Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Ө. Балжинням: ӨЧИГДӨР
Оруулсан admin on 2018-05-03 21:37:21 (385 уншсан)

 

Өглөөнөөс хойш жижигхэн өрөөгөө орвонгоор нь эргүүлэх шахав. Олддоггүй шүү! Сонин юм даа. Надаас нэг их холдоогүй л баймаар юм. Гар утас дуугарах чимээнээр сэрснээ санаж байна. Нойрмог нүднээ A хэмээх нэртэй хүнээс ирсэн мессэж нэг тодроод нэг бүдгэрч байв. “Өчигдрийг сайхан өнгөрүүлсэн шүү”. Юу билээ гэж нүдээ нухлан тодруулж харвал яах аргагүй “Өчигдрийг сайхан өнгөрүүлсэн шүү” гэх өгүүлбэр. Ингээд миний эрэл эхэлсэн юм. Орноосоо өндийн босож, эхлээд тархиндаа нэгжлэг хийж үзэв. Мартсан биш, ерөөс өчигдөр гэдэг зүйл миний тархинд алга болжээ. Бодлоо нэг нэгээр нь нэхэн, хилийн боомтонд сэжигтэй этгээд цагдаад шалгуулж буй мэт хайв. Ор тас алга.

Дахин тэмдэглэлээ эргүүлж үзлээ. “10 дугаар сарын 15, өрөөнөөсөө бүтэн өдөр гарсангүй, барьж суусан номоо ч уншиж дуусгаагүй” гэх уржигдрийн он сартай тэмдэглэл минь, дандаа буруу биччихээд шууд дээр нь сараачиж балладаг дадалтай минь хамт хамгийн сүүлчийн хуудсан дээр урам муутайхнаар өөдөөс ширтэж байх нь тэр. Тэгээд номын тавиур, хувцасны шүүгээ, орны доогуур, угаалгын өрөө байж болох бүх л газарт эрж үзэв. Тэнгэр минь, миний өчигдөр алга болжээ. Огтоос алга...

 

Архи ууж тасарсан гэхэд бүхэл бүтэн нэг өдөр уумааргүй юм. Тэгээд ч одоо ямар ч шартсан ул мөр алга бөгөөд хэрэв согтсон бол ууж эхэлсэн үеэ санах ёстой доо. Харин уржигдар гэх өдөр дунд ангид байхдаа хамт нэг ширээнд сууж байсан одоо нэрийг нь санахгүй байгаа ангийн охин шиг л санаад бүүр түүр.

Одоо яадаг билээ. Нэг өдөр бодоод алга болсон өчигдөр шигээ олигтойхон хариулт олсонгүй. Сүүлдээ залхаж эхэлснээ “за яавал чиг яаг” гэж бодоод A руу залгав. Харилцуурын цаанаас эмэгтэй хүний уяхан хоолой дугарч:
- Байна уу ?
- A мөн уу ? 
- Цо юу даа ?
- Тийм байна.
- Чиний залгахыг хүлээгээд
- Айн?
- Орой зургаан цагт Кингс уушийн газар уулзья! гээд намайг “За” гэхээс өмнө утсаа таслав. Очих уу, яах уу гэж хэсэг түдгэлзсэнээ уулзахаар шийдлээ.

Орой хэлсэн газар нь давхиад очсон надаас түрүүлээд ирчихсэн сууж байв. А урт гэзгээ задгайлан, цав цагаан цамц өмсөж, нүдээ онигордуу болгон будсан нь нэг л дур булаам ажээ. Бид хоёр нэг нэг хундага дарс авснаа энэхэн тэрхэнийг ярилцаж эхлэв. Би ч тойруулж тогшуулж яаж асуудаг билээ гэж бантаж байтал миний тогтворгүй байхыг мэдсэн бололтой гэнэт тэр асуув. 
- Яасан? Өчигдрөө хайгаад л байна уу ? Би хариу юу хэлэхээ олж яадан мөрөө хавчис хийв. 
- Чи санахгүй байвал би хэлээд өгөх үү ? 
Би хэсэг эргэлзсэнээ: 
- Тэгвэл ч сонин юм болно доо 
гээд хариу инээмсэглэх гэсэн ч хацар татвагнаад үрчийж байх шиг санагдав.

Тэгээд миний өчигдөр юу хийсэн талаар бүсгүй санаагаараа залж гарав бололтой. Эхлээд намайг түүнд дурлалаа илчилсэн гэх, дараа нь бид хоёр Парис явж төмөр суварга нь доор нар шингэхийг харсан, бас Испани явж, Real Madrid багийн тоглолтыг хамт сонирхсон, намайг ямар галзуу дэмжигч байсныг, мөн Өвөрхангай явж Эрдэнэзуу хийдээр орсон, Занабазарын урлал, Цагаан дарь эх хэчнээн гайхалтай байсан... бас бид хоёр шөнийг хамт өнгөрүүлж үүлэн борооны ажил хийсэн тухай, хэчнээн жаргалтай байсан... гээд бүр нэг цаг үед багтамгүй зүйлсийг нүдэнд үзэгдтэл ярьж гарав. Эхлээд надад үнэмшилгүй уйтгартай санагдсанаа, сүүлдээ аюумшигтай мэт бодогдов. Угаасаа би мэдэхгүй юм чинь миний гээсэн өчигдөр үнэн тийм ч юм бил үү? Тийнхүү тэр миний өчигдрийг бүр энэ насандаа дахиж юу ч хийгээд утгагүй болтол, хаа ч явж юу ч үзсэн сонин биш болтол дэндүү гайхалтай хүүрнэжээ. Нэг мэдсэн би согтсон байв. Өөрийнхөө гайхамшигтай өчигдрийг олсон би шөнө дөлөөр энгэр заамаа ярж, хүйтэн салхи сөрөн, гудамж уруудан дуу аялан байр луугаа алхаж явав.

Өглөө, дэрний хажууд утасны хонх жингэнэх дуунаар сэрлээ. Нойрмог нүдээ нухлан байж, утсаа дурамжхан шүүрч аван үзвэл, дэлгэцэн дээр “A танд зурвас илгээжээ” гэсэн мөр зурайж харагдав...

 

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 39 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-026.JPG
Хэмжээс: 600x450 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3953

А. Чадраабал	70х85, зотон тос
Шөнө
Хэмжээс: 600x474 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3191

Зураач : Б.Хонгорзул
khongor043.jpg
Хэмжээс: 600x817 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3434


Агуулга
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Би-Бөгтөр хөх өвс
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Гантөмөрийн Сумъяа: Миний сэтгэлийн эх орон
Пүрэв, 2018.03.29
· Х. Чимэдрэгзэн
· Х.Нямхишиг: "Бөгтөр хөх өвс" номоос
· Батсайханы Баттөгс: Хорхой тавилан
· Балсангийн Лхагвасүрэн: Үхтэл үр харам хорвоо
· Гантөмөрийн Сумъяа: Зуугуул азарганы дууль
· Гантөмөрийн Сумъяа: Цэцэгс
Баасан, 2018.03.16
· Балсангийн Лхагвасүрэн: Яргуй нүдлэх цагаар
· Г. Мөнхцэцэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn