Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : Анирхүү / 7-р хэсэг /
Оруулсан admin on 2015-05-15 13:30:00 (1940 уншсан)

           Цастай өвлийн үдэш ахынхаа тэргийг унаад булган сортой ганган захнаасаа цухалзаж ядан машины жижиг толинд өөрийгөө байн байн харангаа аз жаргалтай гэгч нь дуу аялан явж байтал яах ийхийн зуургүй хоёр хүн гарч ирэх нь урд талын гэрэлд гялбаж харагдлаа. Тэргэл сандран жолоогоо эргүүлтэл нэгийг нь шүргээд унагаачих нь тэр.                                                          

         - Яасан бэ? Яанаа ах аа,  зүгээр үү гэсээр уйлах шахан гүйж очив. Цагаан пальтотой бүсгүй газарт тэрийн унажээ. Нөхөр нь түүнийг өргөж тэврээд:                 - Юуны чинь зүгээр үү гэж, чи чинь согтуу юм уу хаашаа юм! Наад замаа харж явахад яадаг байна гээд дуу хадуулан уурлахад:          

   -Уучлаарай ах аа, уучлаарай. Наашаа, алив ийшээ гээд машин руу дагуулан очиж хойд талын хаалга онгойлгож өгөв. Тэргэл нулимсаа барьж ядан үдшийн бүрэнхийг машиныхаа гэрлээр зүсэж, шууд л эмнэлгийн зүг жолоо заллаа. Яаран сандарсаар ухаан алдсан бүсгүйг эмнэлэгт хүргэж ирэв. Эмч нар түүнийг дотогш авч ороход  хүлээлгийн өрөөний үүдэнд үлдсэн хоёр сая нэг ухаан орсон мэт бие биенээ анзааран хараад хэн хэн нь зогтусаж хэсэг чимээгүй зогслоо.  Сонор:                                                                                                                         - Энэ чинь..., чи чинь Тэргэл мөн үү гээд гайхаж балмагдсан нүдэндээ итгэж ядан сөөнгөтсөн хоолойгоор асуувал айж тэвдсэнээс болж нулимс цийлэгнүүлсэн бүсгүй сая түүнийг таниж ядан:                                                                                                        - Сонор уу даа..., Сонороо чи юу хэмээн гайхаж, олон жил сураг алдарсан хосууд тийнхүү бие биесээ олж уулзав. Найман жилийн өмнө тэд үеийн олны атаархал төрүүлсэн хамгийн сайхан хосууд байлаа. Гэвч “Сургууль соёлоо ч төгсөөгүй байж, зах замбараагүй юмнууд. Суух гэрлэх тухайд санахын ч хэрэггүй” гэсэн аав ээжийн хатуу зарлигаар хувь заяаны зам хазайсан билээ. Энэ явдлаас хойш маш олон зүйл өөрчлөгджээ.  Тэргэл нэг залуутай болсон ч бүтэлгүй хайр нь домог болж, өнөөг хүртэл ганц бие яваа. Гадагшаа сургуульд суралцах тухайд ахынхаа танилаар хөөцөлдүүлж эхэлсэн ба  мэдээ материал судлахаар тийнхүү баяр хөөр дүүрэн явж байгаад санамсаргүй осол гаргасан нь энэ. Харин Сонор хэдийнээ гэрлэж, одоо дөрвөн настай хүүтэй. Тэд ийнхүү өнгөрсөн амьдралаа тойм төдий ярилцан гар утасны дугаараа дөнгөж солилцож амжаад байтал эмч гарч ирж, аз болоход бүсгүй гэмтээгүйн дээр биеийн байдал нь гайгүй гэсэн сайхан мэдээ дуулгалаа. Тэр өдрөөс эхлэн анхны хайр нь бүтэлгүйтсэн “Экс” хосуудын дурлал хайрын дөл дахин сэргэж, боломж л гарвал уулзалдах боллоо. Хэзээ ч мартаж чадамгүй анхны хайрттайгаа дахин учирсандаа сэтгэл зүрхэнд нь тэр гэхийн тэмдэггүй их зориг асах шиг болж Сонорын нүдэнд дурлаж хайрлан, дуулж уйлан байж гэрлэсэн эхнэр нь өртөхөө байж эхлэх нь тэр. Тэргэл харин Энэрэлтэй дотносон найзалж, тусалж болох бүхий л зүйлд нь тусалж дэмждэг болов. Сонор, Тэргэл хоёр удаан ярилцсаны эцэст Энэрэлийг гадаадын их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр явуулъя гэсэн санаа сэдэж, дараа нь түүнийг ятгаж зөвшөөрүүлээд, хөөцөлдсөний эцэст зорьсон хэргээ ч бүтээж чадсан юм.

 

 Зөөлөн цас хаялсан өвлийн нэгэн өдөр Тэргэл Энэрэлийн сургуульд элсэх урилгыг авахаар харийн газар оюутан болох гэж цугларсан олны хамт урт дараалалд зогсож байгаад Сансармаатай тааралдав.
- Сайн уу, Тэргэлээ. Хаанаас гараад ирэв ээ гээд хавтас тэвэрсэн найз нь гайхаж бүлтийсэн нүдээр инээмсэглэн дуудлаа. Тэргэл:
- Сансармаа, сайн уу. Урилга чинь гарчихсан уу?  Эртээд чи яагаад таг болчихов оо, ангийхан чамайг асуугаад би ч бүр хэлэх үгээ олохоо байсан шүү, за тэгээд сонин сайхан юутай?
-  Тийм үү, би ч гэсэн урилгаа авах гээд ирчихээд байна. Яахав дээ, чухал ажил гараадаа,  тэгээд л хамт олны уулзалтад ёстой очиж амжсангүй, хэхэ.  Ямар гоё юм бэ, энэ урилгыг удаан хүлээлээ шүү, тэ гэвэл Сансармаа:
- Харин тийм байна, Чи бид хоёрын урилга нэг өдөр гарах гэж. За ингээд бидний хүсэл ч биеллээ шүү дээ гэвэл Тэргэл:
- Өө, үгүй үгүй. Би сурахаа больчихсон. Нэг найз минь миний оронд явна гэв. Ингээд тэд хамтдаа бичиг баримт бүрдүүлэхээр зам нийлэн явж байхдаа Сансармаа:
- Юу гэсэн үг вэ? Чи өөрөө гадаадад сургуульд явна гэж л надтай цуг үүнийг хөөцөлдсөн биз дээ? Гэнэт юу болох нь энэ вэ, ямар найз чинь юм гэвэл:
- За яахав дээ, найз маань хүүхэдтэй юм аа, зайлуул. Найз ч гэж дээ, чамд л гэж хэлэхэд миний хайртай хүнтэй суусан хүн байгаа юм гээд уртаар шүүрс алдав.
- За Тэргэл минь, бүүр ойлгохоо байлаа. Гадагшаа сургуульд явахын түүс болоод байсан хүн чинь одоо юун хүүхэдтэй найз, юун хайртай хүнтэй суусан хүн энэ тэр болоод явчихав аа? Тийм юм бол чи яахаараа тэрэндээ туслаад явж байдаг билээ, ингэхэд чи өөрөө сургуулиа яах юм гээд л хэрэгт дуртай найз нь шалгааж гартал Тэргэл долоовор хуруугаа уруулдаа хүргээд нүдээ бүлтийлгэж эргэн тойрноо ажсанаа:
- Чимээгүй гэм дээ, ойр дотно найзын хувьд чамд л гэж хэлэхэд би хайртай хүнээ эргүүлж авна. Бусад нь одоо чухал биш гээд бодчих гэх нь тэр. Тиймээс би хүүхэдтэй найздаа тусалж яваа юм гээд л ойлгочих гэвэл Сансармаа:
- За Тэргэл минь, чи чинь одоо өөрийн ухаантай байна уу? Юун хайртай хүн гараад ирэв ээ, чи надад хэлж байгаагүй шдээ. Толгой эргэчихлээ, юу ч ойлгохоо байлаа гэхэд цаадах нь:
-  Тэр бүрийг хэлэх боломж гарсангүй ээ. За за, тэр яах вэ. Миний найз цаашид юу болохыг зүгээр л харж бай, харин чи надад туслана шүү гээд нүдээ ирмэн инээмсэглэснээ:                                                                                                           -Ингэхэд чи хаана, аль сургуульд орох болсон бэ, алив урилгыг чинь харъя  гээд хавтастайг нь найрсагхан авч харвал Энэрэл, Сансармаа хоёр нэг хотод, бүр нэг сургуульд хуваарилагдсан байлаа.

 

                                               Үргэлжлэл бий
                                      "Хэзээ ч оройтохгүй" номноос



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Үржинханд Э )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 114 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-140.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3170


flo-003.JPG
Хэмжээс: 600x450 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3291


khuv5-045.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2685


Агуулга
Пүрэв, 2018.05.03
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn