Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Зөвлөгөө: Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
Оруулсан admin on 2017-06-12 18:51:52 (3275 уншсан)

1. Зохиол бүтээлээ маш сайн шигшиж бэлдэнэ. 150 шүлгээс 80 шүлэг, 50 өгүүллэгээс 25 өгүүллэг авах нь ч бий. Энэ нь юу өгүүлж буй юм бэ гэхээр бичсэн болгон чинь шүлэг биш, тэгээд номонд орох шаардлага хангаагүй байдаг гэсэн үг.

2. Дараа нь маш сайн редактор олж, үг үсгийн алдаанаас гадна утга зүйн алдаа, нуршилт зэрэг алдааг засуулнаа. Бас аль бүтээл орох, алийг хасахыг тэр хүн шийднэ гэсэн үг. Цол эрэмбэтэй том зохиолчоос илүү сэтгэл гаргаад, өөрийн мэт засаад өгөх хүн чухал байдаг. Редакторын зассан хувилбарыг авч дахин өөрөө шүүн тунгаана. Засалтыг зөвшөөрөхгүй бол дахиад өөр хүн лүү явж болно. Ер нь уран зохиол мэддэг хэдэн ч хүнд уншуулж, зөвлөгөө авч болно шүү. Сайн редакторт мөнгө төлдөгийг мартуузай.

3. Одоо л хэвлэж болно гэсэн даруй өмнөтгөл бичиж өгөх хүмүүний эрэлд гарна. Энэ хүн бүтээлийг чинь үнэлж цэгнэж, номыг чинь худалдан авах хүнд өөрийг чинь тодорхой танилцуулах үүрэгтэй. Олны танил нэр хүндтэй хүн байх, эсвэл редактор чинь энэ үүргийг гүйцэтгэж болно. Сайн өмнөтгөл ер нь номын борлуултанд нөлөөтэй л байдаг.

4. Өмнөтгөлөө зохиолдоо хавсарган одоо хэвлэх үйлдвэр лүү явна. Анх ном гаргаж буй хүн бол 300 хувиас дээш хэвлүүлж хэрэггүй бөгөөд дундаж үнэтэй, сайн чанарын хавтас, цаастай газар байхад болоод явчихна. Шууд олон тоогоор хэвлэлгүй, зарагдаж дууссан хойно дахин хэвлүүлж болдогийг анхаарна уу. 300 ширхэг ном хамгийн багадаа саяас дээш л төгрөгөнд багтаж хэвлэгддэг.
Хэвлэлтийн үнээ тохирч, хэвлэлийн эхээ бэлдүүлээд цаасан дээр буулгуулан дахин хянан засварлана. Редактортаа дахин уншуулах буюу монгол хэлний багш хүнээр ч хянуулж болно.
Үг үсгийн алдаатай хэвлэгдсэн, мессежний хэллэгтэй номыг уншигч сөхөж хараад ноорог хэмээн үзэж огт худалдан авдаггүйг сануулах юун. Цагаан цаасан дээр үг үсгийн алдаатай шүлгэнцэр хэвлүүлчихээд өөрийгөө зохиолч гэж нэрлэвэл өөрийн чинь нэр төр, цаашдын карьерт чинь л муу. Тиймээс огт хэвлүүлээгүй нь дээр.

5. Усыг нь шавхаж шавхаж номоо хэвлэхийг зөвшөөрсөн үедээ Интер номын дэлгүүрийн арын хаалганд буй ISBN коод өгдөг газраас 10,000-аар коод авч номын дотор нүүр болон арын хавтсанд баар коод болгон байрлуулдаг. Үүнийг мартвал ямар ч дэлгүүр номыг чинь хүлээж авахгүй, хил гаалиар ч гаргадаггүй болохыг санаарай.
Оюуны өмчийн газар очиж Зохиогчийн эрх ч авч болно. Тэнд бүтээлээ тодорхой хэмжээний мөнгөний хамт өгч, долоо хоногийн дотор таны бүтээл болохыг баталгаажуулдаг . Гэвч үүнийг олон ангит кино зохиол болон томоохон хэмжээний маргаан мэтгэлцээнтэй бүтээлд авна уу гэхээс шүлэг өгүүллэгийн номонд онц шаардлагагүй.

6. Ном хэвлэгдэн гарч ирмэгц оршин суугаа дүүргийнхээ Татварын алба руу очиж Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэл дэвтэр авнаа. Албан байгууллага бол тэр дагуу хөөцөлдөнө. Энэ дэвтэр үгүй бол номыг чинь дэлгүүрүүд хүлээн авахгүй. Энэ дэвтрийг авахад 2% зураг, иргэний үнэмлэхний хуулбар, татвар төлж байгаагүй бол дундажаар 20,000 төгрөг төлдөг.

7. За номоо гол чухал хэдхэн дэлгүүрт тавих хэрэгтэй. Жижиг олон дэлгүүрт тавихад нүүж алга болох, номын чинь тооцоог бодохгүй байх зэрэг эрсдэлтэй. Их дэлгүүрт номоо тавихын тулд Номингийн төв салбарт очиж, шинээр гэрээ хийн баар коодоо баталгаажуулдаг .
Хуучин хэрэглэгч бол зөвхөн баар коодоо баталгаажуулж, бүх Номингийн салбарт өгөх эрхтэй болно.
Ингээд гол хэдэн дэлгүүрт номоо аваачиж өгч, хэд дэхь өдөр тооцоо хийдэгийг, байрлалыг падаан дээрээ бичиж, падаанаа сайтар хадгална. Шүлгийн ном бол 5, үргэлжилсэн үгийн бүтээл бол 10 гэх мэтээр дэлгүүр болгон өөр авалттай бөгөөд олон салбартай дэлгүүр олныг авахын сацуу номын чинь үнээс 25-30 хувийг номыг зарж борлуулсаны үйлчилгээнд авдагийг бодолцоорой.

8. Номоо түгээн тараасаны дараа номын нээлт хийх эсэхээ шийднэ. Нээлт хийхгүй ч байж болох бөгөөд номын дэлгүүрт баяр хийхэд 1 цаг нь 50,000 гэхчлэн үнэтэй байдаг төдийгүй номын нээлтийг сурвалжлах телевизийнхэн үнэтэй, ширээ засах, анонс сурталчилгаа шаардах зэрэг нэмэлт зардлууд ихээр гарна.

9. Ийнхүү номоо дэлгүүрт тавиад одоо хэр сурталчлаж олонд таниулах ажил өөрт чинь үлдэнэ. Олон уншигчтай болохын тулд ном чанартай л байх учиртай төдийгүй мэргэжлийн түвшинд хийгээгүй номыг зарж борлуулах гэлгүй хувиараа бэлэглэх, гар дээрээсээ зарах, захиалгын дагуу хаягаар хүргэж өгөх зэрэг арга хэрэглэвэл тохиромжтой.

Анх номоо гаргаж буй хүнд бэлэглэх гэж нэг сул тал гарах бөгөөд энэ нь номыг чинь ямар ч ашиггүй болгож, олон өдрийн хичээл зүтгэл чинь талаар өнгөрөх аюултай. Тиймээс өөрт чинь шүүмж бичиж өгч чадах зохиолчдод л бэлэглүүштэй. Мөн Зохиолчдын хороон дээр гарсан ном бүрээс 2 хувиа өгдөг, Төв номын санд 5 ширхэгийг хадгалуулдаг юм билээ. Зохиолчдын эвлэлд хоёр ном гаргасан хүнд элсэх боломж олддог юм шүү. Бас өөрийн номноос арван хувийг огт байхгүй мэт цааш хадгалаарай. Учир нь өөртөө нэг ч хувь номгүй үлдсэн зохиолчид байдаг юм билээ.

Эхний номноос ашиг олох нь бага төдийгүй аз таарвал уншигчидтай л болдог. Ном нэг бүрийн хэвлэсэн үнэ, дэлгүүрийн шимтгэлийг хасч, өөрт чинь үлдэж буй нь ашиг. Гэвч ном судар нь мөнгө олдог хэрэгсэл биш тул ийм зорилгоор хэвлүүлэх гэж буй бол бүтэхгүй болов уу. Энэ замаар гагцхүү зүрх сэтгэлээ уран зохиолд мянган хувь өгсөн хүн л замнадаг учиртай.
Хатуухан хэлэхэд таньд Яруу найрагч, зохиолч гэсэн сайхан алдар л үлддэг. Сайнаас сайн руу гэх дүрмээр мацаж явсан бол хайрлан хүндэтгэх олон уншигч бас үлдэнэ. Номын цагаан замаар орсон хүн архи дарс, мөрийтэй тоглоомоос хол явж, хэрүүл хараалын үг хэрэглэж болдоггүй. Яагаад гэвэл номын цагаан буян үргэчихдэг номтой юм билээ.

Хамгийн чухал нь юу вэ гэвэл САЙН ЗОХИОЛ, САЙН РЕДАКТОР, САЙН РЕДАКТОР л чухал гэж хэлье дээ.
Бичсэн сэтгүүлч Шуурайн Солонго



( Сэтгэгдэл бичих? | Зөвлөгөө | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 332 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хавар 2007
IMG_1080.jpg
Хэмжээс: 600x614 135k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4019

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-127.JPG
Хэмжээс: 600x450 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3574

Хүрэлтогоот
khureltogoot-24.jpg
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4138


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn