Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Эгч
Оруулсан admin on 2012-03-01 18:59:55 (5492 уншсан)

Хашааны гадаа пад падхийн дуугарч алаг бөмбөгөөр  эзэнгүй  айлын байшингийн ханыг бөмбөрдөн арваад насны гурван охин тоглоно. Дүүгээ унтуулах гээд аргаа барсан Навчаа . . . дүүдийхэн минь дээ бүүвэй бүүвэй. . . угжаар хөхсөн сүүндээ дух нь хөлрөнгөтөөд нүд нь сүүмийж унтахын хооронд болсон жаахан  Бабуугаа \ эгч нь өхөөрдөн ийн нэрлэсээр бүгд тийн нэрлэх болсон. \ бяцхан өвдөг дээрээ арайхийн багтаан тэвэрч бас ч үгүй өндөлзөн цонхоор өнөө тоглож буй гурвыг харан харан яарна. Унтдаггүй ээ жаахан дүүдий нь . . . чирч гулдарч өсгөж “хүн хийх” гэж байгаа жаахан “ажаа” нь нойрны аяны дөрөөнд мордуулж орхиод . . . гадаа байшингийн сүүдэрт тоглож байгаа “найзууд” –руугаа явах  гээд байгааг мэдээд. . . миний хажууд айдас хэн үргээх юм дээ. . . гэсэн шиг. . .  

Суурины үд дунд “Халуун усны “ нэртэй гудамжнууд нам гүм. Томчууд нь ажилдаа явж, хүүхдүүд сургууль руугаа  \аа үгүй л дээ хичээл өчигдөрхөн тарж зуны амралт эхлээ биз дээ\. Гэхдээ л сургууль дээр засвар хийх, бага ангийнхан нь “зуны даалгавар”-аа авах гээд явцгаасан. Навчаа харин хүүхдүүдтэй хамт очиж зуны даалгавараа авч чадахгүй. Багш нь “энэ Навчаа хичээл үнэн , худлаа тарав уу үгүй юу л усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм” гэнэ.

     Үнэндээ Навчаад дүүгээ харах “том алба” оногдоно. Том болохын хирээр үүрэг нэмэгдэж “гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, дүүгээ асарна”. Бяцхан нуруундаа  ихээ ахадсан ажлыг хүлээж  үлдэнэ. Үүнийгээ тэр “хийх ёстой л ажил ” гэж бодно. Нэг удаа хамар хашааны айлын Ганаа кино үзий гээд байлаа. . Ээж нь орой болгон голын цаана байх дэлгүүр рүү Навчааг явуулж сүү авахуулдаг ч мөнгөнөөс  нь хариулт гэж ер гарах биш. Харин ээжийнх нь найз Бүжин гэдэг эгч түүнд “манай Навчаа чинь дүүгээ сайн харж, гэрээ гоё цэвэрлэдэг охин байгаа юм” гээд цоо шинэ нэг төгрөг хэзээ ч билээ өгснийг хадгалаад  байсан л даа. Дүүгээ унтуулж орхиод хойд гудамжны ард байх кино гаргадаг жижигхэн мухлаг шиг газар руу  Навчаа Ганааг дагаад явлаа. Ганаа яанаа дүү сэрээд уйлаад байвал гэхээр. . . гайгүй гайгүй танай дүү чинь удаан унтдаг юм чинь кино их хурдан гардаг ш дээ. Кино дуусангуут л гүйгээд ирнэ гээд унтсан дүүгийнх нь  наагуур дэр жинтүүгээр хорьж орхиод хоёулаа  хөтөлцөөд гүйж одлоо. Үлгэрийн шинэ кино гарч хүүхдүүд дүүрэн байгаа . . . хөгжилтэй ч гэж жигтэйхэн. Навчаа киноны турш л Бабуугаа бодож  “кино үзэх мантай юм болов”. Кино дуусч хүүхдүүдтэй  чихэлдсээр  гадаа гарангуут  амьсгаа авах шиг болоод “Ганаа гүйгээрэй. . . дүү маань яасан болоо хэмээн бяцхан зүрхэндээ түгшээд байлаа. Гүйсээр хашааныхаа үүдэнд иртэл нам гүм. Аа ашгүй дээ Навчаагийн зүрх нэг амравч хурдан гүйсэндээ түг түгхийн цохилоод  “амаар гарах нь ээ янз нь”

      . Ганаагийн ээж Таня гээд буриад эгч . . . иш муу Навчаа минь мөр нь шөнтийгөөд турж орхиж, Бабуу лүд чинь яасан их мариатай бандаасан  муухай амьтан бэ?Муу эгчийгээ унасаар байтал наад амьтан чинь хаврын туранхай  тэрэгний морь шиг ядсан юм боллоо байна. За ажаа нь жаахан гарыг нь хуурайлъяа даа. Наашир гээд алгаа тосохоор Навчаагийн цамцнаас зуураад тавихгүй “орхиод явчихна” хэмээн айх бололтой нэг их том дуугаар орилно. Таня эгчийн ээж Мядагмаа гэдэг эмээ хотоос ирэхээрээ зөндөө гоё гоё чихэр жимс жигнэмэг авчирна. Орос дэлгүүрийн худалдагч болохоороо тэр л дээ. Навчаагийн ээж шинэ жилийн ч , цагаан сарын ч  тэр  өмнө найзуудтайгаа аавынх нь машинаар “орос дэлгүүр “ явна. Тэгээд “гоё, гоё” цаастай, үрлэн чихрүүд авчраад авдартаа цоожилчихно. Навчаад “хорхой дарах” төдийхнийг өгөөд жижигхэн шармал монгол цоожоор авдраа цоожилж  түлхүүрийг нь цүнхэндээ хийж орхино. Ээжийг нь жаахан байхад  бас ээж нь “хотоос очсон гийчдийн өгсөн бэлгийг ингэж хадгалдаг  байсан гэсэн”

     Гадаа бөмбөг толгож байгаа гурвын нэг нь салхивчны дор ирээд “Навчаа гараад  ир тоглоё . . . ” дуудаад чимээ чагнаснаа дахиад л дуудлаа. Арайхийн үлээх шахам байж дүүгээ унтуулаад орон дээр тавих гэхээр сэрэх гээд байв. Үлээгээд байхаар “хүүхдийн нүүрэнд сэвх тогтчихдог юм” хэмээн ээж нь дургүйцээд байдаг болохоор Навчаа ээжийнхээ үгнээс зөрөхгүй л дээ. Гадаа бөмбөг дуугарч хүүхдүүд тоглоод “гоё” юм аа. Миний дүү хурдан том болоосой хэмээн хэтийг Навчаа дандаа мөрөөднө. Дүүгээ “ганцаараа явдаг” болохоор нь дагуулаад Ганаа, Жижгээ Оюунаа эд нар шиг ээжийгээ ирэхээс өмнө “жоохон тоглоно доо” хэмээн хорхойсон бодно.

     Голын эргээр “гүйдэг маатаг” тоглоод гүйгээд л инээлдээд л хөгжилтэй гэгч байж байтал “Ээж ирж явна”. . . яанаа дүү . . . дүү. . . хэмээн сандарсан тэрээр тоглоомноос шууд гарч гэр өөдөө гүйлээ. Ээж нь амдан бараг  гүйн алдан ирж явснаа Навчааг урдуур даялан “айж” байгааг мэдээд зогсон харж байснаа “ Чи чинь яадаг моньд вэ. . . дүүгээ хаяад тоглоод явж байдаг. Дүү нь орон дээрээсээ унаад сүйд болж байхад чинь. . . Гэртээ ээжээсээ түрүүлэн харайн орж иртэл Бүжин эгч Бабууг тэвэрчихсэн өнөөх нь нулимс хөлс болсон халтайсан  амьтан гомдлын нүдээр Навчааг хараад байв. Навчаа үхтэлээ гэмшиж сэтгэл дотроо “эгч нь одоо чамайг хэзээ ч орхиж байхгүй за юу . . . ” хэмээн дахин дахин үглэж зогссоныг ээж нь сонссон шиг. За миний охин яах вэ яах вэ гайгүй гайгүй . Муу охин минь бүр айж орхиж хэмээн духан дээр нь үнэрлээд “орой ээж нь банштай цай чанаж өгнөө” хэмээн “сайхан ааштай” байх. Навчаагийн ээж  их ширүүн хүн биш ч, нялуун хүн биш билээ. Ер нь л “ороолгох” бол юу ч биш. Хааяа хааяа Навчааг хашраахдаа “зүгээр зүгээр хүүхдийн барчид арилдаг гэнэ.

     Бүжин эгч хоолой засан “ дүүгээ хаячихаад тоглоод алга болдог дүүрчихсэн эгч ч байх гэж дээ тиймээ Бабуу, Навчаа “баабаа  юу” гэвэл “бабаа” хэмээн хэлсэн үгний нь аялагыг дагаж хэлээд доголон нулимстай Навчаа тийш харж инээгээд гараа өглөө. Ээж ирэх болоогүй байсан шиг өнөөдөр “тог” тасарсан юм болов уу хэмээн Навчаа сониучирхан бодож зогсоно. Гэтэл Бүжин эгч “Навчаа танай сургуулийн  захирал чинь Доржгочоо бил үү” гээд инээвхийлсэн харцаар хараад нүд хариулан “ээж рүү нь” дохиж байгаад Навчаа  гайхав. Ээж нь цүнхээ уудалснаа “нүдний гэм болсон бурамтай чихэр гарган ирээд, атган авч Навчаад өгөөд дахин духан дээр нь үнссэнээ хувцасаа сольж өмсөөд гараад явчлаа. Бодвол “Ганаагийн хөргөгчнөөс өвөөгийн явуулсан хонины махыг авчрахаар гарав бололтой”. Бүжин эгч “танай сургуулийн захирал багш манай ажил дээр ирж яриа хийгээд ээ. Манай ажилчдын хүүхдүүдээс 200 гаруй хүүхэд танай сургуульд сурдаг юм гэнэ. Тэдний дундаас Цэрэндагвын охин Дулмаа, та хоёр л “онц” сурдаг гэнэ лэй. Тэгээд ээж чинь мастераасаа чөлөө аваад чамайг баярлуулах гэж ирсэн байхгүй юу. Гэтэл “мань аниа дүүгээ гээчихээд гадаа тоглож явдаг” гээд жингэнэн инээнэ. Бүжин эгч цагаан цайлган сонин хүн. Зэвхий, зэвхий гэж уулга алдана тэгснээ тас тасхийн инээнэ. Монгол гэрт амьдарч байгаагүй “хотын хүн” гэнэ лэй. Энэ зурагтын антенн монгол гэрт ороод гараад ирэхээр “баруун дээр гарчихаад байдаг юм шүү” гэнэ. Уг нь тэр “антенн” нь суурины “зүүн” дээр байдаг сан. Бага хүүхэд байхад нь Бүжин эгчийн аав  ээжийг нь зодоод, хэдэн үхрээ “хаарт” тоглоод алдчихаад , тэд нар ааваасаа зугатаж хот орж ирснээ яриад “манай буриадууд муруйтай их тоглоно, өнөө нэрмэлээ их уунаа танхай шүү нэлээд танхай гэж ирээд л ярьдаг сан. Бүжин эгчийн ээжийг аав нь зодоод тэдний  амьжиргааг нь таслаад хөөж явуулсан гэхээр Навчаагийн  хоолой дээр  нулимс торж хэцүү болдог сон. Бас ингэж хамаагүй ярьж болдог юм байх даа хэмээн өмнөөс нь ичнэ. Бүжин эгч “буриад ардын дуу”-г их сайхан дуулна. Навчаагийн ээж, Цэрэндагва эгч, Бүжин эгч эд нар “ахуй үйлчилгээний уран сайхан”-д явна. Их ажилтай ч түүнийхээ хажуугаар “урансайхан”-чийн ажилдаа дуртай. Бүгдээрээ нэг нэг өмчний дуутай. Бүжин эгч “Хангай хайхан нютаг”-аа, Цэрэндагва эгч “Ванлий” -гаа. Навчаагийн ээж “Туулын урсгал шөнөдөө сайхан сан. . . ” гээд авч хаяна даа. Хүүхдийн баяраар оёдолчин ээжүүд улаан буландаа концерт тоглож хүүхдүүдээ баярлуулна. Тэдний клубын эрхлэгч нь “баян хуур” хөгжмийг гаргууд сайхан тоглодог Банзрагч гэдэг өндөр хүн байдаг. Банзрагч гуай бас Навчаагийн ангийн охин Алтангийн аав.

     Хэсэг мөчийн дараа Навчаагийн ээж, Таня эгчтэй хөлдүү мах барьсаар орж ирснээ “Навчаагийн тухай ганц ч  үг ярьсангүй юу ч болоогүй юм шиг инээлдэн хөлдүү махаа гэрийн наранд аяганы өрөн дээр авчирч тавиад “за өнөөдөр чинь эрт ирснийх хүүхдүүдтэйгээ сайхан банштай цай чанаж ууя байз. Жаахан азнаж байгаад Таня минь орж ирж цай уугаарай даа” хэмээн хамаг л бүхнээ цэгцэлсэн хүн шиг санаа амар хөлөө жийн аяганыхаа өрний хажууд суугаад цай ууж, Бүжин эгчтэй энэ тэрхэнийг ярина. Навчаа “онц” сурсан гэж магтуулахаасаа илүү дүүгийнхээ гарыг ээжийнхээ нүдийг хариулан барьж үзээд, ойчихдоо ямар их өвдөө бол хэмээн бодохоос өөрийнх нь гар янгинах шиг. Ахиад Ганааг дагаж ч кинонд явахаа больёо. Оюунаа эд нарыг ч битгий энд тогло гэж хэлье байз хэмээн бодоод дүүгээ ташаан дээрээ мордуулан  тэвэрч гэрээсээ гараад явлаа.

2012 он                         



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 218 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60x90
Хөгшидийн буйр
Хэмжээс: 600x458 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5119

Ёл хад
YolHad_46.JPG
Хэмжээс: 700x525 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3714

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-096.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3963


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn