Хайрт хүү Э.Сүлддээ зориулав Ганганах дуунаар чинь хавар болж Газар дэлхий хөлийн чинь уланд дулаацана Инээдэнд чинь шувуу үүрээн засаж Энх амгалан оршихуй, энэ биеэр чинь нүүдэллэнэ Хайр чиний хамгийн эхэнд хэлэх үг Харцнаас чинь аав нь хорвоогын үргэлжлэлийг олдог “Аз жаргал” чамд, хамгийн гоё зохих тавилан Алдрайхан үр минь, аавдаан үнсүүл
Орчлонгын тоосоор миний хүү Одод шүүрэх мэт тоглоно Одод шүүрэх мэт тоглохдоон Олон аялгуу зохионо Хөөрхөн үр минь Хөврөх цаг хугацааны утас минь Өтөлхийн цагт өр дулаацуулах Өмсгөл минь Шулганах үр минь Шувуудын далавчинд голлосон зураг минь Зүрхний минь саравчинд зүсээн тольдож Зүүнтээ мандаж, буруунтаа жаргах Өдөр хоног минь...
Эх сурвалж : http://www.unen.mn/content/25265.shtml?alias=entertainment
Баасанжаргалын Эрдэнэцогт
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-008.JPG Хэмжээс: 450x600 163k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5733
erd-013.JPG Хэмжээс: 600x800 138k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4634
mongolia2007year-106.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4126
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: