Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Төрбурам : Шөнийн аялал
Оруулсан admin on 2011-08-23 00:37:48 (3691 уншсан)

Газар дэлхийд шөнийн харанхуй бууж, сар ч үгүй харанхуй шөнө болжээ. Хатуу хучилттай машин зам дээгүүр нэгэн гэрэл хурдлан хөдлөхийг холоос харж болох ба тэр гэрэл нь замаар хурдлан давхих машиний гэрэл ажээ. Эргэн тойронд юу ч үзэгдэхгүй агаад зөвхөн гэрэл тусах урд зам, гүн харанхуйгаас өөрийг олж эс үзнэ. Машин дотор гурван хүн явах бөгөөд жолооч нь хорь орчим насны эмэгтэй байх аж. Тэрээр тайрмал үстэй, нүдний шилтэй ба шөнийн харанхуйд жолоо барьж яваа учир ихэд ядарсан шинжтэй нүд нь анилдана. Түүний хажууд шляпан малгайтай өндөр туранхай залуу эрүүгээ илэн урд замаа жолооч адил ширтэн сууна. Харин хойд талын суудалд өдөржин унтаж ханаад саяхан босч ирээд байгаа хурдан хөдөлгөөнтэй нэгэн залуу ийш тийш ширтэнгээ олон үг ярьж, байн байн урд суудал руу орж ирэх шахан толгойгоо чихэж янз бүрийн үг яриа өдөж явах ажээ. Түүний үг ярианд нойрмоглон явах жолооч сэргэж түүнээс дутхааргүй элдвийг ярьж эхэллээ. Замын хажууд ярайн харагдах мод, хад чулуунууд нэг л эвгүй агаад, цаанаа л нэг амьгүй гэж бодоход амьтай ч юм шиг санагдан дотор хүйт оргиулам үзэгдэнэ. Зарим нь бүр хүн амьтны дүрстэй ч юм шиг, тэгээд тэр нь хөдлөөд ч байх шиг. Тэдний дунд ямар нэгэн амьтан нуугдаад хараад ч байх шиг. Гэвч шөнө гэдэг үл мэдэг нууцлаг агаад өөрийн гэсэн айдсыг үргэлж бэлдэж байгаа мэт далд битүүлэг мөн чимээ анир үгүй нь сонин юм шүү. Тэд зам дээгүүр давхин өнгөрсөөр тэртээд гэрэл харагдахыг олж үзлээ. Урд талын суудалд сууж байсан залуу жолоочид хандан:

-Халиунаа, тэнд дэлгүүр байгаа байх. Түр зогсож амасхийе.

гэж хэллээ. Тэр үед хойно сууж байсан залуу.

-Түр зогсож shopping хийцгээе. Төрөө дуугаа сольдоо. гэв.

-'Төвшөө чамд нөгөө CD байгаа юу' хэмээн Төрөөг асуухад, Төвшөө цүнхээ онгойлгосноо нэг CD гаргаж ирээд урд суудал руу өгөв. Машин дотор хуучны рок'н'ролл дуу эгшиглэж тэд гурвуул дагаж дуулан машин улам хурдаллаа.

Замын хажуугийн хөдөөний supermarket -ын хаалга онгойж инээд хөөр хангинуулсан 3 хүн орж ирлээ. Дэлгүүрийн дотор дүүрэн гэрэлтэй байх боловч 2 худалдагч нойрмоглон уйтгартайгаар бие биеэ ширтэн суух аж. 3 хүн дэлгүүрээс хэрэгтэй зүйлүүдээ цуглуулж авчихаад гарч одоход дэлгүүрт чив чимээгүй боллоо. Тэр гурав дэлгүүрээс гарч машиныхаа зүг алхах зуураа нэг нь лаазтай ундаа задалж нөгөөх нь чихэр амандаа хийж байна. Эргэн тойрон нам гүм байх бөгөөд энэ тосгонд өөр хэн ч үгүй мэт шөнийн харанхуй цаанаа л хүйтэн.

Дэлгүүрийн гаднах том гэрлээс өөр ойр хавьд нь олигтой гэрэл гэхээр зүйл байсангүй. Шөнийн 11 цаг болж байлаа. Тэд машиндаа сууж хаалгаа хаагаад, машинаа асаан зам руу хөдөллөө. Тэд хөдлөөд нилээдгүй олон км газар явлаа. Явсаар эгц өндөр хад чулуутай, ой модод, бут сөөг багшран ургасан замаар орлоо. Эгц хадан хясаанууд, харлан харагдах модод шөнийн харанхуйд муу ёрын гэмээр аймшигтай харагдана. Зам энэ ойгоор нэвт гардаг бөгөөд баруун талдаа уулын өөд газар, харин зүүн тал руугаа уулын уруу газар аж. Уулын өөд дээшлэх тусам хадан цохио элбэг байх ба харин уруудах тусам модод шигүүсч, элдэв төрлийн ургамлууд олшрох ажээ. Уртын урт үргэлжлэх замын адил энэ ой шугуй, уул нуруу уртын урт үргэлжлэх ба амьд амьтан ч энд байдаг гэхээргүй гүн уудам цэлийнэ. Тэд энэ замаар орж хоёр цагийн турш давхилаа. Зөвхөн машины гэрэлд тусах урд замаас өөр юу ч үл үзэгдэнэ. Тэд замын уртад ядарч зүйрмэглэн явцгаана. Гэтэл Төвшөө цүнхнээсээ гар чийдэн гаргангаа:

-'Халиунаа, түр зогсий' гэж хэллээ.

Жолооны ард золтойл унтчихаагүй явж байсан Халиунаа замын хажууд машинаа зогсоогоод, хоёр гараа өргөн чилээгээ гаргав. Тэд гурвуул машинаасаа буухад, Төвшөө чийдэнгээ асаасаар замын зүүн тийш уруудан морь харахаар аажуухан алхлав. Харин Төрөө замын баруун тийш уулын орой ширтэн, шөнийн сэрүүнд үл мэдэг чичрэн зогсоно. Халиунаа нойроо сэргээх гэж оролдон хоёр гараа урагш хойш савалж амандаа дуу аялан нааш цааш хольхож байв.

Гэтэл гэв гэнэтхэн хачин муухай царайлж айсандаа болоод хамаг бие нь салгалсан Төвшөө яаран гүйн хүрч ирээд:

-Алив, алив, алив... Хурдан машиндаа сууцгаая хөөе хөөе... гэж хурдан хурдан хэлсээр Халиунааг бараг л түлхэж унагаах шахам машин луу аваачив. Учирыг ойлгож ядсан Төрөө тэдэн лүү ширтэхэд:

-'Хөөе хурдан машиндаа суугаач... Юугаа хараад зогсчихвоо... хөөе хурдал' хэмээн Төвшөө айж сандарсан царайгаар хэллээ. Бодвол ямар нэгэн аймшигтай амьтан эсвэл хулгайч дээрэмчин харсан бололтой. Төрөө машиныхаа хаалгыг онгойлгон орж суух зуур Халиунаа зэрэг шахам орж суув. Арын хаалгаар Төвшөө үсрэх шахам орж ирээд хаалгаа пад хийтэл хааж түгжээд амьсгаа авлаа. Тэгээд:

-Хурдхан хаалгаа түгж... хэмээн Халиунаад хашгирах шахам хэлэхэд Халиунаа ёсоор болголоо. Халиунаа хаалгаа түгжих зуураа:

-Яасан бэ? хэмээн асуухад.

-Би сая аймшигтай юм харчлаа... ёооё

-Юу харсан гэж... хэмээн Халиунааг асуух зуур

-Амьтан байсымуу гэж Төрөө асуув.

-Яг ч амьтан биш... хэмээн Төвшөө амьсгаадан хэллээ.

-Тэгээд юу байсын гэж Халиунааг хөмсөг зангидан асуухад.

-Мэдэхгүй ээ... Нэг хачин юм миний гар чийдэнгийн гэрэлд гэнэт ороод ирсэн. гэлээ.

-'Чи тэгээд сайн хараагүй юмуу, зүгээр мод ч юмуу чулуу байсан байлгүй' гэж Төрөө хэллээ.

-'Үгүй ээ, тэр дор хөдлөөд гүйгээд байхыг нь би харсан юм чинь. Хол байсан болохоор би сайн хараагүй. Тэхдээ би амалж байна, тэнд нэг юм байна' гэв. Яг ингэж хэлэх зуур Халиунаагийн цонхон дээр ямар нэгэн амьтан эсвэл өөр юу ч юм бэ нэгэн зүйл гүйн ирж мөргөлөө. Тэгснээ хачин муухай дуугаар хашгирах уйлах аль нь ч мэдэгдэхгүй чангаар дууграв. Бүгд цочин сэрдхийж хашгирцгаав. Халиунаа айж цочсондоо бараг л арын суудал рүү үсрээд орчихсонгүй. Нөгөө амьтан машины хажуу талд хоёр цонх руу ээлжлэн очиж харах бөгөөд муухай орилсон хэвээр. Төрөө айж сандарсандаа хамаг биеэ чангалан хаалганд наалдан хөлөө дээр гаргахад бэлдсэн байв. Харин Төвшөө арын суудал дээр бараг л хойшоо налан унаж, хөлөө цонх руу харуулан дээш өргөөд, хэзээ мөдгүй ороод ирэх гэж буй мэт тэр амьтныг өшиглөхөд бэлджээ.

Бүгд айсандаа хашгиран, тэр амьтныг нүд дагуулан ширтэж:

-Юу вэ? энэ одоо юу вэ? хэмээн хүн гэхэд хүн ч биш, амьтан гэхэд амьтан ч биш тэр зүйлийг гайхах айх зэрэгцэн дагуулан харж байв. Гэнэт Халиунаа:

-'Алмас байна' хэмээн хашгирлаа.

-Юуу? хэмээн нөгөөх хоёр хашгирахад.

-Алмас гэж Халиунаа дахин чангаар хашгирлаа. Нөгөөх амьтан хачин муухай дугарч машины хаалгыг балбаж байв. Түүний толгой дээрхи үс тал тал тийш арзайсан тул нүүр царай нь тод үл харагдана. Мөн хувцас маягийн ямар нэгэн зүйл түүний биеийг ороосон мэт харагдав. Байн байн шилэнд хүрэх гар нь халтар шалбархай бөгөөд яг л амьтны сарвуу гэмээр аж. Гэнэт Төрөө дугарч:

-Явцгаая... гэлээ.

-Тэгье, хөдлий... гэж Төвшөө хашгирахад. Халиунаа сандарч чичирсэн хөлөө арай ядан жолооныхоо ард аваачиж. Шилний цаана муухай гэгч орилох амьтны зүг хараагаа салгаж чадахгүй ширтэх зуураа машинаа асаах гэж түлхүүрээ тэмтрэв. Гэнэт:

-Түлхүүр... гэж Халиунаа хашгирах шахам хэллээ.

-Юу... хэмээн Төрөө Халиунаагийн гар луу ухас хийн ойртож харав. Тэнд түлхүүр байсангүй.

-Айий... хэмээн Төвшөө хашгиран урагш зүтгэн харлаа. Халиунаа:

-Би түрүүн гарахдаа аваад гарсан шдэ... гэж хэлэх зуураа өмд, цамцныхаа халаасуудыг хурдан гэгч нь олон дахин шалгаж үзэв. Бүгд эргэн тойрондоо түлхүүр унаж болох бүх л газруудыг шалгаж, эрж хайж гарлаа. Түлхүүр хаана ч байсангүй. Машин доторхи гэрлээ асааж байж болох бүх газрыг шалгалаа. Юу ч олсонгүй. Гэтэл Халиунаа:

-Тэнд байна... гэж хашгирлаа. Халиунаагийн заах зүг бүгд ширтэн харав. Түлхүүр үнэхээр байлаа. Гэхдээ машин дотор байсангүй. Машины гадаа газар дээр хэвтэж байх нь тэрээ. Төвшөө Халиунааг түлхэн машинд оруулах үед Халиунаагийн халаасанд хэврэгхэн тогтож явсан түлхүүр газар унаж орхижээ. Бүгд яахаа ч мэдэхээ болилоо. Нөгөөх хачин амьтнаас айж, гайхах зэрэгцэж байх зуур гадаа хэвтэж байгаа түлхүүрээ хэрхэн авах тухай бодол тэдний толгойд эргэлдэн орж тэд юу хийж, яах вэ гэдгээ бүрэн мэдэхээ больжээ. Минут ч хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн энэ бүх үйл явдал аянга цахилгаан адил тэднийг ниргэжээ. Тэд дугарч ч чадахаа больжээ. Хэсэг хугацааны дараа:

-Өө, новш гэж... хэмээн Төрөө дугарлаа.

-Одоо яанаа... гэж Халиунаа хэлэв.

-Байдал ч биш боллоо шүү Барсаануудаа... хэмээн Төвшөө хөмсөг зангидан хэлэв.

Юу болох нь ч үл мэдэгдэх өнөөх амьтан машины тал бүрт гаран тойрч гүйж байгаад дайсгансан эсвэл уйлсан аль нь болох нь мэдэгдэхгүй дуугаар чанга хашгиран жолоочын ойролцоох талд газарт өвдөглөн суулаа. Тэр үед Төрөө арын суудалд цүнхээ тэвэрчихээд сууж байсан Төвшөөд хандан:

-Чи хаалгаа онгойлгоод саатуулж бай! би гараад түлхүүрээ авахыг оролдъё... гэв.

-Сайхан санаа мөн гэдэгт итгэлтэй байна уу чи? гэж Төвшөөг хэлэхэд:

-Өглөө болтол хүлээх үү? хэмээн Халиунаа хэлэв. Бүгд цагаа харлаа. Цаг шөнийн 1:23 болж байв.

-Өглөө болтол дор хаяад л 5 цаг хүлээх хэрэгтэй болно. Тэгээд ч өглөө энэ амьтан өөр болчихгүй. Ямар пиано гүнж биш... хэмээн Төрөө хэлж, гартаа барьж болохоор бас тэгээд тэр амьтныг цохьчихоор зүйл хайв. Арын суудлаас:

-Энэ ямар вэ? хэмээн машины дугуй задлахад ашигладаг нарийхан урт төмөр гаргаж ирэв. Төрөө:

-Өгчих... гэж хэлээд төмрийг авч, хаалгаа онгойлгоход бэлдээд:

-За Төвшөө бэлэн үү.

-Бэлээн.

-За, яваарай... хэмээн чанга хэлэв. Төвшөө хаалгаа онгойлгох үед өнөөх амьтан хаалга руу хачин дугарсаар гүйгээд ирлээ. Тэр үед Төрөө хаалгаа онгойлгон суух шахам тонгойж сэмхэн гэтэж машины урд хэсэгт хүрэв. Энэ үед өнөөх амьтан Төвшөөгийн хаалгыг золтойл онгойлгочихолгүй ноцолдож байв. Төрөө гэтсээр жолоочын хаалганаас гурав орчим алхмын зайд хэвтэж байгаа түлхүүр болон нөгөө амьтан хоёр луу ээлжлэн харсаар аажуухан урагшилж байв. Төрөөг машины жолоочийн талын буюу зүүн талын урд гэрэлний ойролцоо ирэх үед Төвшөө өнөөх амьтантай хүч үзсээр хаалгаа арайхын хааж амьсгаа аван хурдан хурдан гаргалаа. Хаалгаа хаангуут нөгөөх амьтан хачин муухайгаар Төвшөө рүү хашгирав. Энэ үед Төрөө урагшлан түлхүүр лүүгээ зүглэв. Гэтэл өнөөх амьтан Төрөөг харж орхилоо. Харангуутаа түүний зүг хачин дугарсаар гүйх нь тэр. Төрөө ухас хийн дээш босч машин луу орохыг завдсан боловч эргэж амжилгүй зам даган урагш зугатахаас өөр сонголт үлдсэнгүй. Урагш харан байдаг хурдаараа харанхуй дундуур зугтлаа. Түүний ард хачин муухай орилох өнөөх амьтан нэхэн хөөж байв. Яг энэ үед тэднийг харанхуй руу гүйн алга болохыг ажиглан суусан Халиунаа хаалгаа онгойлгон гүйн гарч газар дээр хэвтэж байсан түлхүүрээ шүүрэн авч эргэн машин луугаа гүйж орлоо. Тэгээд ум хумгүй түлхүүрээ шургуулаад эргүүлэн машинаа асааж, айж сандарсан гараараа жолоогоо эргүүлэн Төрөөгийн зугатан гүйсэн зүг гишгэлээ. Хэдэн метр газар урагшнлсны дараа өнөөх амьтан гэрэлд орж ирлээ. Төвшөө цонхоо доошлуулаад:

-Төрөө... гэж хашгирав.

-Урд гараад хаалгаа онгойлго... гэсэн дуу урдаас гарлаа. Машин өнөөх амьтныг өнгөрөн гарах үед хүнийх юмуу гэмээр хачин дуу түүнээс гарч байв. Халиунаа машинаа хурдлуулан айсандаа гартаа барьж гарсан төмрөө хойш нь чулуудчихаад хамаг хурдаараа гүйж яваа Төрөөг өнгөрч хэдэн метрийн зайд зогсов. Энэ үед Төвшөө баруун талын арын хаалгыг онгойлгоод түүнийг оруулахад бэлдсэн байв. Төрөө гүйсээр машинд ойртон ирж онгорхой хаалга руу үсрэн орж хаалгаа хаав. Түүнийг суумагц машин урагш хөдөлж өнөөх амьтан дэмий л гүйсээр ард хоцров.

Тэр бол ямар нэгэн амьтан биш. Алмас ч мөн биш байсан бөгөөд тэр бол ойд төөрсөн хүн байжээ. Хэрвээ хүн ойд ганцаар төөрч буцах замаа олохгүй бас хэн нэгэн түүнийг аврахгүй бол айж балмагдсандаа хэдэн өдрийн дотор галзуурч, яг л амьтан шиг болдог ажээ. Гарах замаа мэдэхгүй гүн шигүү ойд хүн гэдэг дэндүү өчүүхэн билээ. Ялангуяа шөнө дунд ийм ойд гав ганцаар төөрөн явна гэдэг хамгийн аймшигтай зүйлүүдийн нэг ч байж болох юм. Ойд төөрч ийм азгүй хувь тавилантай учирсан хүмүүс бодит амьдрал дээр олон байдаг билээ.


Л.Төрбурам


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-001.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3219

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-110.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2536

Должин : Зам зуур
zam-103.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2577


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn