Зах хязгааргүй үргэлжлэх талаар аажим урагшлах аяны цуваа аварга могой мөлхөх мэт аажим урагшилна. Алсаас харахад ямар зорилго тээн хааш одох нь үл ялгагдах ч үүдэн хоймрын зайнаас үзэхүл салбарсан хувцас, алжаасан, гунигласан төрх бүхий бүлэг хүмүүс уяатай хүлээтэй мөнхүү харгалзан яваа зэвсэг агссан эрчүүд байх нь хилмэгдэн зүдэрсэн золио бологсод тэдгээрт эзэн суугсад гэдэг нь илт. Орчлон хорвоо амьд бүхнийг амьдрахуйн өөрийн гэсэн орчилд оноосон байтал булаалдан хэмлэлдэх нь гайхам. Охин нааш цааш сэгсрэгдэн дайвалзаж толгой эргэхийн хажуугаар ам цанган хэл тагнай наалдаад хавирганы доор шархиран өвдөж үхээд тамд очсон эсвэл амьд эсэхээ ялгахаа байн дэмийрсээр арай гэж нүдээ нээж дээрээс нь тонгойн харь хэлээр шулганах нанхиад хийцийн дээлтэй бүсгүй бас цагаан гивлүүрээр нүүрээ битүүлсэн хүнхэр нүд хянга хамартай эмэгтэй хоёрыг эхлэн харлаа. -Би хаана байнаа амьд уу эсвэл үхчихээ юу ,зуут маань яасан бол олон үг давхцуулан асуусандаа тамирдан хэсэг ухаан балартаад сэргэвэл хурц нар халхлах төдий жодгор босгон нөгөө цагаан гивлүүрт шархыг нь цэвэрлэж байлаа. -Би хаана.... дахиад л ухаан балартан голын хөндийд цовоо хонгороо унан давхиж явна, голын эрэг хүү тонгойн ус залгилж байна, гэтэл ээж нь : - Бүсгүй хүн цэргийн эрдэмээр юу хийнээ хар толгойдоо лай хураах нь гэж зэмлэх бас Зүрчдэйгийн төрх биеэ бодоорой хэмээн духан дээр үнэрлэн үдсэн гэхчлэн түмэн зүйлийн юм хольж зүүдлэн дэмийрлээ.
Үд өнгөрч нар буухад хөсөг буудаллав бололтой нөгөө цагаан гивлүүртэй бүсгүй дахин шархыг нь цэвэрлэж ус балгуулж байлаа. Хөвөө хаяагүй талд нар зулай руу шургачихавуу гэлтэй төөнөх агаад олзлогсод зогсолтгүй зүтгүүлэх хөсгийн аяыг арайхийн даана.Хэвлийгээрээ нэвт харвуулсан атал амь нь үл тасран харин ч илаарших шинжтэй болсон Монголын их цэргийн харваач бүсгүйг цувааг толгойлон яваа эр байн байн ирж шалгах бөгөөд зам зуур хаях гэсэн ч хамаг цусаа юүлчихсэн хир нь зүс гоо хэвээрээ төрх басхүү зоныг сөхрүүлсэн их гүрний дайчны хувцастай байгаа нь жир хүн бишийг илтгэж үнэд хүрэх нь гарцаагүй хэмээн бодол төрүүлэх учир орхиж үл түвдэнэ. Олуйхан хэд хоног хагас үхлүүт явсанаа шарх нь аниж эргэн тойрноо харахтай боллоо угсаа удам ондоо олон бүсгүйчүүд бас хүүхдүүд байх бөгөөд модон тэргэнд ачин авч яваа толгойдоо чалма ороосон нүдэнд хүйтэн хүмүүс бол Османы боолын худалдаачид гэдгийг мэдлээ. Тэрээр Олуйхан хотгойдын нэг мянгатаас Тэлэнгэд, Хиргисийг довтлоход харваачдын зуутад тоо гүйцээн татагдсан юм хотгойдууд хэзээнээс эрэмгий дайчин учир бүстэй бүсгүй гэлтгүй нум сум харваж илд эргүүлэхэд өөрийн хүслээр суралцаж болдогоор барахгүй түүний эцэг Шолой Увшын үед алдаршиж байсан сум тоолон харвадаг мэргэн харваач бөгөөд Олуйхан ч эцгийгээ дуурайжээ. Энэ удаад харин аян дайн хэрхэн дууссан цэргүүд нутгийн гүн рүү орсон эсэхгийг үл мэдэх бөгөөд хэвлийдээ шархдан ухаан алдаад нэг сэргэхдээ унаж явсан хонгор морины дэл рүү өөрийнх нь цус урсан хатсан байсаныг хараад морьтойгоо байгаадаа битүүхэн билигшээсэн, тамир барагдан газар унасан түүнээс хойшихыг эс санана. Ямартаа ч цэргийн хуяг дуулгатай хоосон саадаг, нум агссан ч түүнийг боолын худалдаачид эм хүн хэмээн таньж худалдахаар олзолсон нь энэ болой. Дээрэмчид түүний шарх илааршиж босох тэнхэлтэй болмогц гарыг нь модоор зангидсан сараанаас хүлж орхижээ. Цус их алдсанаас толгой дайвалзан дотор муухайрах ч ухаан санаа өдөр ирэх тусам саруулсаж хөсөгний араас уяатай яваа хонгор морио таниж ус ховор халуун цөл үргэлжлэх нь нутгийн гүнээс нилээн холджээ гэдгийг ухаарав . Олуйхан аянд мордохдоо л хэрэг болуужин хэмээн бугуйн боолтондоо нуусан нарийн чичлүүр хутгаа байгаа эсэхийг шалгах санаатай хүлээтэй гараа хооронд нь үрчихүйд хутганы ооны эвэр иш шууг нь нухахад баярлан инээмсэгллээ .Модон тэргэнд яваа бүсгүйчүүд хэл яриа ойролцоо зарим нь Олуйханы хөө хуяг агсуурга сэлэмний хоосон хуй зэргийг сонжин ярилцах бөгөөд гайхаж байгаа нь илт арга ч үгүй биз бүсгүй хүн байж цэргийн хувцастай сумны шархтай тэгээд боолын худалдаачдын гарт . Чухам буйгалийн жамаар нар мандан шингэхийг баримжаалах ч хэдэн хоног явсанаа үл мэдэн будилж бүсгүйн тал нутгийн анхил салхи ,тансаг тунгалаг усаар ариусгагдан байдаг гил хар үс ширэлдэн дуулга нь дух үрэхээс хамгаалж илдүүр ханган зөөллөсөн сураар гөрж хийсэн толгойн боолт нь хүртэл хүнддэж байлаа. Тамирын голынхоо усаар гэзэгээ цавлах юмсан ээжийнхээ урласан хөнгөн толгойн гоёлыг зүүгээд шүүдэр буух цагаар Зүрчдэйтэйгээ уулзахаар яарах юмсан, мэргэн харваачдыг зуутдаа ид хаваа гайхуулан харваж сургуулилах юмсан дахиад би эх нутгийн барааг мэнд харж чадах боловуу өөрийн эрхгүй самсаа шархиран нулимс дүүрээд ирлээ. Өөрт захирагдахгүй садрах гашуун нулимс хацар даган урсаж аманд шорвог амтагдуулан шингэхэд нулимсаа идэх муу ёр гэдэг үг санаанд орон толгойгоо гэдийлгэлээ . Мөнх хөх тэнгэр орчлонгийн хүмүүний сайн муугаар үл ялган дээр цэлийх бөгөөд эрхэмсэгээр цэнхэртэнэ . Чингис дээдсийн угсаа удам гарвал сайт хатдын удам хотгойд дайчин би хэдий эм хүн ч гэлээ нутаггүй болсон эдгээр эмс шиг үйлээ хүлээн нус нулимстайгаа холилдох юун эргээд тэмцээд очиход унаж төрсөн нутаг минь бүтэн буй ухаан зориг төгс өвгөдийн минь үлдээсэн уугуул нутагаа зорьюу эх нутаг минь бүтэн цагт эм заяанд сөгдөн цус бохирлохгүй тэгсэнээс үхсэн минь дээр хэмээн шүд зуун бодлоо. Зорьсон газараа ойртсон бололтой тэдэнд балга ус өгөхдөө тэнгэрийн хишиг мэт аашилдаг хүйтэн царайтай саарал чалма ороосон эр Олуйханд борог даавуугаар хийсэн бүсгүй хүний хувцас шидэж өгөөд өмс гэж дохилоо бодвол боолын зах дээр Монгол цэргийн хувцастай эмэгтэй авч очих зохимжгүй байсан биз бараг хагас жарны өмнөөс Монгол туургатанд толгой бөхийж ,алба барьж ирсэн улс юм чинь Олуйхан хувцасыг буцааж өшиглөөд түүний өөдөөс муухай харлаа хүйтэн царайт төрөлх хэлээрээ хэдэн үг урсгаад улаан нүүрэн дундуур нь буулгачих нь тэр Олуйхан жанчин дах хутгаараа дээрэмчний гүргэр хар хүзүүг тас огтлохыг эрхгүй хүсэн тонгочивч бүдүүн модон сараанаас гинжээр холбон уясан гараа салгаж үл дийлнэ. Олуйханы амь тэмцэн зэвүүцэхийг харсан дээрэмчин тавлангуй гэгч нь инээгээд хувцасыг нүүр лүү нь шидээд явж одлоо. Завьж даган нойт оргиж чимчигнэн хорсохыг бодвол хэгз цохичихсон бололтой. Дахиад л шөнө….. олон өдөр хүлээтэй явсан гар нь мөр рүүгээ чилж өвдөн бадайрна шарх нь харин цагаан гивлүүртэй бүсгүйн ачаар баалж хувилалгүй аньсан байжээ. Өглөө тэдэнд нөгөө хүйтэн царайтаас өөр хүн балга ус үмх хоол өгөхөөр ирлээ хэдий нүдээ л үлдээн нүүрээ битүү боосон ч хонин бор өнгөтэй онигор нүд алсыг харахаар заяасан мэт хурц харц таньдаг хүн аятай хүүхэд эмэгтэйчүүдэд ус өгсөөр Олуйханы ээлж болоход нөгөөх эрийн нүдэнд цочсон гайхсан харц тодорч сандарсан эсвэл догдолсондоо гар нь чичрэн аягатай усаа цалгиаж орхив ус уулгаад босохдоо таван нүдэн тамгатай Монгол цэргийн зэрэг дэв ялгах тэмдэг болдог нарийн сураар оосорлон хүзүүндээ зүүсэн пайз руу нь дахин нэг харц шилжүүлээд цааш одлоо. Мөн л хүний нутгийн бүлээн нялуун салхи үлээсэн бүгчим шөнө Олуйхан хэсэг зуур нам унтах үест хөлөөс нь татахыг мэдрэн сэрлээ өглөөний ус өгсөн дээрэмчин байх нь тэр. -Сэрээрэй дайчин минь би Монгол хүн байнаа Урианхан аймгийн хүн аян дайны үеэр шархдан бас эднүүст олзлогдон амь гарахын тулд гар хөл нь болж амьд л явбал нутагтаа орхисон ээж , эхнэр охиндоо очно эх нутагтаа ясаа тавина хэмээн шүд зууж явнадаа гэлээ. Олуйхан эрэлхэг үнэнч төрхтэй залуугийн зүүн чихний доороос эрүүний гол хүртэл үргэлжилэн таталдан эдгэсэн гүн шархыг сая анзаарав. Олуйхан догдолсон сэтгэлээ арайхийн дарж: -Одоо хэд хоног явах бол гэж асуухад Залуу эр: - 3 хоногийн газар үлдсэн май тэнхэрч бай би ая эвийг нь олж байгаад оргуулахыг бодно гээд ангын бололтой хэсэг мах өглөө.Хэдэн өдөр хар ус буудайн гурилаар өл залгуулж байсан бүсгүйд махны үнэр содон хорхойсом санагдах аж. Дахиад хагас өдөр яваад нэгэн баян бүрдэд буудаллан дээрэмчид цүдгэр ваартай сархад хүртэн хөлчүүрч эхлэв бодвол эсэн мэнд нутагтаа ирсэндээ баясан буй нь тэр биз. Олуйхан хүлэгтэй чигээрээ цурам хийхдээ дахиад л Тамирын голын тунгалаг ус үнэр тансаг тайга, хайртай ээж аав, үйлийн үргүй сэтгэлтэй болзоот залуугаа зүүдэллээ. Амтат зүүднээс нь хүмүүс хашхирах ёолон орилох илд харших чимээ сэрээж орхив цөөвөр цөөвөрөө зулгаадагийн адил дээрэмчид дээрэмчидээ довтолдог аж . Бужигналдан хөл толгойгоо алдах завсар өнөөх Монгол эр гүйн ирж Олуйханы хүлгийг тайлаад: - түр хүлээ дохио өгмөгц хамт оргоно гээд гүйн одлоо. Олуйхан энэ завсар ойр хавийн бүсгүйчүүдийг суллан хүүхдүүдийн модон тэрэгний цоожийг эвдэн чимээгүй доошоо сууцгаа гэж дохиод цавчуулж унасан нэгэн дээрэмчний илдийг авахаар тонгойтол нүдний үзүүрт нөгөө хүйтэн царайт сэлэм далайн шуугин орж ирэв. Хэдэн хоног хүлээтэй явсан гар нь зүгширч өгөхгүй байсан ч тал нутгийн омголон цуст бүсгүйн дотор долоон голтой догшин чоны сэрэхүй улих шиг болж нэг мэдэхэд нөгөөх хүйтэн царайтын гүрээг тас огтлосон байлаа . Монгол дархны ширээж хийсэн төмөр ир шир хийн талын Монголоор идээшилсэн ооны эвэр иш эзнийхээ турьхан мэт боловч зоримог сурамгай алганд атгагдан үхлийн зэвсэг болон сэрж лалын дээрэмчинг Аллахад нь үдэх нь тэр. Гал утаа орилоон харь хэлээр урсгах хараал хэн нь хаанаа байгаа нь бүү мэд болох үест цовоо хонгорын танил төвөргөөн ойртож Урианхан аймгийн залуу алив түргэлээрэй хэмээн хашхирлаа Олуйхан замдаа таарсан саадагтай сум зайдуу хэвтэх нумыг шүүрэн угтан гүйгээд нүд ирмэхийн зуур залууд буруу харан дүүрүүлээд нэхсэн дээрэмчдийг сум тоолон унагаж эхллээ. Араб угсааны урт хөлтэй том биетэй хар морьтой дээрэмчин юу юугүй нэхэн гүйцэхийн даваан дээр эцсийн сумаа тавьсан ч түүний шидсэн жижиг сүх нутаг нэгтнийх нь нуруунд пүд хийсэн бөглүү чимээ гарган зоогдож амжлаа дээрэмчдээс бараа тасартал үүр ч цайлаа . Харийн нутгийн эх нутгийнх тасархай итгэл найдвар нь болсон хөөрхий залуу нэгэнт үхлийн шарх олжээ . Үг хэлэх амьсгалах бүрт нь амнаас нь цустай хөөс цахарч хүний нутгийн бүлээн элсэнд эрэлхэг цус нь урсан шингэж байлаа. -Дүү минь одоо намайг орхидоо ижийдээ заавал амьд мэнд очоорой Монгол эр хүн болж төрснийх тулалдаж яваад Монгол морьны нуруунд хийморио сэргээгээд Монгол бүсгүйн өвдөг дэрлэн нүд анилаа Азаргын нуруугаар нутагтай нүгэлт хар гөрөөчний хүү Урианхан аймгийн туг баригч надад энэ хангалттай. -Заавал эсэн мэнд ....гээд үгээ гүйцээж чадалгүй зоримог хурц харц амьгүй болон унтарлаа. Олуйханыг анх удаа дөнгөж 19 настай бүсгүйд байдаг айдас гашуудал цөхрөл нөмөрчээ. Элстэй жижиг толгойн өвөрт нутаг нэгтнээ оршоогоод нутгийн зүг баримжаалан зам хөөлөө. Гурав хоног яваад ангаж ядарсан хүн морь 2 түр амсхийж байтал ард нь морь тургилахад Олуйхан хоосон саадгаа хий тэмдчээд ухасхийн бостол нөгөө нэхэж ирсэн дээрэмчний хар морь зогсож байх нь тэр нүүрэндээ үстэй адгуус ч гэсэн зүйдэлгүй хээр ганцаар үлдэхээс цэрвээд цовоо хонгорыг бараадсаар ирсэн хэрэг. Шөнөдөө оддоор баримжаа аван явсаар хэд хоногийг барахад сэлгэн унаж явсан хар морь нь үхэж Олуйханд хонгор мориноос өөр хань болох амьдын амьсгаа үлдсэнгүй. Охин хэд хоногийг барахад усгүй болж баримжаа алдан хувь заяагаа цовоо хонгорт даатган орхилоо Монгол морь хэзээнээс нутгаа тэмцдэг бас устай газар олдог хулан тахийн угсаа билээ. Хуурай хээрт харангасч үхэх аюул тулгаран итгэл унтрах дөхсөн тэр нэг өглөө төрсөн нутгийнхаа танил дотно уулс салхины үнэр тайван бэлчих адуун сүргийн бараа харж ширүүн дүртэй ч ухаан асгасан хөх өвгөд шиг хүглэгэр уулсдаа эрхлэх мэт цурхиран уйллаа. Эх нутаг элгэн садан байгаа учир л түүнд амь амьдралд тэмцэх хүчийг өгч мянган бээрийн алсаас ч заяаг ньтүшжээ.. Үе үеийн цагийн буртагийг цус амиараа ариусгаж ирсэн зоригт дайчид байгаагүйсэн бол хөрстийн элгэнд эх нутаг минь оршоо гэж үү. Чухамдаа унаж төрөөд ухаажин өссөн эх нутагтайн учир л амьдрахуйн орчилд энх мэнд суугаа ажгу.
by Г. Гэрэлжин /Б. Уугантуяа/
FB:ГОЁ өгүүллэг, тууж, роман
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-175.JPG Хэмжээс: 600x450 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3943
Чойжин ламын сүм музей Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5233
Батбаатар Хэмжээс: 600x800 219k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4896
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: