Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Нийтлэл: Ж.Нэргүй : Ногоолин сүм номын өмнөтгөл үг
Оруулсан admin on 2015-10-01 09:48:43 (2258 уншсан)

Ногоолин сүм номын өмнөтгөл үг
ЭНЭ НОМ ОЛОН НАЙРАГЧДЫН ТОЛГОЙ ДЭЭР
ЦАХИУР ХАГАЛНА АА

Уг нь яруу найргийн номыг редакторлох амархан байдагсан даа. Гэтэл энэ ном шал өөр юм аа. Тааруухан номыг редакторлох амархан (Ганц, хоёр хатгуур хийсхийгээд хаячихад хэн ч анзаарахгүй), сайн номыг редакторлоход хэцүү байдагтаа ч гол нь биш. Ердөө л Батцэцэгийн энэ ном Данзангийн Нямсүрэнг    дүрст лагшингаа номын агаарт хураасных нь дараа уянгын шүлгүүдийнх нь жин жин айзмыг бусдаас түрүүн цоо шинээр олж сонсоод хөрөглөн бичсэндээ бардам явдаг, Баатарын Галсансүхийн модернист шүлгүүдийн нарийн ялтсыг задалж чадсандаа онгирч явдаг надад арай л ахдаад байхыг анхлан нээсэн цагаасаа л эхлэн ухаарав. 
Тийм ээ, нуугаад яахав. Орчин үеийн хөгшин, залуу яруу найрагч ах хүү, дүү хүүхнүүдийн шүлгийн номуудыг ойлгож чадаад байдаг гэж өөрийгөө тоодог, чаддагийг маань ч олны салхи шивнэдэг, Сергей Есениний уянгыг мэдрээд монголчилж чадсан надад Батцэцэгийн цаанаа л гайхамшигтай нууцхан үгүүлэмжийн уянга ахдаад байлаа.
Нууц нь юундаа байв аа? Өдгөө Францад суугаа гүн хүндэтгэлт хуурай ах Жагдаг ламын итгэн дурдатгаснаар дүү бүсгүйнх нь энэ номонд олигтойхон шиг өмнөтгөл хийчих юмсан гэж  хичнээн олон хоног дахин, дахин уншлаа, ямар нэгэн үнэлгээ өгчих ухаан хүрсэнгүй. Нэг л сайхан гайхалтай, донж тунсаг ариун хайрын хүүрнэл зүрх рүү шиврээд байх юм. Харин яруу найргийн хувьд чухам ийм юм байна гээд задлаад хэлчих гэхээр чадахгүйг бодоход агуу л юм болж таарах гээд…
“Хувилгаан цагаан гараас нь
Хундагагүй дарс уумаар байна”...
Ямар гээчийн алдарт найрагчаас ийм гайхалтай мөрүүд урьд нь ундарч байсан юм бэ? Явуухулан найрагчийн “Мөнгөн аяга шиг гарнаас чинь…” гэдгээс даваад явчихсан байгаа биз дээ? “Хувилгаан цагаан гараас чинь” гэчихээр “Мөнгөн аяга шиг гар” бол дэргэд нь дэндүү ахуйн хэрэглээ шиг сэтгэгдээд, дэндүү материалист утгаар буугаад байгаа биз дээ? Бас тэгээд “хундагагүй дарс” гэхээр бүүр л холын, цээжний мухрын нэгэн бодол сэрж ядаад ч байх шиг. Хамгийн хайртай бүсгүйнхээ хүйсний нүхэнд дарс дүүргээд сорох гэж байгаа юм шиг зураг дүрслэгдээд явчихав байна шүү.

Энэ номын олон хуудсанд яг иймэрхүү нандин, нандин яруухан уянгын гэгэлгэн туяа гэрэлтэн байгаа. Уянга нь ч өөрийгөө тунхаглаад,  ухаарал нь ч хэн нэгнийг өдөөгөөд байгаа.
 “…Арван хоёр насны
Алтан зөрүү харшилдаад
Амраглахын орчлонд
Дүү минь чи орхигджээ” гэж хэн гээч “Дон Жуаныг Үзэнядагч гуай” цэцлэсэн билээ, ингэхэд? Жирийн монголчууд бидний “Үе мултарсан” гэж хэлцдэгийг “оригиналь” монгол хөдөөдөө төрж, хөдөөдөө хөдөөтэйгөө байгаа яруу найрагч бүсгүй хүн ингэж л хэлдэг юм байна шүү дээ! Ичицгээе л дээ, хотын яруу найрагчид аа! Тэгээд, хөдөөтэйгөө л байвал монгол найраг үлдэнэ гэдгийг ухаарцгаая!

“…Их санахын цагаан талд адуу янцгаана.
Ижилсэхийн цагаан тивд  аядуухан яарна.
Их яарлын цагаан салхинд ямархан аялгуу жимбүүрдэнэ вэ?
Их хүслийн цагаан үйлээр ямархан тавилан урланам бэ?
Тавилан хэрвээ байвал
Тамд ч болов уулзана даа...
…Тэнгэрийн болзоонд бидэн очно.
Тийм цаг дор зүг зүгийн салхин хөл алдаж
Хурмастын хаан ч өтөлсөн байна.
Хувиршгүй хайрандаа чи бид хоёр л
Мөнхийн залуу  үлдэнэ...”
Ийм гайхалтай амирлангуй, ийм гүн гүнзгий учир шалтгааны хэлхээстэй шүлгэнд одоо ямар гээчийн аян замын ерөөл хайрлах юм бэ, молхи бичээч ах нь? “Их санахын цагаан тал” гэхээр амрагийнхаа хойноос санаашран суугаа хүний бүсгүй үрийн цээжний уй биш, харин Улз, Хэрлэн нутгийн минь уудам цагаан хөндийнүүд л нүдэнд буугаад ирчихэв шүү.  Тэр их тэнэгэр талд тэнгэрийн хүлгүүд янцгаалдаад л… Тэр их тэнэгэр талуудыг бас “Ижилсэхийн цагаан тив” гэж нэрлэдэг юмсанж... Ариун хайрын гэгээн домгууд ингэж л үүсдэг юм даа…
Гэтэл хөдөөний бүсгүйд хэзээ ч баймгүй, бас хажуугаар нь их хотын ямар ч богинохон бошинзтой, нарийхан янжууртай, зэгзгэр шилбэтэй, зэхүүн халамцуу, баян тарган ивээн тэтгэгчтэй найрагч бүсгүйд баймгүй ийм модернист мөрүүд ч мөн тааралдах л юм:
“Улаан сарны гэгээнд
Улаан модод дуулалдана. 
Улаан мододтой гудамжаар
Улаан машинтай давхина.
Улаан дарс уугаад
Улаан хөлчүү явахад
Улаан сормуустай залуу
Улаан болзоонд урина”.
Аль эсвэл:
“…Гучин хэдэн нас намбаан гээж
Гуниг үерлэсэн гудамжаар
Даашинзгүй алхаж болно.
Хаах замгүй, хайх мөргүй
Миний гудамж-Гунигийн гудамж…”
Ийм нэгэн онцгой содон шүлгүүдтэй Хэнтий аймгийн Дархан сумын найрагч бүсгүйн номыг өргөн барьж байна. Дархан сум гэхээр их найрагч Ринчиний Чойномоос гадна Гун-Аажавын Цэнджав гэж бас нэг онгод цалгиун найрагч байсныг бид Намсрайн Жагдагийн бүтээсэн “Дуэлиэр эрсэдсэн монгол найрагч” хэмээх номон суваргаар мэдэх болсон. Гэтэл Батцэцэг найрагч  маань Г.Цэнджав найрагч агсны зээ дүү юмсанж. Дархан нутгаас төрсөн найрагчдын онгод тасраагүй ээ, тасрах ч үгүй гэдэгт итгэнэм. Яагаад гэвэл Чойном, Цэнджав хэмээх хоёр сайхан найрагчийн сүнс Дархан нутгийн охин тэнгэр Муза-г ивээж байгаа.
Батцэцэгийн энэ номоос ханьдаа  тэмүүлсэн танхил хайр, амрагтаа эрхэлсэн далд тунирхал, нууц амраглалын тухай гэнэн мөрөөдөл, гэргийн тэнэгэрхэл, гэгээн ташуурлын шүлгүүд цөм буй. Шүлэглэсэн бүхэн биелэл биш гэдгийг л санууштай. Монголын орчин цагийн яруу найрагт хүч түрэн орж ирж буй сэтгэлгээний шүлгүүд гэдэг бол жинхэнэ утгаараа ийм л байж болох мэт санагдах агаад харин заримуудынх шиг учир нь олдохгүй “галзуу хүний өдрийн тэмдэглэл”, оньсого таавар шиг эвлүүлгүүд энд огт байхгүй гэдгийг бардмаар хэлсү. Өөр бас нэг баталгаатай хэлж чадах юм маань гэвэл Чойномын төрсөн суманд багийн Засаг даргын ажил шажигнуулаад,  “Сэрмүүхэн талын цэцгэн дунд завилж суугаад Бурханы бадаг хэлхэж явдаг” энэ бүсгүй эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай олон найрагчдын толгой дээр цахиур хагалчих шиг боллоо. Гагцхүү энэ найрагчийг нээх, олж харах, анзаарах үүрэг л уншигчдынх нь өмнө тулгарлаа.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй
2011.09.10



( Сэтгэгдэл бичих? | Нийтлэл | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 46 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-008.JPG
Хэмжээс: 600x450 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2984

Анхны цас 2005 он
Сайнбаяр
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2879


art_16.jpg
Хэмжээс: 600x325 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3937


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn