Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Бусад: МАХАМУТРЫН ДУУЛАЛ
Оруулсан admin on 2018-03-02 15:35:37 (246 уншсан)

Үлэмжийн чанар Махамутрыг

Үгээр хэлж, үзгээр зуршгүй ч
Үнэн итгэлт Нарова чамдаа
Өгүүлсүгэй, би!
Хоосон чанарт тулгуур байхгүй.
Хоосон чанарын агаарт
Махамутар цэцэглэнэ.
Хүчлэн чармайх хэрэггүй,
Энгүүн тааваараа бай!
Хүлээс бүхэн алдрахад
Эрх чөлөөг хүртэнэ.
Сэвгүй хоосон огторгуйг харваас,
Сэтгэлээр сэтгэлийг тийнхүү ажваас
Будангуй ялгаа нилдээ арилж,
Бурханы хутгийг чи олно.
Тэнэмэл үүлс тэнгэрт хөвөрнө.
Хэрмэл бодол сэтгэлд цуварна.

 

Арилсан сэтгэлийн агаарт л

Алагчаалах үзэл алдарна.
Зүйл зүйлийн илбэ
Зүүдэлгүй огторгуйд ургалаа ч
Хар, цагаан аль алиныг нь
Халдаахгүй билээ, огторгуй.
Өнгө өнгийн үзэгдэл
Өөрийн сэтгэлд ургалаа ч
Буян, нүглийн аль алинд
Будагдахгүй билээ, сэтгэл.
Удаан бүрхсэн харанхуй ч гэлээ 
Ургах нарыг сөрж дийлэхгүй.
Сансарын түмэн галав ч гэлээ
Сэтгэлийн гэрлийг бөхөөж чадахгүй.
Хоосон чанарыг өгүүлэвч
Үгийн хязгаараас давсан.
Сэтгэлийн гэрлийг дүрслэвч
Төсөөллийн хязгаараас хальсан.
Сэтгэлийн чанар хоосон ч 
Бүхнийг өөртөө агуулдаг.
Юу ч хийлгүй биеэ сулла!
Юу ч ярилгүй амаа хамхи!
Юу ч бодолгүй сэтгэлээ хоосол!
Хоосон хулс шиг амгалан бол!
Өглөг, авлагаас ангижран жарга!
Хоосон чанарыг таних аваас
Махамутрыг чи олно.
Хорвоогийн зовлон эцэс болж,
Бурханы хутаг биелнэ.
Арвис тарнийн уншилгаар ч,
Асралт барамидын явдлаар ч,
Сургууль номын мэдлэгээр ч
Дотоод үнэнийг нээхгүй.
Эрэл хүслийн тоосонд
Гэгээн гэрэл халхлагддаг.
Үйлийн хүлээснээс салж,
Шунал бүхнийг огоор!
Далайн давалгаа шиг бодлууд
Ирж л байг, буцаж л байг.
Тантарын замыг дагасан хүн
Тачаал, хорсолдоо автаж
Аливаа зүйлийг ялгаварлавал
Ариун тангаргаа зөрчинө.
Үл дасахуй хийгээд,
Үл ялгаварлахуйн зарчмыг
Чанд сахисан хүн л
Тантарын нууцыг эзэмшинэ.
Ягшмал үзлээс салсан хүн л
Судрын утгыг тайлна.
Махамутрын агаарт
Хүлээс бүхэн алдарна.
Махамутрын агаарт 
Нүгэл бүхэн шатна.
Хэн үүнд итгэхгүй байна,
Тэр хүн тэнэг л байна.
Хилэнц нүглийн шалбаагт
Тэлчилсэн хэвээр хоцорно.
Дээд эрх чөлөөг хүсвэл
Гүрү багшаа шүтэгтүн!
Адис ивээл нь зүрхэнд тусмагц
Арилсан хутаг алган дээр бууна.
Үйлдэлд хөтөлдөг
Бага хөлгөнийг орхиж,
Үнэнд хөтөлдөг
Их хөлгөнийг дагасугай!
Үл дадахуйн зам нь
Бүх бурхадын мөр.
Үүнийг дагасан хүн
Бурханы хутгийг олно.
Энэ ертөнц барих биегүй
Зүүд зэрэглээ шиг ажаам.
Ертөнцийн хүлээснээс салж,
Садны холбоог тасал!
Дурлал, хорслын чагтагыг мултлаад
Аглаг буйдад даяанчилсугай!
Энгүүн чөлөөт байдалд
Идэвх чармайлтгүй оршвоос л
Төд удалггүй Махамутрыг хөллөж,
Хүршгүй оргилд чи хүрнэ.
Модны үндсийг тасалбал
Навчис аяндаа хагдарна.
Сэтгэлийн үндсийг тасалбал
Сансарын үзэгдэл замхарна.
Эгшин зуурын гэрэлд
Элин галвын харанхуй сарнина.
Билгийн тод гэрэлд
Мунхгийн хучаас ярагдана.
Сэтгэлтэй зууралдсан хүн
Сэтгэлээс давсан үнэнийг танихгүй.
Дадлагадаа уягдсан хүн
Дадлаас хэтийдсэн үнэнийг олохгүй.
Сэтгэл болон дадлын хучаасыг тайлж,
Үнэнийг нүцгэн дүрээр нь үзсүгэй!
Үзэгдлийн ялгаа арилсан цагт
Үлэмжийн амгаланд умбана.
Өглөг, авлагаас ангид
Энгүүн байдлаа хадгал!
Тэмцэл, хүлцлээс ангид
Махамутрыг амтал!
Төрөлтгүй чанарт
Түгээмэл ухамсрыг тань!
Төрөө нь үгүй учраас
Бохирдоо нь үгүй.
Төрөлтгүй чанарын гэрт
Өөрөө орох аваас
Түмэн зүйлийн үзэгдэл
Эх сурвалждаа шингэнэ.
Би хэмээх үзэл,
Бэртэгчин сэтгэлийн омог
Хоосон чанарын агаарт
Хог саггүй арилна...
Эхлээд чиний сэтгэл
Хүрхрээ шиг хаялан бууна.
Ид дундаа Ганга мөрөн шиг 
Намуун дөлгөөнөөр урсана.
Эцэст нь эх, үрийн учралаар
Энгүй их далай болно.

 

 



( Сэтгэгдэл бичих? | Бусад | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 42 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ёл хад
YolHad_46.JPG
Хэмжээс: 700x525 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2428

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-072.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3253

Анхны цас 2005 он
uvl-026.JPG
Хэмжээс: 600x800 242k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3089


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn