Шүтмээр их буянт хүн ээждээ л залбир Шүлэглэмээр агуу хүн ээжийгээ л хайрла Сүсэглэмээр бурхан хүн ээжийгээ л шүт
Бурханд биш ээждээ л залбир Бусдыг биш ээжийгээ л шүт Буянт эх хүн ээжийгээ л хайрла
Холын бурхадаас илүү ээждээ л залбир Хорвоод хүн болгосон ээжийгээ л шүт Хожим харамсахгүйгээр ээжийгээ л хайрла
Бүхний дээд хүн ээждээ л залбир Бөхөж болохгүй зул ээжийгээ л шүт Бүгдээс илүү зөвхөн ээжийгээ хайрла
Нартай өдөр өдрийн тоогоор ээждээ л залбир Нас насны их буяныг нь шүт Нартад төрүүлсэн ээжийгээ л хайрла
Оддыг биш зөвхөн ээжийгээ л шүт Ондоог биш зөвхөн ээждээ л залбир Орчлонгийн агуу хүн ээжийгээ л хайрла Амь амьдад нь ээждээ л залбир Алс явахаас өмнө амжиж ээжийгээ шүт Ачит эх хүн ээжийгээ л хайрла
Тээж төрүүлсэн их хувь заяанд нь залбир Тэтгэж амилуулсан цагаан сүүг нь шүт Тэнгэрлэг эх хүн ээжийгээ л хайрла
Ээжийгээ хайрлаж байж л бусдыг хайрла Ээжийгээ шүтэж байж л ихэс мэргэдийг шүт Ээждээ залбирч байж л бурханд залбир
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor044.jpg 600x391 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4867
khongor050.jpg 600x416 91k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4856
mongolia2007year-113.JPG 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4333
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: