хирдээ л бухимдал нэмэрлэв. Шаардсан мөнгийг нь өгөхгүй бол бүр буцаагаад анх суусан газар нь аваачна гэж уурсдаг байгаа. Иймэрхүү зүйлийг өмнө нь мэддэггүй байсан ч Эрхэмээтэй нийлж, эгэл "борчууд"-ын амьдралд орсноос хойш л анзаарах болсон билээ. Одоо яая гэх вэ, аргагүйн эрхэнд байгаа хэдээ түүнд сарвайгаад хурдхан шиг хөлсний тэрэгнээс буулаа.

Ингээд өлсөж ядрахын хажуугаар даарч бээрсэн бүсгүй хүүгээ тэвэрсээр таван давхрын гоёмсог хүрэн хаалгаар оров. Хөвөн зөөлөн торгомсог хэвнэг өмсөж, нүүрэндээ бигнүүр тавьсан хижээл насны ганган эмэгтэй Сарангоог хармагц амаа даран дуу алдсаар угтав. Энэ бол түүний ээж Байгалаа:

-Хүүе ээ, Бурхан минь гэж. Энэ хар шөнөөр яаж яваа юм бэ? Ядаж утсаар ч болтугай хэл чимээ өгөхгүй яагаа вэ чи минь гэж хошуу дэвссээр охиноо орууллаа. Энэ чимээнээр зурагтын суваг сольжээ хэвтсэн аав нь гоёмсог хээтэй арьсан улавчаа чирэн зөөлөн зөөлөн алхалсаар зочны өрөөнөөс гарч ирэв. Охиноо ирлээ гээд бөөн баяр болсон хоёр, ач хүүгээ хармагц сая зогтусан:

-Ээ, яадаг билээ, хамаг хөлс нь цуваад байдгаараа халуурчихсан байна. Түргэн дуудаарай, алив хурдлаарай хэмээн сандралдацгаасаар тэр шөнийг өнгөрөөлөө.

Үүр хаяарахын алдад эмнэлгээс хүүгээ тэвэрч аавынхаа ганган шаргал тэргээр хүргүүлж явах замд аав нь:

-Охин минь, чи одоо жаахан хүүхэд биш болсон. Сав л хийвэл наашаа гүйгээд байж болохгүй ээ. Хүүгийн бие одоо дажгүй боллоо. Хүнээр хүн хийх ч амаргүй шүү. За, аяндаа чи мэднэ дээ. Өнөөдөр Эрхэмээгээ ирэхэд нь сайхан галыг нь түлээд хоол цайтай хүлээж байх хэрэгтэй, эзэгтэй хүнд чинь сурах юм их бий шүү гэж угийн амгалан тайван зангаараа тасралтгүй сургааль айлдаж байтал Сарангоо өөрийн эрхгүй асгартал уйлчхав.

-Аав аа, Та ганц охиноо зовж байхад яагаад бид хоёрт байр авч өгдөггүй юм бэ? Танд бол юу ч биш биз дээ? Би тийм газар амьдарч чадахгүй. Би хэзээ ч гал түлж сурахгүй юм байна лээ гээд жаахан хүүхэд шиг асгартал уйлав. Аав нь:

-Иш, миний эрх охин, энэ чиний л сонгосон зам шүү дээ. Сургуульдаа сураад гадаадад мэргэжил дээшлүүлэхээс өгсүүлээд зөндөө боломж байхад чи Эрхэмээг л сонгосон. Үгүй ингэхэд, ээж бид хоёр чинь яаж зовж байж энэ амьдралд хүрсэн гэж чи бодож байна? Ер нь хүсч мөрөөдсөн амьдралаа хүүхдүүд минь та хоёр өөрсдөө л босгох учиртай юм шүү дээ хэмээн ярьж дуусахтай зэрэгцээд байрны үүдэнд хүрэлцэн ирлээ.

Хүүхэд ахуй насандаа очсон юм шиг ээж аавдаа эрхэлж туних гэхээр яагаад ч юм нэг л болж өгсөнгүй. Сарангоо үнэгчлэн унтах хүүгээ тэврэн цонхоор гийх өглөөний наранд илбүүлэн зогсож байтал гар утас нь дугарав. Мэдээж Эрхэмээ хөдөөнөөс ирчхээд залгаж байгаа нь тэр. Сарангоо дахиад л тэр умгар гэрт очиж, утаа тортогтой холилдоно гэхээс яс нь хавталзаж, мөнөөх л эрх зангаараа урд шөнийн өөртөө хэлсэн "Дахиж очихгүй" гэсэн шийдвэртээ бат зогсохын тулд хэд дахин залгахад нь хариулахгүй байсаар эцэстээ тэсэлгүй утсаа аваад сэмээрхэн чагналаа. Эрхэмээ:

-Байна уу? Байна уу? Миний хайрт сонсож байна уу? Хань нь гэрээ дулаацуулаад сайхан хоол бэлдчихлээ. Удахгүй та хоёрыгоо очиж авлаа шүү. Чамдаа янзтай сайхан мэдээ авчирлаа. Зөндөө санаж байна, үнсье, үнсье гээд л дараалуулан хэлэх нь тэр. Түүнийхээ ийнхүү зүрх сэтгэлээсээ догдлон яарах хайр халамж дүүрэн үгсийг сонсмогц Сарангоогийн хамаг л бухимдал шантрал нь замхарч энэ ахархан хугацаанд Эрхэмээгээ хичнээн их санаснаа мэдэрмэгц хувцсаа өмсөн, үс зүсээ янзалж хайртыхаа ирэхийг тэсэн ядан хүлээж эхэллээ. Ээж нь:

-За зөгийн балтай сүү буцалгачихлаа, миний охин наашаа ирээд халуунаар нь уугаарай гэсээр орж ирснээ гарахаар зэхэж буй охиноо хараад мэл гайхаж:

-Үгүй, чи чинь хаачих нь вэ? Өглөөхөн л эндээ амьдарна гээд байсан биш билүү? гээд нүдээ томруулан харснаа дэргэд нь ирж гараараа зулайг нь илбэнгээ:

- Миний охин тэнд хэцүү байвал ээждээ л хүрээд ир. Ээж нь охиноо айлын бэр болсон гэлтгүй санаад л байх юм байна шүү дээ гээд цаанаа л нэг өр зөөлөн дуугаар хэлэх мөчид нүдэнд нь нулимс гүйлгэнэх шиг болов. Яг энэ үед бяцхан хүү нь уйлагнасаар сэрлээ.

Хүүгээ аваад гал зуухны өрөөнд халуун сүү оочлонгоо ээждээ удахгүй нөхөр нь ирж авах тухай хэлээд энэ тэрийг ярилцан суутал хонх жингэнэв.

-Ийм хурдан уу? гэж ээж нь нэг л харамсангүй өнгөөр хэлээд үүдээ нээн Эрхэмээг орууллаа.

Ээждээ үнсүүлж аваад тэндээс гарахад хань нь хүүгээ тэврээд хажуугаас нь өөрөө сугадаад гэр хорооллын мухар дахь даруухан хашаа руу буцахдаа Сарангоо хамаг гунигаа хаана гээснийг бүү мэд сэтгэл нь хайртай түүнийхээ дэргэд нэг л их амар амгалан болоод ирэхүйд бүсгүй гэнэт зогсож:

-Алив, ээж нь хүүгээ нэг үнсье гээд Эрхэмээ рүү эрхлэнгүй харахад нөхөр нь хүүгээ Сарангоод өгөх гэснээ:

-Алив, хань нь эхлээд чамайгаа нэг үнсье хэмээн харцандаа инээмсэглэл тодруулан догдолж:

-Нөгөө баяртай мэдээгээ одоо хэлье. Хайрт нь тэргүүний ажилтнаар шалгарсан тухайгаа өглөө мэдлээ. Тэгээд байгууллагаас шагнал болгож орон сууцаар хангана гэсэн. Одоо ч та хоёрыгоо дааруулж зовоохгүй ээ гэж итгэл дүүрэн хэлээд энхрий дотноор үнслээ.

Хайртай түүнтэйгээ л хамт бол бүхнийг давна гэсэн гэгээн бодол нь хорь гаруй настай залуухан ээжийн сэтгэлд хайрын шигтгээ болон гялалзаж, Сарангоо өхөөрдөм үрээ энхрийлэн намуун цээл хоолойгоор бүүвэй аяланхан ханиараа бахархаж явахад орчлонд тэд зөвхөн гурвуулхнаа л юм шиг зөрж өнгөрөх хүмүүсээс, ер хэнээс ч санаа зоволгүйгээр хайрын дуугаа хослон аялсаар цааш алхлаа.

Залуу нас

Яргуйн адил дэлбээлээд сэтгэлд үүрд найгах

Яруу эрхэмсгээр тэнд өнгөө гайхуулж гунхах

Ямар ч ширүүн аадарт улам л сэргэж ургах

Ялгуун сайхан гэрэлтэй цэцгэн дэлбээт залуу нас минь ээ

Цаг хугацааны өрөөнд ахуй гоёмсгоороо үлдэх

Цайлган дэврүүн дүр нь сэтгэлийн цомогт мөнхрөх

Чимхийн төдий гунигаа ч хүсэл тэмүүллээр ариусгах

Цэвэр тунгалаг хийгээд гэгээн зоримог залуу нас минь ээ

Хайр сэтгэлийн хураар үндэс мөчир шиг нахиалах

Хатан зүрхний дуудлагаар хавар цаг шиг дэлгэрэх

Хамгийн бэрх шуургыг ч сэтгэлийн хүчээр сөрөх

Халуун илч болоод хүслийн дөлтэй залуу нас минь ээ

Энхрийлэн хайрлаж чадвал бүх насаараа бахархах

Эндүүрч будилаад алдлаа ч насан туршдаа сэхээрэх

Их давалгаанд цохиулж сэлүүрээ алдсан ч эндэхгүй гэх

Эрэмгий дайчин агаад ихэмсэг бардам залуу нас минь ээ

Учирсан бүхнээсээ суралцаж андын хэлхээ урлах

Унасан газраасаа өндийж хатуужлын үгээр ухаажих

Улирах жилүүдэд би алсалж, чи тэндээ үлдэх ч

Ухаан бодолд үргэлжийн цэл залуухан нас минь ээ

"Шувуутай цүнх" өгүүллэгийн түүвэр номноос

2011.04.02-нд "Үндэсний шуудан" сонинд хэвлэгдэв.



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 232 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 40х51 см
Гуталчин
Хэмжээс: 476x600 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3981

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-197.JPG
Хэмжээс: 600x450 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3629

М. Батзориг 1979	90х70, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x460 134k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4726


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn