Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Доржхандын Төрмөнх: Нэг орой нэг өглөө
Оруулсан admin on 2018-02-06 21:46:14 (330 уншсан)

Бороо үл мэдэг шивэрсэн намуухан орой байлаа. Агаараас чийг ханхлаад эргэн тойрон нэг л нам гүм ажээ.

Мэргэн амралтынхаа мөнгийг өвөртлөөд оройхон харих гээд явж байтал нэг хогын цэгийн хажууд муу хувцастай хоёр хүн хоорондоо зодолдож байхтай таарлаа.

Тэр хоёр хариугүй бие биенээ алж мэдэхээр зууралдах бөгөөд хог түүдэг улс болтой.

-Чи муу хэн бэ? Худлаа пээдийгээд хэмээн нэг нь хашгирах бөгөөд нөгөөх нь мөчөөгөө өгөхгүй үзэлцэх зуураа:

-Хэн нь пээдийгээд байгаа юм бэ? Чи өөрөө пээдийгээд байгаа биз дээ муу лалараа …

хэмээн хариу үйлдэл хийхэд өнөөх туранхай эрийн хамраас цус сад тавин урсахад тэрээр улам чарлан барьцалдаж авлаа.

Мэргэн хажуугаар нь өнгөрөхдөө салгах гэж үздэг ч юм билүү гэж хэсэг харзнаад за за гайгүй биз гээд явж одов.

Түүний ард тэр хоёрын дуу хадсаар л байлаа. Хэн нэг нь нөгөөдөө томорч пээдийсэн тухай л хоолой мэдэн чарлах бөгөөд өнөөх нь чи өөрөө пээдгэр гэх л тэр хоёрын хэрүүлийн гол үр нь болтой.

Бүрий болж харанхуй гудмаар явахад төвөгтэй болсон байсан болохоор Мэргэн үнэтэй костюмаа шиврэх бороонд норгохгүй гэж ч бас яарангүй алхах ч нам гүм орой өнөө хоёрын пээдгэрийн тухай хашгираан алаан яг л кино театрт гарч байгаа киноны дуу шиг цуурайтан сонсогдсоор ажээ.

 

 

 Саяхнаас тэдний гэрийн ойр хавьд орших энэ хэсэгт хогийн сав нүүлгэн байрлуулсанаас хойш хажууд нь байх дутуу баригдаад банкны зээлийн өрөнд орчихсон барилгад өнөөх траншейныхан цуглардаг болжээ.

Хүмүүс их дургүйцэж хөөх туух тухай ярьж байгаа гэх боловч харин Мэргэнд бол хамаагүй л байдаг байлаа. “Хөөрхийсдөө ийм байж бас бие биенээ томорсон пээдийсэн гээд хоорондоо алалцаж байдаг …” хэмээн бодож явтал тэрээр гэрийнхээ үүдэнд иржээ.

Мэргэн халааснаасаа түлхүүр гарган гэртээ орох гэсэн ч хаалга нь дотроосоо түлхүүртэй байх тул түлхүүр нь орсонгүй хаалгаа аажуухан балбасан ч хэн ч хариу өгөхгүй удлаа. Тэрээр гайхаж утсаа гарган эхнэр лүүгээ залгав.

Төдөлгүй тэрээр дулаан хөнжилдөө эхнэрийнхээ дэргэд зурагт ширтэн хэвтэж байлаа.Гадаа бороо улам ширүүсчээ.

Тэр хоёр маргааш нь Германы элчин орж визны мэдүүлэг өгөх ёстой байлаа.

-Хөгшөөн маргааш яг хэдээс билээ?

- 10 гуч шүү дээ. Бүх бичиг баримт жин тан . Банкны хуулга ч авчихсан. Бүгд ширээн дээр чинь байгаа. Ажлаар биш амралтаар нэг удаа ч болов хамт явая даа энэ чинь…

-Харин тиймээ… Ядуу орон гэж хэцүү юм даа. Америкын иргэнийг дансныхаа бүх хуулгыг үзүүлж виз ав гэвэл ер нь яах бол?

- Эхнэртээ ч үзүүлдэггүй хуулгаа яг л харуулна шүү дээ за за унт өглөө эрт босно гээд эхнэр нь хажуу тийшээ эргэв.

Унтлагын өрөөгөө тэрээр “бурхан хийдэг газар” гэж хүнд үзүүлдгээ бодож хэвтлээ.

Өглөө тэр хоёр эрт босоод ямар хувцастай очвол дээр вэ гэж эхнэр нь асуулаа.

- Ямар ч хувцас байсан яадаг юм амарч яваа юм чинь…хэмээн Мэргэн кофе уунгаа хэлэв.

- Ай мэдэхгүй хүмүүсийн ярих нь хоёр монгол хүүхэн байдаг гэсэн их л өө эрдэг юм гэсэн.

- Өө бас тийм гэнүү ? За яахав зангиа зүүгээд л очихоос доо уг нь амралтын л аялал шүү дээ гэсээр тэр хоёр өглөөнийхөө цай уусан аяга тавгаа хураагаад зэрэгцэн гарч одлоо.

Шөнө бороо орсон болохоор газар норж чийг ханхлаад л хүмүүс тайван алхацгаагаад их л сайхан байлаа.

Өчигдөр орой алалцаад байсан улс алга ажээ. Бодвол хог түүхээр тарж явсан болтой.

Хэсэг хугацааны дараа гэр бүлийн хоёр цайвар ногоон өнгөөр будсан элчингын байшингын шилэн хаалгаар орж явчихлаа.

Овоо гайгүй ааштай хүүхэн тэдний нэрсийг тулгаж хараад дотогш орууллаа.

Шилэн цонхны ард нэг ихэмсэг байрыг дунд насны хүүхэн сууж байлаа. Мэргэн бичиг сэлтээ шургуулганд хийж өглөө. Өнөөх хүүхэн түүнийг огт хялайж харахгүй бөгөөд бичиг баримтыг харж байснаа:

-Танд ямар ч урилга алга ямар ажлаар явах гэж байгаа юм бэ? гэж мөн л огт харахгүй их хүйтэн асуулаа.

-Зүгээр л амралтаараа явах санаатай.

-Юу гэсэн үг вэ?

-Амрана л гэсэн үг.

-Та дууныхаа өнгийг нам болго та заавал Германд амрах ямар учиртай юм бэ? Хэн дээр очих юм бэ?

-Хатгагтай би эхнэртэйгээ хамт л газар үзэнгээ амрах санаатай юм. Би удирдах ажил хийдэг хүн. Зүгээр л амрах гэсэн юм. Өмнө нь Германд олон очиж байсан…

Хатагтай гэсэн хүндлэл тэр хүүхэнд их зэвүүн сонсогдсон болтой түүнрүү анх удаа хараад:

-Бид бүх юмыг ёс журмын дагуу л хийх ёстой. Урилга байхгүй очих буудал хүлээж авах хүнгүй бол танд виз өгч чадахгүй л болов уу?

-Яагаад тэрэв бидэнд аялах мөнгө төгрөг байгаа шүү дээ?

-Мөнгө төгрөг яах вэ ийм л журамтай таны хэн байх чинь надад хамаагүй би журмын дагуу л асууж байна. Та үдээс хойш зөвлөгөө аваарай энийгээ та буцааж ав гээд өнөөх шилэн шургуулгандаа материалыг нь буцааж хийгээд түлхэв.

-Хөөе уучлаарай би тэгээд яах хэрэг вэ билетээ хүртэл захиалсан шүү дээ.

-Та битгий дуугаа өндөрсгөөд бай. Томордог газраа л томор.Энэ бол Герман улсын нутаг дэвсгэр. Тэрээр дуугаа нам болгоод:

- Би огт томорч пээдийсэнгүй яах вэ л гэж асууж байна.

-Та битгий пээдийх энэ тэр гэсэн үг хэрэглээд байгаарай энэ бол Герман улсын нутаг дэвсгэр гэж би таньд хэлсэн.

-Хөөе Герман авгай гуай би одоо яах хэрэг вэ?

-Танд хүн доромжлох эрх байхгүй . Би Герман авгай огт биш гэснээ ширэв татаад дараагын хүн гэлээ.

Хүлээлгийн сандалд суусан дарга байрын нэгэн бүр ч жижиг болоод өөдөөс нь горьдлого царайлан аажуухан ирж байлаа. Түүнийг Мэргэн таних бөгөөд Гадаад харицааны яаманд ажилдаг нэгэн билээ. Өнөөх эр бас л өнөөх пээдгэр авгайн нүдний буланд харагдах гэж Сайн байна уу? Хэмээн зөөлөн дуугараад сандалд суулаа.

Мэргэн эхнэрээ харав. Харин түүнд виза өгөх гэж байгаа бололтой материалыг нь өөр нэгэн пээдгэр авч харагдлаа. Мэргэн шууд гадаа гарч салганасан гараар тамхиа гаргаж асаагаад эхнэрээ хүлээлээ.

Эхнэр нь нэг их удсангүй инээмсэглэн гарч ирээд за явах уу гэв.

-Миний материалыг авсангүй чамд тэгээд өгөх болчихвуу?

-Өгөх боллоо. Чамайг хажуугаас чинь хараад байхад нэг л их том хүн шиг хэг ёг гээд пээдийгээд байсан. Чи ер нь их том зантай болжээ гэв.

-Би яаж пээдийсэн юм бэ? Хатагтай гэсэн чинь л нүүр нь хувираад явчихсан шүү дээ… За байз яая даа байз. Хэн нэгэн танидаг хүн л хайхаас ямар зовлонтой юм бэ гээд тамхиа дахин дахин сороход эхнэр нь түүний пээдгэр занг зэвүүцэн харж байснаа:

-Ганц удаа амралтаараа газар үзэх гэсэн ингээд өнгөрч байгаа юм байна л даа. Би чамайг ийм болтол чинь боол шиг л зүтгэсэн. Гэтэл чи зориуд хэрүүл хийгээд виза авсангүй. Яахав ээ яахав. Би туристын нэг компаниар яваад ирэе. Чи тэр залуу хүүхнүүдтэйгээ эндээ жаргана биз гээд түрүүлж алхалаа.

-Хөөе чи болиочээ. Хэн нь пээдийгээд байгаа юм бэ? Чи л надруу пээдийгээд байна шүү дээ. Хатагтай гэж хэлэх пээдгэр хүний үг үү аан?

-За больж үз хүнтэй дээрэлхүү харьцаад чи сурчихаж. Дууныхаа өнгийг чи сонсдог ч болоосой…Аймаар пээдгэр өнгөөр яридаг шүү дээ чи… Тэр хүүхэн зүгээр л байсан чиний энэ том зан бүхнийг эвдчихлээ. Чи тэр томордог цэргүүддээ томроорой. Би чамаас сална. Олон жил барлаг хийлээ одоо болоо гээд яаран алхалж одлоо.

Мэргэн хажууханд байх уушын газрын хаалгаар минчийж улайсан хүн орж явчихав.

Нээрээ миний дууны өнгө тийм пээдгэр юм байх даа гэж гайхах зуураа маш нам дуугаар:

-Зуун грамм цагаан архи гэж хэлээд эргэн тойрноо харлаа. Өглөө эрт тул тэнд түүнээс өөр хүн алга. Удалгүй өнөөх үйлчлэгч хүүхэн шилэн аягтай архи нэг л дурамжхан байртай өмнө нь тавиад эргэв.

Мэргэн архиа нэг амьсгаагаар залгиад дахиад нэг зуу гэж хашгирсанаа хоолойгоо засаад дахиад нэгийг өгнүү хатагтай гэчихэв. Өнөөх хүүхэн баарны ард хумсаа будаж сууснаа өнөөх гайтай “хатагтай” гэх үгэнд зэвүүцсэн болтой хялам хийгээд бас нэг аяга архи дөхүүлж өглөө.

Түүний ширээн дээр өнөөх буцааж өгсөн бүх материал бас гадаад паспорт нь байж байлаа. Тэрээр гав ганцаараа харанхуй бааранд “ Би яаж пээдийсэн юм болоо … Харин тэр хүүхэн л жинхэнэ пээдгэр байсан шүү дээ. Ингэж үй олон дайсан цуглуулах ямар хэрэг байнаа. Магадгүй нэг жилийн дараа тэр хүүхэн ажлаасаа гарна шүү дээ.“ хэмээн бодож суулаа.

Сар хагасын дараа Мэргэн эхнэрээсээ салж архинд орж эхэлсэн билээ. Тэгээд гурван жилийн дараа ажлаасаа ч гарч одоо бүр гудманд гарсан бөгөөд анх таараад хоорондоо “пээдийсэн” гэж хэрэлдэж байсан хоёрын адил болсон юм.

Түүнийг одоо хэн ч пээдгэр энэ тэр гэж хэлэхээ больжээ. Үнэхээр түүнд пээдгэр зан байсан үгүйг өөрөө ч үл мэднэ. Тэрээр одоо тартагтаа тулжээ. Эргэн тойрон хир хирдээ пээдгэр хүмүүс холхих бөгөөд Мэргэн тэдний хаясан хогыг түүж явлаа. Хамгын их пээдгэрүүд амьдардаг зайсанг чиглэн тэр алхаж явлаа. Тэнд том том хоол хаядаг газар болохоор тэр…

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_08.JPG
Хэмжээс: 700x525 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2210

Анхны цас 2005 он
uvl-042.JPG
Хэмжээс: 600x800 229k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2677

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-012.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2342


Агуулга
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг
· П. Анхпүрэв: Гуйлт нь ирээгүй бэр
· Р. Отгонбаяр
Баасан, 2018.03.02
· Х. Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
· Би хавар байсан бол
· Г. Батжаргалан
· Э. Цогтбат: Эр хүн та юу боддог вэ?
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат
· Э. Цогтбат: Үр минь
· Э. Цогтбат: БОДОЛ СЭРЭХҮЙ
· МАХАМУТРЫН ДУУЛАЛ
· Мял богд
· П. Бадрал
· П. Бадрал
· Сүмбэ хамбын сургаал "Цэцгийн хэлхээ"
· П. Бадрал
· П. Бадрал

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn