BIIRBEH.MN by Bataka
Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Шүлэг 		 Бусад: Үзэг товших чимээ
Оруулсан admin on 2012-10-12 14:06:40 (2876 уншсан)

Шүүмж

 

"НИМБЭГЭН САРНЫ ШҮҮС" –энэ бол Ч.Ууганбаяр. Түүний анхны ном ийм нэртэй.
Яагаад ч юм түүний бичсэн СЕНЁРИТА шүлгээс нь иш татан өөрийг нь өөрт нь чи өөрөө ийм гэж хэлмээр санагдлаа. 

Чи …
Өчигдөрийнхөө уншсан үлгэртээ итгэж 
Хувинтай усанд дэгээ хаяж 
Загас орохыг хүлээх
Тийм жаахан хүүхэд шиг 
Чи…
Тавьсан дэгээндээ загас орохыг 
хүлээж тэсэлгүй
Цаасан шувуу тэнгэрт хөөргөж 
түүндээ баясах 
Тийм гэнэн сэтгэл шиг…
Чи бороо татарч үүлэн цаанаас 
нар инээмсэглэхэд 
Үргэлж шүхрэн дороо уйлах 
Тийм хоосон ертөнц шиг
Чи…/ ийм сайхан бас тийм гэгээн - гэнэн яруу тунгалаг юм.- найз минь / Тиймээс чиний бүтээсэн эл ертөнцийн чинь өнгө гэрлийг, үзэмж ярууг, басхүү дуу чимээ, дурлал хайрыг сайтар ажин саатахаар оюун санааныхаа исэр дээр нэгэнт би тухалжээ. 

Эл номын чинь 33-рт нүүрний "ЧИ ӨӨР ЕРТӨНЦ" шүлгийн 
Сонгодог үйлдлийн чинь нэг
Сормуусаа дэвэхийг чинь харах дуртай
104-р нүүрний Э-ИЗМ шүлгийн
Би амьдрал дээр ч хэлдэг, шүлгэндээ ч бичдэг
Чи минь инээмсэглэж байвал 
Миний хамгийн том аз жаргал тэр байх болно 
Тэр залуугийн цээжинд чи яасан их зохино вэ
106-р нүүрний НЭВТ НОРСОН ДААШИНЗ шүлгийн 
Навчис хучсан ногоон төгөлөөр 
Хамтдаа хоёул алхсан
Намрын сүүл сар юм байлгүй
Даашинз чинь нэвт норсон 
121-р нүүрний богино таталбаруудаас
Бодол бороонд нороод 
Болжмор шиг чичирнэ
124-р нүүрний 
Хөлөө усанд дүрж 
Далайг бодлоо
Хэтэрхий гүн юм 
128-р нүүрний ТЭНГИСИЙН ЕРТӨНЦ шүлгийн 3-р хэсгийн 
Нар жаргаж далайн усанд шумбалаа
Удахгүй энэ тэнгисийн ус буцлана 
Уснаас гарч 
нэг ч гэсэн загасны амийг аврах гээд 
Далайн усанд уургаа хаяж 
Шөнөжин шаналлаа зэрэг гайхалтай мөрүүдийг анзааран тэмдэглэхгүйгээр би - чиний ертөнцөөр алхаж чадсангүй. Дээр дурьдсан ТЭНГИСИЙН ЕРТӨНЦ шүлгийн чинь онцгойлон авсан хэсгийг би ахин гайхалтай юм гэж дуу алдахгүй бол бас л болохгүйнэ. Учир нь ийм гэнэн хүүхэд шиг сэтгэл чинь чамаас улам олныг улам олон сайхныг нэхнэ дээ гэдэгт би хувьдаа бат итгэж байна шүү. Бид ямарваа нэгэн бүтээл туурвилыг анхлан буулгахдаа яг л хүүхэд мэт гэнэн сэтгэж хүүхэд мэт элдвийг гайхан ажиж, тэр ажсан гайхсан гайхалтай өгөгдөлүүдийг ухамсаргүй ухаанаасаа шууд л буулгаж байх хэрэгтэй шиг санагддаг юм. Хэрэв тийнхүү буулгаж чадсан зүйлийг ёстой ухамсарт хүн ухаанаараа дараа нь сайтар шүүж ая данг нь тааруулж өнгө гэрлийг нь сүлж болно шүү дээ. Тиймээс ТЭНГИСИЙН ЕРТӨНЦ шүлгийн дээрх хэсэг намайг баясгаж чадав. Чи бол нөхөд дундаа өөрийн гэсэн өнгө агууламжтай нэгэн гэдгээ шүлгээрээ харуулсаар байна. Тиймээс мөн нэгэн шүлгийг чинь иш тат юу. 

МИЛИНА
Хацар зүсэгч нулимсыг захирагч Милина 
Хүний бүтээсэн бүтээл гэхэд итгэмгүй 
Цэцэгнээс төрсөн мэт үзэсгэлэн төгс Милина 

Чи нүдэндээ гэрэл бас сүүдэр нуугч 
Чи сэтгэлдээ шархатсан амраг, шаналсан итгэл тээгч 
Алтан үст амрагийн дууч Милина

Чи завсаргүй асгах бороонд үл норж
Задарсан тэнгэрийг нүцгэн цээжээрээ тэвэрч 
Оронд нь өөрөө уйлагч 
Зураг мэт амьд Милина
Чи үнэгүй орчлонг үгүйлэгч бас үгүйсгэгч 
Үзэн ядалт хорсолын дуун 
Үзэсгэлэн төгс Милина
Ай Милина- Милина. Түүний "НИМБЭГЭН САРНЫ ШҮҮС"-ээс хайрын шүлгүүд илүүтэй орон зайг эзэлнэ. Тэр бол учрал- хагацал, уруул –уруулын үнсэлт , далай - ертөнц хийгээд өнгө гэрлийн тухай онцгойлон дуулагч юм. Гэхдээ Ч.Ууганбаяр нь зарим нэгэн гоо зүй муутайхан дасгалын татлага баймаар зүйлсийг сайтар харалгүй номноо багтсаанг хэлэх нь зүй ёснынх. Тэр АБОРТ хэмээх шүлгээ найз нөхдийнхөө хувьд ганц бус удаа дууддаг байсан цаг саяхан. Одоо түүний үзэл бодол хийгээд сэтгэл зүрх нь ахин ийм ур хийц муутай зүйлс Ууганбаяраар бичүүлэхгүй байх гэж бодно. Эл шүлгийн төгсгөлд 
Танхил үрээ 
Ижий нь алав уу 
Тангараг өргөсөн 
Эмч нь алав уу гэж байдаг. Уг шүлгийн санаа үр хөндөлтийг үзэн ядсан сэдлээр бичигдсэн нь харагддаг ч ийм гоо зүйгүй бичлэг байх нь яруу найрагч нэрийг зүүж яваа хэн бүхэнд хамаатай мэт. Уг шүлгийн санаа нь ч бас яруу найрагт байхад зохимж муутайхан санаа юм. Учир нь яруу найргаар бус нийтлэл хийгээд асуудал дэвшүүлсэн өгүүлэлд байвал биеийг зөв олох мэт ээ. Мөн түүний номон дахь САНАА АЛДАГЧ ДЭЛХИЙД нэртэй шүлгийн 
Нарны хөлс нүүрэн дээрээ хатаж батга болоод 
Санаа алдагч дэлхийгээс 
Сэвхтэн харагдахыг
Сандал бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Мөн ӨВӨЛИЙГ хэмээх шүлгийн
Гадаа ямар хүйтэн байна аа 
Энэ хараал идсэн өвлийг үзэн ядаж байна гэх уур уцаар шингээсэн уран санаа гоо зүйгүй бичлэг хэллэг яруу найрагт байж боломгүй юм шүү гэж нөхөр чамд захин хэлье. "Хараал ид гэх" хэллэг чиний номон дахь хоёр шүлгэнд чинь их бараан эрчим хүчийг агуулж буй мэт орсон нь анзаарагдлаа. Харин түүний оронд 
Гудамжинд тамхи татаж буй хүүхэн 
Гуйлга гуйж буй хүүхэд хоёрын 
Алийг нь өрөвдөх вэ
Мөн 
Бороо орсон бололтой 
Солонго татаж
Гэхдээ зөвхөн зурган дээр гэх зэргүүд шүлгийн чинь шигтгээснүүд ямархан гэрэл гэгээ эмзэг дуу чимээг мэдрүүлж байна гээч. Гэхдээ чи ямартай ч юунд ч үл баригдам "НИМБЭГЭН САР"-аа цааснаа нэгэнт зуржээ. Тиймээс эл шүлгийг чинь бүрэн эхээр нь уншиж өөрийгөө дайлмаар санагдлаа. 
Юунд би найм дугаар сард 
Цас орохыг тэгж их хүлээдэг юм бол 
Юунд би навтгар байшингийн дээвэр дээр 
Шувууд чичрэхэд даардаг юм бол 
Юунд навчис унахад 
Нүднээс бороо асгардаг юм бол
Юунд би хэний ч танихгүй ертөнцөд амьдарч 
Сая сая жил гунигладаг юм бол 
Юунд үзэгний минь үзүүр 
Өвсний үндсийг мэдэрдэг юм бол 
Юунд үүлэн заадас 
Үсний минь үзүүрийг таньдаг юм бол 
Юунд загас уйлж шувуу инээхэд 
Би уярдаг юм бол 
Юунд миний сэтгэл салхинд хийсэх өд шиг 
Тийм эмзэг юм бол 
Юунд би хэний ч мэдэхгүй цаг хугацаанд оршиж 
Ертөнцийн төгсгөл хэзээ ирэх бол гэж хүлээдэг юм бол 
Юунд би нэрийг нь ч мэдэхгүй охинд дурлаж 
Есөн давхарын орой дээр гүн бодолд автдаг юм бол 
Юун би гараг сөнөж солир унадаг эрхэст 
Хэн нэгнийг тэгтэл удаан хүлээдэг юм бол 
Юунд би навчис хаялж гунигт автдаг ертөнцөд 
Цор ганцаараа орших ёстой юм бол 
Юунд би бороо орж цас будрахад 
Тийм дуртай юм бол 
Юунд би салхи сэвэлзэж солонго татахад
Тэгж их догдолдог юм бол 
Юунд би тэнгист нисэж тэнгэрт сэлэхдээ
Тийм их жаргадаг юм бол 
Юунд би нимбэгэн сар, нялуун үүлсэнд 
Тэгж их зохидог юм бол 
Юунд Ертөнц бүхэлдээ нэг хэмнэлд оршдог юм бол
Юунд…эл шүлгийг бичсэн чамд ганцхан үг чамд шивнэе. "Баярлалаа"
Ийнхүү бидний нэг болсон Ч. Ууганбаяр маань эл номондоо өөрийнхөө ааш зан хүсэл тэмүүлэл үзэл бодол алив бүхнээ багтаажээ. Нээрээн нэгэн зүйлийг хэлэхэд илүүц бус санагднам. Нэгэн богино таталбарт чинь" Алиман сар" гэсэн үг таарсан. "Алиман" сар биш-"Алман сар" гэж хэлэх нь зүй ёсны хийгээд зөв хэллэг гэдгийг хэлье. Тийнхүү бас "Өнгөгүй орчлонд будаг шиг амьдрах" гэсэн учир зүйн алдаатай өрөлт зэрэг цаашид бичих шүлэг бүртээ локиг хэмээгч нь ямагт байх нь зөв гэдгийг санаж яваарай эрхэм сайн нөхөр минь. Одоо чи бас л өөрийг бодож сайхан бүтээлээ туурвиж л суугаа… Тиймээс чамд ямагт хийж бүтээхийн гүн гүнзгийг үргэлжид хүснэ гэдгээ хэлье. 
Чи …
Өчигдөрийнхөө уншсан үлгэртээ итгэж 
Хувинтай усанд дэгээ хаяж 
Загас орохыг хүлээх
Тийм жаахан хүүхэд шиг…

 

МЗЭ-Гишүүн Н.Минжинсайхан



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Шүлэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 40 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-151.JPG
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3462

Ёл хад
YolHad_03.JPG
Хэмжээс: 700x525 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2283

Өвөрхангай
ubr-010.JPG
Хэмжээс: 1280x960 579k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2982


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn