-Уйлахгүй, уйлахгүй, уйлж болохгүй ...
Аньсаганд нь нулимс дүүрчихээд юу юугүй халихийн даваан дээр бүсгүй ингэж сэтгэлдээ шивнээд, аньсгаа давах гэж байсан нулимсаа дотогшоо залгичихна. Тэр нулимс цээжин дотор нь хуралдсаар бүр үер болж, хамаг эд эрхтэн нь живчих шахан амь тэмцэж байгаа ч бүсгүй нулимсаа гадагш огт гаргахгүй, яг тэнд, цээжин дотроо насан туршид нь хорихоор шийджээ. Хэн нэгэн түүнд хэчнээн ч удаа билээ, магадгүй тоог нь алдсан биз, эсвэл огт ойшоогоогүй болохоороо анхнаасаа тоолоогүй,
-“Нулимсаа гадагш нь гаргаж бай. Цээжин дотор чинь үерлээд, наад жижигхэн цээж чинь нэг л өдөр дэлбэ үсэрчихнэ шүү” хэмээн шоглох, учирлах хоёрын хооронд хэлсэн санагдана. Гэвч бүсгүй:
-“Дэлбэрч л байг. Тэр үед хүмүүс намайг уйлж байна гэж огт бодохгүй шүү дээ. Зүгээр л цээжинд нь ус дүүрчихсэн байж дээ гэж бодно биз. Тэр цагт нулимс чи хэнд ч нулимс гэж харагдахгүй, зүгээр л нэг муу ус мэт харагдах болно” гэж өөрийгөө зоригжуулна.
Уг нь энэ бүсгүй өмнө нь бусдаас нууж уйлдаг байсан юм. Гэтэл одоо бусдаас байтугай, өөрөөсөө ч нууж уйлахыг хүсэх болжээ. Тиймдээ л нулимсаа огт гадагшаа гаргахгүй байхаар шийдсэн нь энэ аж.
Ц.БАТТУЯА 2011-01 сар
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khuv5-029.JPG Хэмжээс: 600x450 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2658
mongolia2007year-200.JPG Хэмжээс: 600x450 35k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2509
khuv5-046.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3512
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: