Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Бусад 		 Өгүүллэг: Болжмор : Төөрөг тавилан (6)
Оруулсан admin on 2019-03-28 15:48:24 (103 уншсан)


****
Чанцал явах нь дөхөх тусам өдөр хоног бүр ч өнгөрч өгөхгүй мэт санагдана. Тэр нэг өдрийн маргаашаас Бадралтай ихэд дотно болов. Нэг өдөр ажлаа таран гэртээ ирвэл гэр нь эмх замбараагүй болчихсон байсанд гайхан газраар нэг тавьсан хайрцаган дээгүүр харайн галын өрөөндөө орвол Батцэцэг амандаа дуу аялчихсан шүүгээнээсээ юмнуудаа гаргаж байлаа.
- Чи нүүх гэж байгаа юмуу?
Гэнэт гарсан дуунаас огло харайн цочсоноо Батцэцэг дуун алдаад инээмсэглэн
- Ёоох чи хүн айлгачих юмаа. Чамайг орж ирсэнийг мэдсэнгүй. Тиймээ найз нь нүүлээ. Нөхрийндөө очлоо хи хи хи
- Өө тиймүү ийм хурдан уу?
- Манай хүн харин намайг яаруулаад болдоггүй. Удахгүй бид хуримаа хийнэ та хоёр хамгийн эхний зочид шүү заавал ирээрэй мэдээ
- Баяр хүргэе хэзээ хийх гэж байна?
- Нэг их удахгүй байх аа. Энэ сардаа багтаачих бодолтой байгаа. Тэгэхдээ нөхөр л мэднэ дээ хи хи хи
- Аан тэгвэл ч би амжих л юм байна. Би дараа сараас бараг харьчих байх
- Тиймүү тэгээд Бадрал яах болж байна?
- Сургуулиа төгсчихөөд ирнэ гэсэн
- Юм нээрээ сонин шүү болохоо хүрвэл дороо болчихно болохгүйгээ хүрвэл яаж ч хичээгээд болж өгдөггүй тиймээ. Та хоёрт аз жаргал хүсье. Монголд очихоороо гэрээр чинь урилгагүй орж байна шүү
- Тэгэлгүй яахав. Бадралтай суугаагүй байлаа ч найз нь чамайг дуртайяа хүлээж авна
- Чи чинь юу яриад байна. Бадрал сайн ч сайхан ч залуу алдаад үзээрэй хэмээгээд худлаа хөмсөгөө зангидан инээмсэглэвэл Чанцал ч мөн инээмсэглээд
- Тэр яахав цагт нь л ярьцгаая. Алив би туслая. Тэр хоёр хамжилцан бүх зүйлсээ зэхэж сая нэг дуусаад амьсгаа авцгаав.
- Миний найз явталаа энд байж болно. Харин түрээсийн мөнгөө ганцаараа өгөхөөр жаахан их зардал л гарах байх. Гэхдээ яахав ямар удах биш тиймээ
- Санаа зоволтгүй хө


- Би энэ сарын түрээсийн мөнгийг нийлүүлээд төлчихсөн байгаа. Дараа сараас чи ганцаараа төлөх нь байна ш дээ. Тэр хоёр ийнхүү ярилцаж байтал хаалга дуугаран Батцэцэгийн найз залуу мэнд мэдсээр ороод ирэв. Чанцал тэр хоёрыг гаргачихаад өөрийн юмнуудаа цэгцлэн янзалсаар хоол ч идэж амжсангүй. Ядарч байсан тул бэлэн гоймон чанаж идэхээр усаа тавин ганцаараа үлдсэн хойноо эвгүй ч юм шиг санагдахад утсаа гарган авсан картаараа гэрлүүгээ залгалаа. Нэг их олон дуудуулалгүй ээжийнх нь энхрий дотно дуу сэтгэлийг нь уяраан сонсогдох нь тэр.
- Ээжээ би байнаа. Та гурав минь сайн л биз дээ?
- За сайн уу миний охин. Ойрдоо их ойрхон, ойрхон яриад харьлаа гэсэн чинь гэрээ санаад байгаа юм биш бээз хэмээгээд зүрхэнд нь уянгалсан намуухан дуугаар инээхэд Чанцал хоолой нь зангиран
- Өө харин тиймээ. Харьлаа гэсэн чинь өдөр хоног явж өгдөггүй. Дээрээс нь надтай хамт байдаг охин өнөөдөр нүүчихлээ. Тэгээд л гэртээ ганцаараа байна даа
- Яагаад нүүчихэв арай та хоёр тар түр хийсэн юм биш биз дээ?
- Үгүй дээ нэг их ааш муутай охинтой юм шиг л байх юм та. Хүнтэй сууж байгаа юмаа тэгээд нөхрийндөө очихоор нүүчихлээ
- Солонгос хүн үү? 
- Аанхан
- Гайгүй юмуу бас миний охин шиг зовох вий дээ. Адилхан Монгол улс хэний хэн нь ямар ялгаа байхав хэмээн илт санаа нь зовсон шинжтэй асуувал Чанцал ээжийнхээ энэрэнгүй сэтгэлийг бахдан
- Гайгүй байлгүй дээ. Төвдөө гайгүйхэн ажил хийдэг боловсролтой залуу юм чинь
- Тэгсэн ч гэсэн ээ мэдэхгүй ээжийнх нь зүрхэнд орчихсон байна шүү. Охиноо яаж зовж байсан бол гэхээс хоол ч хоолойгоор давахгүй юм
- Та ээжээ битгий тэгээрэй. Таныг өвдчихвөл аав, охин хоёрыг минь хэн анхаарах болж байна. Та өвдөх эрхгүй гэдгээ мэдэх үү хэмээн зоригжуулан хэлбэл ээж нь ч гэсэн зөвшөөрөн аяархан дуугарсанаа
- Охин, аав хоёр нь унтаж байна. Ээж нь унтдаг юмуу гэсэн Солонгосын олон ангит киногоо хараад л эвшээгээд сууна
- Та нээрээ эртхэн унтаж амараа ээжээ
- Тэгнэ тэгнэ энэ одоохон дууслаа тэгээд л бумбайтал охиноо тэврээд унтлаа. Цэцэрлэгтээ их дуртай явж байгаа. Чиний явуулсан хүүхэлдэйгээс салнаа нэг байхгүй шүү. Одоо чи ирээд нэг их удаагүй ч охин чинь танигдахын аргагүй том болчихсон байгаа
- Тэгэх л байх даа. Нэг л мэдсэн аль хэдийн жил гарангийн хугацаа өнгөрчихсөн байх юм цаг хугацаа гэж хэмээгээд санаа алдсанаа: Ээжээ та арай унтах болоогүй бол намайг хоолоо идэж дуустал хамт байчих тэгэх үү. Ганцаараа идэх гэсэн нэг л сонин
- Тэгж үз охин минь. Ямар хоол идэж байгаа юм бэ?
- Чанасан гоймон
- Охин минь өөртөө таарсан ганцхан аяга час хийсэн хоол хийгээд идчихэж байгаа ч дээ 
- Тэгдэг юмаа ээжээ. Өнөөдөр гэрээ төвхнүүлсээр байтал оройтоод хэмээгээд шоржигнотол шөлийг нь сорон идэнгээ ярьж байгаад хахаж цацтал ээж нь цаанаас нь хоолойгоо засаад
- Яаралгүй тайван идээ. Битгий юм идэж байхдаа яриад бай. Ээж нь чамд Монголын сонин ярьж өгч байя чи тэр хооронд нь яаралгүй хоолоо тайван идчих за хэмээгээд хамаатан саднаасаа эхлээд улс орныхоо тухай ярьж гарав. Чанцал ээжтэйгээ ярин идэж байхдаа яг л дэргэд нь байгаа юм шиг сайхан санагдан гоймон нь ч хүртэл амттай мэт хамаг хөлс нь урсан бие нь тавирах шиг үнэхээр сайхан байлаа. 
- За ээжээ болчихлоо та сайхан амраарай карт ч дуусаж байна
- За баяртай тэгээд ирэхийн хооронд биеэ бод айн. Өдий том болчихоод л хүний санаа зовоогоод байх юм
- Ойлголоо доо ээжээ хайртай шүү баяртай хэмээгээд утсаа таслав.
Хэтэрхий их идсэндээ тэр үү өлсөж байгаад гэнэт идсэндээ тэр үү гэдэс нь хүнд оргин хөндүүрлэнэ. Нээрээ маргааш жаал хүнс авъя байз. Ганцаараа ч гэсэн Бадрал хүрээд ирвэл санаа зовмоор юм. Бадрал нээрээ билет захиалсан болов уу уг нь бичүүлчихсэн л гэсэн дээ. Тэгэхдээ л явуулах дургүй байгаа хүн. Сая ээжийг юу гэх нь үү янзыг нь үздэг байж. Тэртээ тэргүй би сайн хүнтэй таараад салаагүй байсан бол тэр гуравтайгаа хэзээ ч уулзах байсан юм мэдэхгүй ш дээ. Харийн хүнтэй сууж болох ч зуучаар битгий дамжуулж суугаарай гэж л хүн болгонд захих минь. Нээрээ хуучин ч хамаагүй зурагт олж авахгүй бол ёстой бүтэхгүй юм байна. Орой болгон л ярьдаг Бадрал гуай өнөөдөр яагаад ярихгүй байнаа. Ярих цаг нь аль хэдийн болчихсон байхад. Өө мангараа нээрээ өнөөдөр ажлынхантайгаа жаахан сууна гэж байсан ш дээ. Ингэхэд би өөрөө Бадралд хэр сайн юм бол. Бадрал ч надад сайн л юм шиг байдаг юм. Би хэтэрхий их юм үзчихээд эр хүн болгоныг Сүххуяг, Ким хоёртой харьцуулж бодоод санаа гаргаад байна уу? Хангалттай л алдлаа одоо нэг болсон баймаар даа. Хэтэрхий их ингэж хар санаа гаргаж байж мөрөөрөө байгаа Бадралыгаа гомдоочих вий дээ. Ээ дээ тэгэхдээ л мэдэхгүй. Тэр хүн цааанаа юу бодож байгааг би мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр намайг гэж байвч маргааш ямар байхыг ёстой бурхан л мэдэх байх. За тэр дэмий бодлууд ч яамай эртхэн унтая даа. Амаа угаачихаад орондоо орон удсан ч үгүй дуг нойрондоо хулжлаа. Сайхан унтаж байтал өнөөх гайт сэрүүлэг чихэн дээр нь хангинах нь тэр. Унтаа сэрүүн хоёрын хооронд зүүрмэглэн юу болж байгааг ойлгож ядан байтал арайхийж намдсан сэрүүлэг нь дахин түүнийг цочтол хангинах нь тэр. 
- Юу вэ??? Юу болоод байнаа. Би аль хэдийнэ энэ дууг мартсан биз дээ. Хажуудаа байгаа уснаасаа нэг том балгаад сая нэг нойрноос сэрвэл сэрүүлэг биш утас нь дуугарч байх нь тэр.
- Байна уу? Хэн бэ
- Би байнаа хайраа ямар удаан утсаа авдаг юм бэ унтаж байгаа юмуу?
- Аанхан харин цочиж сэрээд гайхаад
- Би чамайг санаад байна. Уулзмаар байна бишээ өдөр бүхэн хамт баймаар байна гараад ир
- Чи хаана байгаа юм?
- Би байрны чинь гадаа байна. Сая хэдэн нөхдүүд жаал ууж суугаад би харих гэснээ чамайг санаад хүрээд ирлээ
- Тэгээд ороод ирээч дээ?
- Харанхуй шөнө айлын хаалга тогшихоор юу гэж бодох юм. Цаад Батцэцэг чинь нойрондоо их харамч чи мэднэ дээ
- Байхгүй ээ би ганцаараа байна?
- Юу нээрээ юу?
- Тиймээ нүүчихсэн. Бадралын алхангаа амьсгаадах дуун бүдэг дуулдаж байснаа төд удалгүй хаалгыг нь аяархан гурав тогшив. Чанцал хаалгаа тайлж өгвөл Бадрал нилээн муу хаалгыг нь хоёр гараараа тулан ядан зогсож байлаа. Чанцал Бадралыг оруулан ширээнд суулгаад хүйтэн ус аягалж өгсөнөө
- Би өнөөдөр хоол хийгээгүй. Ажлаас ирсэн чинь Батцэцэг нүүх гээд хамт бэлдэлцсээр байгаад явсан хойно нь л ядраад бэлэн гоймон чанаад идчихсэн
- Хэ хэ хэ юун хөөрхөн тайлангаа тавьдаг юм бэ. Найз нь юм идэхгүй ээ хоол хангалттай идсэн. Чи одоо тэгээд ганцаараа энд байгаа юмуу?
- Аанхан явталаа байж болно гэсэн
- Чи нээрэнгээсээ намайг хаяад явах гээд байгаа юмуу даа?
- Би чамд зөндөө хэлсэн шүү дээ. Чамайг төгсөөд иртэл би хүлээнээ. Харин чи тэр хүртэл өөр найз хүүхэнтэй болбол надад заавал хэлээрэй. Би хаширсан хүн
- Би чамайг дахиж Хуяагаа ах шиг тийм байдалд оруулахгүй ээ. Чи энд ганцаараа би тэнд ганцаараа. Ерөөсөө маргаашаас наашаа нүүж ирнээ
- Сургууль чинь холдчих юм бишүү хө?
- Чи дургүй байгаа юмуу. Тэгвэл болихоос доо. Хайртай эмэгтэй нь ганцаараа нэг байранд байхад хамт байж ч болохгүй би ч азгүй эр юм доо
- Чи өөрөө л чадна гэвэл би юунд нь дургүйцэх билээ дээ. Сайн л биз
- Тиймээ энэ чинь их том аз. Би хамгийн азтай залуу хэмээн тэр дор нь өмнөх үгээ няцаан хэлэхэд Чанцал шоолон инээгээд тэд унтахаар явцгаалаа. 
****
- Саран ажил дээрээ байж байтал утас нь дуугаран Бадрал залгаж байна гэнэ.
- Сайн байна уу Саран эгч ээ ажил болон амьдрал ок л биз дээ?
- Бүх зүйл сайн дүүгээр юу байна даа?
- Би таньтай уулзах нэг чухал ажил байна. Та хэдийгээр боломжтой вэ?
- Маргааш болох уу?
- Бололгүй яахав. Нээрээ дүү нь эхнэр авч байгаа одоо бид хоёр хамтдаа амьдарч байгаа
- Хөөх ямар сонин мэдээ вэ. За баяр хүргэе. Хэн билээ ингэхэд танилцуулахгүй юмуу?
- Та танинаа харин битгий гайхаарай. Чанцал бид хоёр нэг гэртээ орсон
- Юу??? Нээрээ юу
- Би юу боллоо гэж худлаа ярих билээ. За маргааш уулзаж байгаад тухтайхан яръя. Харин таньтай ганцаарантай чинь уулзмаар байна 
- Тэгье тэгье би маргааш зав гарахаараа чамруу өөрөө залгая баяртай. Утасаа тавьсан хойноо энэ Чанцалын юунд нь эрчүүд болдог байнаа. Тэдний нүдээр харах биш дээ. Маргааш юу гэхийг нь сонсоё. Арай Чанцалыг энд байлгах талаар лавлах гэж байгаа юм биш байгаа. Тэгвэл ч харин ч үгүй шүү. Хэдий Бадралтай сууж байгаа ч Хуягаагийн хүүхдийг нь гаргасан болохоор энэ хоёр хэзээ нэгэн цагт бие биеэ гэхийг үгүйсгэхийн аргагүй. Бушуухан л хүүхэдтэй болох минь. Яг хүссэн чинь олохгүй юм. Дэндүү удаан хамгаалалт тавиулсаны гор юм байх даа хэмээгээд хийж байсанаа бүгдийг орхиод харихаар гэрлүүгээ яарлаа. 
****
Бадрал Чанцал хоёр хамтдаа амьдраад даруй сар гарангийн хугацаа өнгөрчихсөн байв. Чанцалын явах хоног дөхөх тусам Бадрал бодолд дарагдан дуугаа хураана. Тэрээр ямарч гарц олохгүйгээ мэдээд Сарангаас ийнхүү туслалцаа авахыг хүссэн билээ. Тэрээр орой гэртээ харин бодолд дарагдан суусаар. Бадрал ийнхүү гэнэт өөрчлөгдөөд байгаад санаа нь зовнин
- Бадрал аа чи яасан бэ зүгээр үү?
- Зүгээр зүгээр яасан гэж хэмээн бодлогширч суусандаа ширүүхэндүү асуувал Чанцал гайхан цочсоноо
- Чи ойрдоо яагаад байгаа юм бэ? Бодол болоод ч байгаа юм шиг нэг л сонин царайлаад байх юм
- Чамайг удахгүй явна гэхээр надад хэцүү байна ойлгож байна уу
- Би чамдаа үнэнч байнаа амлаж байна. Чи юу байхав жил гарангийн дараа л төгслөө ш дээ
- Харин чи наад үгээ өөртөө хэлээд үздээ. Чи Солонгос хүний эхнэр болоод бүгдийг нь орхиод ирж чадсан байж яагаад нөхрөө хүлээж хоёр жил хүрэхгүй хугацаанд хамт байж чадахгүй гэж. Би тааралдаагүй бол тэр айлдаа магадгүй охин дээрээ хэзээ ч очиж чадахгүй байх л байсан ш дээ чи
Үүнийг сонсоод Чанцал бодолд автав. Нээрээ Бадралын хэлдэг үнэн ш дээ. Ер нь яагаад болохгүй гэж тэр хугацаанд нь би ч мөнгө хураагаад өрөө төлж дуусгаад бас ч гэж овоо хэдэн юмтай болчихно. Анх наашаа ирсэн зорилго минь ерөөсөө тэр л байсан биз дээ. Яагаад гэв гэнэт салхинд уруудсан хонь шиг явна гээд хөөрөөд байнаа. Одоо ингээд очлоо гэхэд хүмүүс өрөө нэхнэ. Хүү нь гээд нилээн юм хуримтлагдчихсан байгаа. Би буцаж очоод ажилдаа эргэж орж чадахгүй нь тодорхой. Ерөөсөө гүрийсэн дээрээ гүрийгээд хамтдаа харьсан ч болохгүй юм алга ... хэмээн шийдээд Бадралын өөдөөс харан инээмсэглээд
- Чи битгий ийм гамшгийн царайлал даа. Чамайг ийм байгааг харах тусам дотор муухай оргиод байх юм. Тиймдээ чиний хэлдэг үнэн юм байна. Би ерөөсөө чамтай хамт буцъя. Ямар арав хорин жил биш хоёрхон жил юм чинь тиймээ хэмээгээд өөдөөс нь харвал Бадрал нээрэн үү гэсэн байртай мөн өөдөөс нь харан хэсэг байсанаа Чанцалын шийдсэн нүдийг хараад хоёр гараа алдан дээш өргөөд
- Аааа .... баярлалаа бурхан тэнгэр минь маш их баярлалаа хэмээн орилоод суудлаасаа босон Чанцалыг тэвэрч аван хоёр гар дээрээ өргөөд доороо эргэлээ. Чанцал ч мөн даган инээгээд
- Тиймээ би мангар юмаа. Иймхэн юмыг сэтгэж чадахгүй. За одоо буулгачихаа дотор муухай оргиод байна. Бадрал Чанцалыг буулган өөдөөс нь баяртай хараад
- Өнөөдөр хоол хийгээд хэрэггүй хоёулаа гарч хоол идье
- Тэр хоёр гэрээс холгүй хоолны газар суун хоолоо захиалчихаад хүлээх хоорондоо хэн хэн нь юм ярилгүй чимээгүйхэн хоёр биенээ хайрын харцаар ширтэлцэн гар гараасаа хөтлөн суугаа нь үнэхээрийн жаргалтай харагдаж байв. 
- Сайхан хайр байдаг юм олдвол алдаж болохгүй гэж ... хэмээгээд Бадрал Чанцалын гарыг зөөлөн илбэн хэлэхэд 
- Чи ямар их хэлц үг хэлдэг юм бэ. Би бол юу ч мэдэхгүй юм байна хи хи хи
- Чи жаргалтай байна уу хайраа?
- Тиймээ би маш их жаргалтай байна
- Намайг сонгож хайрласандаа чи хэзээ ч харамсахгүй би чамд амлаж байна
- Тиймээ би мэдэж байна
- Хөөрхөн охинд нь би аав шиг нь л байнаа
- Чи надтай суувал аав нь л болно ш дээ хэмээгээд инээмсэглэвэл
- Бишээ өөрийн төрсөн охин шиг л хайрлаж хамгаалж явах болно
- Чиний хүүхэд гараад ирвэл яах бол!
- Яана гэж хоёр хүүхэдтэй болчихно. Сайхан юм бишүү хэмээгээд инээмсэглэхэд Чанцалын санаа сая амрав бололтой чимээгүйхэн санаа алдаад мөн инээмсэглэв. Гэтэл ч хоол нь ирлээ. Чанцал ихэд өлсөж байсан тул хоолоо идэхээр савхаа зэхэн халбагдан амандаа хийтэл дотор нь муухай оргин сальфетк аван махаа гаргаад цайнаасаа хэд хэд балгасаны дараа будаанаас савхдан амандаа хийлээ.
- Зүгээр үү хө, өдөр сайн юм идэж бай л даа. Сайн идэж байж л эрүүл байна. Эрүүл байвал их зүйлийг хийнэ мэдээ. Хоосон байж байж гэнэт шарсан мах идэхээр ингэж байхгүй юу ... хэмээн өөртэйгээ ярих Бадралыг зөөлөн харж байсанаа
- Бадралаа би жирэмсэн болчихсон юм шиг байна
- Юу??? хэмээн идэж байсан будаандаа хахаж цацахад Чанцал инээмсэглээд аяганд нь цай дүүргэж өгөөд нуруун дээр нь хөнгөхөн цохиход Бадрал сая амьсгаа аван
- Чи сая юу гэсэн бэ? Ийм чухал мэдээг ингэж гэнэт хэлээд хүнийг шоконд оруулаад хахааж алах гэж байна ш дээ хэмээн нулимсаа арчин нүдээ хурдан хурдан цавчилан өөдөөс нь хартал тэр нь маш инээдтэй харагдсан тул Чанцал тэсгэлгүй ихээр инээгээд
- Би тэгээд яах байсан юм. Бадралаа анхааралтай сонсож бай. Надад чамд хэлэх маш чухал мэдээ байна. Битгий баярласандаа шоконд орчихоорой гэх байсан юмуу хи хи хи
- Тэр тоглоом яах вэ хэзээ мэдсэн юм бэ?
- Хэд хоногийн өмнөөс мэдсэн. Тэгээд юмыг яаж мэдэхэв гээд 
- Чи тэгээд одоо хэлж байхдаа яадаг юм? Эхнэр, нөхөр хоёр чинь сайн муу бүх зүйлээ зэрэг мэдэж хамтдаа шийдвэр гаргадаг биз дээ
- Хэрэв болоогүй бол гэж хаширлаад
- Ёстой сайхан. Өнөөдөр чинь давхар, давхар баяр болж байх чинь. Чи жирэмсэн болчихсон болохоор л надтай үлдэхийг зөвшөөрсөн байх нь ээ тиймээ хэмээгээд өөдөөс нь жоготой харвал Чанцал мөрөө хавчсанаа
- Юм юм л нөлөөлсөн байх. Хоолоо халуун дээр нь идээ хөрчихлөө. Би ч гэсэн сайхан хоол идмээр санагдчихлаа. Одоо гайгүй юм шиг байна 
- Маргааш явж эмчид үзүүлнэ чи ажлаа зохицуулаарай
- Маргааш яах юм бэ дараа л болъё
- Юу дараа гэж маргааш гэсэн бол маргааш
- Маргааш чинь бүтэн сайн өдөр ш дээ
- Өө тийм ш дээ. Би нэг дэх өдөр цаг аваадахъя. 
Маргааш нь амарч байтал Бадралын утас дуугаран Саран уулзая хэмээтэл Бадрал бүх юм болчихсон баярлалаа хэмээгээд уулзсангүй.
**** 
Нэг дэх өдөр цаг аван эмнэлэг дээр хүлээн сууна. Бадрал Чанцалд уух юм авч ирэхээр явсан хойгуур Чанцал ганцаараа хүмүүсийг харан нүүрэндээ жаргалтай хүн л ийм байдаг болов уу гэмээр инээмсэглэл тодруулан сууж байтал нэг л танил алхалт харагдлаа. Юу билээ хэмээгээд гайхан хартал харц тулчихав. Яалт ч үгүй харц тулсан болохоор босон мэнд мэдэхээр өмнөөс нь очлоо. Ким ээжийгээ үзүүлчихээд гарч явахдаа ийнхүү Чанцалтай таарчихав. 
- Сайн байна уу та? Яасан бие нь өвдөө юу
- Сайн чи юу хийж яваа юм. Одоо болтол хариагүй байгаа юмуу?
- Би бас үзүүлэх гээд энд жаахан ажил байгаа юм тэрийгээ дуусгачихаад харинаа
- Аан чи манайхаар нэг очихгүй юмуу? Чамайг хэзээ ирэх бол гэж бид хоёр их хардаг 
- Уучлаарай харин амжихгүй л байна. Ямарч байсан явахаасаа өмнө нэг очиноо
- Хэзээ явах гэж байгаа юм бэ?
- Энд дахиад нэг жил болох байхаа
- Бид хоёр харин их ярилцлаа. Энд яриад яахав гарцгаая хэмээгээд хадам ээж нь түрүүлэн алхав. Чанцал нүдээрээ Бадралыг харсан ч тэрээр харагдсангүй. Кимтэй зэрэгцэн хадам ээжийнхээ хойноос алхан гарвал хадам ээж нь их л нухацтай хараад
- Чанцалаа бид бас ч гэж тийм ч муу хүмүүс биш шүү. Та хоёрын гэрлэлт цуцлагдаагүй хэвээрээ байгаа. Миний хүү чамайг маш их санадаг. Ааш нь ч өөрчлөгдсөн. Хүмүүстэй ярьж хөөрдөг болсон бас инээдэг болсон энэ бүхэн чиний л ач хэмээгээд инээмсэглэн хүүгээ харвал Ким шилэн хүзүүгээ маажин пар пар хийтэл цочтол инээн өөдөөс нь харав.
- Миний ач гэж юу байхав дээ
- Харин би чамд их баярлаад хүү бид хоёр хэрхэн баярлуулах билээ хэмээн ихэд бодсоны эцэст чиний аав, ээж, охиныг чинь урьж авчирвал болох болов уу гэж шийдээд чамд хэлэх гэтэл чи манайхаар ирдэггүй. Харин өнөөдөр аз болж энд таарлаа
- Хөөх нээрээ юу, тэгээд үнэхээр болох юмуу?
- Яагаад болохгүй гэж та хоёр албан ёсны эхнэр, нөхөр хоёр биз дээ
- Энэ үгийг сонсоод юунд ч юм жийрхэн бие нь арзасхийхэд худлаа инээмсэглэл тодруулав.
- Чамтай дахиж яаж уулзах вэ? Чи биднээс урилга аваад тэднийгээ урьж болно. Тэгэхээр чи өөрөө л хөөцөлд хэрхэн хөөцөлддөгийг бид мэдэхгүй бас зав ч байхгүй
- Тэгэлгүй яахав та хоёртоо маш их баярлалаа. Би хүнтэй уулзаж асуучихаад удахгүй очиж урилгаа авъя. Би бүр баярласандаа хэлэх ч үг олдохгүй юм маш их баярлалаа хэмээгээд өөрийн мэдэлгүй хадам ээжийгээ элгэмсэг тэврэн дараа нь Кимтэй гар барих гэтэл Ким түүнийг өөртөө татан тэвэрлээ. Кимээс нэг л сонин үнэр үнэртэхэд огиудас нь хүрэн холдвол цаана нь Бадрал түүнийг харан гараа зангидчихсан зогсож байх нь тэр. Чанцал ч дороо хацар нь халуун оргин сандран тэр хоёрыг баяртай би заавал очиноо дахин баярлалаа хэмээсээр алхах гүйх хоёрын хооронд эмнэлэгрүү буцан алхав. 
Нөгөө хоёр ч араас нь баяртай заавал ирээрэй хэмээн хэн ч дуулахаар чангаар орилоод цааш явлаа. Чанцал Бадралын хажуугаар гартал Бадрал нэг ч үг дуугарсангүй түүнийг муухай харан зогссоор. Чанцал буцаж хүлээлгийн өрөөнд ирэн суусан ч Бадрал түүн дээр ирсэнгүй. Төд удалгүй дугаарыг нь дуудахад ганцаараа эмчдээ орж үзүүлэв. Үзүүлчихээд гараад иртэл ч Бадрал харагдсангүй. Яг уурлачихаж дээ. Юуг нь ч мэдээгүй байж яаж ингэж уурлаж болдог юм бэ? Яанаа намайг одоо юу гэж бодож байгаа бол. Би гэж мангар юм яах гэж тэр авгайг тэвэрэв ээ эхлээд. Тэгэхдээ л тийм сайхан юм хэлж байхад яаж баярлахгүй байх юм. За яахав очиж байгаад л учрыг нь хэлхээс. Харин одоо хэнээс асуудаг юм билээ. Уг нь Саран эгч сайн мэднэ. Даанч асуух гэхээр нэг л сонин. Бадрал өөр хүн таньж магад тэгвэл бүр ашгүй хэмээн бодоод өөрийн эрхгүй инээмсэглэх инээмсэглэлээ дарж ядан явсаар гэртээ ирвэл Бадрал ирээгүй байв. Тэрээр цоожтой хаалгаа татсанаа цүнхээ уудлан түлхүүрээ гаргахаар үзтэл байсангүй. 
Яанаа мангар чинь түлхүүрээ өчигдөр онгойлгож тавиад хийхээ мартчихсан байна ш дээ. Баларсан юм Бадрал уруу ярихаас. Бадрал харин утсаа авсангүй. Гэнэт Чанцалын ч бас дургүй хүрэн мессэж бичих гэснээ утсаа бүр унтрааж хаяад иртэл нь хүлээхээр шатан дээрээ сайндайлан суулаа.

эх сурвалж FB: ГОЁ өгүүллэг, тууж, роман



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 27 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-005.JPG
Хэмжээс: 600x450 65k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3543


khuv5-031.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2305

Хавар 2007
IMG_1047.jpg
Хэмжээс: 600x812 151k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2622


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn