Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Б. Цоожчулуунцэцэг: Нулимс
Оруулсан admin on 2018-01-31 18:54:04 (142 уншсан)

Охин тун их сандарч байлаа. Орог саарал ханаар тусгаарлагдсан навтгар байшин, үргэлж “Болохгүй, бүтэхгүй” гэж зандарч байдаг асрагч багш нар, хүний нүднээс нуугдаж шоглодог, шоолдог хүүхдүүд, хамгийн гол нь “Асрамжийн хүүхэд” гэдэг нэрнээсээ тэр салах боломж олдож байгааг мэдрэн сандарч эхлэв. Тэрбээр дүүгийнхээ толгойг илэн хацар дээр нь зөөлхөн үнсээд

-Битгий л уйл л даа. Энэ хүмүүс биднийг голчихвол яах юм бэ? Гуйж байна. Хэрвээ чамайг уйлаад байвал эд биднийг тоохгүй яваад өгнө шүү дээ. Тэгээд өөр хүүхдийн аав ээж болчихно хэмээн аргаа баран амандаа үглэж байлаа. Гэвч дүү нь уйлсаар...
Асрах газраас нэг айлын хоёр хүүхэд өргөж авна гэж ирсэн ахимаг насны хөдөөний хоёр эхэр татан уйлах дүү рүү нь анхааралтай харж
-Ямар чанга уйлдаг хүүхэд бэ? гэж хоорондоо ярихыг сонссон охины толгойд “Бүх зүйл талаар өнгөрч байна. Биднийг тоохгүй байна. Энд, дахиад л асрах газар үлдэх нь гэсэн харамсал буцлаад ирэв. Тэр дүүдээ хайртай. Гэхдээ ээжийгээ санаж байна. Гэртээ харьяа гэж уйлахаас нь үнэндээ залахдаг байлаа. Охин ч гэсэн ээжийгээ санаж байгаа. Гэхдээ ээж нь бурхан болсон. Гэрийг нь буулгаад хүмүүс хуваагаад авчихсан. Харин хоёр охиныг авах хүн байхгүй учраас энд ирснээ тэр дүүгээсээ илүү сайн ухаарч байлаа. Охин хааяа цонхоор харж, аав, ээжтэйгээ яваа хүүхдүүдэд үхтлээ атаарахдаг байлаа. Ээж аавынхаа гараас чангаас чанга атгачихсан жаалуудыг хараад уйлмаар санагддаг ч дүү нь түүнийг бас л дагаад уйлах учраас уйлж чаддаггүй.

 

Хүүхэд өргөж ирэхээр ирсэн хүмүүс яг л эд бараа шинжиж байгаа юм шиг анхааралтай тэднийг харсаар...Захирал эмэгтэй хүүхдүүдийг хажууд нь байгааг ч мартсан бололтой.

-Манайд нэг айлаас ирсэн хүүхдүүд олон байгаа шүү. Эд бол яг та нарын хэлснээр наймаас дөрвөн насныхан. Эрүүл, ямар нэг өвчин эмгэггүй. Бас удмын хувьд цэвэр. Хулгайч, гэмт хэрэгтнүүдийн хүүхэд байхгүй. Энэ Жаргалмаа найман настай, дүү Мандмаа нь тавтай. Аав ээж хоёр нь арьс нэхийний ченж байсан юм. Авто ослоор нас барсан. Манайд ирээд хоёр жил болж байна. Хоёулаа их хөөрхөн дуулдаг. Алив Жаргалмаа, Мандмаа бос доо. Энэ хүмүүст дуулаад үзүүлчих гэхэд охины хажууд сууж байсан Жаргалмаа ухасхийн бослоо. 
Жаргалмаа дүүгийнхээ гараас атгаж “Зүүдэн дунд минь толгод нь үзэгдээд...” хэмээн цангинатал дуулж гарахад охин уйлдаггүй дүүтэй Жаргалмаад дахиад л атаархаж эхлэв. Жаргалмаагийн дүү Мандмаа яг дүүтэй нь чацуу. Тэгсэн хэрнээ ердөө ч уйлж, эгчийгээ зовоодоггүй. Бас үргэлж эгчийнхээ хажууд байдаг. Гэтэл охины дүү өдөржин уйлж унжина. Хүүхдүүдтэй огтхон ч тоглохгүй. Ганцаараа өрөөний буланд шигдэж, тааз ширтээд суучихна. Охин дүүгийнхээ аясыг харсаар бүр сурчихсан байлаа. Түүнийг уйлахгүй байвал багш нар ч түүнийг загнадаггүй учраас уйланхай дүүдээ үргэлж гомддог байлаа.
Жаргалмаа дуулж дуусаад мэхийн ёслов. Захирал эмэгтэй алгаа ташиж,
-Үнэхээр хөөрхөн байгаа биз. Та хоёрт л гэж хэлэхэд энэ охидуудыг л ав. Их сэргэлэн хөөрхөн охид хэмээн магтаж эхлэв. Хүүхэд өргөж авахаар ирсэн хоёр ч гэсэн түүний үгийг сонсож толгой дохихыг харсан охины цээжинд хурчихсан байсан нулимс гэнэтхэн сул асгарч эхэллээ. Хоёр хацрыг нь даган урсах том, том нулимс бөмбөлөг шиг хагарч байгааг мэдсэн охин чимээгүйхэн уйлах гэсэн боловч тэр тэсэж чадсангүй. Орхиод явсан ээжийгээ, хэзээ ч нүүрээ харуулаагүй аавыгаа, үргэлж уйлж байдаг дүүдээ гомдон, гомдон уйлав. Бүр эхэр татан уйлж эхэллээ. Арай гэж асрамжийн газраас гарах гэж байхад бас л усан нүдлээд унасан дүүдээ тэр бүр ч их гомдож байлаа. 
Эхэр татан уйлах эгч дүү хоёрыг харсан захирал уурсаж
-Чимээгүй бай. Өвдөж зовоогүй. Өлсөж цангаагүй байж байнга усан нүдлэж байдаг юм. Буянгүй хогнууд гэснээ хүүхэд үрчилж авахаар ирсэн хоёрыг харан инээмсэглэж
-За та хоёр сонголтоо хийсэн байлгүй дээ. Манай өрөөнд очих уу? гэхэд хөдөөний өндөр хар эр охины зүг харснаа
-Энэ уйлаад байгаа охидыг авнаа гэж эрс шийдэмгий хэлснээ хаалгаар гарч одлоо.
Охин тун их баяртай байлаа. Ачааны машины тэвшин дээр дүүгээ тэврээд хэзээ ч очиж байгаагүй газар руу шинэ аав, ээжтэйгээ хамт явж байна гэж тэр урд нь ч төсөөлж байсангүй. Илүү дутуугүй үггүй эхнэр нөхөр хоёр охидод тэгтлээ найр тавиагүй ч муухай аашилсангүй. Шинэ хувцас, бас ундаа, хэдэн чихэр авч өгөөд л “Гэртээ харьцгаая” гээд машинд суусан учраас охин шинэ гэрээ ямар бол хэмээн төсөөлөн бодож байлаа. Олон малтай айл гэсэн. Тэгэхээр гоё том гэр байгаа байх. Бас хүмүүс их зочилж ирдэг сайхан л гэр байж таараа хэмээн охин бодож, чимээгүйхэн инээмсэглэж байв.
Тэд очих газраа ирсэн бололтой. Машин зогсож, шинэ аав ээж нь ч бас цүнх саваа аван буухаар бэлтгэж эхлэв. Охин тэднийг дагаж, дүүгээ тэврэн машинаас буулаа. Үнэхээр нүдэндээ ч итгэсэнгүй. Хаа сайгүй овоолсон шороо, ухсан том нүх, навсайж урагдсан майхан, шуудай, сав барин гүйлдэх хүмүүс охиныг тосч авлаа. Шинэ ээж нь 
-Алив хурдал. Дүүгээ аваад араас яваарай. Бид алт ухаж хоолоо залгуулдаг улс. Та нартай нялуураад байх зав байхгүй гэснээ эргэж ч харсангүй. Гайхаж, балмагдсан охин асрамжийн газарт өмсөж байсан хэдэн хувцастай цүнхээ үүрэн, дүүгээ хөтлөөд сул боргих шороо манарган араас нь алахлаа. 
Бүх зүйл охины бодож байснаас эсрэг байлаа. Ямар ч мал, ямар ч гоё гэр байсангүй. Гудас хөнжил овоолсон жижигхэн хөх майхны үүдэнд том ногоон савнууд овоолоостой байв. Шинэ ээж нь
-Бид та хоёрт буян үйлдэх гэж аваагүй. Харин ядуу зүдүү амьдралаас салахад жаахан ч гэсэн буян болох байх л гэж найдаж авсан юм. Одоо унтацгаа. Маргааш эрт босно. Та хоёрт хийх ажил байгаа гэснээ баахан шуудай сав бөөгнүүлж эхлэв. Гайхсандаа охинд хэлэх ч үг олдсонгүй. Бид хүнд буян болох, бас яаж эднийг ядуу зүдүү амьдралаас салгах юм бол хэмээн гайхширч байсан ч хол замд явсаар аяншиж ядарсан учраас нэг л мэдэхэд зүүрмэглэж эхэлсэн байлаа.
-Алив бос. Дүүгээ аваад хамт яв гэх уцаартай дуу охиныг нойрноос нь сэрээв. Айж балмагдсан охин нойрмог нүдээ нухан, дүүгээ энгэртээ нааж
-Миний дүү сэрээрэй гэвэл шинэ ээжийн царай хувьсхийн 
-Алив нар мандлаа. Хурдал. Наадахаа аваад гараад ир хэмээн хашгирч эхэллээ. Шинэ ээжийн бачимдах дуу охиныг сандаргаж, дутуу сэрсэн нойрмог дүүгээ тэврэн майхнаас гарвал шинэ аав, ээж хоёр нь холгүй орших ухсан нүхний дэргэд зогсчихсон хүлээж байлаа. Тэд охин руу ширүүн харснаа
-За алив уйл, наад дүүгээ ч бас уйлуул хэмээн зандрах нь тэр. Гайхсан охин тэдний зүг эмээнгүй харвал шинэ ээж нарийн бургасан шүүрээр охины хөл рүү ороолгон 
-Уйл л даа хэмээн бахирах нь тэр. Өвдөж хорссондоо охины царай улаан, гомдож, айсандаа мэгшүүлэн уйлж эхлэв. Шинэ ээж дүүг нь ч бас шавхуурдаж, 
-Уйлах дуртай гэл үү чи. Юундаа дуугүй зогсоод байгаа юм хэмээн хашгирахад сав л хийвэл уйлж байдаг дүү нь уруул нь өмөлзсөн ч дусал ч нулимс гаргасангүй. Охин уйлсаар... Бургасан саваагаар ороолгосон хэрнээ уйлахгүй өмөлзөх дүүгээ харан 
-Чи уйлаад өгөөч... хэмээн хашгиран гэнгэнэтэл уйлж байлаа. 
Нар мандав. Саяхан л хашгичиж байсан шинэ ээжийн царай зөөлөрч
-Одоо майхандаа очоод унт. Өдөр би хоол авч өгнө. Хүүхэд уйлахаар их алт олддог юм гэнэлээ гэснээ овоолсон шороотой нүх рүүгээ яаран орлоо. 
Охин дүүгээ тэврэн урагдаж навсайсан майхан руугаа алхаж явахад дүүгийнх нулимс нимгэн цамцны энгэр норгон асгарч байлаа. 

Нулимс алтны үнэтэй юу, эсвэл алт нулимсны үнэтэй юу гэдгийг охин балчир оюундаа тунгаах гээд чадсангүй...Харин өөрсдөө гурван хүүхэдтэй хэрнээ тэд яагаад асрамжийн газраас хүүхэд өргөж авах болсныг охин сая л ойлгов. Тэдний хүүхдүүд уйлж чаддаггүй учраас тэд охиныг дүүтэй нь гэртээ авчирсан гэж бодохоор гашуун нулимс хоолойг нь зурж байлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 81 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor004.jpg
Хэмжээс: 405x657 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2727

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-022.JPG
Хэмжээс: 600x450 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2299

Б. Энхбат 1981	18.5х16, модон бар
Бурхдын орон
Хэмжээс: 600x524 178k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2572


Агуулга
Баасан, 2018.02.09
· Цэндийн Дамдинсүрэн : Чемодантай_юм
· П.Хулан : Шунал
· Лхамсүрэнгийн Энхтуяа : Тарний хүч
· Дарамын БАТБАЯР : Уул мэт өвгөд
· Чойндонгийн Онгоодой : Баяны нүнжиг
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : Ялагдал
Мягмар, 2018.02.06
· Шагж Гэлэн: Миний бор түрүүвч
· Шагж Гэлэн
· Шагж Гэлэн: Нээлттэй хүн
· Шагж Гэлэн: Удаан эхнэрийн зарим статистик амжилтууд
· Шагж Гэлэн: Эхнэргүй 40 хүрэх гэж яваа зарим найзууддаа
· Шагж Гэлэн: Хэзээч мартагдашгүй миний хоёр дахь хайр
· Доржхандын Төрмөнх: Нэг орой нэг өглөө
· Сүүлчийн бороо
· Цэндийн Доржготов: Гүү барих өглөө
· Өглөө
· Ширчингийн Сүхбаатар : БАРИНТАГТ СУДРЫН НЭРТЭЙ БАНЗРАГЧИЙН ХҮҮ БАТЧУЛУУН ТАНЬД БАРИХ ШҮЛЭГ ИНУ
Даваа, 2018.02.05
· Жалчингийн Заяабаатар : Диваанжинд нар мандана
· Ширчингийн Сүхбаатар : "Монгол төрийн мэргэн өвөө" номноос
· Агвааны Дэнсмаа : Жижиг өвөө /Өгүүллэг/
Лхагва, 2018.01.31
· Ц. Чимэддорж: Би майга
· Б. Цоожчулуунцэцэг: Нулимс
· Д. Өлзийхутаг: Ухаарал
· М.Цэемаа: Намар хаашаа...
· Соёрхын Пүрэвсүрэн : Эмээ
· С. Баттулга: Нэг л удаа
· Цэндийн Доржготов: Амьтан
Мягмар, 2018.01.30
· Г. Нямдорж: Өнчин хүний хоолой
· Кавабата Ясүнари: Канар бялзуухай
· А. Эрдэнэ-Очир: Голын тохой дээр
· Жерар Де Нервал - Ойд
· Акияа Ютака - Сүүдэр
· Жак Превер - Парисын шөнө
· Гийом Аполлинер - Сарнайн ертөнц
· Б. Доржалам: Хөөрлийн шүлэг
· Омгорхол
· Б. Батсайхан: "Би энэ зовлонт ертөнцдөө хайртай"
· О. Цэнд-Аюуш: Эх орны тухай бодол
· М. Отгонбаяр : Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг
· Х. Нямхишиг: Ижийгээ саначихлаа

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn