Дарамын Батбаяр Амьдрал уран бүтээлийн их аянд бид тав нэг гал явлаа. Хэлэлцсэн юм шиг цуглаж хэн нэгнийхээ ачааг татлцаж, он жилүүдийн нуруу давж явсан юмсан. Гэтэл гэнэт: Ханат гэрийнхээ хатавчаар гарч Хадан гэртээ харьж одов Лхагваа анд Хан тэнгэрт “Хулангийн тоос” үлдээж Хатан дэлхийд “Алаг чулуу” асгаж орхиод Хальж одов Лхагва анд Юутай гаслан. Ширээн дээр нь дутуу орхисон Жамуха роман хэвтэнэ. “Толгодын цаана ингэ буйлна” хүн таван од,галын таван толгой… таван юм бөр байдаг гэдэг ч худлаа л юм байна. Зургаа байх минь яалаа… Толгодын цаана ингэ буйлна. Тэртээ 1971 оны 05-р сарын 28-ны өдөрсөн. Би телевизийн сургууль, хүүхдийн редакцид ажиллаж байсан юм. Ажил дээрээ байж байтал Лхагваа ороод ирлээ. Бид хоёр уржигдархан уулзсан хэр нь ойрын мөд уулзсан мэт ганганалдан уулзав. Нөгөөдрийн нэвтрүүлэгт “Нутаг” гэдэг өгүүллэгээ уншихаар явж байгаа нь тэр юмсанж. Хоол идсэн эсэхийг нь асуухад “үгүй” гэлээ.Гуанз хаасан байсан тул бид хоёр арын хаалгаар нь орж захиалчихаад хүлээж суухдаа уран зохиол л ярьж суулаа. -Чамайг Паустовскийг орчуулах гэж байгаа гэхээр чинь больчихлоо.Уг нь би орчуулъя гэж бодож явсан юм. Чи түрүүлээд хэлчихлээ гээд инээв. -Толгодын цаана ингэ буйлна гэдгээ уншаач гэхэд минь . Би түүнээ томсгоодэхийн тухай өгүүллэг болгоно. Хойтон хэвлэгдэх номоо ингэж нэрлэнэ гэв.Бид хоёр К.Паустовский,Ю.Нагибин,Ю.Яковлев нарын өгүүллэгийн тухай ярьж байгаад намайг хоол авчирхаар босоход хойноос минь ирж лангууны дэргэд яриад зогсоод байхаар нь би,- Чи сууж бай ,сууж бай гэтэл -Би бас чамтай ярих л гэж дагаж байгаа юм гэсэн нь надад нэг л их сайхан санагдаж билээ - Чамтай баахан яримаар байна. Гэтэл ажил дээрээ очиж цалингаа авах учиртай байдаг гээд явахад нь би автобусны буудал хүртэл гаргаж өгөхдөө яриагаа тасалсангүй. Тэр үед бид сав л хийвэл бие биенлүүгээ гүйдэг байлаа. Хоёр нь уулзчихвал гурав дахь руугаа гүйгээд оччихно. Тэндээсээ бусдыгаа дуудаж аваад нэгнийдээ очино. Шөнөжин инээж хөхөрч байгаад л унтацгаадагсан. Тэр цагт надад бишрэн хүндэлж явдаг хүмүүсийнхээ уран бүтээлийн хөрөг бичье гэсэн хүсэл төрж, зохиолч уран бүтээлч хүмүүстэй уулзсан уулзалт, тэдний ярьсан хэлснийг нь “Хөргийн татлбар” нэртэй дэвтэр дээр тэмдэглэн авдаг болсон юм. Голдуу орой үдэш, харьсан хойноо ухаан санаанд үлдэж хоцорсныг нь тэмдэглэдэг байсан болох заримдаа амьдралын аар саарханд сатаарч мартагнан юу ч үгүй хоцрох явдал тохионо. Хүсэл гэдэг хясалтайгаа цуг төрдөг юм болохоор өнөө хүртэл 108 хөрөг номоо тэрлэж чадаагүй л явна. Хөрөгт зориулан тэрлэж авсан бүхэн минь санаандаа ургуулан босгож ирэх, дурсамжаас минь чхавьгүй илүү үнэн. Дүр төрхөнд нь ч илүү ойр аж. Мөн тэр 1971 оны зуны 6-рсарын 10-ны өдөр. Бид зохиолчдын хорооны гадаа үүлэн дээрх цэнхэр сандал дээр З.Баттулга гуайн хамт суун “Ард” кино театрын хадсан зарлалын нэрийг тэндээсээ гаргаж ядан сууж байтал Геологийн яаман дотроос орчуулагч Чой.Лхагваа гартаа испанийн нэг зохиолчийн “100 жилийн ганцаардал” гэсэн ном барьсан гарч ирэв. Хавтсан дээр нь зөндөө олон зүрх шиг юм зурсан ном ажээ.
Хожим нь мэдэхнээ тэр нь Колумбын их зохиолч Г.Маркесийн алдарт роман байсан юм билээ. Түүнээс хойш дполоо хоногийн дараа тааралдаад Лхагваа:
Би түүнээс нэг удаа “Чи чинь яаж яваад цахилгааны инженер болсон юм бэ?” гэхэд Лхагваа алтан шүдээ гарган / Зохиолчид түүнийг алтан шүдэт гэдэг байсан юм./ инээснээ
… Одоо ч дурсамж бичих л үлдэж дээ. Ажил амьдралын эрхээр уран зохиол ярих гэж уулзах маань ховордсоор , хаа нэг зориуд уулзаж наргиж дарвихаар аахар шаахар юм ярьж инээж хөхөрсөөр өнгөрч. Гэтэл гэнэт Толгодын цаана ингэ буйлахыг сонсдог юм байна. Ботгоо алдсан ингэн тэмээний уйтгартай буйлах дуун чихэнд хангинана. Лхагваа анд минь бяртай хүнд “Хулангийн тоос” харуулж, өсөх хүүхдүүдэд “Алаг чулуу” цацчихаад одож дээ.
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Үймүүлсээр л Хэмжээс: 600x800 191k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3937
art_18.jpg Хэмжээс: 600x262 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3286
Улаан Хэмжээс: 596x600 159k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2386
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: