Бүсгүй хүн гэдэг чинь Бүтэн сар шиг нүдэндээ Бүхий л орчлонг багтаадаг юм Зөөлөн бүүвэйн уянгаараа Замба тивийг уяраадаг юм Орчлон дэлхийд эмэгтэй хүн үгүй бол Од мичидгүй огторгуй лугаа адил Хорвоо ертөнцөд бүсгүй хүн үгүй бол Хагдарч гандсан хээр тал мэт Хар цагаан хорвоод өнгө нь тэд болдог Хахир хүйтэн шуурганд нөмөр нь болдог юм Харахад турихан сэтгэл нь эмзэгхэн ч Халширашгүй зоригтой тэвчээрийн туйл юм Урлан сууж зүү сүвлэдэг шиг ээ Ухаанаа урдаа тавьж бүхнийг цэгнэдэг юм Уяхан гараараа цай сүлдэг шиг ээ Уужимхан сэтгэл бодлоороо жолооддог юм Хатуу ширүүн цагт нь Хуягласан баатар мэт байдаг юм Ханилаад суухын тавиланд Хайрын булаг мэт байдаг юм
М. Батнайдвар 2011 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Улаан Хэмжээс: 596x600 159k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4058
YolHad_37.JPG Хэмжээс: 700x525 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4136
zam-033.JPG Хэмжээс: 600x450 79k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4447
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: