Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Роман, тууж: Урвагсадын удам Нэгдүгээр бүлэг
Оруулсан admin on 2014-06-11 17:45:46 (2003 уншсан)

Нэгдүгээр бүлэг Гэрийн хорионоос гарсан нь

Энэ жижигхэн байшинд яажийсан гурван ор, нэг ширээ,чаг чаг хийх чанга чимээтэй хуучны цаг, нурж унах гэж байгаа нэг зуух, гурван төмөр аяга, гурван төмөр халбага, тас хар тогоо, дусал ч усгүй болсон хоёр литрийн сав хэдэн ноорхой хувцас л байна.

Ээж маань хажуудах орон дээр тайван гэгч нь амар амаглан унтаж байгаа нь харанхуйд сайн харагдаж байв. Харин өвөөг унтаж байгаад би төдийлөн итгэлгүй л байна. Хөгшин хүмүүс бага унтдаг тэгээд ч энэ бүгчимд надтай адил сэрүүн байж магад хэмээн өндийж харвал бүдэгхэн гэрэлд түүний нүд аниастай байлаа. Магадгүй тэр унтахыг оролдож байгаа эсвэл залуу насаа дурсаж байгаа биз. Тэр байнга л залуу насандаа ямар сайхан явсанаа ярьдаг. Гэвч насныхаа төгсгөлд ийм зовлонтой учирах ч гэж дээ.

Яг шөнө дунд болжээ. Миний нойр хулжсаар л толгойд элдвийн бодол эргэлдэж тайван унтаж чадахгүй нь. Энд бүгчим болохоор агаар хүрэлцэхгүй байна уу? Ямар ч л байсан энд унтах арга алга.

Ээжийг сэрээчихвий гэсэндээ сэмээрхэн босож уравагчын цамцыг өмсөх гэсэнээ больж багадсан цамцаа угалж аваад салж унахаа дөхсөн модон хаалгыг дуу гаргахгүйн тулд хагас онгойлгож шургаж гарлаа. Энийг чинь л хэлээд байсан юм үнэхээр гайхалтай. Уушгаа дүүртэл амьсгал авлаа. Гадаа хэвтэх нь дотор хэвтэхээс тухгүй ч цэвэр агаар,цэлмэг тэнгэр, гялалзсан одод гээд бүхий л юм энд байдаг. Үүднээс гараад ердөө хоёрхон алхаад л чулуун хашаа байдаг ч энэ зайнд би хангалттай унтаж чаддаг юм. Газар хоёр гараа дэрэлж хэвтээд тэнгэрийг удаан гэгч нь ширтлээ. Тэнд байгаа одод зөвхөн надад атаархуулахийн тулд гялалзаж байх шиг үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Эд дундаас хамгийн тод гэрэлтэж харагдах од нь Нар байлаа. Энэ од нь бидний өвөг дээдэс Дэлхий дээр амьдарч байхад тэднийг гэрэлтүүлж шүтээн нь болдог байсан юм. Миний бодол хашааны оройг хараад өөрчлөгдөв.

Энэ гурван метр өндөр хашааг давчихвал цааш миний эрх чөлөө үргэлжлэх үгүй нь эрсдэлтэй ч үүнийг давчихвал цаана нь уудам тал, өргөн ой байгаа гэж төсөөлдөг юм. Би энэ хашааг давах гэж бүхий л аргаа барсан хүн. Авирч, өвөөгөөр өргүүлж, өвөөг өргөж ч үзсэн амжилт ер олоогүй. Нэг удаа тэнгэрээс цахилгаан цахиж хойно байх том том хад чулуу орж ирж муу овоохойг минь золтой л нураачихаагүй. Тэр чулуунуудыг хашаанд тулган овоолж гарах гэтэл гурван метр хашаанаас дээш хоёр метр нүдэнд үл харагдах тогтой утас намайг хоёр хоног ухаан алдтал минь цохиж орхисон. Биеээ гайгүй болсн даруйд нь газар ухаж доогуур нь гарах гэсэн боловч хоёр метр яваад л хашаатай холбоотой цементэн шалтай тулгарж арга мухардсан. Үүнээс хойш би оргох оролдолгоо нэг мөсөн зогсоож хүлээхээр шийдсэн юм. Харин одоо гэгээ орж өглөө болоход би эндээс гарна.

Нүдээ нээж харвал хэдийн өглөө болжээ. Өвөө маань хоёр гараа нураандаа ачичахсан дээрээс

- Чи дахиад л гадаа унтчихаа юу? гэснээ надаас хариулт хүлээсэнгүй.

- Хурдан бос удахгүй дээрээс хүнс бууж ирэх нь анхааралтай бай гээд өвөө чулуугаар хийсэн сандалруугаа очиж суулаа.

Ийм эрт хүнс шиднэ гэж үү? Толгойгоо өндийлгөөд цаг хартал долоо болчихсон байлаа. Би өмнө нь хэзээ ч ингэж их унтаагүй санагдана. Байнга л зургаа юм уу тав гэхэд босчихсон хүнс хурдан ирээсэй хэмээн хоосон ходоодоо илж байдагсан. Магадгүй өчигдөр бодолдоо автан хэтэрхий удаан унтаагүй бололтой. Магадгүй өнөөдөр явах болохоор догдолсон байх л даа.

Босоод бэлэн байдалд орж амжаагүй байтал хадан дээрээс цэнхэр боодолтой зүйл унаж ирлээ. Хаана унахыг нь тодорхойлоод газар хүрэхээс нь өмнө сурамгай гэгч нь шүүрэн авлаа.

Уул нь тэд эхлээд хүнсээ олсоор аажуухан буулгадаг байсан ч сүүлийн хоёр жил шууд л шидчихдэг болсон. Эхний удаа шидэхэд уутан дотор байсан устай шилэн сав хагарч шилэний өнцөгт үлдсэн жоохон усыг бид гурав нэг нэг балгаад л дуусч тэр өдөр идэх ч хоолгүй уух ч усгүй хоносон доо. Маргаашнаас нь би шүүрч авсаар дадал болсон юм.

Энэ уут өмнөхөөсөө арай их юм агуулж байгаа бололтой арай л том харагдана. Уутны уяаг аван нээж үзвэл таван ширхэг төмс, хонины бололтой гурван мөлжүүр сайтай яс, жижигхээн ууттай давс, урьдын адил хоёр литрийн шилтэй ус, харин ёроолд нь хар ууттай хувцас байлаа. Ернө бол өдөр болгон л өөр өөр зүйл өгдөг ч төмс ус хоёр бол байнга л байж байдаг. Махны хувьд бол ихэнхдээ мах биш малын дотор гэдэс юм уу өөр ямар нэгэн амьтаны мах өгдөг байлаа. Харин бусад зүйл гэвэл хатсан талх, будаа, шар будаа, хар гурил зэргийг явуулдаг юм.

Ирсэн зүйлүүдийг ээжид өгөөд хар өнгийн өмд, цамц, шинэ гутал зэргийг өмсөлөө. Би шинэ хувцас өмсөж үзэлгүй арван нэгэн жил болж. Энэ хувцас дөнгөж өглөөхөн үйлдвэрээс гарсан юм шиг л сайхан үнэртэв. Надаа илбийн юм шиг  яг таарч.

Ээж төмсийг аль болох нимгэхнээрээ арилгаж байгаад намайг хараад

- Яг таарч. Гэхдээ наад бичиг чинь гээд ээж дуугүй боллоо.

Зүүн талын ингэр дээр “Брах Ийл”, харин баруун талын ингэр дээр тод улаанаар “Урвагсадын удам” гэж бичжээ. Ийм явдал болно гэдгийг бид тааварлаж байсан гэхдээ ингэж бичэж ил тод байлгана гэж санасангүй. Гарч Өвөөд үзүүлвэл намайг хараад

- Ийл ийм юм болно гэдгийг би ч чи ч мэдэж байсан

- Гэхдээ энэ чинь арай…  өвөө үгийг минь тасдан дахин

- Ийl чи энийг арилгаж, гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээхийн тулд явах гэж байгаагаа ухаар гэлээ.

Тийм ээ хэрэв би цэрэгт очоод хүүрүүдийн эсрэг тулалдаж ялалт байгуулах, эсвэл ямар нэгэн чухал амжилт гаргаж чадвал бидний урвагсадын удам гэх энэ нэрийг арилгаж өвөө болон ээжийг маань энэ мухараас чөлөөлж энгийн амьдралд нь оруулах юм.

Оргохийг оролдохоо больсоноос хойш би өнөөдрийг л хүлээж нэр төрөө сэргээхийг гол зорилгоо болгосоор ирсэнээ санаж сэтгэлээр унахаа нэг мөсөн зогсоолоо.

Өнөөх уутан дотор дахиад нэг цаас байлаа. Дээр нь “Наад хувцасаа өмсөөд гэрийнхээ үүдэнд 8 цагт ганцаараа бэлэн бай” гэж бичжээ.

Ээж хоолыг маань өглөө. Миний хонхойсон төмөр аяганд давсалсан хоёр төмс нэг дажгүй мөлжүүртэй яс байлаа. Бид гурав ширээнд  суугаад үг дуугүй хоолоо идэцгээв. Гэртээ идэж байгаа сүүлийн хоол болохоор ч тэр үү их л амттай харагдаж нүд ирмэхийн зуур мөлжиж орхилоо. Ээж хоолоо идэлгүй намайг харж сууж байсанаа гар ч хүрээгүй ясыг надад өгөөд

- Ээж нь үүнийг идэж чадахгүй нь чи ид гэв.

- Зүгээрээ ээжээ та өөрөө ид

- Чадахгүй нь хүү минь өчигдөрийн идсэн хоолноос болж дотор муухайраад байх юм.

Ээжийн дотор муухайраад байна гэдэг нь худлаа ч байж магадгүй. Зүгээр л хүүгээ цатгалан явуулах гэж өөрийнхөө хоолноос илүүчилж байж магад. Гэсэн ч би түүний намайг гэсэн сэтгэлийг гомдоохгүйн тулд ээжийн ясыг мөлжилөө.

Цаг хэдийн 7:55-г заажээ. Хайрт ээж, Хүндэт өвөөтэйгөө салах ёс хийх мөч нэгэнт болж. Хуучин өмсөж байсан цамцны өөдсөөр амаа арчаад

- Миний явах цаг боллоо гээд цаг уруу заав.

Өвөө над уруу эгц ширтээд

- Ийл хүчтэй бай. Миний заасан зүйлүүдийг хэзээ ч бүү март гэв.

Өвөө минь надад мэддэг бүх юмаа заасан би ч тэднийг алдалгүй сурсан гэдэгтэй итгэлтэй байна. Нэг үгээр хэлбэл би шороонд ханатлаа боловсрогдсон шинэхэн төмс л гэсэн үг. Дараа нь өвөө

- Сарын дотор бид хоёрыг эндээс гаргана гэж найдая гэв.

Харин ээж минь  хүзүүндэх зүүлтээ тайлан надад зүүлгээд  гараараа миний гарыг чанга бариад

 

- Үүнийг нандигнан яваарай. Аавын чинь сүнс чамайг хамгаална шүү гэв.

Би ээжийгээ өрөвдсөндөө тэр үү юу ч хэлж чадсангүй. Биднийг энд арван нэгэн жил эрх чөлөөгүй байх шалтгаан нь урвагчаас л болсон тэгтэл ээж маань түүнээс үлдсэн хоёр зүйлийнх нь нэгийг надад өгөж байдаг. Ээжийнхээ сэтгэлийг бодсондоо түүнийг зүүж яваад буцаж ирээд ээждээ өгөх тухай бодов. Энэ зүүлтийг ээж Бим гэдэг юм. Брах, Ийл, Милин гэсэн үг л дээ. Аав ээж бид гуравын нэрний эхний үсэгүүдийг нийлүүлээд Бим гэчихсэн гэсэн. Хар өнгийн дугуй дээр элдэв янзын ногоон толботой жирийн л нэг ногоон зүүлт. “Чиний аав чинь бид хоёр дээр ирэх завгүй ажиллаж байх даа бид хоёрыг санан дурсаж байхийн тулд энэ зүүлтийг хийлгэсэн юм” гэж ээж хэлж билээ.

- Миний хүү заавал иргэж ирнэ гэдэгээ надад амлаач

- Ээжээ би одоо эр хүн болсон би нэр төрөө сэргээж, амьд буцаж ирээд таньтайгаа сайхан амьдарна

- Амлаач.

Гавьяа байгуулж нэр төрөө сэргээн гэртээ ирнэ гэдэгтээ итгэлтэй байсан учир

- Чин сэтгэлээсээ амлая. Ээж минь таньдаа амлая.

- Тэгэж үз. Бид хоёрт бүү санаа зовоорой гээд миний духан дээр үнслээ.

Үүдэн дээр гарч ирэхэд үзүүрдээ гогцоотой бүдүүн гэгчийн олс хэдийн дээрээс буугаад ирж. Намайг авж явахаар яарж байгаа бололтой оосор дээшээ доошоо огцом хөдөлсөөр.

Ээжийгээ хамаг чангаараа тэвэрч авахад ээжийн минь нүднээс нулимс хацарыг нь даган урссаар. Одоо хүртэл гал цогтой өвөөгийн нүд үрүү эгцлэн харж толгой дохиод гэрээс гарж олсны гогцоонд нэг хөлөө хийгээд олсноос бариж авахад шууд л олс дээшиллээ. Ээжийн маань нүднээс гарсан нулимс хатаагүй байтал ахин нулимс гарж намайг гараараа далласаар үлдлээ. Ээж дээрээ буцаж очоод хамт баймаар байгаа ч би чадахгүй. Өөрийн амиа эрсдүүлэн байж ээжтэйгээ хамт эрх чөлөөтэй амьдрахын тулд л явж байгаа минь энэ.

Хадны үзүүрээс барин дээр гарч харвал миний урьд өмнөх дурсамж маань шууд л сэргэж эхэллээ. Энэ их саглагар ногоон ой, ургамал, дүүлэн нисэх шувуудыг  хараагүй ямар их удаа вэ? Бага байх даа үеийнхээ найзуудтай хамт энүүгээр гүйж зугаалдаг байсанаа тодхон санаж байна.Том том модны ард нуугдаж өдөржингөө ойд хөөцөлдөж тоголдог байж дээ. Харцаа хажуудах хүмүүсрүүгээ чиглүүлвэл энгийн ноорхой хувцастай нүүрэнд нь ихээр үрчлээс тогтсон настайвтар байрын нэг хөгшин байна. Түүний гэр хажууханд харагдаж байхийг бодвол энэ хөгшин л бидэнд хоол өгөж байсан байх. Харин хажууд нь зогсох залуу бол намайг авж явахаар ирсэн цэрэг бололтой яг л Урвагчтай адилхан хувцастай бас адилхан ээмэгтэй юм. Гэхдээ ээмэгнийх нь өнгө нь өөр.

- Байлдагч Ийл намайг дагаад яв  гээд урд гараад явлаа.

- Бид хаашаа явж байгаа юм бэ?

- Бусад уруу чинь гэж албаны дуугаар хариулав. Бусад уруу гэхээр надтай адил шинэхэн цэргүүд үрүү л явж байгаа юм байх.

Миний бодлоор бид бараг нэг километр явж байх шиг байна. Салхинд модод найгаж, навчис шаржигнаж газрын гүнээс гарсан бяцхан горхи хоржигнох нь юутай сайхан. Дэлхий дээрх алдаагаа давтахгүйн тулд энэ гаригийн байгалийг устгахгүй байх хатуу хуультай. Хэрэв нэг мод тайрах юм бол тайрсан хүн тэр модтойгоо адил цаазлуулах ёстой гэж хуульд заасан байдаг.

Урвагчыг үзэн ядах сэтгэл дахиад л төрж байх шиг. Гэрт байхад ээж түүнийг намайг  сайнаар бодоосой гэсэндээ аавтай байсан бүх сайхан дурсамжаа надад ярьдагсан. Гэсэн ч надад түүнийг сайнаар бодож байсан удаа байхгүй.



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 28 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_08.jpg
Хэмжээс: 600x598 145k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2776

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-053.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2245


khuv5-012.JPG
Хэмжээс: 600x450 65k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2163


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn