Сунаж мөргөх бурхан байлаа ч
Үрээ гэх аав шиг минь байж чадах уу
Суутай мэргэдийн ишлэл үг үнэн байлаа ч
Аавы минь үг шиг жинтэй байж чадах уу
Аавдаа би залбирнаа
Аавдаа би залбирахдаа
Ачлалт их хайранд нь залбирнаа
Арван хүүхэддээ үлдээсэн
Алдар нэрэнд нь залбирнаа
Толгод гэж тоолгүй
Уул хангайн даваануудын нэрийг хэлдэггүйг
Тогтоол гэж гололгүй
Усанд ам гардаггүй ухааны учрыг ойлгуулсан
Аавыгаа би шүтнээ
Аавыгаа би шүтэхдээ
Арван хүүхдээ хүмүүжүүлсэн
Арга ухааны нь шүтнээ
Амьдралд алдаагүй
Авъяас билгий нь шүтнээ
Зовлонгийн сүүдэр доороос зоригтойгоор татаж гаргах хүн
Ааваас минь өөр ачтан хэн байх билээ
Зорилгынхоо төлөө зүтгэхэд зоригтойгоор дэмжих хүн
Ааваас минь өөр ач буянтан хэн байх билээ
Аавдаа би мөргөнөө
Аавдаа би мөргөхдөө
Амьдрал босгосон
Ая гавъяанд нь мөргөнөө
Агуу их хайранд нь сөгдөж мөргөнөө
Өнгө сайхан орчлонд бурхан шүтээн олон ч
Аав шиг минь шүтээн яаж байх билээ
Өчнөөн олон хүн намайг магтаж байлаа ч
Аав шиг минь урмаар тэтгэх хүн яаж байх билээ
Аавыгаа би хайрланаа
Аавыгаа би хайрлахдаа
Ачлал хайры нь мөнхөд санаж
Амь нас шигээ хайрланаа
Н.Тайванжаргал
2016.01.25
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-008.JPG 450x600 163k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6042
khongor060.jpg 600x395 91k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6018
trlj-010.JPG 600x450 127k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4110
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: