Атгасан гар шиг нэгэн байшинд,
Алганы хонхор шиг өрөөндөө
бэхсийг зуурч
багсыг шүүрч амуй, би.
Орхиод явсан хүрэмний чинь дээр
тод шулуун үс зурнам.
Огтор хормойных нь дор
хос шулуун хөл зурнам.
Зурж дуусмагцаа нэрээр чинь дуудахуй
Зугуухан эргэн харах чи,
инээх ч үгүй, уйлах ч үгүй.
Учир нь би инээдийг чинь,
нулимсыг чинь ч зурж чадсангүй
Угаасаа чи хуулбарлахын аргагүй төгс юм.
Үс болоод хөлийг чинь
нулимсаараа баллуурдсаар,
Үүдэнд чимээ гарахыг хүлээсээр байтал
Хоймрын цаг минь амьсгал хураанам.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-113.JPG Хэмжээс: 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4014
Үнэртэн цэцэгс Хэмжээс: 598x600 181k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5180
mongolia2007year-067.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3962
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: