Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Бусад: Шагж Гэлэн: Миний бор түрүүвч
Оруулсан admin on 2018-02-06 22:16:54 (725 уншсан)

Хуцын хөг шиг болчихсон бор түрийвчийг минь зарим хүмүүс их ад үзнээ. Наад салбайсан юмаа солиочээ гээд л. Энэ тэнд хүн амьтнаас нуух нь халаг болох юм.

Уг нь энэ түрийвч бид хоёр чинь анх хуушуур лугаа данайсан шар амьтад байлаа.Даанч амьдрал бид хоёрыг бов бор болгожээ. Хумсаараа дээр нь зурахад самбар лугаа тод цагаан зураас гарна. Үнэр танар нь хорвоод огт байхгүй өвөрмөц. Бор түрийвч бид хоёр ханилаад 12 жил болжээ. Удаан эхнэрээс илүү ханилчихсан шахуу. 
Хөөрхий бор түрийвч бид хоёрын туулсан зовлон их. Юм авах гэхээр мөнгө хүрэхгүй бие биетэйгээ тэрсэлдэж явсан он жилүүд ч их бий. Түнтийтэл нь мөнгө чихэж шоудаад элдэв хэл ам таталж байсан нь цөөнүй. Тэхдээ энэ л бор түрийвч эрэвгэр хэдэн хүүхдийг минь хооллож энэ хүрчээ. Нийтдээ би гурван удаа гээгээд олж байсан түүхээсээ хуваалцая.

 

 

1. 2010 оны зун. 100 айл дээр түрийвчээрээ салхи сэвээд л. Албаар дүүрэн мөнгөтэй түрийвчээрээ энэ хадаас хэд үү, тэр замааск хэдүү гэж лангууруу зааж бүлтрээд л. Фортер дээр барилгын материал ачихдаа түрийвчээ аччихдаг ч юм билүү хүнддээд байхын гээл. Тээмкаа “би түрийвчийг чинь баръя Шагжаа” гэхээр нь “Чи яаж даахын ” гэж томроол. Ёстой муухай баярхуу явлоо. 

Хөдөө байшин барих санаатай 100 айлыг тэр чигт нь ачиж аваад баруун тийшээ Лүнрүү гараад гишгэчихсэн. 3-н ачааны машинтай. Өөрөө хамгийн урд талын ачааны машаанд суучихсан додигор байлаа. 22-н товчоо гараад хамт явж байсан барилга барих залуус архи пиав, хоол ундаар намайг дайлав. Боссдоо тал засч байгаан. 
Би юм үзээгүй гар архинаас нь хусч өгсөн. Архитай амаа шудраад “дүү нар асуудалгүй бол ах нь асуудалгүй” гэж бүлтрээд л. Замдаа үе үе зогсоод л сүнгэнүүлээд байлаа. Тэр үед Лүнгийн зам гэж шороо шалбааг, шавар дүүрсэн хэцүү зам байлаа. Энэ Тамочир /Дамбаочир/ замаа хурдан тавиасай гэж хараагаастай. Хүн бүр л тэгж хараадаг байсан юм чинь.
Унтаад сэрээд, бууж бие засаад яваад байлаа яваад байлаа. Оройны 18 цагт гарсан бид хэд шөнөжин яваад үүр цайхад Хархорины замын пост харагдлаа. Би ч алцага алцага гээд 7-гийн даваанд ам авах гэж буй бөх лугаа буугаад бие засав. Архи амссан нөхдүүд жолоо барьж байна уу гэж шалгачихаад постны мөнгө өгөхөө санаад кармаагаа ухтал бор түрийвч байдаггүй ээ. Бодлоо. Яах аргагүй л баруун кармаанд яваад байсан замдаа унагааж. 
Өө миний түрүүний удаан хөдөлгөөн байхгүй. Түрийвчээ гээчихлээ гээд жирэлзэж байгаа юм чинь. Тээр жилийн наадмаар Сүхбат аварга Батэрдэнэ аваргыг давчихаад тугруу гүйдэг шиг би машаанруугаа нисээд очлоо. Хайлаа, үзлээ, байдаггүй ээ. Хамт явсан хэдийгээ арай хусчихсан юм биш байгаа гэж хардах сэтгэлийн оосор хачин их дэрвэв. Хүн тэгдэг юм билээ. Дотор нь 300,000 гаруй төгрөг бүх бичиг баримт байгаа. Одоо яанаа бэсдаа. Хаана унагасан бол. Замд лав 4 удаа зогссон. Лүнгийн цаана 3, наана 1. Магадлалын онолоор олон зогссон газар л гээсэн байх. 2 машаанаа явуулчихаад нөгөө ачааны машаантайгаа буцлаа. Ихэнх хүмүүс олдохоосоо өнгөрсөөн цагийн гарз л гэж байх. Би босс юм чинь хайнаа л гэлээ. Дор хаяж хоёр талдаа 560км. 
Юм үзээгүй юм шиг архи уусан арчаагүй пийткоо гэж өөрийгөө харааж явлаа. Хайран цаг хугацаа, хайран эрч хүч. Байхгүй ээ орой кабинд багтахгүй байсан Шагж хүү одоо шалчийгаад алга болох нь. Зогссон газар бүрээ баримжаалж түрийвчээ эрсээр Лүн өнгөрлөө. Үд өнгөрч байна. Лүнгийн гуанзанд ороод юу ч байсан хоол идэе. Тооцоогоо хийх гэтэл түрийвч байдаггүй. Угаасаа л түрийвчээ гээчихсэн юм чинь. Бүр шооконд орчихсон.
Жолооч бандиас мөнгө байна уу гэтэл бичиг баримт, хамаг юмаа өмнөх машаанд явуулчихсан гэвэй. Өө надтай таарсан эргүү хар пийтко вэ гэж бодов. Ингээд түрийвчээ гээсэн зовлон дээр хоёр цуйван , 2 аяга цайны үнэнд барьцаалагдаад хаашаач явах аргагүй гацах зовлон ахиад нэмэгдвээ хөөрхий. Тэр үед мобайл банк, интернет банк байгаагүй. Гуанзны эгчид учир байдлаа хэлээд ойлгох янз алга. Хүнрүү утасдаад мөнгө шилжүүлэх гэхээр хагассайн өдөр. Эгчийг арай гэж найрч байж хоёр шуудай цемент хоолныхоо оронд үлдээв. Тэрнээс чинь болж ачааны татлага тайлах гээд бөөн ажил. Нүүр ам хувцас хунар нил цемент. Өө цээрээ тавьсан. Нөгөө өчигдөр оройны босс өнөөдөр бол бөөсөө бөөс. Цаашаа эргээд түрийвчээ хайлаа. Өдрийн 15 цаг хүртэл хайгаад ер нь залхав. 
Хамгийн гол нь машаан бензийнгүй боловоо. Ээ пийткоо ахиад нэг зовлон. Одоо хамаг барилгын материалаа бензинээр солиод ингээд коцээрт дуусах шивдээ гэсэн аймшигт бодол намайг эзэмдэв. Өмнөх орой орсон бороо хатаж Лүнгийн замын шороо босоод юм харахад тун бэрх. За тэр цөөрмийн тэнд нэг үзээд хая. Амь биш заяа биш гэж жолоочдоо хэлээд цөөрмийн дэргэд очив. Машаанаас буугаад урд шөнө энэ хавьд бие зас ч байснаа сэтгэлдээ төсөөлөөд бодлоо. Нүдээ аниад бодов. Гэнэт шөнө бөөлжих гээд мөлххөд тааралдсан ногоон хувин сэтгэлд харагдав. Күээ бас хээр бөөлжихөд хувин дэргэд байхдаа ч яахав гэж бодсон нь нүдний өмнө жирсхийв. Ногоон хувин хаана байна гээл өөрөөч мэдэлгүй орилоод гүйлээ. Жолооч буугаад бас хамжилцаад гүйлээ. Тэр байна гээд ногоон хувин дээрээ ирэхэд дээгүүр нь машаан яваад няц. Оройны бөөлжис, шээсээ хайгаад олдоггүй ээ. Хэвтээд үнэрлэж хүртэл үзлээ. Машаан яваад тэр гэх юмгүй болж. Гэтэл нүдний үзүүрт машааны мөрөн дүнд үл ялиг бор юм овойж байна. Очоод үзвэл мөөн. Хөөрхий дээгүүр машаан яваад газарт шигдээд бараг далд орох нь. Шавар шавхайн дунд “хараад идсэн Шаагий би энд байна намайг шавраас гаргаадах гээд” хэвтэж байж билээ. Ингэж нэг аврагдсан даа. Олоогүй бол машаан бензийнгүй болоод барилгын материалаа Лүн дээр зараад аягүй бол цагдаа ирээд сүйд болох байж дээ гэж боддог юм.

Цаг хугацаа явсаар. Миний бор түрийвч элэгдээд малын сархинаг лугаа болов. Аавыг бор түрийвчтэй нь аваад гарахад хэн баян бэ манай хүүхдүүд баяан кк. Халдашгүй бор түрийвчийг минь манайд хэн ч нээж үзэх эрх байхгүй. Тавиур дээр харагдах эгэл бор түрийвч миний хүүхдүүдийн хувьд эмээгийн бор авдрын дайтай шидэт зүйл билээ.

2012 оны зуны аагим халуун өдөр. Айлын зуудаг нохойнууд сүүдэр бараадаж гаслаад хүнрүү хуцахаа больсон үе. 
Нутаг явдаг хэргээ. Арваад жилийн дараа дэгдээхэйгээ дагуулсан дэнжийн цэнкэр тогоруу шиг нутагтаа очихоор шинэ машаан аваад хүлгийн жолоо заллаа. 
Гурван хүүхэд, эхнэр бас нэг өөр найзтайгаа. Манай гэр бүлийн дунд гариг андуурсан тэр найз болбоос байгалийн зураг авч баримтат кино хийх даалгавартай яваа Ууганаа хэмээх миний найз. 
Хотоос эрт гарч давхиал замдаа эртний нийслэл Хархорин дээр үдлэв. Би чинь машаанаасаа буугаал суниагаал жихтэйхэн ярвайсан Монгол. Ууганаа миний зургийг тойрч дараад л, гэвтэж дараад л. Ард түмэн чинь намайг Асашёорюүтэй андуурах нь холгүй ямар том од вэ гэсэн харцтай. Оюутан охидууд энэ ах шиг хүнтэй суучих юмсан гэсэн бодолтой. Жуулчид күээ мөн сайхан баавартай Монголоо гэж бодчихсон байх жишээний. За худлаа худлаа. Жуулчид яг намайг анзаарч харагдаач.
Эрдэнэзуугийн өмнөх гуанзнаас худлаа баахан хоолны нэр асууж бүлтэрч байгаад хачир дээрээ хэдэн хуушуур авч идчихээд цааш хөдлөв. 
Архангайн Тариатад найз ахын жуулчны баазад хоночихоод маргааш өглөөний мандахын улаан нарнаар цааш хөдөлвөө. Үд хавьцаа бага зэрэг даваа өөд өгсөж байтал пүн пан гээл машааны хамар дэлбэрэх лугаа уур утаа манан болоод явчихав. Юун Халх голын дайн бэ, хаанаас бөмбөгдөв нтр. Уааганаатай байлдаантай кино ярьж явах агшинд тийм юм болохгүй юу. Буугаад копудаа сөхөөд хартал аржаатарын тагаараа тосоол нь тургижээ. Тэр өдрийн халууныг ээ. Замын хажууруу машаанаа өнхрүүлээд зогсов. Хагарсан хэсгийг цавуугаар нааж янзлаад тосоол дээрээсээ ус хийж дүүргээд цааш хөдлөв. 
Шагж хүүгийн аян замын бэрхшээлүүд өмнө нь отож байгааг Шагж хүү яахин мэдэх билээ. 
Шагжаа энэ гайгүй биз гээд Ууганаа урт эрүүгээрээ машааны копудруу заагаад асууна. 
Гайгүй ээ гайгүй. Амьдрал нааж сурсан хүн Аржаатар наах ёстой ярьшиг л байна. Ооё бүлтрээл дуусаагүй байтал ахиад л усаа тургив. Хэдэн ч удаа зогсож хэдэн ч удаа усаа нэмэв. Ээ хорвоо. Ядаж байхад Ууганаа машааны талаар а ч байхгүй. Намайг машаантай ноцолдож байхад Ууганаа тал бүрээс зураг аваастай. Бүр инээгээ л зураг аваад байх.
Бэсдаа чи болиочээ гэхээр ха ха ха ёстой гоё палаан малаан гээл явж өгнө. Тэгснээ манай бага охиныг тэврээд удаантай хамт салхилаад яваад өгнө. Би тэнд машаантайгаа үзэж тарна. Хүн харвал манай эхнэр, Ууганаа хоёр бал сараа тэмдэглэж буй хосууд би жолооч нь.
Би машаанаасаа өөр юуг ч анхаархаа байсан тул манай хүн Ууганаа ингээдэх, тэгээдэх гээстэй. Ууганаас ч бас манай хүнтэй жихтэйхэн амьдрах нь ээ пийткоо чинь.Тэр хоёр майханаа барьж, хоолоо хийнэ. Амьдрал ярьна. Заримдаа надруу хараад инээлдээд байгаа нь намайг муу хэлж байнадаа гэж бодогдохоор.
Ядаж майхандаа эхнэр хүүхдүүтэйгээ би унтана шүшү Ууганаа хүүрээ гэхээр ха ха ха ха гээл.

Нутгийн зам нуруутай, нуган үрдээ ханилгаатай гээл дуулаад ороход сумын төв зэрэглээн дундаас өндөлзөөд угтах шиг болов. Уул ус нь уралдаж тосох шиг. Хөөрхий Шагж хүү энэ агшинд машаанаасаа буугаад гүйчихвэл арай хурдан очмоор. Тэгж байтал ахиад уур утаа, манан шуугиал машаан паг. Ёстой нам. Хүнээр бол калаап нь хаачих шиг болов. Эцсийн хүчээрээ нэг асаад буцаад унтрав. 5 жилийн хөдөлмөрөөрөө авсан Гермаан машааны сэг. Чамайг энэ ертөнцийн хамгийн сайн машаан гэдэггүй билүү хар сэгээ. өө дотроо машаантайгаа хэрэлдэж өгсөн. Замын турш эвдрэлийн тухай огт тоохгүй явсан эхнэр "өө ямар ядаргаатай юм бэ" гэж анх удаа дугарваа. Ууганаа энэ удаа зураг авсангүй. Яах уу л гэж байна. Сумаас найзыгаа дуудаад чирүүлэв.
Ээ онигоо онигоо. Олон жилийн дараа нутагтаа машаанаа чирүүлж очихдоо яахавдээ. Яасан ч олон таньдаг хүмүүс тааралдав. Зарим нь хашаан дээгүүрээ өнгийгөөд миний муу явааг хараастай. Би гэж муухан мушийгаад үрүүлээ барьчихсэн сармагчин лугаа элгийн царайтай юм.

Сэтгэл санааны цохилтонд орсон хүн хөл газар гишгээд л архи уув. Халсны дараа "машаан эдврэх юу юм" гайл байна гээд жаахан ч атугай сэтгэл уужрав. Баримтат киноны зураг авах Ууганаагаа орон нутгийнхантай уулзуулаад л тэнд ганц нэг шил юм задлаад сүйд майд. 
Орой найзындаа иртэл хүүхдүүд шийгуа идмээр байна гэхээр нь бор түрийвчээ хайлаа байдаггүй ээ. Машаанаа онгичоод олсонгүй. 
Бодлоо. Гар цүнхээ бариад гарсныг бүгд гэчиллээ. Шуурхай зарлалаа. Цагдаад мэдэгдэж таньж мэддэг хүмүүс бүгд л хайлцлаа. 
Дотор нь 2000$, 600,000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэр, банкны картууд. Гү тэр 2000$ юу вэ гэхээр миний салтаал байхгүй юу. Тэр үед доллар 1800тай байлуу яалаа.
Жинхэнэ гамшиг. Эвдэрхий машаантай, нэгч сохор зоосгүй , хамаг юмаа гээчихээд орой нь пиав уугаал нуурын эрэг дээр сууж байх ч эр хүний шандасыг шалгах юм билээ. Нуурлуу үсэрч орсоноо "за болий болий одоо үхэж гай болно" гээд захлаад байгаа юмаа. 
Удаж төдөлгүй ах эгч нар, аав ээжүүд утасдаад л яав ийв, яахуу ийхүү гээл ах дүү нарыг хамарсан хямрал болов. Сумын төвийн зарлалын самбаруудаар нутгийн ах дүү нар минь тусал мусал, өндөр шагналтай гэсэн сүр сүр үгтэй зарлалыг энд тэндгүй байрлуулж. 
Ээ нүдний булай. Уулзсан хүн бүр л нөгөө алдарт бор түрийвчийг асууна. Бор түрийвчний сүр дуулианд дарагдаад машаан бараг мартагдах нь. Эвдэрхий машаанаа ачаад аймаг оров. Хамгийн түрүүн цагдаад очиж гомдол гаргалаа. Маш шуурхай арга хэмжээ авч эхэллээ. Орон нутагт доллар солиулах хүн ховор тул бүх банкуудад анхааруулга хүргэв. Өмнө нь манай нутагт ажиллаж байсан хулгайчдаа мэдэх хоёр хүнийг томилж явуулах болов. Монголын цагдаадаа баярлалаа. Тэр халуунд би нээх муухай урт үстэй. Өөрийгөө Пушкин гээд бодчихоо юу "зогдор ихтийн зовлон их" хусуул наад үсээ гэж найз хэлэхээр нь гүүмон хурдан очиж үсээ хусуулж билээ ха ха. Нэг зовлонгоос салаваа. 
Бор түрийвчнээс сураг байдаггүй. Аймагт машаан унаж явахад цагдаа зогсоов. Хамаг юмаа гээсэн гэхээр итгэхгүй харваас луйварчин байрын гар байна гэж бодовуу яав цагдаа дээр хэд хэд авчирав. Сүүлдээ хэсгийн ахлагч нь зогсоовол надруу яриул гэнэ. 
Гэх мэтээр 5 хонолоо. Чонын шөрмөс шатаадаг хүн байна. Найдвартай гээд найз нэг хүн дээр дагуулж очив. Бөгтгөр хөх өвгөн байна. Ахаа цаад хүндээ муу юм болчихгүй биз. Их аюултай гэж би сонсож байсан. 
- Машаан эвдэрсэн явган хүнийг мөнгө төгрөг, бичиг баримтаас нь салгасан хүнийг чи юунд нь хайрлаад байгаан гээл шууд намайг загналаа өвгөн. Өнөө орой бүрэнхийд шатаана. Сүйд болохгүй ээ гайгүй гээд намайг явууллаа. 
Манай нутгийнхан сүсэг бишрэл ихтэйн дээр чонын шөрмөс гэдгээс багагүй айж болох юм гэсэн бодол орж ирлээ. Шууд нутагруу залгаад сэжиглэж байгаа хэд хэдэн хүнд Шагж чонын шөрмөс шатаах гэж байна, ер нь лам хараар хараал хийлгэх сурагтай гэсэн цуу тараалгалаа. 
Маргааш өглөө нь сөөнгөдүү хоолойтой нэг хүн залгав. Чиний түрийвчний сургийг гаргалаа. Гол нь чи хүнд хэлэхгүйгээр, цагдаад хэлэхгүйгээр нууж чадах уу л гэж байна. Тэгэлгүй яах вэ чаднаа л гэлээ. Миний түрийвчийг хулгайлсан хүн ярив бололтой.
Өө ёстой ахиж төрсөн мэт баяр хөөр болов. Тэхдээ баярлаж болохгүй, яаж ийж байгаад гар дээрээ авах хэрэгтэй. 
Орой нь замын машинаар хоёрын битонтой ааруул ирэв. Ааруулын дор торлож скоочидсон бор түрийвчийг минь явуулжээ. Баярлаад, түрийвчээ үнсээд орилоод бөөн юм болов найзындаа. Цагаан идээн дунд явуулсан нь харын сэтгэлээр хулгайлаад цагаан сэтгэлээрээ өгч буй бэлгэдэл мэт.
Тэнд Ууганаа бэсдаа бас бичлэг хийчихсээн. Ингэж л бор түрийвч минь хоёр дахь удаагаа эргэж эзэндээ ирсэн юмдаа. 
Мөнгө төгрөгөө олсон гээд цагдаад ахиж мэдүүлэг өгөхдөө нөгөө хүнээ нуух гэж чамгүй хүчин чармайлт гаргасан. Чонын шөрмөс ортой гэж бодсон. 
Манай эхнэр гурван хүүхэд, Ууганааг дагуулаад аймагт хамаатныдаа очиход нөгөөдүүл нь их сонин болсон нь ажиглагдаж. 
Сүүлд ярих нь ээ нөхрөөсөө салаад өөр хүнтэй болсон юм байхдаа гээд итгэж ядсан гэсэн. 
Тэр чөтгөрийн аялалыг өндөрлөхөөр саарал машаанаа УБ-луу ачуулахаар болоод бид хэд хадам ахынхаа машинд суугаад УБ-луу хөдлөв. Замдаа хадам ахтайгаа халамцуу үерийн голруу орж ахиж машиныг нь эвдээд хээр Цахирын гол дээр гурав хонов. Голруу орохын өмнө хадам ах Шагжаа ш**хуу гэхээр нь ш** ахаа гээд буруудсан юмдаа ха ха. 
Гурав хоногийн дараа ачигдсан миний эвдэрхий машаан дэргэдүүр минь жишимчгүй өнгөрөөд явахыг хараад үхтлээ инээж билээ ха ха ха. 

Сүүлд ламтан намайг "могой өдрийн могой цагт холын замд гарчээ" гэж лүндэн буулгасан гэсэн. Ёстой элгээрээ мөлхсөндөө. Түүнээс хойш могой өдөр биш вээз, могой цаг биш вээз гэдэг болсон. 

 



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 69 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-23.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2344


khuv5-057.JPG
Хэмжээс: 600x450 72k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3501

Тэрэлж
trlj-009.JPG
Хэмжээс: 600x450 143k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2446


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn