Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Сургамж 		 Сургамж: Чингис хааны алтан сургаалиас
Оруулсан admin on 2019-03-13 13:19:37 (256 уншсан)

Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.

Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж
Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.

Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.

Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. Үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг

Миний баясах нь энэ дэлхий дахин нэгэн гэр бүл мэт болж төв төвшин, энх амгалан болвоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ёс бус олон хаад баймой. Тэд эрх дураараа аашлан, олон амьтныг зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүмүүний үхэх нь элс хийсэхтэй адил болжээ. Иймээс би тэднийг номхотгож дэлхий нийтээрээ энх түвшин болгох бодолтой баймой. Учир нь нэгэн хүмүүн төрөөд, түмэн газрыг энхжүүлэх нь хүмүүн болж төрсөн бүх хүнд тустай хэрэг мөн. Үүнийг чадваас дээд тэнгэрт гавьяа, доорд амьтанд өршөөл болох ажээ



“ Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно
Тархи чөмөг хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү
Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай

Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай
Улсаа аваръя гэвэл үндсээ авраарай
Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авраарай

Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү”

“Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү
Хүнд хэмээнэ бүү цөх, өргөвөөс даагдьюу

Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу
Зуун үйл бүтээвээс үйлийн охь
Үнэн үгэнд хүрсэн хүний сэтгэл бөх”

Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ.
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу

Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.
Өчүүхэнийг басваас өргөс болно.
Үсийг томвоос дээс болно.

Буга гөрөөсийг битгий угт, буруулсан дайсныг бүү нэх.
Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах.
Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.

Алтны дэргэд аваас шар нь халдмой.
Аргалын бөгөөд дэргэд аваас үнэр нь халдмой.
Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна.

Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай

Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун.
Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ?

Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юу
Хоёр хаан сууваас хамаг улс барагдъюу

Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго.
Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун.
Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв.
Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй.

Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
Биеийн бөхөөр нэгийг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу

Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй.
Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох.

Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал
Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй
Ариун явдлаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй

Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.. Хорт мууг сайтар засаж
Хотол улсыг хичээн хамгаалагтун

Чийрэг эзэн, чадвартай сайд улсыг байгуулах эрдэнэ.
Чанга цааз, чанартай цэрэг, чигч жонон, чадмаг жанжин чанадсыг дийлэх үндэс.

Хатагтай хүнд гурван эр буй.
Анхны эр нь алтан төр
Дараах эр нь ариун нэр
Түүний дараах эр нь авсан эр мөн болой.

Алтан төрийг хатуужин дагаваас ариун нэр бэлэн болмой.
Ариун нэрийг бэхэлбээс авсан эр ангид үл болмой.

Арга хүчээ их болгоё гэвэл ард цэрэг юүгээ асар.
Уужим сул жаргая гэвэл эе эв юүгээ ямагт хичээ.

Харийн газар арга чадлаа бэхэлж яв
Халуун зуураа эв нэгдлээ хичээж яв.
Эв найрамдлаас илүү
Их хүч энэ дэлхий дээр байхгүй.

Алд бие минь амсхийвээс
Ахуй төр минь алдруузай

Бүтэн бие минь амсхийвээс
Бүрэн улс минь сандруузай

Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай

Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай

Бие хэврэг, билиг мөнх

Улсын эзэн нь зөөлөн намууд автаж, жаргал цэнгэлд шунаж, бичгийн түшмэдийн хоосон хоншоорын чимэглэх үгэнд хууртан сууваас өтөл нэгэн мунхаг хүмүүн болмой.

Эмээл ихэдвээс тохсон моринд зовлон болмой.
Янз ихэдвээс эл улсын дотор зүдүүр болмой
Иймээс хоосон сүр, илүү янз маяг, ёслолын хэрэггүй.
Хэтэрхий их ёслол жирийн ард олонд омог дээрэнгүйг төрүүлэх гэмтэй.
Дээл гоёл ихэдвээс өмссөн хүний биед нь ачаа болохын адил.

Хоосон хуудам дүрэм ёс хэтэрснээс ард иргэд нь эзэн лүгээ нэвтэрч чадах үгүй болж залихай сайд нар завсарт нь завшиж, төр улсыг бусниулна.
Миний сонссоноор хуучин хүчирхэг “СҮН” улс үүнээс болж мөхөөд хойд “ЛЯО” хүчирхийлэхэд хүргэжээ.

Зүтгэл тэмцлийг үнэлж мэдэхгүй, харанхуй эзний өмнө бөхийж юу хиймой.

Зөвийг дагаж, үнэнийг дэмжин, төр улсыг засахын төлөө тэмцэгчийг жинхэнэ сайн эр хэмээмой. (Харин тийм сайн эр харанхуй эзэнтэй бол хайран болох)

“Аливаа зовлон зүдүүр, аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг, баатарлаг, хатан зориг гаргаж, намайг тойрон бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтаар эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн их улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон улсын дотор хамгийн аугаа их ард түмэн болно.

Чингисийн билиг сургааль

Чингис бол эрдэмтэн мэргэд төдийгүй улс орныг удирдах аж ахуйг хөтлөх хүмүүсийг биедээ татах цэрэг байлдааны үйл ажиллагааг зохион байгуулах талаар суу билигт ухаантай хүн байсан. Түүнийг эрдэм боловсролгүй зөвхөн хар ухаанаараа бүх асуудлыг шийдэж байсан гэж үзэх аргагүй. Түүх сударт Чингисийг ном судар үзэж байсан тухай тэмдэглээгүй боловч зохих ёсны өндөр боловсролтой хүн байсан нь түүний үйл ажиллагаа хэлсэн үг сургаалиас үзэхэд тодорхой. Тэмүүжин бага байхдаа Ван хааны ордонд сууж байсан Солонгост 3 жил болсон зэргээс үзэхэд энэ хугацаанд биеэ боловсруулах эрдэм ном сурч эзэмшихэд ихээхэн анхаарч байсан нь ойлгомжтой. Иймээс ч Чингисийн билиг сургааль нь дараа дараагийн хан хөвгүүдийн төдийгүй Монгол туургатны баримжлах зан заншил өв уламжлал болон хадаглагдан иржээ. Чингисийн билиг сургаалийг дараах үндсэн чиглэлээр авч үзэж болох юм.

Төр улсыг удирдах талаар

* Төрийн хүний холч ухааны талаар

Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далайн олом зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюү
Хүн хэмээн бүү цөх
Өргөвөөс дааюу гэжээ

* Өөрийн байгуулсан улсаа сарниулж алдахгүй цаашид авч явах талаар

Ургахуйгаас шингэхүй хүртэл
Улс иргэнийг хурааж явж
Эн олон, бус элэгтний
Элгийг нэгтгэв за би
Тун бус толгойтын
Толгойг нэгэн болгов за би
Сэтгэл муутан уйдах тэд
Ой муутаг чилэх тэд
Ургууд минь та
Ойндоо үл уйдан
Сэтгэлдээ үл чилэн хатуужигтун гэжээ.

* Хаан харц хүний зан авирын талаар

Хаан хүн харц хүний авир авирлаваас
Хамаг улсаа алдъюу
Харц хүн хаан хүний авир авирлаваас
Хар толгойгоо барьюү гээд
Ханьсан эелдэн явахад
Хашин бяруу мэт ханилан яв.
Харьтан дайсан лугаа
Харвалдахуйд
Харцага шувуу мэт довтлон яв та гэж сургажээ.

* Төрд үнэн шударга зүтгэгчдийг урамшуулах талаар

Төрдөө хичээсэн муухай хүн боловч
Төвшин сайн хүчнээ өгвөөс
Түмний ноён болгосугай гэх мэт

* Төрийн хэрэгт бие хайргүй зүтгэх талаар :

Алд биеэ амс хэмээвээс
Ахуй төр минь алдруузай
Бүтэн биеэ амс хэмээвээс
Бүрэн улс минь сандруузай
Алд бие алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүрэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь буу сандартугай гэжээ.

Чингис энэ мэт төрийг удирдах 35 эрдэм ухааныг нэвт эзэмшсэн хүн байжээ.

* Эрдэм номыг шүтэн дээдлэх талаар ихээхэн анхаарч байв. Тухайлбал: Чингис хаан Хуйлдар Сэцэнээс гүйцэшгүй сэцэн юу билээ гэж асуухад. “Өөрийн авираа өөрөө ухаж цэнэж явбаас гүйцэшгүй сэцэн хэмээн өчсөн” байдаг. Энэ нь өөрийгөө шинжиж өөртөө дүгнэлт хийж явахын чухлыг зааж сэцний манлай охь гэж үздэгтэй холбоотой хэрэг.

* Архи дарсыг цээрлэх талаар :

Хэлэнд амсахад
Хэдгэнэ шумуул мэт
Хэлнээс гарахдаа
Хэсэр заан болсон

эх сурвалж : FB/ЯРУУСАЛ



( Сэтгэгдэл бичих? | Сургамж | Оноо: 0/0 | Сургамж )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 76 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-104.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3032

Ц.Баттулга Зотон, тос 40x40
Улаан бүсгүй
Хэмжээс: 580x600 149k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5150

Г.Ариунболд Зотон, тос 60x90
Хөгшидийн буйр
Хэмжээс: 600x458 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3716


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn