Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Нийтлэл: Ч. Өлзийням : Үүлэн цэнхэр мэдээ /Шог найруулал /
Оруулсан admin on 2013-07-07 20:32:32 (2651 уншсан)

Бахархмаар ч юм шиг. Тэнгэрийн зурагтаар миний тухай гарч байна. Гяндангийн хаалга хахиран нээгдэх үед “ Одоо л намайг дуудах нь.” хэмээн зүрх рүү ёгхийн хатгадаг цаазын ялтны тухай шүү. Очиж очиж үхлийн ялтай над шиг амьтны тухай тэнгэрийн зурагтаар гараад байхдаа ч яахав дээ.

Зурагтаар гарах гэснээс нээрээ би гэдэг адгийн амьтан ухаан санаа нь дандаа хожуу шүү. Үгүй ядаж товч мовчхон олж залгиад бөөлжөөд нэг үздэг байж. Од болох ч нээрээ өрөвдмөөр амархан цаг болж дээ. Хувилгаанаар огиж, нүх сүв болгоноос нь эгээтэй л эрдэнийн чулуу гарсан гээгүй байгаа даа.  Нэг иймэрхүү кока кола шиг дэврүү мэдээ цацаад сууж байдаг газрын зурагтаар ч гараагүй байхад тэнгэрийн зурагтаар гарчихлаа гэж...

Шоронгийн ялтан

Виз, тийз, хууль журам гээд дуртай улс руугаа явж болохгүй хөлдөө чөдөртэй, такс, лизинг, татвар өр гээд хүссэн бүхнээ авч чадахгүй гартаа гавтай шоронгийн ялтны юм бүхэн хэмжээтэй, хугацаатай. Зүгээр  хайрлаж ч болохгүй гэм болдог зөрүү энэ хорвоод юм бүхэн хязгаартай. Баярлах  гуних минь, уйлах инээх минь, тарьж цуглуулах минь, хайрлах үзэн ядах минь, олох үрэх минь хэнд ч захирагдахгүй хугацаатай. Эцэст нь эхлэл болоод төгсгөлийн эрх мэдэл мөн л Тэнгэрээс хараат. Санаснаар нэг ч болохгүй энэ жижигхэн од дээр гэрлийн хурдаар бодол минь хөвөрч, бодлын хурдаар сэтгэл минь тэмүүлэвч, даарах халууцахыг л мэдэрдэг энэ л биеийнхээ хурдаар “урагш алхана.” Урагш ч гэж дээ яг үнэндээ хөлсөө урсган олсон бүхэн минь цаазын тавцан өөд төвөг багатай чимээгүйхэн дөхөхөд минь л тусалсаар “гяндангийн хаалга” хэзээ нээгдэж нэрээр минь намайг дуудах цагийг л хүлээж суудаг би шоронгийн ялтан...

 

Шоронгийн атмаан

Хуягийн харцан дор байдаг мөртлөө би их овгор оо. Халаас минь барагтай бол хоосрохгүй. Бас ч үгүй цэцгийн дайтай гоёчихно. Өглөө бүр ажилдаа яарч, орой бүхэн гэрлүүгээ яарсан хэрдээ л жаргалтай хоригдол. Театрт сардаа нэг жүжиг үзэн, рашаанд зундаа нэг гам хийчихнэ. Болоогүй ээ тэгээд нарнаас салхинаас харшдаггүй юм шиг хөдөөгөөр нэг зугаална. Нүд хөмсөг, эд эрхтэн бүхнээ зүсүүлж оёулж, биеийнхээ бүхий л хэсгийг мэсээр урладаг болсон өнгөний мөнгөний барбинуудад атаархдаггүй бас их зөвт гэж байгаа.  570 унасан харчуулын харцнаас зугтаж, бриллиант шигтгэсэн энгэрийн зүүлтийг ажирдаггүйм байж нууж унагасан нулимсан сондрыг олоод харчихдаг өр нимгэн гэмт хэрэгтэн. Хүйт даасан төмөр хана, хэрж мушгисан торон хашаа, цадахтай үгүйтэй төмөр аягатай хоол гээд шронгийн юм бүхэндээ талархах тэвчээр бас бий цаадхад чинь. Үхэхээс өөр төгсгөлгүй энэ газрын ялын гүйцэтгэгч хэзээ намайг дуудахыг мэдэхгүй хэрнээ би их атмаан аа...

Шоронгийн хуяг

Пээ, миний энэ шоронгийн хуягийн хатууг яана. Харин ч нэг харгис даа. Тэгээд ганцхан харгалзагч байдаг бол бас яахав гэхсэн. Ав адилхан агаараар амьсгалж, ив ижилхэн “ бие засдаг” хүмүүн байтал улсаас улс руу зорчино гэдэг ёстой наян даваатай. Гэрээ хэлцэл, хэл ус, хил гааль... үгүй ер амар юм биш. За ийм хуягийг ч бас яахав. Бэлтэй атмаанууд аргалж орхидог. Гэхдээ энийг аргаллаа гэж ямар хэрэг байх вэ дээ. Бусад нь ямар найраа байх биш. Авилга өгөөд ч нэмэргүй хуягийн ааш их хэцүү. Нар хураар дэлэгнэж байгаагүй юм шиг гэнэт л цас шороогоор тургиад эхэлдэг зэвүүн  зэвүүн харгалзагч бий, бий.  Нартайд зөөлөн мэгшүүлж  надаар дурлуулчаад, шархалсан сэтгэлээ яая гэж байхад зэрэглээ мэт алга болдог солонго мэт авиртай шоронгийн даргын охины аалийг яалтай. Гэхдээ би гэдэг амьтан бас гүтийнэ ш тээ. Салхи нар бороо цасаар наадаж байдаг захирагчийг бол аргалах гээд л үзнэ. Өвөлдөө дулаалж, зундаа нимгэлж, хавартаа тариалж, намартаа нөөцөлнө.  Гэсэн хэдий ч буцах цаг нь болоогүй бол дахиад л хуягийн араншинд тааруулж хувирна. Салхины араас хөөцөлдөж байгаа мэт энэ хорих лагерийн тоглоом үүгээр дуусахгүй ээ. Тув тунгалаг харцанд минь хөх хүрээ татаж, цовоо хонгор инээд минь сааралтаад ирэхийн цагт эрхэсийн аашны өнгө нүдэн дээр минь намайг хувцаслана. Өвөлдөө тургидаг цас тэргүүн дээр минь мөнхөлж, хавардаа гялайлгадаг хур нь нүдний минь аяганд тогтож, нүдээ халаасалж, шүдээ аяганд хадгалах хувь тавилангаар намайг чимээгүйхэн “гангалж” эхэлдэг цаг хугацаа нэртэй хуягийн илдэн дор хэн ч бөхийнө. Аргалж болдоггүй харгалзагч олонтой энэ миний л шорон...

Шоронгийн хувцас

Хар, шар, цагаан материалаар урласан, таван тивийн нүгэлтний өмсгөл нь янз янз аа. Гэвч дотор нь адилхан л гомддог баярладаг сэтгэл гэгч амин сүнс оршино. Азийн цээжинд ханхайх Монгол хэмээх заяатны шар өмсгөл өмсч ирэхдээ харин би уйлж ирсэн. Тэгтэл намайг уйлж байхад ээж минь инээмсэглэсэн цорын ганц агшинг мөнхөлж төрсөн өдөр гэж мартхааргүй оноосон нэрээр энд намайг бүртгэсэн. Ингээд л би гэдэг хүн хорих газрын энэ нэмнээгээ тайлах өдрийг хүртэл “атмаанаа хийгээд л” явж байна. Хувцас л юм хойно элэгдэж байгаа байхоо. Ийгээс “Монгол дээл” юм байна энэ газрын хуягийн араншинг арай илүү тэсвэрлэнэ гэдэгт харин ч нэг итгэж байгаа шүү. За тэгээд их өрөвдмөөр өө. Харгалзагч болгоны аягийг арай гэж аргалж ирсэн шоронгийн эдгээр хувцсаа цувраад тайлж эхэлнэ. Баян ядуу, мөнгө төгрөг, овгор атмааныг ялгалгүй илдэн дороо хянаж байдаг хуягийн сэлэм гялс гэхэд л дураараа өмсөөгүй “нүглийн гивлүүрээ” тайлаад шидчихнэ. Шоронгийн хувцсыг шорон дотор нь л тайлж орхилгүй өөр хаана тайлах билээ дээ. Түүнийг нь мэдэхгүй үдэгсэд ихээр гашуудна. Харин махан бие хэмээх хувцас өмсөн дэлхий хэмээх хоргодох хотод ирсэн томилолтын хугацаа дуусч нүцгэн буцна.  Гэхдээ ирсэн шигээ уйлж биш дуугүйхэн явцгаана...

Хурмастын мэдээ

Хар, цагаан, шар мэдээгээр жиргэж байдаг газрын зурагтаар биш эрхэсийн зурагтаар гарсан миний тухай хөрөг нэвтрүүлэг нэг иймэрхүү. Энэ нэвтрүүлгийг үзээд би “ялтан” болохоо ухаарч “оддын өвчин” тусчихаагүй бүрэгхэн энэхэн амьдралдаа талархаж эхэллээ. Өчиггүйгээр буудчихаж болох байсан нүгэлтний төлөө дэлхий гарагийг бүтээж хүлээж ирсэнд нь өөрийгөө улам бүр даруу болгож гэмт хэрэгтний энэхүү хувцсыг удаан өмсөх гэж тэмцэлгүй хурдхан тайлахыг хичээх минь.

Нүд гялбуулам эрхэсийн ертөнцөд хязгааргүй эрх чөлөөгөөр дүүлэн нисэх амин оршихуйг минь таниулсан үүлэн цэнхэр мэдээгээ өндөрлөе.

Таван хэмжээст ертөнц



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
Өхөөрдөм хүүхдүүд
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3373

Тэрэлж
trlj-005.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2577

Хүрэлтогоот
khureltogoot-22.jpg
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4513


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn