Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Н.Батжаргал : ЧОНОН САНАА
Оруулсан admin on 2017-12-27 10:44:32 (185 уншсан)

Энгэр дүүрэн гял цал тэмдэг ярайлгасан ганган дэгжин бага дарга Түмэнтөр, Болд хоёр дайны талбараас ялалтаа мандуулан эгж ирсэн баатрууд мэт төрөлх аймгийнхаа төв гудамжаар хөндлөн гулд даналзаж явахдаа, хугацаандаа амжиж буцахаа умартан дарвисаар дахин нэг хоногоор чөлөө хэтрүүлээд ч замдаа гарсан хойноо хичнээн яараад ч салааныхаа дайчдыг нүүдэллэхээс өмнө ирж амжсангүй ээ.
Уг нь арваад хоногийн өмнө хороон захирагчийн тушаалаар Зүүнбаянгийн аагим өдрүүдийн хэсэгхэнийг нь ч болов “сэрүүн сайхан хангайдаа сэтгэл сэргэж…” өнгөрүүлэх боломж эдний салааныханд, олдож хадлан тэжээл бэлтгэх ажилд дайчлагдан ирсэн юм. Аймгийнхаа төвтэй ойртсондоо сэтгэл нь тогтож ядсан, хоёр сэргэлэн бага даргыгаа салаан захирагч нь нэг их зовоож цааргалаад байсангүй:
- Араа өөрсдөө даагаарай, харин яг нөгөөдөр өглөө бэлэн ирсэн бай. Амжихгүй бол хохь нь шүү, гурав хоноод өөр талбай руу нүүнэ, хугацаа хожимдвол дөч гаруй км явган марш хийнэ гэж мэдээрэй-гээд дараагийн хуваарьтай хадлангийн талбайн зүг чигийг тойм төдий заагаад үлдсэн юмсанж.
Дэслэгч үнэн хэлжээ. Салааны дайчид өчигдөр өглөөхөн нүүсэн бололтой боодлын өвсөөр босгосон данхайсан хэдэн нуруу үлдээгээд дуулалдан оджээ.

- Одоо яая гэхэв, "Цагаан тавилан" руу л алхахаас… Би ч уг нь газар мэднэ л дээ. Сэлэнгэ мөрний арал шахуу хадлан өвс ихтэй сайхан газар байдаг юм… гэж түрүүч Түмэнтөр төвөгшөөнгүй өгүүлээд аранз үүргэвчнээсээ хүнс гаргаж хоёул хэсэг амраад оройн сэрүүнд нутгийн хоёр найз дайчин эрсийн ид хаваар хөгжилтэй яриа өрнүүлэн алхаж гарав аа. Болд аймгийн төвийн хөвгүүн, Түмэнтөр нь хар багаасаа аавыгаа даган Тэшигийн анчин буриадууд дунд хөвч тайгаар хөлхөж өссөн хатуужилтай залуу билээ.
- Энэ хавь ч уг нь чонын гүйдэлтэй газар шүү. Хоёулаа буутай явсан бол хийморио сэргээх юм тааралдаж ч мэдэхээр л нутаг даа…
- Чонын гүйдэл ий?
- Яахав дээ. Энэ урд хайрхнаас тээр хойшоо Хантайн нурууны салбар уулс руу явахад ан амьтад энэ хавийн бартаа саадыг л дагаж гүйдэг байхгүй юу даа. Бугын жим гэдэг шиг. Аймгийн төвөөр бол гол гудамж гэсэн үг л дээ.
Хоёулаа хөгжилтэй инээлдлээ.
Ахлах түрүүч Болдын хувьд амьд чоно үзээгүй, үлгэр тууль ном зохиол дээр гардагаар айж болгоомжилвол зохих догшин зэрлэг араатан л гэж мэдэх төдий аж. Хоёр дайчин хэсэг зуур чимээгүй болж ширүүхэн алхцгаалаа. Нар баруунаа гудайсаар уулын цаагуур орох алдад Болдын залхуу хүрч:
- Хоёулаа ер нь энэ хавьдаа хоноод өглөө эртхэн замаа хорооё оо. Тэртэй тэргүй хоцорсон юм чинь гэж санал тавихад Түмэнтөр:
- Хоноход ч хононо л доо. Өнөө шөнөдөө яаж ч маршлаад амжиж хүрэхгүй. Гэхдээ хоноглоход учир бий хө. Энэ хавьд ер нь дэмий байх аа. Жаахан алхъя л гэх.
Цаашаа элдвийг ярилцан алхаж явтал Түмэнтөр гэнэт ийш тийш харан сэргэмжилснээ замын хажуугийн элсэнд шигдсэн тракторын гинжний гол төмрийг ихэд олзуурхан сугалж аваад:
- Алив Боогий бид хоёрт чинь гал байгаа билүү, тэр машинд дайруулсан төмөр хувинг аваад ир гэлээ
- Яах гээд элдэв хог түүгээд байгаа юм бэ гэж Болдыг залхуухан уцаарлахад Түмэнтөр өөрөө гүйж очоод ялбийж хавтгайрсан зэвтэй хувинг шүүрч аваад гол төмрөөрөө хангир жингэр хэд сайн байлгаад авав.
- Яагаад алиатаад байгаа юм бэ гэж Болд дооглон инээхэд зориг самбаатай найз нь худлаа инээмэр аядаад:
- Чоно…! Хэрэв чоно явбал төмрийн дуунаас айж магадгүй шүү дээ гэж учирлалаа.
- Хаана байгаа юм бэ тэр чоно чинь. Чоно тааралдвал хоёулаа хийморио сэргээнэ гээ биздээ
- Буугүй бид хоёрын дэргэд цаадуул чинь илүү хийморьтой гэж мэд…! Чоно яагаад буутай буугүй хүнийг анддаггүйг мэдэх үү…?!
- За, яадаг гэнэ цаадуул чинь? Андашгүй шүү дээ, буутай нь буугаа үүрээд л явж харагддаг байлгүй.
- Үгүй ээ харин…? Жишээ нь буутай хүмүүсийн сумтай, эсвэл сум нь дууссаныг анддагүй гэж байгаа юм даа гээд Түмэнтөр мөн л аймхай нүдээр тал бүрээ сэрэмжилэн харлаа.
- За тэр ч арай хэтрэнээ ха ха ха… Хэний халаасанд хэдэн сум байгааг хээрийн боохой гуай гаднаас нь нэвт хараад л тоолчихдог гэнэ үү? Будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр анчин анчин гэхэд арай дэгсдүүлж байнаа… гээд хэсэг зуур чанга чанга инээсэнд Түмэнтөр инээсэнгүй харин тун сэрэмжтэйгээр сэм эргэж харлаа.
Өвсөн дунд олон жил хэвтсээр улаан зэв болсон төмөр торх руу Түмэнтөр зам гажин түргэн түргэн алхаж очоод боолоо жанчих эзэн ноён шиг түн тан баахан балбаж, түүндээ хөөрөн баясах мэт хэдэнтээ чанга гэгч нь гуугалаад авлаа.
Болд тэсэлгүй дооглон инээн:
-Үгүй ээ чи чинь эрүүл үү? Яагаад байгаа юм бэ гэхэд,
- Юмыг яаж мэдэхэв, энэ хавьд чоно... Гурав дөрвөөрөө явж байж ч мэднэ. Хэрэв ойр байвал үргэж холдог гэж аймхай дуугаар хэллээ.
Явах зүгээс нилээд гажиж очихоор алсад нэгэн том өвсөн нуруу харагдсанд Түмэнтөр ихэд олзуурхан:
- За ашгүй, тийшээ очиж нуруулдсан өвсөн дээр гарч тэнгэрт ойрхон хоноцгооё гэхэд Болдоо дургүйлхэн
- Пөөх…!!! Яаж, хаа байсан тийм хол газар руу явж байдаг юм бэ. Энэ хавьдаа л нэг хонхор олоод унтчихъя л даа гэвэл анчин цэрэг хүчээр инээвхийлэх аядаад:
- Намрын шөнө шинэхэн хадсан өвсөн дээр унтах ч янзтай шүү дээ. Ногоон өвсний ааг ханх тавиад л… Чи очоод мэднээ, гэж чичирхийлсэн аймхай дуугаар өчөөд хавтгайрч ямбийсан хувингаа бөмбөр дэлдэх мэт чихэнд чийртэй чимээ хадаан балбасаар алхчихсанд Болд дуртай дургүй даган гэлдрэнхдээ:“-Энэ муу Түмээг чинь овоо золбоотой зоригтой эр гэж боддог байсан чинь зүрх нь зүсэгдчихсэн хулчгар амьтан юм гээч. Заавал тийшээ очиж нуруулдсан өвсөн дээр унтах ямар хэрэг байнаа. Чоно байж магадгүй л гээд балайтаад байх юм…” гэж нөхрөө дотроо голж явлаа.
Холын бараа харагдахтай үгүйтэй үдшийн саарал гэгээ бүдгэрэв.
Боодлын өвсөөр босгосон тэр дүнхийсэн том нуруу руу очуутаа л Түмэнтөр өвсний сэрээний хугархай ишээр нэг булангаас нь түлхэн нурааж шат маягийн юм яаран хийж эхлэхэд:
- Хөөе хөгшөөн, нуруулдсан өвсний нөмөрт нь л унтчихъя л даа. Дээшээ авирч тамираа барж байснаас… Хажууд нь унтсан ч өвсний ааг үнэртэж л таараа шүү дээ гэхэд Түмэнтөр улам бүр өтгөрч байгаа харуй бүрий дайд руу сэрэмжлэнгүй ширтээд
- За за олон юм чалчаад байлгүй наашаа авир. Эхлээд үүргэвчээ шидээд гаргачихъя.
- Ёоо, ёо ёо... Баахан алхаж алхчихаад одоо яаж энэ давхар байшин шиг нуруу өөд мацаж байдаг юм бэ, би л лав чадахгүй шүү, эндээ унтлаа.
- Алив бос хөгшөөн. Нуруулдсан өвсөн дээр унтсан нь дээр. Хурдал... Хурдлаач ээ!!!
- Чадахгүй ээ, чадахгүй. Чи л дуртайгаараа...
- Би чамд хэлээд байна шүү дээ. Энд чоно элбэгтэй гэж... Дээшээ гарч унтсан нь дээр.
- Ёоох... За яахав. Тэгвэл авирхаас даа.
Тэд нуруулдсан өвсний оройд гарсан хойно “хулчгар” Түмэнтөр “-Юмыг яаж мэдэхэв…” хэмээн өвсөн шатаа түлхэн нурааж эгц босоо ханатай болгож аваад сая л санаа амран нурууны голоос хоёр гурван боодол өвс сугалан хонхойлж тухаллаа.
Хоёулаа элдвийг хүүрнэн, нээрээ л тэнгэрт ойрхон хонож байна шүү гэлцэн баахан инээлдэж хөгжилдөж байгаад унтахаар чимээгүй болсон хойно ч хулчгар муу Түмэнтөр үе үе сэмхэн өндийж ойр холын анир чагнана. Төрж өссөн аймагтаа хэд хоног нойр муутайхан дарвиад, багагүй зайг алхаж туулсаар аяншсан хоёр төдхөн нам унтацгаалаа.
Үүр манхайтал цайсан хойно нимгэн цэрэг цамц нь жиндүүлсхийгээд Болд сэрэн өндийвөл найз нь хурхиран унтсаар байхуйд жаахан даарсандаа тавгүйрхэн хэд суниагаад нуруулдсан өвсний зах руу үсрээд буучих юу гэтэл арай л өндөр санагдсанд ирмэгдүүлсхийж зогсоод биеэ хөнгөлөж байтал нүдний нь буланд ямар нэгэн юм сүүтгэнэх шиг болоход цочин лавшруулбал сэрвийсэн хэсэг бутны дэргэд том зэгэл саарал чоно өөрийг нь анхааралтай ширтэн зогсож байх нь тэр ээ… Бүхий л бие нь салсхийн хүйт дааж нуруу руу нь арзасхийгээд дуу хоолой нь ч гарсангүй …
Ухасхийн үсэрч Түмэнтөрийн дэргэд унангуут хүчлэж хашгирсан дорой бачуу сөөнгө дуугаар:
-Хөөе сэрээрэй сэрээрэй… Тэнд чоно байна гэж арай ядан шивнэж хашгирсанд найз нь нойрондоо дийлдээд сэрсэнгүй “ – Аан, за за...”- гээд цаашаа эргээд хэвтчих нь “арай ч чоно ирчихнэ гэж байхгүй байлгүй дээ” гэсэн айдсаа нууж ядах мэт санагдахуйд дахин угзран дугтчиж:
- Болохоо байлаа, Түмээ…!!! Энд чоно ирчихсэн байна шүү дээ. Сэр л дээ. Тэр чоно. Хараач…!- гэж үгээ давхцуулан хашгирвал Түмэнтөр нь хээв нэг:
- Харин тийм ээ, дөрвөн чоно байгаа биздээ гэж нүдээ аниастайгаа шивнэн нойрмоглов.
Нулимс бүрхсэн тэвдүү нүдээр дахин лавшруулж харвал зэгэл цайруу зэгсний наана аймшигт матрууд зээглэн хэвтэх мэт сэрвэн саарал бутны ёроолд өөр гурван ч чоно өөд өөдөөсөө харан хэвтээ нь тодоос тод харагдав аа.
- Тийм байна…!!! Яана аа хөгшөөн баахан чоно ирчихсэн байна шүү дээ, яах юм бэ хоёулаа... гэж бачимдан хашгирсанд Түмэнтөр:
- Одоо зүгээр ээ. Нар мандахаар босоод цувралдаад шогшоод явчих байлгүй дээ. Одоо жаахаан унтаад авъя аа гээд тоосонгүй.
- Чи ядаж өндийгөөд хар л даа. Мань нь худал хэлээгүй…! Тэр бутны тэнд байгаад байна шүү дээ... Хөөе Түмээ…!!!
- Харин тийм гэм дээ. Би наад дөрвийг чинь зөндөө харсан. Өчигдөр нар жаргахын алдад л бид хоёрыг бараадаад дагаад байсан, шөнө дунд ч гэсэн доогуур нуруулдсан өвсний ёроолоор гүйлдээд л архираад л байсан даг. За за хэсэг унтъя аа…
- Ёо ёо гэж…!!! Ямар аймаар юм бэ… Тэгээд надад хэлэхгүй яасан юм бэ?!!! –гэж адган шивнэхэд Түмэнтөр нүдээ аниастай хэвээр:
- Чамд хэлээд яах вэ дээ. Ямар нэмэртэй биш, айж чичрээд улам л гай болно биз. Хоёул хоёулаа айж байгаагаа мэдэгдэх юм бол цаадуул чинь шууд л харайж ирээд бид хоёрын толгой дээр мордож, хоолой хэмлээд хэдхэн минутанд л бакиал бүс, энэ хэдэн гялгар тэмдэгнээс өөр юу ч үлдээлгүй булаацалдаад идчих байсан биз- гэснээ хэвтрээ засан хөрвөөсөөр дахин нойрны жигд гүн амьсгаа дуулдаж эхлэв.
- Тэглээ ч гэсэн… гээд цааш нь юу хэлэхээ мэдэхгүй хэсэг эг маг хийснээ дахин Түмэнтөрийг угзчин:
- Хөөе ядаж чи сэр л дээ. Эргэн тойрон чоно бүсэлчихээд байхад чинь тэнэг юм шиг унтаад л байх юм.
Найз нь сэрсэн ч үгүй хөдөлсөн ч үгүй… Сэмээрхэн өндийж харвал чононууд яг түүнийг заналт догшин харцаар өлөв долов цоргин ширтэж байлаа.
Эл дөрвөн өлөн чоно аль өчигдөр орой л энэ ядмагхан хоёр явган хүнийг зэрэг зэрэг дайраад эд бад хийчих л байсан ч нэг нь тэднээс огт айн ширвээтэхгүй зориг төгс байсанд яаж ч чадаагүй, хий л айлгачих санаатай даган гүйлдсээр энэ өндөр өвс рүү гаргачихсан билээ. Шөнө ч бас хулчгар нэг нь л айгаад өндөлзөөд байгааг чононууд харсан боловч хамт яваа үл аюух зоригтон нь аанай л үл тоон хүд хүд инээж байгаад амгалан нойрссон тул хартай хортой чонон санаа нь нуруулдсан өвс рүү харайгаад үзэхийн зориг төрүүлээгүй ажээ. Айхгүй байнаа гэдэг аюултай л амьтаны шинж гэдгийг чонон совин нь зогсоо зайгүй сануулах тул өлөн ходоодондоо захирагдан юу ч атугай үүр цайтал сахицгаасан ажээ.
Гэтэл одоо өнөөх аймшиггүй зоригтон нь чухам л хадны мухарт сүрэг боохойд хашигдсан зүр гөрөөс шиг дагжин чичрээд байгааг чононууд сая л гайхан анзаарчээ.

 

Нар мандлаа. Нар мандана гэдэг хөвч хээрийн бүхий л амьтанд аюул занал ирж байгаагийн шинж агаад даруйхан хад асга бартаатай нуувчтай газар эртхэн бараадах нь аминд өлзийтэй гэдгийг чононууд ч өвсөн дээр тайвшран унтах Түмэнтөр ч мэдэж байлаа.
- Хараа, Түмээ… Нөгөө чононууд чинь босоод, зэрэг зэрэг аймаар зэвүүн суниацгагаад л байна, арай наашаа дайрч өвс рүү маань харайх гээд байгаа юм биш байгаа? Айн??? Хүүе Түмээ...
- Аан…
- Аа, одоо нөгөө дөрвөн чоно чинь өөр тийшээ цувралдаар шогшиж байна. Ямар аймаар юм бэ, чи өндийгөөд хар л даа... Хаашаа явж байгаа юм бол…???
- ... За за хэсэг унтъя л даа
- Холхон нуугдаж байгаад биднийг буухаар эргэж дайрах гэж байгаа юм болов уу!?
- …
- Бид хоёрыг яг гэнэдүүлэх л гэж байгаа байх тэ? Чонон санаагаа гаргаж…??? Аягүй бол...?
- Үгүй байхаа… За за хэсэг унтаад ав аа
- Холоос давхиж ирээд энэ өвс рүү харайх гэж байгаа юм биш байгаа???
Хариу хэлэхийн оронд түрүүч Түмэнтөр жигдхэн хурхирах дуулдсанд Болдоо түүнийг зөөлөн угзчин татаж:
- Хөөе Түмээ сэр л дээ. Хараач тэр дөрөв бүүр тийшээгээ холдоод явчихлаа.
- Аанхаа…
- Заавал эргэж ирнэ дээ тиймээ… Аягүй бол баахан чоно дагуулаад эргэж ирж мань хоёрыг …!?
- Ёо ёо-ёо…! Унт л даа. Эсвэл дуугүй суу гэж түрүүч Түмэнтөр үнэнээсээ уцаарлав.
Чононууд эргэж ч харалгүй тасгийн гинжинд тарсан явган цэргүүд шиг жигд зайд сүүл унжуулан сүг сүг шогшицгоон, харсаар байтал хэсэг бусаг хайлаастай жалга руу цувралдан ороод бүүр сүүлд тэртээ дээгүүр жалгын эхээр нэгэнтээ ил харагдаад төдхөн арын ширэнгэ төгөл рүү орцгоох нь харагдав.
Болд эргэн тойрноо маш сэрэмжтэйгээр нарийвчлан ажихад хаа нэг нисэн өнгөрөх шувуу, энд тэнд зүггүйтэх мэт сүүл өргөн харайлгах талын шар зурамнаас өөр амьд амьтан эс харагдана.
- Худлаа даа. Чоно л бол чоно…! Нэг газар “чикадаад” хэвтчихсэн мань хоёрыг буухыг хүлээгээд л шүлсээ савируулцгааж байгаа биз. Ядаж энэ муу Түмээ тэнэг юм шиг унтахыг яанаа… Сэрүүн байсан бол ханинаа буу халаад л…
Маш их удаж санагдлаа. Нар хөөрч төдхөн халж эхлэхэд Түмэнтөр сая л сэрж бугуйн дахь “КОМАНДЕРСИЙ” цагаа хараад эгээ чоно шиг зэвүүн уянгалуулан эвшээснээ нүдээ нухлан өндийгөөд:
- Хэсэг сайхан унтаад авахгүй юун ч эрт сэрчихээд үглээд байдаг юм бэ, за алив явцгаая гээд хөнгөлүүхэн ухасхийн бослоо.
- Өө больё больё, би л лав буухгүй шүү. Тэгэж чонын хоол болохоо больж үхье зүгээр...
-Зүгээр ээ, явчихсан. Эргэж ирэх ч үгүй. Одоо бол тээр цэнхэртээд байгаа уулсын аль нэгний хамгийн бартаатай хүн амьтан ойртохын аргагүй ширэнгэн дунд л цагиргалаад хэвтэж байгаа. Явъя зүгээр.
- Үгүй ээ, буухгүй. Чоно бол чоно шүү дээ шөнөжин дэмий сахисандаа хорсож шаралхаад одоо заавал дайрч л таараа, эндээ байж байгаад хүн амьтан машин тэрэг явахыг хүлээсэн нь дээр...
- Харин тэр тусмаа нэг л шийдээд босоод шогшчихсон бол эргэж ирэх ч үгүй. Чоно бол чоно шүү дээ, тэд чинь хүн биш...
Урд орой нь нуруулдсан өвс рүү гарна гарахгүй гэж маргалдаад байсан шигээ нэгэн оны дайчин нөхөд эсрэгээрээ нуруулдсан өвснөөс бууна буухгүй гэж удтал маргалдсаар, хором мөчүүд өнгөрсөөр байлаа...

Н.БАТЖАРГАЛ 2002 он. Эргэл хайрхан.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 53 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ц.Баттулга Зотон, тос 40x40
Хээтэй зохиомж
Хэмжээс: 584x600 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2600

Өвөрхангай
ubr-002.JPG
Хэмжээс: 1280x960 592k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2608

Х.Төгсөө Зотон, тос 100x80
Зүүд
Хэмжээс: 477x600 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2784


Агуулга
Ням, 2017.09.24
· Б.Мянганмягмар : Годог хүлээхгүй
· Б.Мянганмягмар : Дэлхийн чанд
· Б.Мянганмягмар : Нүүдэлч
Мягмар, 2017.09.12
· Н.Тайванжаргал : Хань
· Н.Тайванжаргал : Газрын чимээ
Лхагва, 2017.09.06
· Ш.Батцэцэг : Дүүмэдхэн
Лхагва, 2017.08.16
· С.Улаанхүү : Ерөөл бэлэглэмээр хань минь
Даваа, 2017.07.17
· Б.Улаанхүү : Хэнд ч алдаагүй нууц минь
· Б.Улаанхүү : Дурсамж өгүүллэг
Мягмар, 2017.06.13
· Н.Тайванжаргал : Үүрд үлдмээрээ
· Н.Тайванжаргал: Ачлалт аав ээж хоёр минь
· Н.Тайванжаргал : Би гэнэн байсан
Даваа, 2017.06.12
· Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
· Шуурайн Солонго : НОМОО ЯАЖ ГАРГАХ ВЭ ГЭЖ ОЛОН ХҮН АСУУХ ЮМ. ТЭДГЭЭР ХҮМҮҮСТ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ БИЧЛЭЭ.
· Шуурайн Солонго : "Хуучин нөхөр" өгүүллэг
· Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
· Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
· Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
· Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
· Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
· Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
· Энх-Амгалан овогт Ариунболд
Баасан, 2017.06.09
· Ш. Азжаргал : МИНИЙ ЭЦСИЙН ЗОГСООЛ
Даваа, 2016.12.19
· Диваажин
Бямба, 2016.11.19
· Н.Тайванжаргал : Мод яг хүн шиг
· Н.Тайванжаргал : Аавдаа би залбирнаа
Мягмар, 2016.10.25
· Б.Улаанхүү : Ачтай буянтай нутгийнхаа сайхныг магтан ярилцахсан
· Үндэсний дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү : ГАЛ ШАРЫН УДАМ ШҮҮ ДЭЭ
· Б.Улаанхүү : Зүүн голын минь унага шүү дээ
· Б.Улаанхүү: Сансарын удамтай монгол морио
· Хүслийн цагаан мананд төөрүүлж явах сайхан
· Б.Улаанхүү : Ясанд минь тултал шингэсэн язгуурын дөрвөн мөрт минь
· Б.Улаанхүү: Завхан зогсоо уулын, зоригт хурдан ажнай минь
Пүрэв, 2016.10.20
· Миний ээж
Даваа, 2016.10.17
· Хожимдсон ухаарал
Даваа, 2016.10.10
· Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар
· Шуурайн Солонго : ХАМААТАН
· Шуурайн Солонго : БҮЖИН ҮР
· Б.Төгсгэрэл : Энгүй ачтан ээжүүдэд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn