Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Лхагва 	Ж	 Дурсамж: Л.Одончимэд : Гэгээн цагаан инээдээр орчноо гийгүүлж явсан
Оруулсан admin on 2011-04-14 21:01:00 (9252 уншсан)

УИХ-ын гишүүн, зохиолч Л.Одончимэд

 

1958 онд манай говь нутагт урьд хожид байгаагүй сайхан зун болж найман сарын дундуур Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах сумын залуучуудын урлаг спортын чуулга уулзалт Хөвсгөл суманд болоход оролцсон минь өнөө ч санаанд илхэн.
Хүмүүл, таана ханхалсан задгай талбайд бөмбөг тоглож гүйж, харайж савлуурт сонс эргэцгээж, барилдаж унаж ирсэн мориороо уралдаж оройд нь сумын умгархан улаанбуланд жүжиг концерт тоглож нийтийн бүжиг эргэцгээснийг огт мартамгүй. Хатанбулаг сумаас ирсэн Цэрэнжамц гэдэг хүн одоо боль гэтэл сонс эргэж билээ. Хөвсгөл сумын залуучуудын концерт эхлэх болоход хөх даалимбан тэрлэгтэй бүлтгэр борхүү гэрч ирээд цовоо цолгин дуугаар дуржигнуулан хөтөллөө. Тэр бас шүлэг уншлаа. Чухам хэний зохиол гэснийг одоо санахгүй байна. Гайтав гуайнх ч гэлүү. Ямар ч байсан шүлэг зохиол ховор байсан болохоор  би ч гэсэн тэр дор нь цээжилж явсан маань  одоо ч гэсэн мартагддаггүй юм.  Сумд хоорондоо оноо бүрийн төлөө тэмцэж  байсан болохоор  Хөвсгөлийн хөтлөгч хүүгээс санаа авсан Хатанбулагийнхан жүжүиг концертоо надаар хөтлүүллээ. Мэдээж би тэр бандитай төдхөн танилцлаа. Тэр хүү өөрийгөө Лхагва гэдэг Хөвсгөл сумын дунд сургуулийн 7-р ангид сурдаг  гэв. Надаас нэг анги дээгүүр гэсэн үг. Магадгүй өнөөгийн монголын зохиолч нэртний  дотроос ирээдүйн тэр аугаа  зохиолчтой эхлэн танилцсан  хүн нь би байсан байж болох юм. Дайралдсан номоо л уншдаг. Шүлэг их цээжилдэг. Намар аймгийн сургуульд очноо гэж ярилаа. Би  ч бас  ном унших дуртай, шүлэг цээжилдэг, өөрөө бас шүлэг зохиох гэж оролддог. Анхны шүлэг маань  Хөдөлмөр сонинд гарсан гээд л том том юм ярьсан санагдана.
Намар болж сургууль цуглалаа . хөвсгөлд танилцсан Лхагваатайгаа ч дайралдлаа. Тэр намар аймгийн арван жилд  хэл уран зохиолын хичээл заахаар  зохиолч Дэмбээгийн Мягмар очсон байв. Мягмар багш бол аймгийн сургуульд очсон анхны зохиолч байв. Бидний хувьд зохиолчийг амьдаар нь   анх үзэх байгаа болохоор  Мягмар  багшийн  хэлэх, ярих , алхах гишгэх бүрийг  ажиглана.  Багш маань голдуу сайхан саарал костюм, битүү захтай ноосон цамц , гялалзтал тосолсон хромон гутал өмсдөгсөн.
Мягмар багш сургууль дээр анхны утга зохиолын дугуйлан байгууллаа. Тэр дугуйланд Лхагваа бид хоёроос гадна арав гаруй хүүхэд бүртгүүллээ. Мягмар багш бидэнд уранзохиолын  мөн чанарын тухай , сайхан зохиол, сайн зохиолчийн тухай ярих гээд , бид болохоор өөрийнх нь тухай “тугтай чарга” номынх нь тухай , “Алив Байгалаа цагаа хараач” гэж бичсэн тэр Байгалмаа гэж хэн юм бэ? гэх мэтийг шалгаана. тэр үед их гоё зурагтай бас хатгамалтай хятад дэвтэр хоршоонд элбэг байв. Бид хүн бүр л нэг тийм дэвтэртэй болж билээ. Мягмар багш Лхагваад их дотно. Юм л бол Лхагваа унш .Лхагваа ярь гэх. Бид ханын сонин гаргана. Лхагваа л голыг нь босгоно. Шинэ жилийн сүлд модны наадмын цагаан өвгөн амьтадын үг, алиалагчын шог гарааг бид л хийнэ.
Мягмар багш нэг жил болоод хотруу шилжлээ. Оронд нь Дэндэвийн Дорж гэж багш ирлээ. Манай дугуйлан тарсангүй. Дорж багш Мягмар багш шиг ном бүтээлтэй багш биш ч идэвх зүтгэлтэй хүн байлаа. Бас хааяа өөрөө бичсэн шүлгээ уншина. Лхагва бид хоёр сургуулийн сүлд модны наадмын алиалагчаар дэвшиж хоёр жил хамтран зүтгэлээ. Би гэдэг горзойсон өндөр нуруутай, арзгар буржгар үстэй. Асуултын тэмдэг маягтай баг өмсөж, “шовгор” гэдэг нэрээр гарна. Лхагваа маань намхан пагдгар “марзан хавтгай” нэрээр гарна.
Одоо бодоход бид хоёр баахан онигоо маягийн юм зохиож, түүгээрээ шог гараархуу юм тоглож  үзүүлдэг байж л дээ. Шог зохиол оролдох эхлэл тэндээс тавигдсан гэж хэлж боломоор санагдана. Лхагвааг шог зохиолч байсан гэвэл хүмүүс гайхах биз. Харин шогоор ярьж , гэгээн цагаан инээдээр орчноо гийгүүлж явсаан гэвэл түүнийг таньж мэдэх хүн бүр хүлээн зөвшөөрөх буй заа.
Лхагва маань аравдугаар ангиа төгсөөд Киев хотруу инженерийн сургуульд явлаа. Алиалагчид хамт тоглох хүнгүй боллоо. Дорж багш маань шилжлжж. Дугуйлан маань тарлаа. Би ч аравдугаар ангил орж ангаахад орж эмч болох өвчин туслаа. Дээд сургуулиа төгсөөд тэр маань Сэлэнгэд,би Дорноговьд, дараа нь би Чехэд,тэр хотод, сүүлд нь тэр Горькийд, би хотод гээд л ээлжлэн зөрж явсаар 1961 оноос хойш тохитой уулзалгүй явсаар наяад оны сүүлч хүрсэн юмдаг.
Би түүнийхээ зохиол бүтээлийг амтархан уншина. Киевт оюутан ахуй цагтаа төрөлх говь нутгаа санагалзан бичсэн “Толгодын цаана ингэ буйлна” номыг нь аваад нутгийн бид нар гар дамжуулан нуруугүй болтол нь уншицгааж билээ. Хааяа хоёул дайралдвал бага нас, алиалагч явсан үеээ дурсацгааж, онигоо ярьж, шүлэг зохиолоосоо харилцан уншинэ…
Бид хоёр 1958 онд анх танилцсан Хөвсгөл сумандаа 1994 онд дахин уулзах учиртай байж. Тэр сум байгуулагдсаны 70 жилийн ойд оролцох завшаан тохиосон хэрэг. Бараг 40-өөд жил болоход Хөвсгөл сум танигдахгүй болж. Лхагваа бид хоёрын үеийн юм гэвэл хойд хэдэн хадтай толгод нь л гэж хэлмээр.  
Төрийн олон сайд, монголын гурван академичийг төрүүлсэн энэ сумын нутагт аугаа их ноён хутагт Равжаа ч бас мэндэлсэн түүхтэй. Сумынхаа ойд хүрэлцэн ирсэн зочдын дотор хамгийн хүндтэй өөрийнх нь ярьсанаар “Самбаа гуайн нүүдэл” шиг олныг хошууруулан дагуулсан нь манай Лхагва байсан даа. Би түүнд “Ухаарлын дуу” шүлгээ ушниж, тэр ойд оролцохоор ирсэн Улсын гавьяат жүжигчин Тэрбиш тэр үгэнд ая хийж, нутгийн хүү Дорждэрэм тэр оройдоо концертод дуулж билээ. Энэ дуу Лхагваа бид хоёрын дөчөөд жилийн урьд Хөвсгөл суманд танилцсаны дурсамж болон үлдсэн юм.1996 онд аймгаас Улаанбаатарт орж ирээд шинэ ажил аваад удаагүй байтал нэг өдөр Лхагваа маань утасдаад:

  • чамтай ярилцлага хийе гэж байна.
  • чи бид хоёр чинь ямар золигоо ярилцдаг билээ?
  • Аймгийн амьдрал, намын амьдрал юу эс байхав дээ?
  • Улс төр ярихгүй шүү, улаан загалмай чинь улс төрөөс ангид байгууллага шүү
  • Юугаа асуухаа би мэдье, юу гэж хариулахаа та мэд.Ийм яриа болоод удаагүй байтал арваад асуулт авчирч өглөө.Удалгүй “Үнэн” сонинд “Би тэнгэрийн дор хүн шиг л явсан даа” гэсэн гарчигтай ярилцлага гарч ирлээ.

 Энэ бол найзын маань намайг үнэлсэн үнэлгээ байсан. Үүнээс том шагнал гэж яаж байхав дээ. Энэ ярилцлага ч бас түүний маань бусадтай болон надтай хийсэн сүүлчийн ярилцлага болон гэж би яаж мэдэх вэ дээ.
Лхагваа маань талийгаач болохоосоо дөрөвхөн хоногийн өмнө хар хөх өнгийн костюм, цав цагаан цамц өмсөж, зангий зүүгээд зохиолчдын эвлэлийн шагналын тэмдэгээ гялалзуулан манай ажил дээр хүрч ирлээ. Хэрэг зоригийг лавлахад:

  • “Үнэн” сониноос гарч магадгүй хэвлэлийн чиглэлийн ажил мэдээрэй гэсэн утгатай зүйл ярьсан даа.

                 Лхагваа маань Түдэв гуайн хэлдгээр  маазарч явах зуураа л ажлаа бүтээж байдаг болохоор би ч бас өнөөдөр жаал зугаа ажил хөөцөлдөх нь л дээ гэж бодоод өнгөрсөн.Ерөөсөө бид бие биенээ мөнхийн юм шиг санаж яваад  хорвоог барцгаах бололтой. Ус нутгийнхан, уран бүтээлч нөхөдтэй уулзах бүрийд л тэрний минь гарч ирэх юм. Хэн нэгнийгээ хорвоогоос хальсан хойно нь сайн сайхныг нь дурсдаг тоогүй явдалыг  би ч бас давтаж байна.
Би Лхагваагаа амьд сэрүүн ахуйд нь ганц ч удаа болтугай урам сэргээж хэлсэн билүү.? Хэн маань түүний тухай хөрөг найруулал бичсэн билээ. Харин Догмид л Лхагваа бол надтай зүйрлэшгүй том авьяастан гэж олон удаа ярьсан даа.
Гэхдээ энэ удаа би Лхагваагаа магтахыг урьтал болгосонгүй. Яагаад гэвэл миний нөхрийн тухай олон уран бүтээлч найз нөхөд нь дурсан бичиж “Лхагваа гэж хэн байв” гэдгийг  жинхэнэ утгаар нь гаргаж ирэх нь дамжтиггүй . Харин багаасаа үерхэж нөхөрлөж,түүнээсээ сурч, түүнийхээ дэмэнд ном зохиолын зах зухаас урам хүртэж явснаа хэлэхгүй өнгөрөх эрх надад байхгүй игэж бодсон минь энэ.



( Сэтгэгдэл бичих? | Дурсамж | Оноо: 0/0 | Лхагва Ж )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 328 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-023.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3600

Хүрэлтогоот
khureltogoot-06.jpg
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5835

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-164.JPG
Хэмжээс: 600x450 66k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4039


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn