Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Роман, тууж: Зургадугаар бүлэг Хүүрүүд буюу Эклобианчууд 1-р хэсэг
Оруулсан admin on 2014-11-07 15:56:52 (2218 уншсан)

Онгоцны хаалгыг түлхэн нээвэл дөрвөлжин том саарал хаалга нэг метрийн зайнд харагдав. Би нэг гараараа онгоцноос сайн зуураад нөгөө гараараа саарал хаалгыг татахдаа доошоо харав. Хөл дор маань ч гэсэн одод битүү харагдах ажээ. Хэрэв би унавал юу болох бол багны агаар дуусах хүртэл жингүйдэлд орж хөвсөөр үхнэ аль эсвэл өмнө нь хөлдөж үхнэ. Хэн ч намайг аврахгүй.

- Онгойх нь уу гэх Жинжийн дуунд ухаан оров. Хамаг хүчээрээ татахад хаалга цүл хийн хүчтэй онгойв. Би хүчинд нь эгээ л саяын бодсон уруугаа явчихсангүй бариулаас барьж үлдлээ.

- Алив ээ яваад байгаарай гэхэд хамгын эхэнд Зхало харийнханы харанхуй хөлөгт итгэл төгс үсрэн оров. Араас нь нэг нэгээрээ цуварсаар хамгийн сүүлд би орж онгоцны болон хөлгийн хаалгыг хаахад дотор тас харанхуй болж хэсэг шахалдсаны эцэст дараагийн халга онгойв. Хэн нэг нь ямар нэгэн юм тэмчиж үзсэний эцэст бууныхаа урд талд байх гэрлийг асаав. Автоматуудын урд бүгдэнд нь гэрэл байж. Бүгд амьсгалах багаа авахад шөнө гараад уушиг дүүрэн амьсгалдаг тийм агаар байгаагүй ч амьгалахад хангалттай байлаа.

- Урагшаа гэж батлел хэлэв.

Каму, Полна, Мичес гурав араа харж ухран явав. Бусад нь урагшаа харж хонгилын эргэн тойрныг гэрэлтүүлэн удаан явав. Хэт харанхуйгаас болж ямар нэгэн юм хөдөлж эсвэл дуугарвал тэр зүгрүү сумаа хайр найргүй цацахад бэлэн байлаа. Явсаар шат эсвэл баруун талын хонгил гэсэн хоёр зам дээр тулж ирэв.

- Дээшээ гарцгаая гэж хэн нэгэн хэлэхэд тойрог шатыг даган дээшээ гарав.

Цахилгааны утас маслаж оч үүсгэн газар хаяалж байв.

- Бид унтраалга олж гэрлийг асаах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ харанхуйд бид бүтэлтэй байхгүй гэхэд

- Унтраалга хаалганы хажууд байдаг биз дээ. Бид хаалга олох хэрэгтэй гэж Лорен хэлэв.

- Тэгвэл хаалгыг олцгооё гээд Зхало урд гаран явав. Цахилгаан утасны масслах чимээ болон бидний хөлийн чимээ л сонсогдож байлаа.

- Том хаалгыг олчихлоо гэж Зхало хашгирав.

- Яаж онгойлгох вэ? гэхэд

- Ингэж гээд Зхало хаалгыг өшиглөж гарав. Эцэст нь хаалга онгойсонгүй харин түүний хөл өвдсөн бололтой болив. Тэр Тистелээс дутхааргүй том биетэй бас зоригтой ч тэнэг юм. Би Зхалог холдуулаад хаалганы нугас уруу болон цоож уруу буудахад хаалга салан дотогшоогоо унав. Энэ хэтэрхий чимээтэй байсан ч өөр арга байхгүйгээс хойш. Дотор талын бүх ханыг шалгаж үзсэн ч гэрэл асаачихаар юм олсонгүй, асах гэрэл ч олсонгүй. Энэ зүгээр хэн нэг дээд тушаалтных нь өрөө байсан бололтой том ор, хоёр тавиур болон ширээ сандалаас өөр юу ч олсонгүй. Гарж цааш явах гэтэл Зиел

- Ор, орон доор нэг юм байна гэж хэллээ.

Тэр худал хэлсэнгүй. Ор чичирж байв. Бүгд бууныхаа амыг орлуу чиглүүлэв. Орон доороос гэнэт саарал юм гарж ирсэн даруйдаа шүүрэн шанаг болж үлдсэн бие нь орон доор хөдөлгөөнгүй үлдэв. Буудах чимээнээс болж нэг хэсэг чих дүжирэхэд үхсэн зүйл Хүүр болох нь танигдав. Тэр миний бодож байсанаас царайлаг юм. Тэр үхээгүй бололтой цээж нь чичигнэж, нүд нь анивчасаар. Буун дуу дахин тас хийж түүний үрчлээсгүй гөлгөр саарал духанд томоос том нүх гарав.

- Тэр өвдөлтөнд удаан зовохогүй байсан нь дээр гэж Зхало хэлэв.

Зхалогын зөв. Биднийг харахад ч гэсэн түүний аврал эрсэн нүд хэтэрхий өрөвдмөөр харагдаж байсан юм.

Би царайг нь хэтэрхий хэрцгий гэж бодож байсан маань буруу байсан. Харин түүний бие төсөөлж байсанаас жижигхэн…үгүй ээ би бас л алдаж тэр хүүхэд байж. Бид юугээ ч мэдэхгүй хүүхдийг алж. Гэхдээ бид ч бас хүүхэд шүү дээ л гэж өөрийгөө зөвтгөв.

- Та нар сонсож байна уу? гэж Жинж хэлэв.

Хөлийн чимээ. Тэд буун дуу сонсоод ирж.

- Бүгд хаалга уруу бэлэн байгаарай гэж хашгирав. Анир чимээгүйг хэн нэгний хөлийн чимээ эвдэж улам чанга болов. Тэдний хөлийн чимээнээс үзэхэд хаалган дээр гарж ирэхэд хэдхэн метрийн зай л үлдэв бодолтой. Докторын туслахын зааснаар гүнзгий амьсгаа авав. Хаалганы үзүүрээр саарал юм харагдав уу үгүй юу чиглүүлээд гар бууныхаа гохийг чадхаараа хурдан дарав. Хоёр зүйл шалан дээр лагхийн унахад анир чимээгүй дахин бий болов.

- Тэд үхсэн болов уу? гэж нэг нь шивнэв.

- Тэд үхсэн гэж би хэлээд шалгахаар очив. Хоёр Хүүр бие биенээ давхарлан хэвтээстэй байв. Хар улаан өнгийн шингэн зүйл шалыг даган аажуухан урсаж гутлын улыг будав. Тэд хос, эхнэр нөхөр байж. Бүгд учирыг ойлгосон бололтой.

- Бид гэр бүлээр нь алаад хаячихлаа ш дээ гэж Жинж нүднээсээ нулимс дуслууланн байж хэлэв.

- Тэд хэн ч байсан хамаагүй бидний дайсан. Энэ хөлөг дээр байгаа бүгдийг алж байж л бидний ард үлдсэн хүмүүс эрх чөлөөтэй болно гэж хэлэхдээ Батлел тийм ч итгэлтэй хэлсэнгүй. Нүднийх нь өмнө хэвтэж байгаа харийн гэр бүл хэний ч сэтгэлийг шимшрүүлэхээр харагдана.

- Энд дахиад хэдэн харийхан байгаа хэд нь биднийг алах гээд хаа нэгтээ отож байгааг мэдэхгүй тиймээс бид энэ хөлгийн гэрлийг асаах хэрэгтэй.

- Тэгвэл бид удирдалгынх нь өрөөрүү явах хэрэгтэй гэж Зхало зөвлөв.

- Тэгэе тэнд бүх унтраалганууд байх ёстой явцгаая. Бүгд өрөөнөөс гаран цааш явав. Хэсэг явсан ч юу ч олж чадсангүй. Дахин шатан дээр ирэн буцаж бууж дор үлдсэн давхарыг самнахаар болов. Хоёр давхард энэ тэнд оч гарж байсан ч нэг давхарт тас харанхуй ажээ. Цэргүүд зөвхөн удирдлагаруу нь, урд талынх нь салхины шил үрүү нь галалсан гэхэд итгэхгүй юм. Тэд бие биенийгээ алсан хэрэг үү? аль эсвэл биднээс өмнө энд хүмүүс ирсэн хэрэг үү? Сумны нүх ханаар гарж , хар толбонууд хана шалаар цацагджээ. Явсаар гол талбайд нь хүрч очив. Тэнд Хүүрийн хоёр цогцос хэвтэнэ. Тэднийг хэн нэгэн ярглаж. Нэгнийх нь гар нь тасарч биеэсээ хол хаяагджээ. Цус нь биеэ бараг бүтэн будсаныг харвал хутга эсвэл сүхээр л цавчиж яргалсан бололтой.

Бид заалаар хоёр хоёроороо тарж нэг бүрчлэн нэгжэхээр болов. Удалгүй Полна, Каму хоёр

- Бид удирдлагынх нь өрөөг олчих шиг боллоо хэмээн хашгирав.

Бид очиж гэрэл тусгасан даруйдаа сансарын хүчинд татагдаж игээтэй л хязгааргүй сансарт хаягдчихсангүй. Хэн нэгний буу цонхоор гаран алга болов. Холдоод гэрэл тусгаж харвал амьд зүйл байсангүй. Хоёр нь шалан дээр, харин хоёр нь суудал дээр аюулгүй бүснийхээ цаана амьсгал хураажээ.

- Тэгэхээр бид болгоомжтой очиж унтраалгыг олох ёстой.

Тэдний хэлийг мэдэхгүй учир гарт баригдсан бүх товчлуурудыг дарсан ч гэрэл үл тусав.

- Новш новш новш гэж Зхало хашгиран хөлөөрөө хана өшгичөв. Бид иргэн гол талбайд очин сууцгаалаа. Одоо юу хийх вэ? Энэ хөлөг хэр томыг нь ч мэдэхгүй самансаар байх гэж үү? Талбайгаас таван тийшээ гарсан зам байх ч бид алингаар нь эхэлж явах вэ?

Жинж чихээ шалан дээр наагаад

- Байз байз та нар сонсож байна уу? Бидэн үрүү ямар нэгэн муу юм ирж байна.

Бид чихээ шалан дээр наах хэрэггүй болж хүнгэнэсэн чимээ аажимаар наашилж байгааг сонов.

- Энэ юу вэ?

- Энэ хөлийн чимээ биш байна. Тэгэхээр робот байж болно.

- Тэд робот хийдэггүй юм.

- Тэгвэл манайхан ирж байгаа юм бишүү?

- Тийм байгаасай л гэж найдая.

Дугуй талбайгаас таван тийшээ зам салсан. Харин аль замаар аюул юм уу аврал ирж байгааг тааварлах боломж алга. Бид тойрог болон зогсоход чимээ улам ойртсоор л байлаа. Чимээ ихэссээр гэвч хаанаас вэ?

Би айж байна. Өмнөх шигээ дахиад нэг гэр бүлийг хөнөөх үү? аль эсвэл миний амлалт талаар болж цогцос маань газар үхэтхийн унах уу? гэдгээс айж байна.

Батлэл бид хоёрын хариуцаж буй хонгилын үзүүрт ямар нэгэн юм гарч ирэв. Батлэл бид хоёр тэр даруй буудах гэсэн ч гохыг дарсангүй. Учир нь гар чийдэнгийн бүүдгэр гэрэлд танил царай харагдах нь тэр. Түүний үл ялиг мэдэгдэх давхар эрүү, цулцгар хацар, эр зоригтой нүд.

- Тэр Тистел байна гэж хашгирахад бүгд гайхан миний заасан зүг үрүү харав. Бүгдэнгийн маань ямар нэгэн хэрцгий зүйл хүлээж айж байсан айдас дорохноо алга болж буугаа буулгацгаав.

Баяр баясалтай зэрэгцэн гайхшрал гэдэг зүйл толгойд минь орж ирэв. Тэд үхчэхээгүй билүү? Генерал тэднийг үхчихсэн гэсэн аль эсвэл Тистел ганцаараа амьд үлдсэн хэрэг үү? Тистел ганцаараа амьд үлдээгүй нь тодорхой болов. Түүний том биений араас Хишиг, Дүмэн, Габил, Гасил гээд бүгд бидний өмнө хүрч ирэв.

Дуу чимээ хаанаас гараад байсныг оллоо. Тистел зүүн гартаа цахилгаан хөрөө барьжээ. Асаалттай учир үл ялиг саарал утаа суунаглаж, их чимээ гаран хөрөөний эр газар хүрэхдээ шалны өнгөн хэсгийг хомхлон авж ийш тийшээ шидэлж байв. Тистел хөрөөгөө унтрааж тавиад

- Найз минь гээд том гар нь намайг тэврэн авахад бусад нь ч гэсэн үг дуугүй бие биенийгээ тэврэн авлаа.

- Та нар амьд байсан хэрэг үү? хэмээн Жинж баярлан хэлэхэд түүнийг тэвэрсэн Хишиг

- Амьд байна. Та нар биднийг авах гэж ирээгүй хэрэг үү?

Бүгд гайхаж орхилоо. Юу хэлэхээ мэдэхгүй балмагдав. Эднийг үхчихсэн гэж бодоод явж байтал энэ харанхуй үхэл ханхалсан хөлөгт эд хэн нэгнийг ирж авна гээд хүлээж байж.

- Та нарыг Хүүрүүдийн гарт үхчихсэн гэж хэлсэн шүү дээ гэж Лорен хэлэв.

- Хэн?

- Генерал Блү та нарыг хүүрүүдтэй тулалдаж байгаад үхсэн тул гэр бүлийнхэнийнх нь нэр төрийг сэргээсэн гэсэн

Салсан хэдийгээ гэсэн баяр баясал арилж Тистел

- Тэгэхээр бид үхэж. Тэд биднийг Хүүрүүдэд алуулсан гэж бодож,

- Аль эсвэл биднийг зориут үхсэн гээд хэлчихэж гэж Хишиг уурлангүй хэлээд цааш нь

- Хэрэв бид үхчихсэн юм бол та нар энд юу хийж яваа юм?

- Бид энэ зогссон хөлөгт үлдсэн бүх Хүүрүүдийг устгах тушаал авсан гэж намайг сул дуугаар хэлэхэд хоёр ихэр бие биерүүгээ хараад инээв. Хишиг ч гэсэн инээгээд

- Энд та нарын алаад байх тийм их Хүүр үлдээгүй л болов уу гэхэд Тистел

- Юу л болоод байна даа. Дайралт болсоны дараа бидэнд та нартай адилхан даалгавар өгсөн. Энд ирээд хоёр хонохдоо бид долоон хүүр цааш харуулж ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй таван хүүрийг хорисон байгаа.

Яаж вэ? Эд чинь буу хэрэглэж үзээгүй. Тэгээд ч хэнийх нь ч гаранд буу алга. Зодож ална гэж байхгүй. Энэ цахилгаан хөрөөгөөр бүгдийг нь алмааргүй юм.

- Бид энэ хөлгийг бүгдийг нь нэгжсэн ч Хүүр байхгүй байсан тул удирдлага уруу биднийг авахыг хүссэн ч тэднээс ямар ч хариу ирээгүй. Биднийг сонсоод та нарыг илгээсэн юм болов уу? гэж бодтол та нар… гээд Тистел яриагаа дуусгав.

Гэр бүл маань арван нэг хоногийн дараа харийнханы хөлөг дээр ахин нэгдсэн ч тал маань үхчихсэн. Магадгүй биднийг ч гэсэн үхсэн гэж байж магадгүй болжээ.

- Тэгвэл удахгүй бид ч гэсэн хүмүүсийн хувьд үхдэл болон хувирах юм шиг байна. гэвэл

- Магадгүй. Та нар одоо ч гэсэн үхдэл болчихсон ч юм бил үү хэмээн Түэнтү хэлэв.

- Энд ингэж зогсоод яахав. Зочны өрөөрүү явцгаая гэж ихэрийн нэг нь хэлээд бүгд үл мэдэх очны өрөөрүү явав. Хүүрүүд хөлөгтөө зочны өрөөтэй хэрэг үү? аль эсвэл эд ингээд нэрлэчихсэн хэрэг үү?

Үхсэн гэж бодож байсан найзууд маань амьд байхийг хараад сэтгэлд маань гэрэл ассан ч хөлөгт харанхуй хэвээрээ л. Тэдний ирсэн хонгилоор явж байх зуураа би ам нээв.

- Бид тэдэнд хэрэггүй хэрэг үү? аль эсвэл биднийг Хүүрүүдийн гарт үхчихсэн гэж үзсэн хэрэг үү?

- Аль нь ч яахав. Хоринзургаан урвагчын хүүхдүүд алга боллоо гээд хүмүүст хохирол учирах биш гэж Хишиг хариулав.

- Байз бид чинь хорин наймуулаа.

- Бид долоон Хүүрийг алсан харин оронд нь хоёр найзаа алдсан. Мистао, Куман хоёрыг гэж Тистел гунигтай хэлэв.

- Үгүй ээ. Тэр хоёр чинь… Би юу хэлэхээ мэдэхгүй шоконд орлоо.

Би Мистао, Куман хоёрыг сайн санаж байна. Мистао онигор нүдтэй, тас хар үстэй. Түүнийг арваннэгэн жил яаж зовж байсаныг нь мэдэхгүй ч бодол санаагаа илэрхийлэхдээ тийм ч олон үг хэргэлдэггүй байсан. Харин Куман бол өндөр, туранхай цэнхэр нүдтэй залуу байсан. Тистелээс өндөр биш ч туранхай учир түүнээс хол зогсохоороо өндөр юм шиг харагддаг. Тэр байнга л хараалын үг урсагдаг байсан ч бидэнд бол огт үгүй байсан. Биднээс хоёр нь тэнгэрт хальчихаж. Үнэхээр харамсалтай. Ард нь үлдсэн ээж болон дүү нар нь яг л манай ээж шиг хүүгээ, ахаа ирэхийг хүлээн суугаа байхдаа. Гэвч… Гэр бүлийнхнийх нь нэр цэвэрлэгдэж цааш амьдарна гэдэгт итгэлтэй байна.

Яаж? яаж байгаад? гэж асуухийг хүссэн ч чадсангүй. Хариулт нь мэдээж Хүүрүүдийн гарт. Гэхдээ би Хүүрүүдийг буруутгаж чадахгүй нь. Тэд зүгээр л бидний дайсан. Хийх ёстойгоо л хийсэн. Бид ч гэсэн гэр бүлээр нь хядаж харин эд ямар нэгэн аргаар долоог нь алж.

- Бид Мистао, Куман хоёрын цогцост хүндэтгэл үзүүлээд сансарын уудамд биеийг нь даатгасан гэж Тистел ахин хэлэв. Бүгд дотроо тэр хоёрын араас харамсаж байгааг харлаа.

- Бидний зочны өрөөнд тавтай морил гэж ихэрийн нэг хэлэв.

Нээрээ л зочны өрөө шиг том цэлгэр, ханаа дагаад сансарын уудмыг ханатлаа харж болох цэлгэр цонх, суудлуудаар хүрээлэгджээ. Суудал миний бодсон шиг зөөлөн биш Доктор Клүбэний өрөөнд байсан тэр суудалтай яг адилхан аж. Зочны өрөөг энэ одод л багаар гэрэлтүүлж бие биенийхээ царайг цонхны хажууд чийдэнгүйгээр харах боломжыг олгож байв.

- Үхэл ч яахав өнгөрсөн хэрэг. Та нар тэгээд наад буугаараа хэр бууддаг болов доо? хэмээн буржгар улбар үстэй Оржа Полнагийн хажууд суухдаа асуув.

Бид өөрсдийгөө ямар газар очсоноо, хаана байсанаа, ямар ажил хийсэнээ, юу идсэнээ, яаж буудаж сурсанаа, хүүрүүдийн гаригт яаж нуугдсанаа, докторын бидэнд ярьж өгсөн бүх зүйлийг ярив. Дараа нь Хүүрүүдийн мэдэлд хоригдож байгаа хүмүүс, сансарын флотод юу болсон тухай нэгд нэгэнгүй ээлжлэн яриж өгөхөд цаг гаран зарцуулагдав.

Энэ зуур би хаяа хаяа цонх уруу харж тэнгэрлүү одсон хоёр найзыгаа дурсан эцэс төгсгөлгүй харанхуйд гялалзах ододыг харж байлаа.

Одоо бидний асуулт тавих ээлж.

- Та нар яаж тэр долоон Хүүрийг цааш нь харуулваа. Зэвсэггүй байж гэхэд энд хоёр хоносон цэргүүд маань бүгд инээлдэв. Тистел инээдээ арайхийн дараад

- Та нарыг явсаны дараа бид зүгээр суугаагүй шүү. А17 бидэнд чинжаал, хутга, сүх, сэлэм, жаднуудыг авчирж өгсөн.

А17 бидэнд муу ханддаг хэрнээ яагаад гэнэтхэн бүгдэнд маань ингэж тусалсан юм бол? Дэлхий дээр байсан дээр үеийн хүмүүсийн тулааны зэвсэг нь эдгээр байсан тухай өвөө надад хэлсэн.

- Тэднийг хаанаас авсан юм бол?

- Музейгээс авчирсан гэсэн. А17 шөнө болоход бидэн дээр орж ирээд хэрхэн чинжаал болон жад шидэх, хоорондоо тулалдах зэргийг өдөр алгасалгүй зааж өгсөн гэж Түэнтү хэлэхэд

- Заалны ханыг чи харсан ч болоосой битүү хутга жадны шигдээс гарсан шүү гэж ихэрийн нэг нь хэлээд тэр хоёр хоёулаа инээв.

- Тэгээд тэр зэвсэгээ авч ирсэн юм уу? гэхэд Хишгээ нуруунаасаа хоёр сэлэмээ, Түэнтү гартаа барисан жадаа, хоёр ихэр нуруунаасаа гаргаж ирсэн сүхээ, Лиму ханцуйнаасаа гаргаж ирсэн чинжаалнуудаа гээд бүгд дээр үеийн хурц иртэй зэвсэгүүдээ бидэн үрүү зангав. Замд тааралдсан хоёр Хүүрийн цогцосийг хэн алсан нь ойлгомжтой болов.

- Харин би энэ хөлөг дээр газардангуутаа үүнийг олсон юм гээд Тистел өнөөх хүнгэнэх чимээтэй цахилгаан хөрөөг харууллаа.

Тистел цэрэгт ирэхээсээ өмнө хар ажилуудынх нь нэг нь тэрээр хулгайгаар цахилгаан хөрөө ашиглан мод хөрөөддөг тухайгаа яриж байсаныг саналаа. Тэр хүүрийн гарыг тасалсан эзэн нь ч олдов.

- Эдний хоол их хачирхалтай. Бас дажгүй амттай шүү. Бид хоёр аваад ирэе гээд булан тойроход би өөрийгөө өлсөж байгааг мэдэрлээ.

- Энд ямар ч гэрэл байхгүй хэрэг үү? Бидний явсан хэсэг болгоны тааз юм уу хананд нэг ч гэрэл шиг зүйл хараагүй. Гэрэл асааж унтраах товч ч олсонгүй.

- Бид ч гэсэн адилхан. Гэрэлний юм нэгийг ч хараагүй. Харанхуйд байсаар дасчихаж.

Төмөр хангинах чимээ дуулдахад хоёр ихэр буцаж ирэв. Тэр хоёр дамжилж ирсэн авдараа өрөөний голд, цонхоны гэрэлд авчирж тавиад

- Энэ саарал амьтадыг ийм дажгүй хоол иддэг гэж хэн санахав дээ гээд авдар дотроосоо дөрвөлжин сав гаргаж ирээд бүгдэнгийх нь өвөрлүү нэг нэгээр нь шидэв.

Би өөрийнхөө хувийг аваад дээдэх тагыг нь онгойлговол хоёр соруул л байв.

- Сор сор зажилахгүй амар. Нэг идчихвэл бүтэн өдөр яах ч үгүй юм байна лээ гэж ихрүүд хэлэв.

Эхнийхээс нь сороход амруу маань ус орж ирэв. Би хэд балгаад дараагынхаас нь сортол танил амт амтагдав. Мөн байна. Нуувчинд байсан “Тэжээл” гэсэн бичигтэй бидний идэж байсан хоол. Гэхдээ арай өтгөн бас арай амттай ч юм шиг. Доторх зүйл нь хурдан дууссан ч ходоод маань ачааллаа даахаа болисон бололтой.

- Одоо шөнө болж байна. Бид унтах хэрэгтэй. Өглөө бид та хэдэд барисан хоригдолуудаа харуулах болно гээд Түэнтү болон бүгд суудал дээрээ хэвтэцгээв.

Би ч гэсэн хэвтээд л унтчихав.

Сэрлээ. Цаг харахаас нааш энд өглөө болсныг мэдэж болохгүй нь тун харамсалтай. Өглөөний найман цаг болж байсан ч ямар ч гэрэл байхгүй бас л өнөөх харанхуй, өнөөх одод л харагдана.

Докторыг яасан бол нэг газар аваачаад түүнийг буудчихсан болов уу? задгай сансарт хаячихсан уу? үгүй ээ. Тэр нэр хүндтэй, ажилаа мэддэг сайн хүн. Түүнийг хориж байгаа байх даа. Яг л түүний хүү шиг нь.

Бүгд босов.

- Бид энд хэдий хүртэл байх бол оо хэмээн Тистел уурлав.

- Юу ч гэсэн эдэнд барисан хоригдолуудаа харуулая гэж Дүмэн хэлэхэд бүгд толгой дохин явцгаав.

Дугуй хонгил дундуур явж байхад шалан дээр бас нэг хүүрийн цогцос хэвтэнэ. Өмнөх цогцостой адил түүнийг юу ч үгүй сийчэж цусыг нь шал ханаар нэг цацжээ.

- Бидний зэвсэг ийм л гайхалтай шүү хэмээн хэлээд Тистел дээгүүр нь гарч явлаа.

Цааш хэд алхаад торон хаалганы өмнө ирэв.

- Өөрсдийнх нь шоронд өөрсдийг нь хийнэ гэдэг гайхалтай шүү гэж Оржа бахархалтайгаар хэлэхэд Дүмэн

- Болгоомжтой байгаарай. Наад буугаа бэлэн байхад алзахгүй шүү гээд цоожыг тайллаа

Тэд ямархуу бол оо? Тэдний нүүр царай, бие, нүд гээд бүгдийг нь ойроос харахийг хүсэж байна. Номон дээр байдаг зурагтай тийм ч адилгүй гэдгийг нь өчигдөр харсан ч тэдний үхэхээс өмнө нэг секундад л харсан билээ.

- Энэ дээ гээд Тистел тэдний зүг гэрэл тусгав.

Миний санасан бодсоноос тэс өөр юм. Ийм байна гэж төсөөлчиж байсангүй. Тэд доройтож ядарсан хэрэг үү? аль эсвэл биднээс айсан хэрэг үү? тавуулангых нь нүд зовлон шаналал, айдас хүйдсээр дүүрчээ. Эрүүл чийрэг бие хаа, өргөн шанаа, хар саарал нүдтэй хоёр залуу, болон хоёр эмэгтэй. Харин тав дахийнх нь нүүрнийх нь арьс унжиж, бүдүүлэг саарал үрчлээснүүд энэ тэнд гарсаныг аживал тэр хөгшин хүүр бололтой. Тэдний өмссөн хувцас нь биднийхтэй ижил сансарын хөлөгт тусгайлан хийсэн ч арай зузаан бас биенийхээ өнгөтэй ижилсүүлэн саарал өнгөөр хийжээ.

Бидний тусгасан гэрлээс тэд айж сандаран шоронгынхоо буланд наалдаж, гэрлээс нүдээ хамгаалахийн тулд гараараа хааж байв. Бүх зэвсгийг нь хурааж авсан бололтой. Тэд биднийг ойртон очиход бие биенийгээ хамгаалах гэсэн шиг хий дэмий л гараа савчуулж байв.

- Та нар эднийг яаж алчилгүй амьд барсан юм бэ?

- Эхлээд энэ хөгшинийг буланд сууж байхийг нь олоод алах гэсэн ч өрөвдөлтэй санагдаад алж чадаагүй. Төд удалгүй энэ дөрөв гарч ирээд. Лиму чинжаалнуудаа шидэх гэж завдахад тэд энэ өвгөнийг хараад зэвсэгээ газар хаяж гараа өргөсөн. Бидэнд алсан Хүүрүүд маань хангалттай байсан тул эднийг хорихоор шийдсэн юм.

- Сайн хэрэг болж. Гарцгаах уу?

- Тэгэе гээд биднийг гарах зуур нэг эмэгтэй нь өөрийнхөө хэлээр хашгирч гарав.

Түүний яршигтай хашгираанаас залахсан бололтой Зхало

- Энийг яахав буудчих уу?

- Зүгээр дээ. Биднийг холдоод явахаар түүний чимээ сонсогдохоо болино гэж Дүмэн хэлэв.



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 80 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_13.jpg
Хэмжээс: 600x799 159k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2920


Эмээ би норчихлоо
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3607

Хавар 2007
IMG_0985.jpg
Хэмжээс: 600x458 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2530


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn