Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Бусад: Зундуйн Дорж : Гай газар доороос Галзуу чоно салхин доороос ...
Оруулсан admin on 2013-12-03 19:41:32 (2442 уншсан)

Гай газар доороос
Галзуу чоно салхин доороос ...

                “Саяхны Өдрийн сонинд Д.Галбаатарын “Монголын уран зохиолын сэтгэлгээнд гарсан өөрчлөлтийн үндсийг манай үеийнхэн тавьсан” гэсэн ярилцлага гарчээ. Түүндээ “Монгол улс маань социализм, коммунизмын замаар замнан Марксизм – Ленинизмыг шүтэж бүх их дээд сургууль “коммунист” үзэл санаа, суртлыг голдуу номлосон дэлхийн уран зохиолоос “хал балгүй” зохиолч – зохиолыг сонгодог цаг үе байлаа. 1990-ээд оны Ардчилсан хувьсгалын үрээр энэ салбарт суурь шинэчлэл хийсэн. Үүний үрээр монгол уран зохиолын өнгө төрх өөрчлөгдөн, ур зүй, агуулгад нааштай өөрчлөлтүүд гарч, нийгмийн оюун санаанд гэрэл гэгээ зугуухан боловч татаж л байна” гэжээ.

Гэтэл 2011 онд хэвлүүлсэн “Эрин цаг, зохист аялгуу зохиолч” номынхоо 86-97-р талд Галбаатар “1930-аад оны дундуур хуралдсан МАХН-ын 9-р хурал Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, М.Ядамсүрэн, Ши.Аюуш, Д.Цэвэгмид зэрэг зохиолчдын бүтээлээр хувьсгалын уран зохиолын эхний 13 жилийн эрэл туршлагыг нэгтгэн дүгнэж үзэгдэж буй гадаргын чанад дахь үнэн байдлыг таньж бичих шинэ зам нээгдүүлснийг тэмдэглэж 1939 оны МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор Монголын зохиолчдоос марксизм-ленинизмийг судлан гарч, намын үзэл суртал улс төрийн бодлогын төвд байснаар хувьсгалт утга чанартай уран сайхны бүтээл туурвиж чадна гэж тодорхойлоод манай уран зохиолын нийгэм журмын үнэнийг баримталсан реализм нь хувьсгалын арга маяг ба түүний онол ухаан зорилтыг зөв үнэнээр илрүүлэн гаргах арга мөн гээд 1934 оны Зөвлөлтийн бүх зохиолчдын анхдугаар их хурлаас социалист реализмын аргыг тунхагласантай холбоотой манай уран зохиолын арга ч социалист реализм байх ёстойг заасан намын удирдаж байв. Нэг үгээр хэлбэл МАХН-ын баримт бичигт уран бүтээлийн цаашдын баримтлах аргыг анх цэгцтэй албан ёсоор томъёолсон нь энэ юм” гэжээ.
2011 онд бичсэн номондоо ингэж хүйтэн коммунист, улаан хувьсгалч онолыг дэвэргэн бичсэн багт наадмаасаа гэнэт ардчилсан онолч дүрд хувилж сонинд сая гаргасан яриандаа коммунист номлолоос бараг би л салгасан гэж өвчигнэжээ. Ийм өвчин ардчилалын эхний үед их дэлгэрсэн. Хүн алж хүрээ талж явсан хэт хувьсгалчид монголд ардчилал ялахаар дүрээ хувилгаж Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарыг ч хэлмэгдүүлж явсан явдлаа аварч байсан гэсэн жүжиг тоглож байсан. Яг тийм жүжгийг энэ Галбаатар тавьж байгааг би баримтаар харуулаа биз Энэ тухай би “Монголчуудын амьдрал” сонины 2013 оны 10-р сарын 29-т “Хэтэрхий мэргэн жараахай” бодрол бичсэн билээ. Тэр бодролд Д.Галбаатарын Д.Батжаргал, До.Цэнджав, Г.Батсуурь нар бууны нохойны үүрэг гүйцэтгэж байгааг гаргасандаа.Утга зохиолд ардчилал хийсэн гэх хүмүүсийнхээ дотор О.Дашбалбарын нэрийг дурьдаад талдаа татах гэж гүрийжээ.
Гэтэл Дашбалбар “Уран зохиолын зүүний нялхасын өвчин” сэдэвтээ МУҮИС-ийн багш, эрдэмтэн, утга зохиол судлаач гэх Д.Галбаатар “Та юу бодож сууна вэ?, Залуу шүлэгчдийг нэгийг нь нөгөөгөөр доромжлуулж, эрээвэр хураавар үгсийн цуглуулгыг яруу найраг гэж эндүүрч суугаа энэ хүн ардын олон хүүхдийг ямар гоо зүйн, ямар ёс суртахуун, ямар утга зохиолоор хүмүүжиж байна вэ? гэх зэрэг энэ Галбаатарын их сургуульд багшлах ямар ч боломжгүй боловсролгүй хүн гэдгийг хөдөлгөөнгүй баталсан байх юм. Энэ сэдвийг үзье гэвэл О.Дашбалбарын III ботийн 452-р талаас эхлээд уншиж болгооно уу. Даалгавартай ярилцсан сурвалжлагч хэмээгч нь та өнгөрөгч онд “Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл” онолын нэвтэрхий толь бичиг хэвлүүлсэн. Сая “ХХ-р зууны өрнө дорнын уран зохиол” номыг  тань үзлээ. Шинэ мэдлэг мэдээллээр дүүрэн сайхан ном болж бидний үед ХХ-р зууны  реализмаас өөр иймэрхүү шинэ агуулгатай ном, сурах бичиг байсангүй. Та номынхоо талаар товч танилцуулаач гэсэн цаасан малгай өмсгөж асуулт тавьжээ. Тэгвэл д нэг нь цаасан малгай өмсгөж, нөгөө нь цаасан малгай өмсөж буй уг номтой холбогдуулж хэдэн үг айлдсуу!

 

ГАЙ ГАЗАР ДОРООС, ГАЛЗУУ ЧОНО САЛХИН ДОРООС
НЭГ. Гурван өөр нэртэй нэг ном.
Зохиогч өөрөө 1989,1993,1995,2002 онд хэвлүүлсэн “Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толийн тав дахь хэвлэл” гэж нэрлэсэн боловч өгүүлбэр дотроо толилуулан буй “Уран зохиолын онолын нэвтэрхий толь бичиг” гэж утга агуулгын хувьд нэвтэрхий толь, нэр томьёоны тайлбар гэсэн тэмээ, ямаа шиг, бороо, шороо шиг хоёр зүйлийг хэргээр хольж хутган гэнэн уншигчдыг гэнэдүүлэх гэж оролдсон боловч гээдгэр намайг чадсангүй. Ер нь энэ Галбаатар хүний толгой эргүүлэх аргаар гавьяа цол, эрдмийн зэргийг авсан даг шүү. Энэ ном аль ч улс оронд байдаг нэвтэрхий толийн хэв загвар мэтээр хэмжээний хувьд адилтгах гэж хэрэгтэй хэрэггүй жижиг сажиг юм чихэж, Тангадын Галсангийн бичсэн шиг ачиж зөөгөөд гэртээ тавивал амьтан хүн суух сандал ширээ шиг болгожээ. Уран зохиолын онолын нэвтэрхий толь ч юм уу, хэрэгтэй, хэрэггүй юмны хиймэл зохиомол арга ч юм уу номонд миний хувьд нэр өгч чадсангүй. Нэг шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар, нэг улс үндэстний соёлын түүхийн нэвтэрхий толь хэмээх хоёр өөр асар их ялгаатай зүйлийг санаатайгаар мэдэн будилж урьд өөрийнхөө оросоос буруу гажуу орчуулж хүний юм хулгайлахын үлгэр жишээг үзүүлсэн нэр томьёоны толио нэвтэрхий толь хэмээн өргөмжилсөн нь далан худалчийн бэлэн Сэнгийн өөрийн эцгийг төрөөгүй байхад өвгөн аавын тэмээг хариулж явлаа гэдгээс ч сонин байна.
Би энэ Галбаатар гээч нөхрийг саяхан хэвлэл мэдээллээр “Хэтэрхий мэргэн жараахай” гэж нэрлэсний минь олон эрдэмтэд над руу утасдаж, юу юу хэлснийг энд дурдахаа больё. Уран зохиолын нэр томьёоны тайлбарыг нэг хүн ч хийж болно. Орост Пушкиний хуучин үгийг сэргээн хэрэглэсэн тайлбар номыг Пушкин судлаач С.Бондын хэвлүүлснийг би Москвагийн Лениний номын санд уншсан юм. Энэ Галбаатар нэр томьёоны тайлбар толийг хийх нь байтугай нэр томьёоны тайлбар гэдэг ухагдахууныг ч ойлгоогүй этгээд байна. Зүгээр л хүнээс будаа идэж явдаг хүн байна. Манай алдарт эрдэмтэн Нацагдорж судлагч “Хэлхээгүй сувд” хэмээх Нацагдоржийн туужийг анх сэргээж гаргаж ирсэн миний номын багш Б.Содном гуайн нэг тиймэрхүү номыг тэр чигээр нь хуулан ашиглаж хулгай хийж нэвтэрхий толь гэсэн байх юм.
Нэвтэрхий толь хийнэ гэдэг бол хавсарга шинжлэх ухаан бөгөөд толгой үг гаргах редакц байгуулах, эхийн хэмжээ, зураг, эх материал бүрдүүлэх гээд цаг хүч шаарддаг ажил. Ийм ажил уг номонд огт хийгээгүй нь тун тодорхойгоос гадна баахан эрдэмтдийн нэр чихэж, тал засахаас хэтэрч чадсангүй. Бүр ичих нүүрэндээ илиг наав гэгчээр надтай хамт нэг ширээнд сууж, өвгөн төвдөч Дорж гуай Гаадан хамбаар төвд хэл заалгаж байсан доктор Л.Хүрэлбаатар надтай хамт гавьяат багш нараар орос, англи хэл заалгаж явсан, надтай хамт их сургуулийн дугуйланд Га багшийн лекцийг сонсож явсан академич Сампилдэндэв нарыг ч талдаа татах гэж гүрийжээ. Бурхан болж таалал төгссөн хүн ийм хүнийг таалах уу? Судлаад үзвэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гурван жилийн хугацаатай нэр томьёоны тайлбар толь хийх төсөв мөнгө гаргасан байдаг юм. Гэтэл энэ Галбаатар Завхан аймгийн “Шинэ Ази” группийн Л.Төрбат гэдэг хүнээр ивээн тэтгүүлж номоо 100 000 төгрөгөөр үнэлэн зарж байгаа ч сураг байх юм.
Уншаад эхлүүт ухаан хайрлах биш, уур хүргэх энэ муу номы нь баруун гарын нь бууны нохой өнөөх До.Цэнджав нь тэнгэрт тултал магтаж, хүн харын толгойг эргүүлэхийг оролдсон байх юм. Тэр ч бүү хэл Монголын нэрийг ч гадаадад хөөдөж, гадаадын эрдэмтдээр оршил моршил бичүүлсэн байх юм. Монгол ахуйг мэдэхгүй, монгол хэл, үгийг бага сага гадарласан комму Оросын зарим эрдэмтэн Монголын утга туурвилыг буруу гажуу орчуулж, дэлхийд Монгол яруу найргийг хэрхэн унагасныг номтой хүмүүс мэднэ. ОХУ-ын эрдэмтэн эмээ Л.Г.Скородумовагаар зохиолын онолын ойлголт, нэр томьёоны толийг тайлбар номын тав дахь хэвлэл гэж хэдэн үг бичүүлсэн байх юм. Оросын эрдэмтнээр тийм үг бичүүлж аваад түүнээ орчуулалгүй оросоор нь Японы эрдэмтний үгийг япон ханзаар нь хэвлэсэн нь ч уншигчдыг молигодох арга гэдэг нь мэдэгдээд байна. Ийм ийм учраас би энэ сэдвийг гай газар дороос, галзуу чоно салхин дороос гэж нэрлэж байна.
ХОЁР. Гэсэр, Жангар, Равжаа, Инжинашийг гээж хаяж гаргасан нэвтэрхий толь байдгаа та минь
Би энэ нэвтэрхий толь гээчийг уншаад Инжинаш, Равжаа, мэргэн гэгээн Занабазар, Жамьянгарав, цахар гэвш Ишбалжир нарын суутуудын нэрийг харах гээд нүдээ чилтэл эрсэн боловч олсонгүй. Тэр ч бүү хэл Гэсэрийн тууж, Жангарын туулийг эрээд эрээд ололгүй их санасан газар есөн шөнө хоосон гээч нь болов. Гэсэр мэргэн хааны туужийг Монголын утга туурвилын нэвтэрхий тольд оруулалгүй хаяж хассаныг үзэнгүүт галзуу чоно санаанд ороод болдоггүй.
Халуун орны Ганга мөрнөөс сэрүүн Сибирийн Ангар мөрөн хүртэл өмнө зүгийн Хатана голоос хойд этгээдийн Зүлэг мөрөн хүртэл:
Дөрөө хөлнөөс салгалгүй
Дөчин сар давхиулах
Улбаа зөрөг ихтэй
Уудам өргөн нутагт оршин амьдрагч
Нүүдэлчин,суудалчин,уургачин,туургачин
Монгол, Орос, Хятад, арлагч, өвөрлөгчийн
Ард түмнийг хасч хаяж байгаа хэрэг дээ
Тансаг бумба хааны ач
Тахь Зул хааны гуч
Үйзэн алдар хааны хүү
Үеийн өнчин Жангарыг
хаяна хасна гэдэг бол
Сэр сэр салхитай
Бур бур бороотой
Ижил мөрний халимаг
Их алтайн торгууд
Дундад Ази, Төв Азийн Монгол
удамтан бухнийг үгүйсгэж байгаа асуудалдаа. Үүнээс гадна Жангарын туулийг 500 жил судалсан их эрдэмтэд Германы В.Бергмен, татарын М.И.Михалов, Оросын А.М.Позднеев, Петрбургийн их сургуулийн В.Л.Котевич, бүүр байгаад гай газар дороос, галзуу чоно салхин дороос гэдгийгээ барим тавим нотолж суут их монголч Б.Я.Владиморцовыг ч үгүйсгэж байгаа нь хүйтэн коммунист араншин даа. Владиморцов ч, түүний номын багш Котевич ч Монголын язгуур урлагийг Чингис хааны суу билгийгдэлхийд гаргах гэж үзэж тарж. үсэрч наалдаад хэт коммунистуудад хаана, яаж таяг тойруу замаар идэр залуудаа үрэгдсэнийг мэдэх хүн цөөн боловч бий шүү.
Энэ Галбаатар бол намын үзэл суртал гээчийг 2011 онд хэвлүүлсэн номондоо яаж сэргээх, эргээх гэж оролдцогийг би хуудас зааж “Хэтэрхий мэргэн жараахай” тэмдэглэлд бичсэн учраас нуршихаа больё. Би тэр сэдэв тэмдэглэлийг сайтуудаас сонсож “Монголчуудын амьдрал” сонины саяхны дугаараас уншаасай гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Гантөмөр, Улсын их сургуулийн захирал Ж.Галтбаяр нарт нэг сануулъя. Миний бие коммунист болгоныг, намын гишүүн болгоныг үгүйсгэдэг хүн биш. Казакстаны их яруу найрагч Олжаас Омарович Сулмейновын:
Худалчууд коммунизмыг худалч гэдэг юм
Харин коммунизм худал хуурмагийн эсрэг юм
Зальтангууд коммунизмыг зальтан гэдэг юм
Харин коммунизм заль мэхийн эсрэг юм
гэдэг шүлгийг ч орчуулж радио нэвтрүүлэг хийж явсан хүн. Харин улаан хувьсгатч, хүйтэн коммунист гэдэг асуудал дээр өөр логик гарч ирнэ шүү дээ.
Ардчилсан чөлөөт хэвлэл үнэн байх хэрэгтэй. зоригтой, шударга байх хэрэгтэй гэдэг үүднээс “Монголчуудын амьдрал” сонины 2013.10.28-ны дугаарт Галбаатарын нэг баг болох Монголын зохиолчдын хорооны идэмхий зальжин этгээдүүдийг АТГ шалгаж гаргасныг нийтэлсэн байна. “Зохиолчид гэх Зая улс уу?” гэсэн гарчиг дор ээлжит 15 их чуулганаа хийсэн Зохиолчдын хорооны удирдлагууд шуудайд хийсэн эвэр шиг боллоо. Монголын Зохиолчдын эвлэл Соёл.Спорт аялал жуулчлалын яамнаас 80 сая төгрөг гаргуулан ээлжит чуулганаа хийсэн ч хоёр өдөр үргэлжилсэн их чуулганд тэр мөнгөний сүүдэр тусаагүй тухай яриа гарч АТГ-аас Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийн албан өрөөнд нэгжлэг хийн сейфнээс нь 38 сая төгрөг хурааж авсан гэх шуугиан хаа сайгүй тараад байна. Г.Мөнхцэцэг, Ц.Буянзаяа нар Чуулганы зардалд 10 сая төгрөг зарцуулсан атлаа 40 саяыг зарлагадсан гэсэн тайлан гаргаж АТГ- ынхныг шалгалт хийх сургаар тайлан тооцоогоо баллаж суусан гэх мэдээ ч тарав” гэжээ.
Энэнээс байтлаа муу муухай явдал энэ эвлэлд бий шүү. Бас “Өдрийн сонины”энэ ярилцлагатаа цаад талд нь архи ууж Хөшөөтийн голыг хөөдөж хөлдөж солиорч явсан өвгөний ач хүү байгаа бололтой. Тэр тухай сөхөж ч болно шүү. Ийм нэг асуулт бууны нохойгоороо тавиулжээ.

  • Саяхан нэг сонинд З.Дорж зохиолч таныг болон танай тэнхмийн багш нарыг ширүүхэн шүүмжилсэн байсан. Танд юу бодогдож байна гэж өдөөн хатгажээ.
  • Юу бодогдох вэ дээ. Уншаагүй хүнд чинь ... Надад “баас” шиг элдэв балай юм уншиж суух зав байдаггүй. Ойлгох эцэсгүй юм байна л гэж энд тэндээс хүмүүс утасдаад байсан. Тиймэрхүү “юм”-ыг энэ насандаа ханатлаа олон сонслоо. Шүүмжлэгчдэд зарим зохиолч нэртэн ингэж тачааддаг юм. Зохиолоо магтуулах гэхээрээ яг л сүү долоосон гөлөг шиг номхон царайлаад л. Ойр тойронд эргэлдээд л... Түүнийг нь тоохгүй бол хараал ерөөл урсгаад л, холбоо хошооныхоо энэ тэр хүнд хошуугаа цорвойлгон, енгэнүүлж уйлаад л. Харж байхад сонин ш дээ. Саяын МЗЭ-ийн ээлжит их хурлын үеэр зохион байгуулсан хуйвалдаан, хүсэл мөрөөдөл нь гүйцэлдээгүйгээс л үүдэлтэй юм шиг байна лээ. Муу дээр улцан нэмэр гэдэг шиг миний нэг шавь, мань бичээч эрийн зохиолын үнэн төрхийг орвонгоор нь онгичоод хаячихсан юм биш үү. Тэгээд л над руу “сум” тавьж байгаа болтой юмуу даа. Зохиолчдын их хурлаар олонхийн санал авч чадаагүй бол хэрэг өнгөрсөн хойно ингэж гонгинож, гоншигноод яахын. Нэрээ бүүр барахын нэмэр. Залуусыг ажил төрлийг нь ч хийлгэхгүй. Эр хүн шиг, зохиолч шиг авир тавьтартай байж сурмаар юм. Хөгшин цагаан морь шиг дохиосон биеэ залуу гэхнэ үү.

Намайг ингэж сургажээ. Саяын зохиолчдын их хурал гээч нь юу болсныг удахгүй хэн  нэг нь даацтай гаргана байх. Энд намайг энэ Галбаатар баас гэжээ. Би тэр мууг шээс гэе. Ардын уран зохиолч Б.Бааст, Ш.Сүрэнжав, Т.Галсан зэрэг нэртэй төртэй хүмүүстэй Дарханд ч билүү очоод архи хэтрүүлж солиороод араар нь тавьдаг авгайгаа хүртэл дуудуулж байсан гэж одоо ч Дархан хотод яриад байдаг шүү.
Энэ Галбаатарын тухай асуудалд хэт коммунист дүрээ өөрчилсөн улаан хувьсгалч зангаас нь гадна хэлэхгүй л бол болохгүй нэг асуудал байна. 2008-2009 оны үед л болов уу. МУИС-ийн утга зохиолын тэнхмийн харъяанд магистраар түр суралцаж байсан Өвөр Монголын нэг эрдэмтэй бүсгүй Галбаатарт яаж доромжлуулаад яасан ийснээ бүгдийг надад ярьсан билээ. Тэр яриаг би дуу хураахад бичээд хадгалсан байж магадгүй. Бас Орост байна уу хаач билээ архи ууж эрдэмтний дүр эсгэж явахдаа Одбаяр ч билүү нэг хүүхнийг яасан ийснийг их сургуульд л гэхэд мэдэх багш нэг биш бий байх. Эцэст нь Очирбатын Дашбалбарын III ботид буй үгэн дээр дөрөөлж ийм шившигийн хавсаа хамын муур багш Монгол Улсын Их Сургуульд багшилж тэнцэх үү. Энийг би шалгуулсан ч чадна.

Тэнгэрийн доор төрж номон доор ухаажиж хуулин доор ажиллаж амьдарч яваа уран зохиолч Зундуйн Дорж

 



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 110x70
Тайтгарал
Хэмжээс: 371x600 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3390

Анхны цас 2005 он
Хөдөлгөөн
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3068

Должин : Зам зуур
zam-092.JPG
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3345


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn