Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
/www.biirbeh.mn
Twitter
RSS2

Мэйл : info@biirbeh.mn
Утас : 9907-6364

Нэрээр
   ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
   4-н мөртүүд  
   Sienna  
   Window of Mongolian poetry  
   Youtube  
  Цээсүрэн Авирмэд  
  Э Агиймаа  
   Алтангадас  
  А Алтанхундага  
  М Амарбаяр  
  A Амарсайхан  
  Б Амарсанаа  
   Амор Хайям  
   Ардын аман зохиол  
  Б Ариун-Эрдэнэ  
  Энх-Амгалан Ариунболд  
   Афоризм  
   Нямдорж Ачиймаа  
  Г Аюурзана  
  Ц Бавуудорж  
  Н Багабанди  
  П Бадарч  
  Н Базардэрэг  
  А Байгалмаа  
  С.Б. Бат-Эрдэнэ  
  Б Батзаяа  
  Д Батзүл  
  М Батнайдвар  
  П Батнайрамдал  
  Лу Батнасан  
  Б Батрэгзэдмаа  
  Т Батсуурь  
  Ц Баттуяа  
  Батсайханы Баттөгс  
  Ш Батцэцэг  
   Баяр ёслол хурим найр  
   Бодрол  
  До Болдхуяг  
  Х Болор-эрдэнэ  
  Х Болормаа  
  Б Болормаа  
  Э Бум-Эрдэнэ  
  Түмэнбаяр Бум-Эрдэнэ  
   Бусад  
  Ц Буянзаяа  
  С Буянцогт /Цахарын/  
  Жигжид Бямбаа  
  Ц Бямбажаргал  
  Жогноо Бямбасайхан  
  Эрдэнэбаатар Бүжинлхам  
   Гадаадын уран зохиол  
  Тангадын Галсан  
  Б Галсансүх  
  Батсүх Ганзориг  
  Б Ганзориг  
  Дорж Гармаа  
   Гэсэр  
  Ш Гүрбазар  
  Ч Дагмидмаа  
   Далай ламын айлдвар  
  Цэнд Дамдинсүрэн  
  О Дашбалбар  
  Михайлов Дениска  
  Б Дорж  
  Зундуй Дорж  
  Цэндийн Доржготов  
  Ц Доржсэмбэ  
  Ш Дулмаа  
   Дууны үг  
  Ц Дэлгэрмаа  
   Дэлхийн уран зохиол  
  Магтаал Ерөөл,  
  Ц Жамбалгарав  
   Зохиолчдын намтар  
   Зүйр цэцэн үг  
  Б Ичинхорлоо  
  Б Кана  
  Ч Лодойдамба  
  Соном Лочин  
  Отхан Лха  
  Жагдалын Лхагва  
  Балсангийн Лхагвасүрэн  
  Бавуугийн Лхагвасүрэн  
  Ш Лхамноржмаа  
  Н Минжинсайхан  
   Монгол Улсаа хөгжүүлье  
   Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
   Мэдээ, мэдээлэл  
  Бямбадорж Мөнх-Өлзий  
  Ж Мөнхбат  
  Н Мөнхсайхан  
  Г Мөнхтулга  
  А Мөнхтуяа  
  Гомпилдоо Мөнхцэцэг  
  А Мөнхчимэг  
  Д Намдаг  
  Д Намсрай  
  Д Нацагдорж  
  Сайнжаргал Начин  
  Г Номин  
  У Номинчимэг  
  Д Нямсүрэн  
  Н Оюун-Эрдэнэ  
  Д Оюундэлгэр  
  Санж Пүрэв  
  Лувсан Пүрэвдорж  
  Д Пүрэвдорж  
  Соёрхын Пүрэвсүрэн  
  Д Равжаа  
  Б Ринчен  
  Шуурайн Солонго  
  Доржпалам Сумъяа  
   Сургамж  
  Х Сүглэгмаа  
  Шарав Сүрэнжав  
  Ширчин Сүхбаатар  
  Г Сүхзориг  
  Н Тайванжаргал  
  Цэрэнтулгын Түмэнбаяр  
  Загдын Түмэнжаргал  
  Д Төрбат  
  Д Урианхай  
  Б Уугансүх  
  Л Хасар  
  Л Хишигдорж  
   Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Цоодол Хулан  
  Ү Хүрэлбаатар  
  М Хүрэлсүх  
   Хүүхдийн дуу  
   М. Цэдэндорж  
  М Цэемаа  
  Д Цэцэнбилэг  
  Ч Чагнаадорж  
   Энхтайваны Чинзориг  
  Ренчин Чойном  
   Чоно  
  Батмөнх Чулуунцэцэг  
   Шагж гэлэн  
  Youtube Шилдэг ном  
   Шог өгүүллэг  
   Шүлэг  
  Б Шүүдэрцэцэг  
  Балбар Энхбат  
  Энхбаатар Энхболд  
  Д Энхболдбаатар  
  Б Энхтуяа  
  Р Энхтуяа /Эмүжин/  
  Батсамбуу Энэбиш  
  С Эрдэнэ  
  Арлаан Эрдэнэ-Очир  
  Б Эрдэнэсолонго  
  Ж Эрхэмцэцэг  
  Бэгзийн Явуухулан  
   Ярилцлага  
   Үлгэр  
  Э Үржинханд  
   Өвөр Монголын яруу найраг  
   Өгүүллэг  
  Л Өлзийтөгс  
   Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Бүгд  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгүүллэг  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Тайванжаргал  	Н	 Өгүүллэг: Н.Тайванжаргал : Унага банхар хоёр
Оруулсан admin Огноо: 2015-06-10 20:22:42 (9888 уншсан)

Зуны энэ өглөө нам гүмхэн өвсний толгой дээр буусан шүүдэр наранд гялтайн бөнжигнөнө. Мал сүрэг ялаа батганаас өмнө өглөөний сэрүүнд аль хэдийн бэлчээрт гарч цаг наранд баригддаггүй хөдөөгийн их ажил аль хэдийн эхэлжээ. Нар унахаас өмнө усандаа явъя гэж бодон Дэндэв тэмээндээ усны савнуудаа ачин хөдлөв. .Дэндэвийг булаг дээр ирэхэд тээр доор харагдаж байгаа цөөвтөр адуунаас өөр малгүй байлаа. Саваа буулгаж байтал ойрхон унага үүрсэх сонсогдов.Эхлээд сайн анзаарсангүй булгийн доохно цөөвтөр адуу харагдаж байсанд тэнд л унага үүрсээ биз гэж бодон савандаа усаа хийж эхэлтэл бүүр хажууханд ахин унага үүрсэв.Дэндэв өндийгөөд сайн харвал өөрөөс нь холгүй түнгэний толгой хөдлөн нялх хээр унага гарч ирэв.Янцгаах аядавч дуу нь бүүр гарахаа байж хоолой нь сааралтжээ.Хөөрхөн моодгор сүүлээ хөдөлгөн ялаа үргээн шөмбөгөр хошуутай толгойгоо хаялан зогсож байснаа буцаад түнгэрүү орчихов.Дэндэв хойноос явсаар түнгэрүү орвол булгийн хажуухан намаг дунд нэг бараан адуу уначихсан байлаа.

Дэндэв довны толгой дамжин очиж үзвэл аль хэдийн үхчихсэн байв.Хөөрхий унаганы эх бололтой цагаан сүү нь урсаж тэр хавьдаа тунажээ. Ямар ч байсан нутгийн адуу биш бололтой байв .Булгийн эхээс холдуулах хэрэгтэй гэж бодон Дэндэв татлагаа авчран цээжээр нь оосорлон тэмээгээрээ зүтгүүлвэл суга татан гарч ирлээ.Нэлээд хол чирж байгаад татлагаа авах санаатай буувал унага дагаад ирчихсэн эхийгээ үнэрлэн тойрох аж. Усаа ачаад хөдлөх гэснээ унагыг харж хэсэг зогсов.Энэ хөөрхий амьтан ингээд л үхнэ шүү дээ . Эзэн нь олж иртэл яаж тэсэх бэ гэж бодсоноо унаган дээр очин тэмээндээ ачин гэрийн зүг хөдлөв.Гэртээ авчран үнээний сүүг устай найруулан угжих гэж оролдсон боловч уухгүй байлаа. Жаахан сүү амруу цутгавал сүүний амтыг мэдрэв бололтой ховдоглон залгилав.Дангаар нь сүү өгч болохгүй учир нь үнээний сүү тослог ихтэй учир гэдэс гүзээг өвтгөж магадгүй байв.Унага их ойрхон эхийгээ хөхдөг учир хоёр цаг болоод угждаг байлаа.Сүүлдээ бүүр хүнд дасаад хөөрхөн болчихсон хүн хаашаа л дагаж гүйгээд л Дэндэвийн гурван хүүгийн хамгийн их хайртай мал нь болчихсон байлаа .Нэн ялангуяа таван настай бага хүү Хүрэл унагыг минийх гээд аль хэдийн өмчилчихсэн гэртээ байгаа ус, сүү бүгдийг л унаганд өгчихнө.Мөн нуруун дээр нь дээл хувцсаа тохон тоглоно. Хоёр ахаараа бариулж байгаад мордчихно.Хээр унага эхтэйгээ байгаа унагануудын хажууд өнгө зүс ,тамир тэнхээ муутай жижигхэн ч хүүг мордоход хөөрхөн бухах янзтай тэрүүхэндээ нугдагнана. Өөрөө гадуур явахдаа аарцны шар сүүг хүртэл уучихдаг байв. Нэг гэм нь “Банхар” нэртэй хөгшин халтар нохойг амраахаа байв. Сүүдэрт хэвтэж байхад ялаархан давхиж очоод дээрээс нь гишгичхэнэ. Хөөрхий “Банхар” хэдийн ярдаглавч арай л үмхээд авч зүрхлэхгүй.Нар унаад ирэхэд л унага Банхар хоёрын хоорондох дайн эхэлнэ дээ.Унагыг унтаагүй байхад банхар сүүдэрт унтана гэж үгүй .Унага эхлээд сүүдэрт хэвтсэн хойно л Банхар хажууд хэвтэнэ. Заримдаа хоёулаа бие биенээ дэрлээд унтана даа. Энэ хоёрыг олж ирсэн түүх нь мөн адилхан байлаа.Банхарыг гөлөг байхад нь отор хийж явсан нүүдлийн нэгэн айлын буудал дээрээс адууны эрэлд явж байгаад Дэндэв олж авчирсан байна.
Зуслангаас айлууд нүүж голоосоо жаахан холдож буулаа.Ах нар нь сургуульдаа явж ганцаардаж уйдсан Хүрэл хүү өдөржин гэрийн гадаа унага Банхар хоёртойгоо тоглож өнждөг байлаа.Энэ гурав бие биедээ хэдийн дасжээ.Ижийгээ аргалд явахад нь Хүрэл хүү дагана хүүг дагаад унага, Банхар хоёр гээд л айл нүүж яваа юм шиг л сүргээрээ аргалд явдаг байлаа. Эхний цас унаж өвлийн дохио ирлээ.Айлууд түрүүчээсээ өвөлжөөрүүгээ нүүж эхлэв.Дэндэвийнх намрын нэгэн дүнсгэр өглөө өвөлжөөрүүгээ нүүхээр болж эхнэртэйгээ гэрээ ачаалаад хөдлөхөд хоёр хүү нь малаа туун хөдөллөө.Нэлээд явсан хойно цасаар шуурч ойр тойрны юм үзэгдэхээ байв.Малаа алдчихгүйн тулд хоёр хүү тал талаас нь хашин туусаар байлаа .Удалгүй тэнгэр онгойж цаг агаар тогтуун сайхан боллоо.Хоёр хүү гэнэт унага алга байхыг үгүйллээ. Мөн хөгшин Банхар бас алга байв Нэгэнт орой болж байгаа гэр нь дөхөж байгаа учир унаганы хойноос явж чадсангүй .Гэртээ ирэн аавдаа хэлвэл
-Аав нь маргааш явж авчирхаас буудал дээрээ очоо биз Харин Банхар өнөө шөнөдөө гүйгээд ирэх байх гэв.
Хүрэл хүү харин энэ орой тун уйтгартай байлаа.Маргааш өглөө эрт Дэндэв намаржааныхаа буудалруу явлаа .Орой ирэхдээ Банхар унага хоёрын аль нь ч байхгүй ирэв.Уяан дээр буухад нь хүүхдүүд гүйн очиж унага банхар хоёроо асуусан ч дуугарсангүй шууд гэртээ орлоо.
Эхнэр нь Дэндэвийн царайг хараад базаахгүй зүйл болсоныг ойлгосон ч асуусангүй өөрий нь ярихы нь хүлээлээ.Дэндэв гадуур хүрмээ тайлаад эхнэрийнхээ хийж өгсөн цайг ууж дуусаад сая л нэг ам нээв.
-Нөгөө муу унага Банхар хоёры чинь чоно барьчихаж хэмээхэд
-Аан юу гэнэ ээ хэмээн эхнэр хүүхдүүд нь айсан гайхсан царайгаар асууцгаав.
Дэндэв
-Би өглөө намаржааныхаа наад хөтөл дээрээ гарахад буудлын наахна шувуу шаваад нэг л биш байлаа.Би буугаад дурандлаа .Шувуу шаваад байгаа газар ямар нэгэн юм үхсэн бололтой .Цаахна нь бас нэгэн бараан юм харагдаад байлаа.Наанаас яаран давхисаар очлоо . Гэтэл хөөрхий унагыг минь аль хэдийн чоно барьчихаж үлдэгдэл дээр нь шувуу шаваад дуусаж байлаа.Би харж чадсангүй .Зуугаад метрын цаахна талд нь хөгшин Банхар чононд бариулж үхсэн байна.Хөөрхийг хоолойг нь сэт татаад хаячихаж .Мөрий нь үзэхэд гурваас дөрвөн чоно байсан байх .Муу Банхар чадлаараа л үзсэн бололтой . Араа шүд нь мохсон хөгшин амьтан тэр олон араатанд ямар л эсэргүүцэл үзүүлээ аж Хэрдээ л унагаа л хамгаалж чонотой л хэмхэлдсэн бололтой байна лээ. Би эндээс явахдаа мөрий нь мөшгөлөө.Сээрийн цаанаас л унага цаашаа буудалруу эргээд явчихаж .Банхар эргүүлэх гэсэн юм үү дагуулах гэсэн юм уу урд нь хойд нь баахан хэрж гүйжээ . Хоёул явсаар буудал дээрээ ирсэн байгаа юм . Тэнд хоёул бие биенээ түшээд хэвтсэн байна лээ. Чоно ирэх чимээг сонссон банхар унагаа тойрон нэлээд боргосон бөгөөд Чоно хотруу орж ирмэгц унага хотны хөлруу давхисан бололтой Банхар ч дагаад гүйхдээ хойноос ирсэн чононуудтай нэлээд удаан тэмцэлдэж байгаад хөөрхий бариулж .Банхарыг ноцолдож байхад унага зугталгүй хажууханд байсан байгаа юм гэтэл Дэндэвийн эхнэр
- .Эвий хөөрхий балчир гэнэн амьтан амий нь авах араатан гэдгийг яаж мэдэхэв дээ хэмээн халаглав.
Дэндэв малгайгаа авч зулайгаа илж түр дуугүй сууснаа
- Банхарыг барьчихаад чононууд унагыг бариад нэлээд сайн идсэн байна лээ .Намайг очиход толгой хэдэн хэлхээтэй яс л үлдсэн байна лээ гэхэд гэр дүүрэн уй гашуу автаж Бага хүү Хүрэл учир зүггүй уйлж чангаар цурхиран уйлж
-Та хоёр миний унага нохой хоёрыг авчир хоёр ахруугаа уйлахад ээж нь аргадах гэж хэрэндээ хичээнэ. Хэдийгээр адгуус ,амьтан хоёр гэсэн ч энэ айлд үргэлж баяр баясгалан авчирдаг байсан бөгөөд ганц Хүрэл хүү ч биш Дэндэвийн гэр бүлийнхэн бүгд л өвлийн энэ орой харуусал гунигаар дүүрэн байлаа.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Тайванжаргал Н | Шинэчилсэн огноо: 2015-06-10 20:22:42 )
Facebook Twitter LinkedIn WhatsApp Email Дуртай Хэвлэх Like
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
2016-06-06 dandaa neg muu energi.tei yum bichij baih gaj donton yumaa, chi
2015-06-13 Goy oguulleg bna

 
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

Одоо онлайнд 183 зочин, 1 гишүүн байна.


Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт



Зургийн цомог


art_17.jpg
600x456 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5371

Зураач : Б.Хонгорзул
khongor022.jpg
600x486 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4910


B2-018.JPG
600x450 36k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4833


Агуулга
Monday, 2025.12.29
· Мөнх цээжлэх ба хэзээ ч мартуулахгүй арга техник Bias буюу sohor uhamsar-3 business psychology
Sunday, 2025.12.28
· Та үүнийг зөвхөн амьдралдаа ганц удаа хийхэд гайхамшиг үүснэ
Saturday, 2025.12.27
· Та хэдэн цаг унтдаг бэ? Нойр бол хамгийн том хөрөнгө оруулалт- Шинэ төрлийн эмгэг
· Цаг биш булчин бол жинхэнэ алт бөгөөд цорын ганц үнэнч нөхөр
· Жаргал бол усанд сэлж сурахтай адилхан заалгаж байж сурдаг зүйл- Сэтгэцийн эмч олсон 3 аз жаргал
Thursday, 2025.12.25
· Сайхан бүсгүй чамдаа
· Чамайг би боддог
Wednesday, 2025.12.24
· Пүрэв : Чи миний нууцхан ертөнц
· Чамайгаа би дахиад хайрламаар
· Сайхан минь эрхэл
· Уучлаарай болохгүй... Миний үгэнд ор...
Tuesday, 2026.01.13
· Э.Бүжинлхам : Чи юм
Tuesday, 2025.12.23
· Миний дуртай шүлэг
· Охин маань нэг өдөр сургуулиасаа ирээд сургуулийн хоолны газрын нэгэн "хачин" ажилтан эмэгтэйн тухай ярив…
Monday, 2025.12.22
· Загдын Түмэнжаргал : Бага Нас Бидэн Хоёр
· Загдын Түмэнжаргал : Хэрвээ
· Загдын Түмэнжаргал : Чи Бид Хоёрын Хавар
· Загдын Түмэнжаргал : Амьдрал Надад Зүүд шиг Санагдсан
· Загдын Түмэнжаргал : Зүрхний үнэн үгээ чамд хэлмээр байна ...
· Загдын Түмэнжаргал : Бүрэнхийг Сэмлээд Үүр Гийх шиг Тэр минь Ирсэн
· Загдын Түмэнжаргал : Дөчин Мянгатын Хүүхдүүд
· Загдын Түмэнжаргал : Гэгэлгэн Блюз
· Загдын Түмэнжаргал : Хоосон Хорвоо
· Загдын Түмэнжаргал : Ний Нуугүй
· Загдын Түмэнжаргал : Тэр чинь Би
· Загдын Түмэнжаргал : Сүүлчийн Хонх
· Загдын Түмэнжаргал : Харууслын Блюз
· Загдын Түмэнжаргал : Сайн Байна уу
· Загдын Түмэнжаргал : Хотын Блюз
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй
· Загдын Түмэнжаргал : Ганц Ганц Ганц
· Загдын Түмэнжаргал : Хагацлын Тухай Төсөөлж Чадахгүй нь
· Загдын Түмэнжаргал : Улаан Навч
· Загдын Түмэнжаргал : Миний Сэтгэл шиг Тэнгэр үү
· Загдын Түмэнжаргал : Сохор Шувуу
· Загдын Түмэнжаргал : Тэнгисийн Цагаан Бороо
· Загдын Түмэнжаргал : Дэлхийн Цэцэрлэг
· Загдын Түмэнжаргал : Дурсгалын Дэвтэр
· Загдын Түмэнжаргал : Найрамдал Зуслангийн Вальс
· Загдын Түмэнжаргал : Бүүвэй Тэнгэр Ээжий

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2026 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn