Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
Оруулсан admin on 2018-11-27 16:11:15 (134 уншсан)

Тунгалаг Горганд зөвшөөрөхөөс өөр аргагүйгээ ойлгон санаа алдсанаа түүний өмнө очин зогслоо. Горган инээмсэглэн ухаантай охин гээд түүний гараас нь татан өвөр дээрээ суулгалаа. Гэнэт тар нярхийх чимээ гаран хаалга хүчтэй онгойв. Хоёул цочин эргэн хартал Цогт зогсож байх нь тэр. Тунгалаг байдгаараа айн чичирсэндээ хоолой нь бөглөрчих шиг болов. Цогт өөдөөс нь тийм гэхийн аргагүй хилэнт нүдээр хяламхийн хараад
Чи арайч дээ муу банзал эм хэмээн хэлтэл Горган өөдөөс нь ийм л байна даа залуу минь гэх шиг доогтой нь аргагүй жуумалзлаа. Цогт үсэрч очин Горганы толгойноос хоёр гараараа үсдэж байгаад өвдөглөтөл түүний хамар нь чихэгдсэн бололтой цус олгойдоод ирэв. Тэрээр тэр чигтээ эргэж ч харалгүй хөлдөө тааралдсаныг өшигчин хараал урсгасаар өрөөнөөс гүйсээр гарлаа.
Цогт тэндээсээ гараад ухаан жолоогүй машинаа жолоодон явна. Бодохоос дургүй нь хүрч үзэн ядаж эхлэв. Тэрээр хурдны замаар нааш, цааш сүлжин давхина. Нүдэнд нь Тунгалагын саяны байсан дүр харагдаад, арай ч дээ... яагаад ийм гэж... би сая яах гэж буцаж очив оо... мэдэхгүй чигээрээ байсан бол дээр ч байсан юм бил үү... даанч сүүлийн үед их хачин байсан юм... бүр эз хатгаад буцмаар санагдаад... хэмээн өөрөө өртэйгээ үглэн давхисаар. Тэрээр гэртээ орохоосоо өмнө дэлгүүр орж нэг шил виски авлаа. Ажил руугаа утасдан бие муу байна хэмээн нэг өдрийн чөлөө гуйтал тэгэлгүй яахав хурдан эдгээд ирээрэй хэмээв.


Цогт тамхи баагиулан вискигээ уунгаа: “Өдий болтол олон охины зүрх шархлуулсаны хариу энэ үү... хүүхнүүд мундсан биш, нэг муу эгчмэд хүүхэн ёстой гай л байна ... хэмээн шүдээ хавирахад гүрээнийх нь судас төвхөлзөнө. Би хайрласан нь буруу болдоггүй юм бол юу нь буруу байсан юм. Одоо болъё чи минь... үүнээс илүү доромжлол гэж юу байхав...” хангалттай. Тэрээр ингэж хэлээд бүх архиа ууж дуусгаад нилээн халж эхлэхэд өөрийн эрхгүй хоолой нь зангиран хариугүй нулимс унагах дөхөв. Тэгж ч нэг муу завхай хүүхнээс болж нулимс унагахгүй шүү... юун төлөө шартай аавын хүү билээ хэмээн өөртэйгөө ярин уусаар нэг мэдэхэд виски, нойр хоёртоо дийлдэн унаад өгөв.
Хоног хугацаа өнгөрсөөр Тунгалаг чимээгүй л байв. Тэрээр яагаад ч юм уучлал гуйн утасдах байх хэмээн хүлээсэн ч байдаггүй. Үүнээс сар гарангын дараа нэг өдөр Болормаа утасдлаа.
Байна уу... Болормаа байнаа, сайн уу?
Сайн, юу байна... яасан дуу муутай байгаа юм
Цогтоо би ажилгүй болчихлоо, танайд ажил олтлоо байж болох уу?
Би Тунгалагийг хармааргүй байна
Тунгалаг байхгүй ээ, би ганцаараа... очиж байгаад учрыг нь тайлбарлая. Надад үнэндээ өөр таньж мэдэх хүн алга
Өөрөө мэдээ. Цогтоо ингэж хэлэхдээ арай суучихсан юм биш биз дээ хэмээн бодохоос бүр дургүй нь хүрэв
За баярлалаа би тэгвэл такси дуудаадхая, чи гэртээ байна биз дээ
Юу ,чамайг хүргэж ирэх хүн байхгүй юм уу, наанаа хүлээж бай, би ингэс гээд очоод авъя
Өө маш их баярлалаа, бөөн төвөг удсанд уучлаарай
Цогтоо тэр нэг өдрөөс хойш дахиж яваагүй өнөө л танил замаараа явж байв. Тэрээр: Арай ч дээ... тэр хөгшин юмтай суучихлаа гэж үү. Тэгээд өнөө үй зайгүй найз гээд байсан яалаа, дөхүүлээд ч өгч чадахгүй байж. Бал сараа хийж яваа юм байхдаа хнн. Болормаа яагаад ажлаасаа ч, байрнаасаа ч гарах болов. Тунгалаг арай ч тийм хүний мөсгүй юм хийх хүүхэн уг нь биш дээ. Аан тэгэхдээ юмыг яаж мэдэхэв, ер нь итгэлт алга...
Цогтоо гэрт ортол бүх л юмс хуучин хэвээрээ ч цаанаа л нэг эзнээ хүлээсэн мэт уйтгартай дүнсийн угтлаа. Болормаагаас Тунгалагийг асуумаар санагдсан ч хэд хэдэн удаа буцаан залгилаа. Тэрээр аль болох хөгжилтэй байхыг хичээж байвч дурсамж бүхэн сэдээгдэн ер чадсангүй.
Чи чинь ганцаараа байж овоо хөөрхөн новш цуглуулжээ... хэмээн худал инээн асуувал
Дан миний ч юм гэж юу байхав. Зарим нь Тунгалагынх байгаа
Би чамд Тунгалагтай уулзмааргүй байна гэж хэлсэн биз дээ
Тийм л дээ, гэхдээ ямар энд нь орхилтой биш, аваад л явъя, би чамд очиж байгаад бүгдийг нь тухтай тайлбарлаад өгөмз
Надад сонсох хүсэл алга, тэр хүний яаж явах нь одоо надад хамаагүй
Өөрөө л мэддээ. Тэр хоёр ийнхүү ярилцангаа юмаа ачиж дуусав. Буцах замдаа хэн нь ч юм ярьсангүй. Орой Болормаа хоол хийчихээд Цогтын өөдөөс харан
Чи үнэхээр сонсох хүсэлгүй байна гэж үү? Үгүй ядахдаа хоёр найз яагаад хамт байхгүй байгаа нь сонин биш байна гэж үү!!! тэр зовж байсан ч хамаагүй юу... тэр нэг өдрийн дараахан...гээд цааш ярих гэтэл Цогт
Би юу ч сонсмооргүй байна, ойгож байна уу....би хүсэхгүй байна...тэр одоо яаж явах, яах нь надад ямарч хамаагүй хэмээн хашгичаад өрөөндөө орж хаалгаа саван хаалаа. Болормаа урамгүйхэн босч аяга тавагаа хурааж эхлэв.
Болормаа ирсэнээ бодвол овоо дадлагжсан байсан тул төд удалгүй гэрээсээ ойролцоо газар ажилд орлоо. Цогт барагтай юм дуугарахгүй, ойр зуурын юм ярьвал ярьчихаад өрөөндөө орчихно. Болормаа нэг орой ажлаасаа ирээд хоолоо бэлдчихээд хүлээгээд байтал Цогт ирдэггүй. Түүний дотор шатаж байв. Хэдий Цогтод одоо болтол сайн хэвээрээ түүнтэй хоёулахнаа байгаа ч гэсэн яагаад ч түүнийх болж чадахгүйд нь шанална, бас дээрээс нь Тунгалагийгаа бодох тусам өрөвдөн бүсгүй заяандаа заримдаа гомдол тээн суудаг байв. Яг л тийм нэг өдрүүдийн нэг нь энэ орой байлаа. Нилээн орой унтаж байтал Цогт хаалга онгойлгож чадахгүй байгаа бололтой гадаа түчигнэх дуу сонсдов. Тэрээр гүйн босч хаалгаа тайлтал Цогт нилээн согтсон харагдана. Гуйвасхийн орж ирээд барьц алдахдаа Болормаагийн гарыг түшин байж зогслоо. Болормаа Цогтоог түшин өрөөнд нь оруулан гадуур хувцас гуталыг нь тайлж байтал Цогтоогын согтуу ухаанд нэгэн тэнэг бодол харван орж ирэв. Тэрээр нимгэн гэрэлтэх унтлагын хувцастай Болормааг хараад эм хүнийг хүсэх хүсэл нь ихээр оволзлоо. Үүнтэй зэрэгцэн хэрэв Болормаатай найзтай нь унтчих юм бол Тунгалагаас хариугаа бага ч болов авч байгаа мэт санагдахад олон ч юм бодолгүй түүний гараас угзчин татаж үнсэж гарав. Болормаа эхлээд тулгамдаж байсан хэдий ч ирсэнээсээ хойш эр хүнтэй ойртоогүй, тэгээд ч Цогтоод өөрөө сайн, Тунгалаг энэ хоёр ямар эхнэр, нөхөр хоёр байсан биш, ер нь ч одоо салчихсан юм чинь хэмээн өөрийгөө зөвтгөн бодсоор түүнд биеэ тушаалаа. Ангасан хоёр тэр шөндөө хэд хэд загас наадуулан цэнгээд сая л нэг ханасан байртай унтацгаав. Болормаа маргааш нь нэг л сайхан ч юм шиг тэгсэн хирнээ гэмтэй ч юм шиг санагдан Цогтоог унтаагаар нь удаан харж байснаа инээмсэглээд ажилдаа гарлаа.
Орой нь гэртээ иртэл Цогт амарсан шинжтэй хоол хийн зогсож байв. Болормаа хувцасаа сольж, гараа угаачихаад баярлалаа хэмээн хэлээд ширээнд суусан ч нэг л нүүр хагарч өгсөнгүй хэн хэн нь чимээгүй байснаа Цогт түрүүлэн одоо бишүүрхээд яахав дээ наашаа суу л даа хэмээн хажуудаа суулгаад өөрөө гараа ардуур нь оруулан мөрөөр нь тэврэн үсийг нь оролдон сууна. Болормаа хэдэн удаа Тунгалагийг хэлэх гээд аман дээр нь гарч ирсэн ч Нэгд: Тунгалаг өөрөө битгий хэлээрэй, битгий Цогтоогийнд очоорой гэж гуйсан, Хоёрт: хэрвээ хэлчихвэл удаан хүлээж, олон хоног сар бодож байсан Цогтоогоо тэр чигт нь алдах юм шиг санагдан ёстой л хэлээ хазсаар байлаа.
Энэ өдрөөс хойш Цогт, Болормаа хоёр ч дотносож эхлэв. Тэгэхдээ Цогт хэзээ ч Тунгалагтай байдаг шигээ Болормаатай байдаггүй байлаа. Зүгээр л сексийн хамтрагч, эсвэл хамтран амьдрагч төдийхөнөөр авч үзнэ. Нэг удаа Цогт ажлаа тараад явж байхдаа би ер нь их хогийн хүн юм аа. Аа гэхдээ хүүхнүүд ч гэсэн адил. Энэ Болормаа ч гэсэн нэг боломж гарвал үгүй гэхгүй биз. Би ер нь хэнийг өрөвдөж, хайрлаж явах ёстой юм... ямар албатай биш, насанд хүрсэн улс өөрсдийгөө мэдэж байгаа байлгүй. Гэтэл гар утас нь дуугарав. Тэрээр хөгжмөө сулруулаад утасаа авлаа
Байна уу, сайн уу Цогтоо би Тунгалаг байна, чи намайг уучлаарай...утсаа битгий таслаарай гуйж байна... надад ганцхан удаа тусалчих тэгэх үү?
Чамд туслах хүн байгаа биз дээ... өөр юмгүй бол баяртай... гэсэн ч тэрээр утсаа тасалж чадсангүй түүний дууг нь сонсоод яагаад ч юм хэсэг хугацаанд ч болов ингээд баймаар санагдав.
Цогтоо, намайг үнэхээр уучлаарай, надад одоо чамаас өөр тусламж авах хүн үнэндээ алга, би хоригдчихсон байгаа, чи 2000 $ төлөөд намайг эндээс гаргаад авчих тэгэх үү, би гуйж байна ш дээ
Уучлаарай би чадахгүй... Цогт ингэж хэлээд утсаа тасалсан хойноо өөрийгөө гайхлаа. Яаж яваад баригдчихдаг байнаа. Тэрээр бушуухан харьж Болормаагаас учрыг тодруулахаар яаравчилав.
Гэртээ иртэл ашгүй Болормаа ирчихсэн байна. Цогтоо шууд л
Чи яагаад надад Тунгалагийг ачигдсан гэж хэлээгүй юм бэ?
Би хэлэх гэсэн чи өөрөө сонсох дургүй байсан биз дээ
Чи шууд хэлэхгүй яасан юм... юу болсон юм бэ ????
Болормаа өөдөөс нь харан суугаад: Тэр нэг өдөр би гэртээ байж байтал Тунгалаг сандарчихсан ирээд, надад бүх болсон явдлыг ярьсан. Үнэндээ гэтэл Цогтоо тэр яахав ээ ...тэр тухай би сонсохыг ч хүсэхгүй байна, зүгээр л яагаад ачигдсаныг нь л хэлээдэх
Би хэлэх гэж байгаа юм биш үү. Чи юундаа хүнрүү үсчээд байгаа юм: Чиний тэр хамрыг нь чихдэг Горган цагдаад гомдол мэдүүлээд хэдэн өдөр Тунгалагаас чамайг асуусан боловч цаадах чинь чамайг зааж өгөөгүй юм. Мэдэхгүй гээд л өнгөрсөн. Тэгээд цаадахыг чинь ачаад явсан. Ачсан өдөр нь Горган надтай ч уулзаагүй нөгөө туслах авгай нь ирж уулзаад байраа хурааж аваад, намайг ажлаас халагдсан гэж хэдэн төгрөг өгөөд тэгээд л би чамруу ярьсан
Юу тэр байрыг та хоёр түрээсэлж байгаа гээд байсан биз дээ, яах гэж намайг хуураад байгаа юм бэ... би та хоёрт ямар гэм хийсэн юм... энэ нэг толгой нь эргэсэн мангар бацааныг яасан ч яадаг юм гэж бодсон юм уу хэмээн хэлээд өөр ярих юм байхгүй гэсэн шиг усанд орохоор бослоо.
Цогтоо усан дотор зогсоод удаан бодлоо. Хэдий түүнд Тунгалагийг гаргаад авчих мөнгө байсан ч хүссэнгүй. Ингэдэг байхгүй юу, тэр байр ч бас юучив дээ... ёстой боож үхмээр юм.

Маргааш нь өдөржингөө бодсоны эцэст жаахан ч гэсэн хүн чанар нь зулгааж, бас ч гэж өөрийг нь зааж өгөлгүй хоригдсонд тэрээр жаахан ч атугаа зүрх нь хайлав. Ажил тарахын алдад Болормаа руу утасдан бэлдэж бай хэмээн хэлчихээд яахыгаа сайн гэгч нь бодлоо.
****
Тунгалаг өнгөрсөн бүхнийг бодон өрөөндөө гансран сууна: “Яаж яваад юун дээр алдаа гаргачихваа. Яагаад би одоо ингээд энд хэнд ч хэрэггүй болоод сууж байдаг билээ. Цогтоо минь намайг уучлаарай. Би юу гэж чамайг эд нарт хэлэхэв дээ. Хэрвээ би тэр үед өөдгүй муу новшийн арганд ороогүй байсан бол... арай ч дээ. Бүх юм хоромхон зуурын дотор орвонгоороо эргэлээ гэж үү. Тэрээр нүдээ анин Цогтоотой танилцсанаас хойших бүх өнгөрсөн өдрүүдээ дурсан саналаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа... тэрээр ингэж бодсон ч гэсэн хацарыг нь даган харууслын нулимс өөрийн эрхгүй урссаар. Цогтоо надад чадахгүй гэж хэлсэн гэхдээ арай ч бас аман дээрээ л тэгсэн байлгүй дээ, үгүй ядахдаа нутаг нэгтэн байна даа, би мэдээж буцаагаад төлчихнө ш дээ”
Тэр өдрөө Цогт үнэхээр ирсэнгүй. Ер нь би хэнд итгэж, юунд найдаж, амьдраад байгаа юм бэ... өдий насалчихаад мөн ч гэнэн, хөнгөн байна даа. Би үрээ л гэсэн, анх ирсэн зорилго минь ч хүүгээ л авчирч энд суурь боловсрол эзэмшүүлэх байсан. Би хэтэрхий яарсан юм болов уу. Хүүгээсээ хол бэтгэрч байгаа зовлонг над шиг хүмүүс л ойлгох байх...
Маргааш нь дахин бодолд автан орон дээрээ хоёр хөлөө боривоороо нугалан өвдгөө эвхэн сууж байтал эргэлт ирлээ хэмээн дуудав. Тунгалаг надад уу хэмээн лавлан асууснаа баярласандаа гүйхээрээ гарлаа. Эргэлтийн өрөө дөхөх тусам хоёр өвдөг нь чичирч, хөлнөөс нь хүнд туухай зүүсэн мэт явж ядна. Тэрээр явуут дундаа үсээ илэн арагшлуулаад очтол Болормаа байлаа.
Чи минь яаж байна... хэцүү байна уу? Би өөр ажилд орсон тэгээд өнөөдөр нэг зав гараад таньдаг хүнээ гуйж ирлээ
Тунгалаг нүдээрээ хэн нэгнийг хайгаад харагдсангүйд урам нь хугаран
Үгүй яахав дээ, ямар л олиг байв гэж. Уг нь 2000 доллар байвал бичиг баримттай хүн барьцаанд аваад гаргаж болох юм байна. Би тэгээд өчигдөр Цогтооруу ярьсан чинь чадахгүй гэнэ. Чи цаадахтайгаа уулзаагүй биз? хэмээхэд Болормаа мэгдэн сандарч
Тийм үү, уг нь яаж ийж байгаад олчихвол... тэгээд заавал бичиг баримттай хүн гэхээр. Найз нь юу ч болов сураглая, энд байх дансанд чинь хэдэн доллар хийсэн, чи ойр зууртаа хэрэглэж бай. Би бүх юмыг чинь аваад явж байгаа. Цогтоо тэгвэл нэг ирэх байлгүй дээ...
Тунгалаг санаа алдсанаа: Үгүй биз дээ. Намайг үзэн ядчихсан явж байгаа биз. Чадахгүй гэж байна лээ. За чи минь хүнд дайгдаж яваа юм бол эртхэн буцдаа баярлалаа хэмээн хэлээд эргэн явлаа. Түүний хамаг горьдлого найдвар тасарч. За яахав очих нутаггүй хүн байгаа биш. Хүний газар ингэж үзээгүйгээ үзэж, аль муугаараа хэлүүлж явахаар харьсан ч дээр юм уу даа. Тэртээ тэргүй болоод л байсан, болох л биз...хэмээн шийдлээ.
Болормаа машин дээр их л бодлогширонгуй ирэв.Тунгалагийг хараад үнэхээр их өрөвдлөө. Цогт юу ч асуулгүй машинаа асаан хөдлөхөд Болормаа
Чи ядаж яаж байгааг нь асуухгүй юмуу?
Ямар байгааг нь мэдэж байгаа юм чинь юуг нь асуух юм
Чи ийм хүн байсан гэж үү, би ч тэр Тунгалаг ч тэр чамайг арай өөрөөр бодож хүндэлж явдаг байсан юм. Чи тэр мөнгийг нь өгөөд гаргаад авчихад юу нь болохгүй байгаа юм бэ, бид хоёр зэрэг ажил хийгээд төлөөд дуусгачихъя
Яахаараа би гаргах ёстой гэж. Одоо л намайг хэрэгтэйг санаж байгаа юм уу. Хэн нь эхэлж хуурлаа, хэн нь эхэлж хүний сэтгэл рүү ус цацлаа... Тиймээ, тийм би ийм л муу хүн, чи ч гэсэн эртхэн намайг мэдсэн бол одоо явсан ч болно за. Угаасаа танай найз чинь тийм байгаа юм чинь чи ч гэсэн адилхан л байгаа... би чамайг хэзээ ч хайрлаж байгаагүй... зүгээр л хэмээн цааш хэлэх гэснээ амаа хамхилаа. Болормаагийн хоолой нь чичрэн, нүдэнд нь нулимс цийлэлзэн
Чи ч ёстой новш юм даа. Би явнаа, явна за тун удахгүй явна. Дургүй хүрч байна хэмээв.
Үнэндээ Цогтын дотор шатаж байлаа. Тэрээр Тунгалагийг Болормаатай уулзаж байхыг нууцаар хараад өөрийн эрхгүй өр нь эмтэрэв. Тэр нэг ороод гаргаад авдаг юм уу гэснээ жаахан хашраг, хэд хоногоос дахин өөрөө гуйж утасдвал тэр үед нь гаргаж авъя хэмээн бодоод машиндаа ирэн хямарч суутал дээрээс нь Болормаа ирж шарыг нь улам малтан угийн зөрүүд, шартай хүн өөрийн бодлоо хэлэлгүй хамаг бухимдлаа Болормаад гаргажээ.
Маргааш нь гэртээ иртэл Болормаа “ Чамд сайн сайхныг хүсье баяртай ” гэж бичээд явчихсан байв.
Цогт хамаг юмаа шидлэн байснаа нэг сайхан тамхи татан уртаар амьсгаа авч хэсэг суулаа. Тунгалаг ярьсанаас хойш 5 хонолоо. Цогт тэсэхээ болин мөнгөө аваад хоригдож байсан газарт нь очвол 3 хоногийн өмнө нутаг руугаа ачигдсан хэмээх үг тэртээ алсад цуурайтах нь тэр. Цогт хий л бухимдахаас хэтрэхгүй өөрийгөө зүхсээр буцав.
Болормаа Цогтынхоос гараад буудалд хэд хоног байрлахаар болов. Тунгалагийг эргэж очсоны нөгөөдөр нь Тунгалаг утсаар ярин маргааш нутаг буцлаа. Найзынхаа юмыг боломж байвал хойноос явуулчихаарай. Миний найз биеэ бодож яваарай. Найз нь олигтой ч тус хань болж чадсангүй. Одоо хүү дээрээ очлоо. Сайхан байна шүү. За баяртай гээд утсаа таслав. Болормаа ингээд гав ганцаараа үлддэг байжээ. Одоо Цогтоо дээр буцаад очих уу, үгүй яасан ч очихгүй, юу юу гэлээ... арай ч дээ, надад бас өөрийгөө хүндлэнэ гэж юм байдаг юм шүү. Их юмаараа гайхуулж дээ. Уг нь арай л өөрөөр бодож явсан хүн ийм зан гаргах гэж.
Маргааш нь ажил дээрээ байтал тэрээр нэг л сулбайгаад нойр нь хүрээд, хажуугаар нь өлсөөд хэцүү болж ирэв. Гайхан арай хэмээн бодоод яаран хажуугийн Волгрэнс дэлгүүр орон тест аваад үзтэл жирэмсэн болчихсон байв. Нээрээ юугаа бодож хамгаалалтгүй ойртсон байна. Би одоо яах ёстой вэ!!!!
Яагаад ч юм баярлах ч шиг, бас айх ч шиг болж ирэв. Болормаа нилээн бодлоо: “Нас ч 30 гарчихлаа. Яахав дээ хэзээ нэгэн цагт хайрлаж явсан залуугаасаа хүүхэдтэй болоо л биз. Тэртээ тэргүй нөхөр нь салсан, хүүхэдтэй хүүхнүүд зөндөө л байгаа. Одоо ямар нэг их эвэртэй туулай үзсэн мэт хүлээж авах биш. Ганц хүүхэд яаж ийж байгаад өсгөж дөнгөх байлгүй. Харин энд хүний нутагт ганцаараа тэгээд жирэмсэн ажил хийнэ гэдэг худлаа. Яагаад ч амжихгүй. Цогтоод энэ тухайгаа одоо хэлмээргүй байдаг... аягүй л бол гаргахгүй гэвэл, эсвэл намайг харж үзэхгүй бол би улам л хэцүүднэ. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг байх аа... ер нь харинаа” хэмээн эцсийн шийдээ гаргаад зоригтой нь аргагүй инээмсэглэн өөртөө хүч өглөө.
Цогтийн утас дуугарахаар нь харвал дугаараа нуусан байлаа. Тэрээр нойрмог дуугаар Байна уу хэмээн автал Болормаа
Би билетээ захиалаад хамаг юмаа бэлдчихлээ. Чи намайг маргааш нисэх хүргэж өгөөрэй, надад өөр хүн байхгүй шүү, хаягийг нь мессежээр явуулчихъя гээд хариу хүлээлгүй утсаа тавьлаа. Түүнд Болормаагийн нүүрийг харах эрх байсангүй. Жаргалруу утасдан гуйтал ашгүй зөвшөөрлөө.

Нэг жилийн дараа...

Цогт хаяа нөгөө хоёрыгоо санан өрөвддөг байв. Би ч ер нь хүнээ байж байгаа юм байна даа. Ямар ч их тэнэг юмнууд хийгээв дээ. Одоо нэг харьчихаад ирье. Аав ч дуудаад байна. Нутгийн наадам, аавын ой, гавъяатын найр гээд ууган хүүгийн хувьд заавал байх ёстой, тэгээд ч өөр хамгийн том бөгөөд хүндхэн нэг ажлаа амжуулах хэрэгтэй байна. Ойрын хэдэн жилдээ харьсангүй. Одоо л амжиж очихгүй бол тэрээр насан туршдаа харамсах юм шиг санагдаад байв. Цогтоо өнгөрсөн нэг жилийн дотор ихийг ухаарч ойлгожээ. Тэрээр ямар ч гэмгүй байсан Болормааг даанч дэндүү гомдоосондоо одоог хүртэл харамсан сууна. Цогт үнгэгдэж нугалагдсан цаасыг түрийвчнээсээ гарган уншаад санаа алдан буцаан хийлээ.
Болормааг явсанаас хойш бараг сарын дараа Жаргал тэр хоёр уулзлаа. Хоёул шар айраг уунгаа нөгөө хоёрыг ярив. Жаргал
Чи нээрээ бужигнуулчих юмаа. Би чамайг гээд итгээд явуулж байхад одоо тэгээд хэнийг нь буруутгахав дээ
Би яасан юм бэ? хэмээн Цогт өөрийгөө өмөөрлөө. Жаргал жаахан ам мурийх шинжтэй болоод ирэхээр нь за за хөгшин нь явлаа. Өө нээрээ Болормаа чамд өгөөрэй гээд нэг юм өгсөн мартчихаж. Битүү боолттой байсан болохоор би задлаагүй шүү, гараад машинаас авчих хө. Цогт гэртээ оруулж ирээд уутыг урвал Болормаагийн унтлагын хувцас гараад ирлээ. Энэ хүүхэн чинь яаж солиорч байгаа юм бол гээд хажуу тийш шидтэл дундаас нь дөрвөлжин эвхэж нугалсан цаас унав. Нэг их тоолгүй задалж уншаад хүйтэн хөлс нь гарахыг мэдэрлээ. “Уучлаарай Цогтоо ... бид хоёр итгэлийг чинь эвдсэн бол. Тэгэхдээ чи ганцаараа үлдсэн хойноо бүхнийг эхнээс нь тайван бодоод үзээрэй. Би чамд сайн байсаан. Одоо хэвлийдээ үрээ тээгээд эх оронруугаа буцлаа. Хэзээ нэгэн цагт чи ухаараад үр бид хоёр дээрээ ирвэл би хүүтэйгээ хамт чамайг хүлээж байх болно. Баяртай үнсье”
Цогтоо тэрхүү зурвасыг дахин гаргаж уншаад. Би заавал очоод та хоёрыгоо олж уулзанаа. Болормаа чи минь даанч миний сэтгэл сохорсон үед учирлаа. Тэгэхдээ чамд намайг ойлгож, уучлах ухаан байгаа гэдэгт найз нь итгэж байна. Би удахгүй хэдхээн сарын дараа хүү та хоёр дээрээ нисээд очлоо. Намайгаа хүлээж байгаарай. Гурвуулаа сайхан амьдарнаа. Одоо алдаж боллоо, аархаж боллоо. Амьдралыг ойлгож ухаарах нас минь болж, сайхан элэг бүтэн амьдрах хугацаа минь ч болж. Найз нь чамайг дахиж хэзээ ч гомдоохгүй, наддаа итгээрэй хэмээгээд атгахан цаасаа зүрхэндээ наан шивнэлээ.

Төгсөв.
2008 он

Байгалмаа Цэнд

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 78 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Windows XP, 7 үйлдлийн системийн стандарт монгол гарын драйвэр софтверийг ашиглан бичээрэй. Таны оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Д. Батмөнх 1972	155х180, зотон тос
Арга билэг
Хэмжээс: 600x514 256k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2847


B2-024.JPG
Хэмжээс: 600x400 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2942

П. Долгорсүрэн 1977	100х70, арьс
Уянгат ертөнц
Хэмжээс: 600x443 125k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3449


Агуулга
Бямба, 2018.05.05
· Т. Амар-Амгалан
· Гүрж.Нямдорж" Бэнсэн үлгэрч" номоос
· /Барнангийн Доржпалам/
· Д. Нямдорж: "Хараацай" шүлгийн түүврээс
· С. Дамдиндорж
· Т. Амар-Амгалан
· Я. Баяраа
· Я.Баяраа: Борооны хэлмэр
· Б. Батзаяа: Учрал хагацал
· Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар
Пүрэв, 2018.05.03
· Ө. Балжинням: ӨЧИГДӨР
· Х. Доржпалам: СОНГОДОГ ӨДӨР
· Б. Баясгалан
· Т. Амар-Амгалан
Даваа, 2018.04.30
· Гомпилдоогийн Мөнхцэцэг
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : ТОГОРУУН ЦУВААН ДУНД ..
· Лха Отхан : Хоосон дэвтэрт минь өдөлсөн шар шувууны ...
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Хоолны ширээ
Мягмар, 2018.04.17
· Яагаад гэж би өөрөөсөө Яасан олон асууна вэ
Лхагва, 2018.04.18
· Лха Отхан : Монгол нутаг
Мягмар, 2018.04.10
· Хундага нулимс
Баасан, 2018.03.30
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: Загас үнэртсэн үдэш
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Нэргүй ном"-оос
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг: "Зун гээсэн чөдөр" номоос
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг
· Х. Нямхишиг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2018 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn