Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батзориг : Улаан Сарнай
Оруулсан admin on 2011-08-17 22:28:00 (4926 уншсан)

Онгорхой цонхоор жиргэх шувуудын дуунаар Энхмаа сая л нойрноос сэрлээ. Цонхны нь цаана байдаг саглагар модонд амьдардаг бяцхан хөөрхөн шувууд түүнийг өглөө бүр л ингэж сэрээдэг. Энхмаа орондоо хэсэг хэвтэж тэдгээр бяцхан шувуудын хөөрхөн шулганааг сонсч бүр дасчээ. Эд нар хүний хэлээр ярьдагсан бол , Энхмаа босоорой, хичээлээсээ хоцорлоо шүү  гэж хэлэх байх даа гэж бодоод инээмсэглэснээ бослоо. Орных нь хажуугийн ширээн дээр цаас, харандаа хөглөрнө. Орой зурж байгаад орхисон архитектурын адармаатай олон зураг тэнд нь эрээлжлэн харагдана. Өнөөдөр дулаан байх бололтой гэж бодоод улаан эрээн даашинзаа гарган урьдаа барьж толинд харсанаа сэтгэл хангалуун мишээлээ. Өөрт нь гоё зохидгийг тэр сайн мэдэх билээ. Дандаа жинсэн өмд, хөнгөн гутал гээд оюутан хүний өдөр дутмын хувцаснаас заримдаа залхаж гоё даашинз намируулж, өндөр өсгийтэй гутлын өсгий товор, товор дуугарган, задарсан урт хар гэзгээ үе үе мөрөө давуулан шидлэн алхахад Энхмаа дуртай. Одоогоос 3-н жилийн өмнө тэр Венеци хотын Архитектурын Дээд сургуульд суралцахаар ирж байсан нь саяхан мэт. Венеци хот бол: хэрчсэн мэт олон усан гудамжууд, нуман хэлбэрийн гүүрнүүд, усан такси, Уран баримлууд гээд Итал байтугай дэлхийд алдартай хот билээ.Орой бол Адриатын тэнгисээс зөөлөн салхи үлээж усан гудамжуудаар тэнүүчлэн сэвэлзэнэ.

Урт хитигтэй- усан таксинууд хэдэн талдаа дэнлүү асаан зорчигч, жуулчидыг суулган нааш цааш хөлхөх бөгөөд далбагар урт сэлүүр, яралзтал сэлүүрдэж буй завичин уянгат дуу эгшиглүүлж энэхүү усан гудамжуудыг дуу хуураар чимнэ.

Венеци хотын зуны шөнө бол үнэхээр сайхаан... Усан дээр барьсан тавцангуудын кофений газарт орж халуун кофе, каппучино ууж суух ярьж хөөрөх бүүр ч гоё. Энхмаа сургуулиасаа нилээд зайтай Риелло Санта София дүүрэгт байр хөлслөн амьдардаг бөгөөд гэрээсээ хэдэн минут алхасны дараа автобусанд сууж сургууль уруугаа явна. Түүнийг шатаар уруудсаар гадаа гарч ирхэд бяцхан шувууд мөн шулганан жиргэсээр л.... Хэзээ ч юм бэ? хэн нэгний хэлсэн эмэгтэй хүн, инээмсэглэж явхад хорвоо дэлхий дагаж  инээмсэглэдэг юм гэсэн үг санаанд нь буухад тэр эхлээд нар уруу, дараа нь бяцхан шувууд уруу харж инээмсэглэлээ. Түүнийг инээхэд хацар дээр нь хонхойдог  учир бага байхад нь зарим нь аавдаа эрх хүүхэд нөгөө хэсэг нь хөөрхөн охины шинж гэж ирээд л өхөөрддөгсөн гэж тэр бодов.

Энхмаагийн амьдардаг байр Калли дэл Фомо гудамжинд байдаг бөгөөд гэрээсээ 3 минут алхаад ёс юм шиг кофены газраас халуун каппучино авч уугаад автобусны буудал уруу алхана. Гудамжны адагт байх Ирланд пивоны газрыг өнгөрхөд буланд цэцэг зардаг эмээ гар даллан Энхмааг угтав. Энэ эмээ өглөө бүр Энхмаатай ингэж мэндчилдэг билээ. Эмгэн Энхмааг доороос дээш хүртэл харсанаа инээмсэглэж бүсгүй минь та өнөөдөр туйлын үзэсгэлэнтэй харагдаж байна, яг л миний энэ зарж байгаа сарнай цэцэг шиг гэхэд Энхмаа танд их баярлалаа гэвэл наадах даашинз чинь их гоё зохиж байна ямар ч эрэгтэй хүн эргэж харах юм байна. Танай япон эмэгтэйчүүд ингэж гоё хувцасладаг уу? гэхэд Энхмаа уучлаарай! Би Япон биш Монгол хүн л дээ гэхэд эмээ өө манай энэ европчууд гоё л ази бүсгүй байвал Япон гэж боддог том эндүүрдэг хүмүүсдээ гээд инээснээ 1 ширхэг улаан сарнайг Энхмаад өгөөд танд бэлэглэж байгаа юм, та яг л энэ улаахан сарнай шиг байгаа болохоор гээд инээв. Буурал үстэй, нүдэнд дулаахан эелдэг эмээд талархаад автобусны буудал уруу алхлав. Энхмаагийн улаан эрээн даашинз улаан сарнай хоёр гоё зохицож байгаа нь өнгөрч байгаа хүмүүсийн харцнаас мэдэгдэж байлаа. Энэ өдөр ууртай царайтай хот төлөвлөлтийн багш Росси инээмсэглэж байсан, урьдчилсан нэг шалгалтаа  сайн өгсөн зэргийг санаснаа Энхмаа, өглөөнөөс эхлээд л бүх юм сайхан эхэлсэн  юмаа гэж сэтгэл хангалуун бодоод автобуснаас бууж алхалаа. Орой болсон учир цэцэг зардаг эмээ үлдэгдэл цэцгээ хурааж байв. Эмээ, Энхмааг харсанаа бүсгүй минь өнөөдөр ихсайхан өдөр байсан чинь нүүрээс чинь харагдаж байна гэхэд Энхмаа таны бэлэглэсэн сарнайн  хүч гээд инээв. Эмээ, хэрэв охин минь яараагүй бол надтай сууж каппучино уугаач, талийгаач өвгөнөөсөө хойш гэртээ орохоор л уйтгартай санагдаад байдаг юм, гэснээ би каппучинод дуртай харин чи гэхэд Энхмаа инээд алдаж би ч бас гэв. Гудамжны гэрлүүд аль хэдийн асч, уушийн газрууд хүн ихтэй харагдана. Маргааш амралтын өдөр учираас Энхмаа ч эмээгийн урилгаас татгалзсангүй.

Тэр 2 халуун каппучино ууж зөөлөн сандал налан тухалцгаав. Би сарнайнд туйлын их дуртай хүн л дээ, одоогоос 50 гаран жилийн өмнө анх  Винцензогоо харсан юм гээд эмээ яриагаа эхлэв. Би уг нь Милано хотын хүн, Милано бол Италийн аж үйлдвэрийн нүсэр том хот шүү дээ. Манайх Порта Романо дүүрэгт амьдардаг байлаа.  Аав маань үйлдвэрт ажиллаж ээж минь угаалгын газарт өглөөнөөс орой хүртэл ажиллана. Тэгэхэд би 18 настай хонгорхон охин байлаа. Нэг өдөр ээж маань ямар нэгэн ажил гарч, орондоо намайг ажиллуулах болов. Би хичнээн дургүй явсан гээч.. дотроо уурлаад л . Ажиллаж байтал үд дундын үед нэг залуу хувцас угаалгахаар ирлээ. Би түүний гараас ууттай хувцасыг нь авч байхдаа гөлөрч орхив. Түүний хөмсөг уруу унжсан долгиотсон хар үс, юунд ч гуниглахааргүй сайхан нүд, даруухан мөртлөө, ялангуяа эмэгтэй хүнийг урин дуудах мэт инээмсэглэл нь миний хувьд амьдралдаа анх удаа харсан, мэдэрсэн сайхан зүйл байлаа. Түүнийг хоёр дахь удаагаа би хувцасаа хэзээ авах вэ? гэхэд удаан гөлөрсөндөө би туйлын их ичэж, орой 7-н цагт гээд хэлчихэв. Тасалбар дээр Виницензо гэж бичсэн байхыг хараад цаашаа алхаж яваа залуугын араас Винцензо, Винцензо гэж шивнэсээр үлдсэн юм. Би тэр даруйдаа Винцензогийн хувцасыг хамгийн түрүүнд цэвэрлэв. Байн байн цагийн зүү  уруу харах болов ч тун удаан явж байх шиг. Зүрх минь урьд урьдынхаас өөрөөр цохилоод ч байх шиг. Гэвч тэр ирсэнгүй ээ . Бүүр угаалгын газар хааснаас хойш хүлээсэн боловч тэр ирсэнгүй. Маргааш орой нь ээж ажилаасаа тарж ирэхдээ, өнөөдөр чамайг нэг залуу асуугаад, өчигдөр ажиллаж байсан охин хаачаа вэ? нэрийг нь хэн гэдэг юм бэ? гээд л олон юм асуугаад байхаар нь уурлаад, явуулчихлаа гэхэд нь толгойруугаа юмаар цохиулах шиг болж билээ. Ээжийг аргалж байгаад хэд хэдэн удаа оронд нь ажилсан боловч Винцензотой дайралдсангүй. Арай энэ хотоос нүүчихсэн юм биш байгаадаа гэж санаа зовж эхлэв. Тэр нэгэн өдөр бурхан намайг ивээсэн өдөр байсан юм. Би үдээс хойш ээжийн оронд ажиллаж байтал нэг хүн орж ирсэн нь Винцензо... миний мөрөөдөл болсон тэр залуу зогсож байлаа. Би сандран түүнийгээ мэдэгдэхгүйг хичээсэн боловч зүрх минь гар шиг минь чичирч байхыг мэдрэв. Тэр инээмсэглэснээ, удаан уулзсангүй шүү! Чамайг хэн гэдэг вэ? гэхэд би тун аяарханаар Амедиа гэж хэлхэд ямар гоё нэр вэ? Миний хувцасыг өнөөдөр орой гаргаж чадах уу! би орой ирье гэхэд нь би толгой дохив. Би заавал ирнэ ээ гээд тэр нөгөөх л сэтгэл татам ялдамханаар инээмсэглэсээр гарч одов. Орой ажил тарж байхад Винцензо ирлээ. Тэр гартаа нэг ширхэг гал улаан сарнай барьчихсан зогсож байв. Яг л миний чамд өгдөг цэцэг шиг. Тэр Амедиа, чамтай танилцсаны бэлэгдэл болгож энэ сарнайг бэлэглэж байна гээд сарнайг надад өгөв.

Тэр сарнайн үнэр одоог хүртэл надад үнэртэх шиг болдог юм. Винцензо намайг хүргэж өгөхөөр хамт явлаа. Гудамжны гэрлүүд аль хэдийн асч, хүний хөдөлгөөн татарсан байв. Би түүний ярихыг сонсоод л... тэр яриад л байсан. Анх удаа эрэгтэй хүний үг яриа илбийн шидтэйг ойлгож билээ.

Гэрийн хаалганд намайг хүргэж өгөөд миний нэр Винцензо гэдгийг битгий мартаарай гэж хэлхэд түүний тунгалаг нүд  ямар уярмаар байсан гээч... Үүнээс хойш намайг ажил тарах болгонд Винцензо тосч зогсдог байсан бөгөөд гарт нь заавал ч үгүй нэг улаан сарнай надад өгөхөөр барьсан байдаг байлаа. Нилээн хэдэн сар өнгөрч бид харцаараа бие бие уруугаа хичнээн тэмүүлж, хичнээн энхрийлж байгааг мэдэрч байлаа.

Сэтгэлийн тэр нандин хүсэл бид хоёрын зүрхэн дотор бяцхан хүж болон асч улмаар дүрэлзсэн том бамбар болон бадарсан юм. Винцензо Палермо хот уруу 2- сар ажилаар явах болов. Түүнд сайн яваад ирээрэй гэдгээс өөр үг хэлж чадсангүйдээ би дараа нь их харамсч билээ. Би түүний буцаж ирэхийг цаг, минут алгасалгүй тоолж байлаа. Миний амьдрал дахь хамгийн урт хүлээлт тэр байсан байх. Гэтэл гай болж аавын ажиллаж байсан үйлдвэр дампуурч манай Венеци хотоос холгүй байдаг Мира хот уруу нүүв. Тэр үед одоо шиг биш болохоор ямар ч холбоо барих арга байсангүй. Гэрийн эд хогшил ачсан машины хамгийн ар талд би, Винцензогийн алхаж ирдэг цэцэгт гудамжийг нулимстай нүдээр харсаар холдсон юм. Шинэ газарт аав, ээж хоёр ажилтай болж би сургуульд суралцав. Түүнийгээ харалгүй, дуу хоолойг нь сонсолгүй бүтэн 3-н сар өнгөрлөө, энэ 3-н сар надад 300жилтэй тэнцэх шиг санагдаж билээ. Бас л тэр нэгэн өдөр бурханаас надад заяасан азтай өдөр байсан юм. Нэг өдөр хичээлээ тараад явж байтал манай жижиг хотоор дүүрэн хэрэг мандав. Тэр үед Мира хот бага хот байсан юм. Ямар хэрэг вэ? гэхээр хотын шугаманд явж байгаа бараг бүх автобусан дээр хар будгаар томоор, Амедиа чи минь хаана байна аа? Винцензо, гэсэн бичиг байлаа. Би үүнийг хараад ухаан алдахаа шахаж билээ. Гэртээ ороод иртэл дүү нар маань радио тойроод суучихсан чагнаж байлаа.  Радиогийн нэвтэрүүлэгч эмэгтэй: Өнөөдөр манай хотод ер бусын хэрэг гарлаа. Нэг залуу чиглэлийн бүх автобусан дээр Амедиа нэртэй бүсгүйг хайж байгаагаа бичиж ихээхэн шуугиан тариад байна. Тэр шөнө автобусны паркад орж бичсэн гэдгээ хүлээжээ. Одоогоор тэр залуу хотын цагдаагийн газарт баригдаад байгаа юм байна гэхийг сонсоод цүнхээ шидчихээд буцаад л харайлаа. Цагдаагийн газарт очингуут нэг офицерт үнэн байдлаа хэлхэд офицер жуумалзсанаа намайг дагуулж дотогш оров. Сараалжин цонхоор зааж тэр залуу мөн үү? гэхэд өнгийж харвал Винцензо дүрээрээ, нөгөөх л сайхан нүдээрээ намайг ширтэн сууж байлаа. Тэр өдөр бол яг өнөөдөр юм шүү! дээ охин минь. 5-р сарын 20-н гээд эмээ каппучиногоо уув. Тэгээд л бид хоёр сууж амьдарсаан. 50-н жил амьдрахдаа би хамгийн аз жаргалтай эмэгтэй байсан юм. Винцензо надад байнга л улаан сарнай бэлэглэдэгсэн. Тэр минь өөд болох өдрийнхөө өглөө хүчээр босч хажуудаа байсан цэцгэн   дотроос нэг улаан сарнай авч надад өгч билээ. Одоо би өглөө бүр эртлэн босч нэг улаан сарнайг түүнийхээ шарил дээр тавьдаг юм, гээд Амедиа эмээ тэртээх алсад гялалзах оддыг ширтэж байснаа Винцензогоо харсан мэт мишээв.

Охин минь сарнай, эмэгтэй хүн хоёр тун адилхан шүү! гээд тэр  яриагаа дуусгав.

Энхмаа хэдэн шалгалтаа өгч дуусаад зуныхаа амралтаар Монголдоо бүүр тодоруулвал Шарга Морьтийн зусландаа зуныг өнгөрөөж сайхан амраад намар хичээлдээ буцаж ирлээ. Өглөө арай эрт  гарч Амедиа эмээд авчирсан бэлгээ өгөхөөр Ирланд пивоны газар өнгөрөн алхтал Амедиа эмээгийн цэцэг зардаг газрын оронд сонин сэтгүүл зараад залуухан бүсгүй зогсож байв. Энд цэцэг зардаг эмээ хайчсан бэ? гэхэд, Аа Амедиа эмээ юу? гээд  хэсэг түгдэрснээ сар гарны өмнө нас барсан гэхийг сонсоод Энхмаагийн дотор нь бөөн хар юм орчих шиг болж нүдэнд нь нулимс тунараад явчихав. Каппучино ч авч уусангүй царай нь цонхийн автобусны буудал уруу гэлдрэв. Хичээл эрт тарсан тул Энхмаа замаараа цэцгийн дэлгүүрээс саванд суулгаж тарьсан улаан сарнай худалдан аваад Амедиа эмээгийн ажилдаг байсан газарт ирлээ. Сонин зардаг бүсгүйг хэсэг харж зогсосноо, уучлаарай, танаас нэг юм гуйвал болох уу? гэхэд бүсгүй уриалгахнаар толгой дохив.

Амедиа эмээ сарнайнд их дуртай байсан юм, би түүнд зориулж үүнийг авсан юм ,та эндээ байлгаж болох уу? гэхэд бүсгүй инээмсэглэж бололгүй яахав, би үргэлж арчилж тордоод байж чадна аа, би ч гэсэн тэр эмээг хүндэлдэг байсан юм гээд савтай цэцгийг авав.

 Үүнээс хойш Энхмаа өглөө бүр хичээлд явах замдаа өнөөх сарнайгаа харж гараа даллан автобус уруугаа алхдаг болсон юм.

Dio vi benedica 

П.Батзориг

эх сурвалж : mglradio.com



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-26.jpg
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2682

До. Болд 1952	120х170, зотон тос
Өглөөний морьд
Хэмжээс: 600x418 150k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4032

Должин : Зам зуур
zam-040.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3456


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn