Би аавынхаа Эгэлхэн нэгэн инээднийх нь цаанаас Эгшиглэж үсэрсэн тод оч Эрмэг залуу насных нь аагаас Эмтэрч унасан ширхэг цог Би аавынхаа Зүүднээсээ нуусан нандин хүслээс нь Зүрхэнд нь буусан үнэт эрдэнэ Зөрлөгт туулсан зовлон гунигийг нь Зөөллөж аснарсан инээд баяр Би аавынхаа Орхиод л ирсэн эгэл нэгэн төрхийг нь Олоод л амьдарсан зол жаргал Орчлонд зохиосон гэгээн дууных нь Отгон нэгэн содон аялгуу Би аавынхаа Хойчийг эргэцүүлсэн уужим бодлоос нь Ховхорч үлдсэн холч ухаан Ханхар дулаан элбэг өврөөс нь Хагдарч унасан амин заяа Би аавынхаа Эд эс бүхнийг нь шингээсэн Элэгдэж дуусахгүй маргааш Энэрэл хайр, ухааныг нь өвлөсөн Эцэс төгсгөлгүй үргэлжлэлээ ... #Drst 2016
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_40.JPG Хэмжээс: 700x525 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2142
B2-012.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2613
mongolia2007year-264.JPG Хэмжээс: 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 2371
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: