Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хүсэл
Оруулсан admin on 2013-10-22 13:45:29 (3400 уншсан)

Энхэрхэн дэлбээг тань таллан хааж

Эхийн хайраар чамайг ургуулсан юм... намбалаг агаад уяруу хоолой радиогоор эгшиглэж...сайхан дуулдаг хүн шүү хэмээмүй.Зурагтаар гараасай лавтай “хөөрхөн эгч” байгаадаа хэмээх саваагүй нэгэн бодол цээжинд төрнө.Дарханы ойн баярын концерт телевизээр гарах зарыг “Үнэн” сонин дээрээс харснаас хойш,сэтгэлд хоногштол дуулдаг “түүнийг” цэнхэр дэлгэцээр ч болов харах нь гэхээс цагийн товыг хүлээн байж ядах. Зузаан шилэн нүүртэй хагас дугуй цаг руу байн байн хялалзах...Цагийн зүү гацсан юм шиг удаан аажуухан нэг хоёроор хүндээр амьсгалан зугуухан...нэг л газраа хөдөлж ядаад л...Тув тунгалаг цэлмэг сайхан орой суурины гудамжаар хүүхдүүд тоос манарган черта,дээс,бөмбөг тоглож,настайчууд хашааны гадна энэ тэрхнийг хүүрнэлдэн хоёр гурваараа жижиг бидон барин сууцгааж,гудамжны зүүн төгсгөл дээр байх цагаан идээний мухлагийн худалдагч Цэрмааг харуулдацгаана. Өвөлжингөө бор цай ууж ходоодонд нь  цайны хар өнгөр суугаад “харшаад унахаа” дөхснөө гайхацгаан ам уралдан сүүний тэрэг,Цэрмаа эгч хоёрын “буянтай”-г гайхацгаана.Шингэж буй наран доогуур манаран байгаа гудамжны зүүн адгаар тойрон уухилан гарч ирэх сүүний тэрэгний хойноос хүүхдүүд зүүгдэхэд, нэг огцом торомз гишгэж уухичснаа ухасхийн гарч ирлээ.

     Хүмүүсээ концерт эхэллээ шүү хэмээн “хэнгэрэг” Баясааг хашгирахад нүх рүүгээ гүйлдэх зурамнууд гэмээр толгой нүцгэн нимгэн богино цамц, өмдтэй арваад насны зургаа долоон хүүхдүүд гүйлдэн өөр өөрийн гэрийнхээ хашаа руу чавхдан орцгоохыг харж зогссон “холбооны” Гомбо гуай  “бөндийж мөндийчхөөд хөөрхөн амьтад шүү нэг мэдэхэд “том том сайхан эрчүүд болсон байна даа хөөрхийс” хэмээн хажуу дахь хүмүүст сонсогдохоор хэлчихээд удаан харж зогссоноо том том алхалан хашаа руугаа орж явчихав.

     Өдөржингөө хүлээж, байж ядсан миний нар гарч “ Цэцэгчний хүслэн” дуучин Барьдын Энхбат дуулна хэмээн хөтлөгч залуу зарлахад арван дөрөв дөнгөж хүрч явсан бяцхан зүрх түг түгхийн цохилж тэр гэхийн тэмдэггүй догдлов.Гэрээр дүүрэн гайхалтай яруу эгшиг, гунигтай том алаг нүд,тэр үеийнхний дуртай “давхар соёо” шүд,насандаа ахадсан намбалаг төрх.Одоо бодоход төгсийн төгс зураглал надад анх тийн харагдаж билээ.

    “ Цэцэгчний хүслэн” үрийнхээ төлөө үсээ үгтээн хүлээн суух манай гудамжны Дэнзэн эмгэний түмэн үрчлээт нүүрэн дээгүүр нулимсан горхи  муриганан урсахыг би тэвчин харж чадаагүй сэн...Үрээ хүлээгч эмгэний хүүг “цадигаа алдсан дээрэмчин,хулгайч хэмээн хүмүүс жигших ч газар дээр ганц үрээ хэн тийн адлах сан”-даа.Хаврын хавсрага салхи,зуны оройн тогтуунд Дэнзэн эмгэн хашааныхаа гаднах сандал дээр сууж л байх. Урин дулаан цаг ирж нар ногоо ургахын багцаанд горхины дуу сонсон ганцаараа гэртээ суух хэцүү байдаг л байсан даа. Суурины тэр дусмаа манай гудамжны дөнгөж зүүн үзүүрээр бяцхан горхи хоржигнон урсдаг сан.Өглөө эрт орой оройдоо их дуутай шаагих.Хур бороотой жил хүүхдүүд бид  гол гаталж чадахгүй уулын эрчтэй усанд цохигдон хөл алдан унах юу ч биш гэхдээ живнэ гэж үгүй.Ёстой л эрх хэлгийхэн горхи байв.

     Энхэрхэн дэлбээг тань тааланхан

     Эхийн хайраар чамайг ургуулсан юм... наран өөд ягаахан дэлбээ нь цухуйж ядан байх нялх энхэр цэцгийн илтэс,бяцхан хүүгийн бумбагар зөөлөн уруул шиг тэрүүхэн тэндээ...нялхамсана.Хайр,баяраар зүрх халгин өргөн энэ дэлхий дээр өргөс халгай бийг умартана....Нулимс амтагдаад,уярал төрөөд...газраас хөндийрэн цэв цэнхэр огторгуйгаар эгшиг хөлөглөн одох ину.

    Сэтгэл сэрчигнэсэн намрын зэвэргэн хүйтэн шөнө сар үүлсийн чанадад бултайн суурины энтээ хаяа нэг нохой хуцахаас өөр чимээ анир үгүй.Тоононы хүрдэн дээр тусах бүдэг саарал гэгээг харан өдрийн турш гадаа суух эмгэнийг бодон хэвтэж байтал гэрийн үүдний гишгүүрийн мод дуугаран хүний хөлийн чимээ гарч ээж,аав хоёр гэрт орж ирэн гэрэл асаав....Өө миний хүү унтаагүй байгаа юм уу гэснээ...аав тамхи асаан нэлээд тонгойн сууснаа ...хөөрхий дээ мөн ч их хүлээлээ дээ.Уг нь хүлээчихвэл хүлээчих л байсан даа.Уржигдар оройноос хойш л нэг биш харагдаад байсан юм зайлуул... гэснээ дахин тамхи гарган асааж,...надад хандав бололтой...нөгөө муу Дэнзэн хөгшин ойччихлоо...хэмээн санаа алдснаа суусан чигээрээ тонгойсоор.Дэнзэн эмээгийн хүүтэй манай аав нэг ангид байсан гэж ярьдагийг саналаа.

     Хөөе босоорой хичээлдээ яваарай хожигдох нь... хэмээх ээжийн дуунаар ухасхийн босч яаравчлан хувцаслаад нүүрээ хагас хугас угаасан болоод, ах эгч нараас дамжиж ирсэн түгжээ нь ажиллахаа больж онгойлгох гэж үйлээ үздэг хуучин муу цүнхээ бариад сургууль руугаа жирийв.Өдрийн хичээл дуусаж гэр өөдөө гудамж өгсөн алхаж явтал бүрлээч эмгэний сууж л байдаг хашааны гадна аймгийн төв дээр хаяа нэг харагддаг “цагдан сэргийлэх” гэсэн бичигтэй цэнхэр бүслүүртэй цагаан өнгийн 69-өөс хэдэн цагдаа нар бууж байгаа нь харагдав.Хүүхдийн сониуч зангаар гүйн хүрч хашааны банзны завсраар шагайн харвал хагас явгалан суусан хар өнгийн этгээд би өмнө нь огт хараагүй хувцастай эрэгтэй хүний мөр нь чичрэн,халимаг үсгүй халзан толгой нь бөнжигнөн мэгшин уйлаад байх шигт чих тавин чагнавал огт чимээ анир үгүй хирнээ нэг тийм бүгтхэн авиа гарч байгаад миний цээжинд гуниг төрж оройны үс босох шиг... Хажууд нь зогсоо хоёр цагдаа тохойноос нь татаж босгоод өрх нь бүтээлгэтэй гэрийн зүг хөтлөн авч одохыг харвал гар нь яавч сул биш байсан сан одоо бодоход гавтай байсан шиг.

     Шүүдрийн дуслаар цай чанаж уулгаж чадахгүй ч ээжээсээ холдож явахдаа цээжинд нэг л хөндүүртэй.Цэцэгчний хүслэн хэмээх сайхан дуу,”хөөрхөн” дуучин хоёр бараг сураггүй шахам,ороо бусгаа цагийн эхэн элж,арай амьсгаа авахтайгаа болсон ерээд оны дундуур би анагаахын сургууль дүүргэж хотын уушигны эмнэлэгт ажиллахаар очоод “ханиасан хүний хажуугаар хамар,амаа дарахаа шахан өнгөрдөг” дээрээ  байтал “эмнэлгийн ажилтны өдөр”-лөг болж манайхан “концерт” бэлдэх юм болж бужигнав.Тасгийн бага эмч “бид хэдийн дуулах гэж майлах яах вэ,цаана чинь Энхбат гавьяат 3-р тасагт хэвтэж байгаа ш дээ” гэдэг байгаа.Анх зурагтаар харсан шигээ догдолж “мартагдсан аялгуу сэтгэл дундуур минь симфони эгшиглүүлэх”нь тэр.

     Эмийн үнэр нэвт шингэсэн урт цагаан хонгилоор...

...Хаврын орой залуус учрахдаа

Хайрын болзоонд чамайг өргөөд... уран яруу зохицлын уянга эгшиглэнэ.Уяраад уйлмаар хоолойд ямар нэгэн ...тулж,өсөж төрсөн сууринаа,уулын эрх хэлгий горхио санагалзахад хөөрхий Дэнзэн эмгэнийг өөрийн эрхгүй дурсаж...эгэлгүй чин үнэнч эхийн хайрын тухай шар гэрлээр сүлжиж урласан цэнхэр цэнхэр уянгын цэцгийг уншигч танд хүргэм үү.

 

 2012 он М.Цэемаа 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 46 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-192.JPG
Хэмжээс: 600x450 116k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2382

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-059.JPG
Хэмжээс: 600x450 128k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3148


B3-034.JPG
Хэмжээс: 600x346 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4161


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn