Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хөх Алсад 1-р хэсэг
Оруулсан admin on 2011-11-29 16:32:10 (4811 уншсан)

Олны хөл үл тасрах Их Сургуулийн модот гудамж хичээлийн хоёр байрны голд байрлах гуталчны жижиг шовгорын хажуугаар өнгөрөнгөө сараажин төмөр хашааны  завсраар шагайн байр руугаа харвал том хар жип машин зогсоо нь харагдахад Оюунтунгалагийн хормой чичрэн айдас ч төрөх шиг гарынх нь алга хөлрөөд явчихав.Навчис унаад хөлөөр нэг хөглөрөөд гунигтай.Холоос цохисон утасны дуудлага ижийнх нь бие муу байгааг дуулгасан болохоор байр руугаа ум хумгүй гүйн хүрч том хар машины урд талын суудалд түүнийг тэвчээртэй хүлээн суугаа хүнээс тусламж гуйн цурхиран уйлмаар.Алс баруун хязгаараас ирээд гурван оныг үдсэн Оюунтунгалаг бусдын адил ижийдээ очиж чадаагүй яваа аж.Ижий нь нутагтаа багшийн ажил хийж ядруухан амьдарна.Гурван дүүтэй тэд нь балчир.Хойд аав нь болох Элдэв уг нь барилгачин л даа.Барилгын трест нь тараад ажилгүй болсон нэгэн.Ажилгүй хирнээ архи уухаараа мөнгө олоод л гударчихна.

Намар... нээрэн буцах цаг юм аа.Муу ижий минь яаж шуу байгаа бол доо гэж бодонгоо өнгөрснийг нэхэн санах.Элдэв их олуулаа.Ах дүүс нь яггүй,тэр хирээрээ гайгүй амьдарна.Хүүхнүүд нь их хэл амтай би л гэсэн хүмүүс .Тэд нь Оюунтунгалаг,ээж хоёрыг хүн ч гэж үзэхгүй.АМьдрах ухаангүй,энэв тэрэв гэж шагшицгаана.Элдэвийн ийн амиа хоохойлон ууж идэх нь дагавар хүүхэдтэй хөгшин хүүхэнтэй суусных хэмээн түүнээ өмөөрцгөөнө.Хэн ч тэдэнд үг хэлэхгүй  бараг холуур тойрцгоон амьдарцгаасаар.Хойд аав нь Оюунтунгалагаас өө хайж “чи ч дээ яавч өөдтэй амьтан лав болохгүй үүднээсээ хоймроо хүртэл өмд гутал нь хөглөрсөн заваан ч гэж жигтэйхэн хогийн хөгийн хүүхэн болноо доо.Эрхэлж хэвтсээр байтал энэ орчлон дуусах биз гэж харааж зүхэн чухам л нэг тэнгэрийн дор үл багтах өшөөтөн дайсан нь аятай нүд үзүүрлэнэ.Оюунтунгалаг өөрийнхөө аавыг ариг сайхан залуугийнх нь дүр төрхөөр өр зүрхэндээ авч үлдсэн болохоор нулимсаа залгин залгин тэвчинэ тэвчихгүй гээд яалтай вэ.Аравдугаар ангиа төгсөх жил нь “гадуур тэнэлээ” гэж шалтаглан барьж авч зодоод сүрхий гэмтээснийг ангийнх нь найз охид нь цагдаад мэдүүлье гэхэд Оюунтунгалаг үхтлээ айж,ээжийгээ өрөвдөөд чадаагүй,багшаасаа хүртэл нуучихаж билээ.Анги даасан багш , хижээл насны эмэгтэй ижийтэй нь олон жил нэг дор ажилласан болохоор эдний амьдралыг гадарладаг бололтой үе үе “ Тунгаа минь энэ жил хичээдэг юм шүү .Эмэгтэй хүнд боловсрол шиг хэрэгтэй юм үгүй ээ дээ хичээгээрэй .Бидэнд ямар та нарт өвлүүлөх өв хөрөнгө байх биш толгойд чинь чадах чинээгээрээ мэдлэг хийж өгөх сөн гэх.Хичээж л үзээрэй охин минь гээд үнэн сэтгэлээсээ өрөвдөн хараад байгааг мэдрэхдээ өөрийнхөө ийн амьдралаас ичиж уйлмаар,хашгирмаар санагддаг сан.

     Шар шар навчис зам дээгүүр хөглөрөн гутлын уланд шархийн дуугаран гишгэгдэнэ.

    Өнөөдөр Их дэлгүүр дотор Билгээ хоёр хөөрхөн хүүхэд дагуулчихсан өөрийнхөө үе насны царайлаг,аятайхан бүсгүйг сугадаад их л дотно яваатай халз мөргөлдөөд авсан.Гэнэн цайлган нялх хонгор үрсээ өнчрүүлж,бусдын гарын дор өнхрүүлэх нь ийм зовлон амсаагүй Билгээд хамаагүй гэж үү.Хайран хүүхэд насны нь баяр баясал аз жаргалыг Элдэв гээч эрээгүй нөхөр эвдэн бусниулж яаж дураараа дургиж байлаа даа.Билгээ хэдий эхнэртэйгээ зиндаа зэрэг дэв тохирдоггүй хэмээн яриад орлогч сайд хадам аав нь Билгээг хүргэнээ биш зарцаа л юм шиг боддог харьцдаг хөдөө байдаг өндөр настай ээждээ амралтаараа хүрээд очих мэдэл дутдаг,малчин жирийн айлтай худууд болсон доо хадам аав ээж нь сэтгэл дундуур байдаг тэр ч бүү хэл Билгээг гавьяат нагац дээрээ өссөн өнчин хүүхэд гэж хамт ажилладаг хүмүүстээ ойлгуулахыг хичээж хариуцлагатай ажилтны анкетийг нь хүртэл засварлаад  өнчин гээд бичүүлснийг нь Билгээ олж мэдээд өөртөө өөрийнхөө зөөлөн сэтгэлд ихэд гутарснаа Оюунтунгалагт ярьсан билээ.Өөрийнхөө зовлонг дааж ядаж байж өрөөлийн зовлонг мэдээд ч яах вэ.Гэвч Билгээ эр хүн биз дээ.Өөрийнхөө амьдралыг өөрөө л мэдэх хэрэгтэй мэт санагдана.Харь хэлээр ярилцан инээж шуугих тэр хоёр хүүхдийг хараад Оюунтунгалаг өөрийн хүүхэд насаа эргүүлэн бодож хичнээн эмзэглэв дээ.”Ааваа” гэж  монголоор хэлэхгүй хоёр гадаад хүүхэдтэй,нэг жил ч хамт амьдарч үзээгүй эхнэртэй,сайд хадмын ивээлд байдаг музей үзмэрийн цонхны амьтан шиг л хүн дээ, муу ээждээ очиж чадахгүй эрхгүй эрхгүй гэхэд “нэвт доошоо” орсон нэг ийм хүн байдаг юм гэж Билгээ “торны” амьдралаа ярина.Ээжтэйгээ,аавтайгаа өсч бойжиж байгаа үеийнхнээ харахаар өөрийн эрхгүй атаархах сэтгэл төрж нүдэнд нь нулимс дүүрээд л ирдэг Оюунтунгалагийн хүүхэд нас давтагдах ёсгүй тэр дусмаа тийм зовлон үзчихээд,ийм зовлон руу бусдыг түлхэх сэтгэл даанч хүрэхгүй нь хичнээн сайхан байх вэ.Билгээ өдий хүртэл яагаад гэр бүлээ дагаад гадаад гараад явчихаагүй  юм болоо хэмээн сониуч нэгэн сэтгэл төрөөд л байх.

     Кинонд даахгүй сникерс авч өгөхгүй бол битгий уулзаж бай гэж байрны коминдаа “гал” Бурмаа оюутан охидыг цаашлуулна.Гал Бурмаа “Нарангийн навчин шар,Навчаагийн домбон бор” гээд охидтой  уулзахаар ирдэг залууст хөөрхөн хөөрхөн хоч  өдөрт нь л олоод өгчихнө.Билгээг Оюунтунгалаг дээр ирдэг болсоор “Оюукагийн догь гар,ОЮукагийн босс” гэнэ.

     1-р курс төгссөн жилээ Оюунтунгалаг найз нэг ангийн Гульсарагийн хамт гал Бурмаагийн гутлын улыг долоох шахам гуйж байж 00-ын өрөөний хажуугийн өрөөнд толгой хорогдон үлдэж билээ.Хоёулаа зар сонин шүүрдэн байж нарийн боовны цэхэд бэлтгэгч,цэвэрлэгчээр орцгоолоо.Гульсара Оюунтунгалагийг бодвол шантрамхай.Удалгүй ажлаасаа гарч ээлжийн ажилд орсон гээд нэг их гоёсон л амьтан яваад байх.Юу хийгээд яваад байгаагаа ямар хэлэх биш “бяцхан дотуур тамиртай” нэгэн билээ.Оюунтунгалаг амарсан оройгоо Гал Бурмаагийн өрөөний жижиг зурагтаар шөнийн нэвтрүүлэг үзээд сууж байтал дэлгэцэн дээр Гульсара гараад ирдэг байгаа.Гал Бурмаа  орон дээрээсээ огло харайн босч ...хөөш хөөе өнөөх чинь... алдаг хог вэ...одоо яанаа... би одоо яанаа... хэмээн сандарч гарав.Оюунтунгалаг түгшиж ...одоо яанаа...яадаг хэрэг вэ... гэж үглэсээр кино үзэх манатай хөөгдөхөө алдаад өрөөндөө орж очив.Тун удалгүй бөөн дуу гарч гал Бурмаагийн дуу хонгилоор нэл цуурайтана.Гульсара 3 цагдаатай ирж мань гал галтайгаа бууж байгаа нь тэр. “Муу янхан би чамайг хүн шиг санаж байхад чиний байгаа энэ.яачихсан усан толгой вэ? Одоохон зайл тэр гудамжиндаа очиж ажлаа хий гэж хөөлөө.Ирсэн 3 цагдаагийн арай ахмад нь “эгчээ та тайвшир. Энэ хүн чинь харанхуй шөнө хаана очих вэ дээ ядахдаа өглөө гэгээ гарахаар бол гэвэл Бурмаа манайх улсын нэртэй сургууль ямар тэр ягаан,ногооны гудамж биш гээд уур нь оволзоод ирэв.Нөгөө цагдаа залуу арга нь бараглдсан бололтой ширээн дээр малгайгаа авч тавиад сандал дээр тухлан сууж халимаг үсээ хойш нь илэн байснаа ...Гульсара чамд явах газар,хийх ажил өөр олдохгүй байна уу...аан гэхэд духаараа харан тонгойн зогссон Гульсарын хацрыг даган нулимс бөмбөрч шалан дээр дуслахыг харсан Оюунтунгалаг туйлын ихээр найзыгаа өрөвдөж сэтгэл зүрхээрээ хамт уйлж байлаа.Маргааш хоёулаа хөөгдөнө.За яах вэ... Загнаж,загнаж Бурмаа хөмсөг өргөн Гульсара руу хараад “орохгүй юу чи” гэхээр нь Оюунтунгалагийн нар гарч бушуухан шиг л Гульсарагаа хөтлөн өрөө рүүгээ алхчихав.Өрөөндөө ороод тус тусынхаа орыг засан хэвтээд гэрлээ унтраалаа.Бие биенийхээ амьсгааг чагнан хэсэг хэвтэх зуур Гульсара санаа алдан зөөлөн уйлах сонсогдсноо чимээгүй болж  ямар нэгэн зүйлийг казакаар хэлэх шиг болов. ...Аан юу гэнээ хэмээн Оюунтунгалагийг хэлэхэд ...Би жирэмсэн болчихжээ...гэж эрсхэн хэлээд Гульсара мэгшин уйлав.Оюунтунгалагийн оройны үс өрөвсхийх шиг болж ...аан...юу гэнээ дотроо уулгалан хашгираад саяхан л Улиастай хотоо ижийгээ санаж байсан сайхан бодол нь аль хэдийн хийсэн одоод  Гулийгээ өрөвдөн хоёул уйлцгаалаа.Гуль үхмээр л  байх шиг .Чимээгүй болоод  ирэхээр нь айсан Оюунтунгалаг босч гэрэл асаан харвал уйлж уйлсан даа ядраад унтаад өгсөн байв.

     Орой оройтож унтаад өглөө цагийн сэрүүлгийн дуугаар сэрвэл Гульсарын ор хоосон дээр нь нэг бичиг байна.Ямар нэгэн халуун зүйлд хүрэх лүгээ гэтэн болгоомжтой авч задлан уншвал “Баяртай дараа заавал уулзанаа.Би Казакстан явахаар болсон .Хаягтай болохоороо захидал бичье” гээд яаруу таталсан байлаа.Үнэн үү... өөрөө ч мэдэлгүй өөрөөсөө асуух.Үүнээс хойш Гульсарагаас огт сураг үгүй сураглая гэвч хэнээс ч асуух билээ.Хар нүдэн Гуль минь хаана явна даа чи минь...

        Алаг баганатай байрны үүдэнд зогсож байснаа Оюунтунгалаг хичээлийн байр руу орж хуулийн сургуулийн давхрын шатан дээрээс байр луугаа харвал өнөөх машин зогссон хэвээр.Оюунтунгалаг өөрийгөө зоригжуулж “зугатах ёстой нь зугатахгүй байхад би зугатаад хаана очих юм бэ харъя байз” хэмээн өөртөө хэлээд байр өөдөө зүглэв.Оюунтунгалагийг гашуудалт мэдээ хүлээж байсныг яахин мэдэх вэ? Хичээл хоёр хоноод эхэлнэ.Оюутнууд ирж гүйцээгүй л байна.Ашгүй намайг хараагүй нь гээд сандран гүйж байрны үүдээр ортол жижүүр ...өө Оюука юу ...нэг л сунжруу хэлэх шиг хүн хүлээгээд байна гээд хэлэх байх гэж айсандаа хурдан гэгч шатаар өгсөн гүйгээд гартал шатан дээр Бурмаа тааралдаж өөдөөс нь ч харахгүй нэгэн цаас атгуулчихаад буугаад явчихлаа.Харанхуй хонгилд юу ч харагдахгүй өрөөрүүгээ аваад гүйн орж харвал Завханы холбооноос бичсэн цахилгаан байв.Тод бүдэг үгнүүд нүдний өмнө ирийж...ээж нь нас барчихлаа...гэсэн гуравхан үгийг харж чадлаа.Цаасыг тэвэрч орны хөл түшин цурхиртал уйллаа.Хаалга аяархан онгойж Бурмаа,Билгээ хоёр зогсоно.Хамгийн сүүлд ижийдээ үнсүүлснээ санахлаар гол тасармаар.Одоо энэ орчлон дээр Оюунтунгалагийг гэх хэн ч байхгүй боллоо.Эцсийн мөчид нь  хамт байж чадаагүйдээ гомдон уйлсаар.Шөнө нь Бурмаа ирж өрөөндөө очиж хамт ханьтай хоносон нь дээр гэхээр хөнжлөө тэврээд дагаад явав.Хэдий хурц хэл амтай боловч амьдралын эрээн барааныг ханатал амссан нэгэн байлаа.Өмнийн шаргал говиос хориод жилийн өмнө бусдын л адил оюутан болон ирсээр Их Сургууль гэдэг их айлын нэг гишүүн нь болжээ.Би өдий жил хотод амьдарсан гэхэд 4-р дэлгүүр,64 хоёрын дунд л амьдарсан үүнээс цаашихийг нь ч мэдэхгүй төөрнө.Хот ч их л хөгжиж байгаа гэнэ лэй .Надад тэгээд яваад ч байх ажил байх биш дээ энэдээ болоод л байх юм гэж Бурмаа ярина.

    Оюутнууд байрандаа орж хичээл эхлээд сургууль төдийгүй Улаанбаатар тэр аяараа хөл хөдөлгөөнтэй  ёстой л нижигнэж байлаа.Завханаас ирсэн шинэ оюутан охин ээжийнх нь тухай нулимс унаган ярьж,гурван хөөрхөн дүү нь зөндөө том болсныг хэлээд  охин дүүгийнх нь цэцэрлэгтээ бичсэн цэцэг навч болсон захидлыг авчирч өгсөн нь түүнийг улам хэрсүүжүүлж,сэтгэлийн урам дэм болсон билээ.Хуучин оюутнуудыг байрны хүрэлцээнээс болж гаргаж оронд нь дандаа шинэ оюутнууд авах захирлын шийдвэр гарахад Бурмаа  хөөцөлдөж, Их Сургуулийн аж ахуй эрхэлсэн захирал дээр орж баймааж Оюунтунгалагийг өөрийнхөө өрөөнд авч үлдсэн юм.Хорвоо дээр сайн хүмүүс муугаасаа хавьгүй олон.Хааяа алс холд байгаа бяцхан дүү нараа хайрлан,найз Гульягаа бүр ч их өрөвдөн санана.Төгсөх курсын хичээл хүнд,англи хэлний курст давхар сураад ,нарийн боовны цехдээ орой нь ажиллаад ер нь л завгүй.Эдийн засгийн хичээлийн хажуугаар нарийн боовны технологийг сурч дадал сууж байна.

     Шаргал навчис хөглөрсөн Их Сургуулийн гудамжаар алхаж явахдаа миний ижий нэгэн цагт үүгээр явж байсан даа гэж бодохлоор түүнд цардмал зам бүлээхэн санагдана.Хуучнаар Орос хэлний багшийн дээд  сургууль гэж байсныг ижий нь төгссөн гэдгийг Оюунтунгалаг мэдэх юм.Эдийн засгийн чиглэлийн сургалттай их дээд сургуулиудын оюутнуудын дунд “Ирээдүйн Монголд байгаль экологид ээлтэй үндэсний жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн гарц” нэртэй оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо.Хүнс хөдөө аж ахуйн яамнаас  дэмжиж ,илтгэл шалгарсан нөхцөлд цаашид гадаадад сургах болзол тавьсан нь аз тохиосон хэрэг байлаа.Эдийн засагчийн зүгээс бол оюутны төсөл л болж ,багш ээжийн охины хэлний авьяас үнэхээр гоц байсныг оролцогсод,шалгаруулагсад  бахадсан гэдэг.Орос англиар илтгэлээ тавьж,асуулт хариултыг ч шаггүй хариулж,харилцан ярилцсныг ХХААЯ-ны сайд онцгой сайшаажээ.Билгээ хааяа хааяа ирнэ.Хоолонд орох уу тэнд тийм ресторан энд ийм хоолны газар нээгджээ гээд андаж эндэхгүй .Оюунтунгалаг Билгээг яаманд “тусгай зөвшөөрөл”-ийн ажил хийдгийг мэдэх тул хачирхаад байхгүй л дээ.Том хар машинд нь ч бараг сууж үзээгүй.

     Өвлийн баяр шинэ жил хариугүй болох дөхөөд гудамж талбай гэрлэн чимэгээ зүүгээд Оюунтунгалагийн хамгийн дуртай баяр болох нь.Оюутны сүүлчийн шинэ жилийн баяр.Гоёмсог хавтас бүхий урилгыг оюутны зөвлөлийн нэг идэвхтэн авчирч өгөөд  гарын үсэг зуруулаад явав.

     Хөгжим дуугарч өнгө өнгийн гэрэл солонгороод залуус дуулж бүжиглээд сэтгэл сэргэм.Бүжгийн хөгжим зогсож индэр дээр Монголын оюутны холбооны  дарга гарч ирээд  чанга яригчид ойртон зогсоод хоолойгоо засан баярт оролцогч нийт оюутан залуустаа баяр хүргэн үг хэлж өнгөрсөн жилд амжилт бүтээлээр тэргүүлсэн оюутнуудыг  шагнах шагналыг гардуулах тухай мэдэгдлээ.Оны шилдэг  оюутнуудыг дуудан дуудан шагнасаар.Оны шилдэг бүтээлч оюутан эдийн засгийн ангийн оюутан  Оюунтунгалагийг ХХААХҮЯ-ны зардлаар АНУ-ийн  Жорж Тауны Их Сургуульд мастерт суралцуулах урилгыг гардуулах болсноо зарлан хэлэхэд танхим дүүрэн нижигнэсэн алга ташилт....Хайртай ижий минь  дээд тэнгэрээс харж байгаа даа...миний муу өөдөсхөн охин овоо доо... хэлэх шиг бүлээн нулимс урсан уруул даван амтагдсаар... нулимс бүхэн өөр өөрийн амттай...Хичээгээрэй охин минь... Цэрмаа багш нь  хэдэн жилийн өмнө ийнхүү хэлж байсныг Оюунтунгалаг мартаагүй ээ



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 232 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-005.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4810

Хавар 2007
IMG_1020.jpg
Хэмжээс: 600x800 147k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4231

Должин : Зам зуур
zam-027.JPG
Хэмжээс: 600x450 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3898


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn