Эхээс төрөхөд минь намайг халуун илчээрээ угтаж Эцсийн амьсгалаа хураах цагт цасаараа цээжийг минь дэвтээнэ Хурж ирсэн өндөрлөгөөс сайны охийг амтлах Хурмастын дор дүнхийх цагаан эзэнд бэлэглэнэ
Урианхайн их хошууд мөргөж сүсэглэдэг Хайрхан Урьд усаар цангааж зовлон болгоогүй буянтан Улханы өндөр шилд дүнхийн харагдах оргил Умбан, шумбах жаргалтай түмний минь их шүтээн
Борхон их шилд нь огшихын зуур хоргодож Борог, зэрлэг мал монгол өвсөөр идээшдэг Богдын өндөр уулстай эн зэрэгцэж Босоо нэгэн заяанд нь тэнгэрлэг аялгуу оршдог
Мэлмий дүүрэн төрөхөөрөө дууны аялгууг амилуулсан Мэхийн мөргөх тавилан түмэн олны минь сүсэгтэй Мэндийн цэнхэр хадагтай миний ардын бишрэлээс Мэргэдийн холч ухаантай зүгийн сайнд оршдог оо
Хүн байхын учир би тандаа сөгдөж мөргөнөө Мөнххайрхан минь ээ Хүч байхын учир би тандаа сунаж мөргөнөө Мөнххайрхан минь ээ Амьд байхын учир би тандаа үнэнч мөргөнөө Мөнххайрхан минь ээ Аав, Ээжийг минь урт наслуул гэж шүтэж мөргөнөө Мөнххайрхан минь ээ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
ubr-003.JPG Хэмжээс: 1280x960 628k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4256
mongolia2007year-014.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4659
Эгшиг урьхуй Хэмжээс: 600x743 207k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5038
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: