Гэрэл цацрах хаалга тэнд байхад Гиюүрч би энд яах гэж суунам Гэрлийн хурдаар өнгөрөх амьдралыг ширтэж Гунигт юунд автнам бэ Одоо болсон хангалттай гээд Орноос өндийж хөшигөө нээлээ Хүлцэл өчөөд нэгэнт оройтсон ч Хүслийн зүг рүүгээ би тэмүүллээ Бөгчим халуунд олон жил хэвтлээ Бүгэж нуугдан хэн нэгнээс эмээсэн Даль жигүүр минь цуцчихсан байна Давчуу зайд шахдалцсаар байгаад Ургах нарны зүг хүчээ нэмэн хурдалая Урдах ирээдүйдээ зорин тэмүүлэе Урсах олны шуугианд орон Уйтгар гунигаасаа бүрэн хагацая Одоо зүрх минь чи эрх чөлөөтэй Одоо сэтгэл чиний хүлээс тасарсан Оргил өөдөө мацах итгэл чинь сэргэсэн Орхигдсон бүхнийг мартаж алсын зүгт тэмүүлэе... Одоо зүрх минь чөлөөтэй болохоор Ондоо хэнд ч хамаагүй дурлана Олон хүнтэй хайрын үг зөрүүлж Онгодгүй найраг шигээ шалиглан амьдарна М. Батнайдвар 2011.10.27 04:22
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor021.jpg Хэмжээс: 600x414 109k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5055
mongolia2007year-041.JPG Хэмжээс: 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4060
mongolia2007year-238.JPG Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4473
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: