Илжиг нэг өдөр бэлчээрээс арслангийн арьс олжээ. Тэгээд өнөөхөө нөмөрч нуурын хөвөөнд очин зүсээ тольдоод:
-Ээ халаг, одоо би чинь арслан болчихлоо шдээ. Хэн ч намайг илжиг хэмээн элэг барьж чадахгүй болсондaа гэж ханхалзаж гэнэ. Илжиг ойд орвол түүнтэй халз мөргөсөн зэрлэг гахай хөл нь чичрэн хэлээ ороолдож: -а...а... Арслан аав гэж дуу алдан эргэж дутаагаад мод мөргөж үхжээ. -Нээрэн бахтай гэж илжиг сэмээр баярлажээ. Үнэг учраад балаг алдаж: - Арслан гуай, амь өршөө хэмээн гуншжээ. Хуурамч арслангаас ойн амьтад цочиж тайван байдлаа алдлаа. Сармагчингууд гүйж үсрэлдэн далд оржээ. Туулайнууд зүрх алдаж хөл хөдөлгөөнөө хураажээ. Илжигний сагсуу зан тэсгэлгүй хөдөлж уртаар нэгэнт архирвал ойн амьтад сонсоод илжиг тэднээр элэг барьсныг мэдэж уурлахын ихээр уурлаж илжигийг барьж элдэхийн ихээр элдэж элдэв аашийг нь барсан гэнэ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-040.JPG Хэмжээс: 600x450 107k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5260
khureltogoot-12.jpg Хэмжээс: 600x450 174k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5476
mongolia2007year-202.JPG Хэмжээс: 600x450 35k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4033
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: