Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Далай ламын айлдвар 		 Шүлэг: Зүүднээс тайлалтай миний амьдрал
Оруулсан admin on 2006-03-28 12:01:14 (7833 уншсан)


Ээ тэнгэр минь юу ч зүүдлээдхэв дээ! Ямар сонин зүүд байваа! Урьд нь хэзээ ч ийм зүйл зүүдэлж байгаагуй мэт санагдах юм. Би урьд шөнө ёстой л нөгөө амидралдаа хийсэн бүхнээ дэнсэлж үзсэн мэт санагдлаа. Уртаар амьсгаа аваад зугуухан өндийж өвдгөө тэврэн суухдаа санаанаас гараагүй энэ л зүүдний учрийг олох гэж бодолгошрон суулаа. Өглөөний нарны туяa цонхоор тусаж гийгүүлсэн нам жимхэн энэ өрөөнд миний бодолд саад хийх хүн нэгээхэн ч байсангүй ээ.

Ёо,бoдсoн чинь нэг л аймаар санагдчихлаа.Хар багийн үеэс минь эхлээд өдийг хүртэлх намайг хайрлаж,надад гомдож явсан бүхий л хөвгүүд залуус шөнөжингөө намайг элдэн хөөж надад гишгэх газар олдохгуй, аргаа бараад шувуу болоод нисчихье гэсэн ч дээгүүр доогуургүй тэд халхлан зогсоод ам амандаа ямар нэг юм хэлцгээж ойртоход хэдий зүүд байсан ч гэлээ, миний зүрх шувууний зүрх адил ямар хурдан цохилж айж байсан нь санагдана.
Тиймээ, миний л ухаан суусан цагаас дурсагдахад би бүгдийн анхаарлийн төвд байдаг сэргэлэн нь дэндсэн,манлайлагч ,удирдагч,бас ч „Хэргийн эзэн“ч байсан даа. Тийм болоод ч хөвгүүдйин нүдэнд өртөн тэднийг араасаа хуйлруулж байсан даа.


Би зугуухан өндийгээд өдөн дэрээ янзлаад түүнийгээ эвж орны толгой налан суунгаа унтлагын халаадаа нөмрөөд бүхнийг эргэн дурсан бодлийн гүн шугуйд нэвтэрлээ…За байз, хамгийн анх хэн нь тэр хэдээс чинь үерхлийн захиа надад өглөө? Тэртээх арван жилийн дунд ангийн өдрүүд нүдний өмнө дорхноо урван жирэлзэж гүйсээр 4-р ангид сурч байсан жилийн хаврын нэгэн өдөрт хүрээд зогслоо. Багшийн ширээний яг өмнө тулган тависан ширээнд би Батаатай хамт тохой нийлүүлэн суудаг байв. Би болон миний хажууд суух Батаа бид 2 бол ангидаа л тооны „Цоорчихсон“ мангасууд нь байлаа. Батаа бол надаас хамаагүй өндөр том биетэй хөвгүүн байв. Тэрээр том зантгар толгойтой,том монхор хамартай, за даа хамаг л зүйл нь томдчихсон мэт санагддаг байж дээ. Тиймээс ч түүнйиг би „Big Маzzy“ гэж хочилдог байлаа.Бид хэдий нэг ширээнд суудаг ч гэлээ эвтэй найрамдалтай байх нь нэн ховор байсан шиг ээ. Яагаад гэхээр бид 2 их шартай хүүхдүүд байв. Ямагт 2 талын эсрэг „Баатарууд“ байлаа. Тоглоом дээр ч хичээл дээр ч ер нь үргэлж шүү.Хэн хэнээсээ илүүгээ үзэх гэдэг сонин бодолтой зүтгэдэг 2 байв. Яг тэр өдөр ангид нам гум байлаа.Дор бүрнээ хүүхдүүд бодлогоо бодоод чимээгүй байлаа.Хаая нэг дэвтрийн цаас шажигнан дуугарна. Багш ч ширээн дээрээ юм хийж суув. Гэтэл Батаа ширээн доогуур миний өвдгийг цохин дохио өглөө.Би түүн рүү харвал тэр над руу „Сонирхолтой математик“ гэсэн номоо зөөлөн гулсуулан өгч байна. Би ч түүнйиг авлаа. Завсар нь солонгорч солигддог шугам хавчуулаастай байлаа. Би түүнйиг нь хараад бодохдоо энэ одоо бас л юу л элэглэж бичсэн байгаа бол доо гэж бодон дэлгэвэл дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасаар дугтуй хийгээд хавчуулсан байв. Энэ бол бидний дунд байнга байдаг зүйл байв. Бие биендээ ингэж дугтуйлж байгаад сонин сонин тааварт бодлого, асуулт эсвэл хөгжилтэй зураг зурж явуулдаг байсан юм. Би түүнйиг нь аваад Батаа руу харвал тэр бушуухан
-Багшаа би бие засчихаад ирье гэлээ.
Багш ч зөвшөөрч байгаагаа мэдэгдэн толгой дохилоо. Тэрээр хурдан босоод явлаа. Би дугтуйг задлахаар эргүүлбэл нүүрэн дээр нь „Big Mazzy“-аас „Цэцэн“-д гэж бичээд доод буланд нь суманд нэвт хатгуулсан зүрх хэлбэр зурсан байлаа. Yүнийг хараад нүүр жаахан халуу оргисон ч дотор нь юу бичиж даапаалсан байгаа бол доо гэхээс эгдүү хүрч байлаа. Яагаад гэхээр тэр намайг үргэлж гоочлох гэхэд нь би мөчөөгөө өгдөггүй зангаараа байнга хариу барьдаг байсан юм. Би түүнйиг задлаад уншлаа. Түүний муруй сарий хэвтэй бичиг дурайна. Цаасны голд нь ийнхүү бичсэн байлаа. „I am your Big Mazzy. I feel you beautiful girl. You are my beautiful and clear heart. Цэцээн, чи надтай үерхээч.Би чиний хариуг хүлээх болноо“ гэсэн байв. (Тэр өвөл зурагтаар “Мazzy” хэмээх хүүхдүүдэд зориулсан англи хэлний хичээл зааж эхэлсэн байсан болохоор олон хүүхэд англи хэл сурч байсан юм.Бид 2 ч бие биенээсээ мундаг болох гэж муудалцсан үедээ нэгнийгээ “Bad boy эсвэл bad girl,сайндсан үедээ good, clever, beautiful”-ээр нь дууддаг зантай байсан юм ) Түүний захиаг уншиж байхдаа миний нүүр халуу оргин цээжинд зүрх багтаж ядан цохилж байснаа гэнэтхэн дургүй минь хүрч үүд рүү түүнийг орж ирэх нь үү гэж харвал алгаа. Гэхдээ хаалганы цаана хэн нэгэн нь байгаа бололтой сүүдэр нь хаалганы доогуурx нарийн завсраар тусах гэрлийн тусгалаар мэдэгдэж байв. Би хэн болохыг гадарлаж байлаа. Би захиаг бушуухан аваад халаасандаа хийлээ. Тэгээд цааш юу ч болоогуй дүр эсгэн хичээлээ хийж бaйгаа мэт суув. Батаа орж ирлээ. Тэр чив чимээгүй бодлогоо бодон цааш үргэлжлүүлж суув. Тэгэж байтал удалгуй хонх дуугарч завсарлахад хүүхдүүд дэвтэр номоо цүнхлэн шуугилдав. Гэтэл ангийн маань багш (Матeматикийн маань багш байлаа)
-Өнөөдөр одоо ангийн хуралтай бүгд буцаад байр байрандаа сууцгаагаарай гэвэл хүүхдүүд
-Өө гээд сууцгаав. Багш
-Өнөөдөр өнгөрсөн долоо хоногт болсон сурагчдын хооронд болсон чулуун байлдаан болон зодооны талаар авч хэлэлцэнэ гэхэд сурагчид чимээгүй эргэн суув.Багш
-За миний нэр дуудсан хүүхдүүд самбарын өмнө гараад байгаарай гэлээ. Мэнд, Эрдэнэхүү…. гээд 7 бандийн нэрийг дуудаад араас нь ангийнхан руугаа нухацтай харснаа Сарангэрэл, Отгонсүрэн. гээд 4 охидыг дуудав тэгээд над руу хараад чи бас гэлээ…
За ингээд бид хэд загнуулж гарлаа. Хөвгүүд ч яахав чулуун тулааны баатрууд юм шиг л бардамхан боловч багшийн өмнө гэм хийснээ ухаарсан хүн шиг зогсож байгаад л багшид нэг сайн чихдүүлж аваад өнгөрнө. Багшийн ард гараад л чихээ барилаад инээнэ. Түүнийг нь харсан ангийнхан бас дагаж хөөрцөглөж инээнэ. Бидний ээлж боллоо. Багш хөвгүүдэд уурлаж байснаасаа илүү бидэн рүү их ууртай харцаар хараад
-Охидууд байж та нар ийм зүйл хийхээсээ ичихгүй байна уу? Та хэдийг тэр чулуун тулаан хийж явахыг чинь эрхлэгч харсан байна гээд бүгдийг нь айхтар загналаа. Тэгээд арай гэж загнаж дууслаа. Yнэндээ бол би найз охидынхоо цүнхийг нь чирч дагаж явсан байлаа.Харин тэр хэд маань чулуу цуглуулж өгч явсан “Арын албаныхан ” болж байсан юм. Хэхэхэ.Yнэндээ манай сургуулийн сурагчид сургуулийнхаа 2 талаар байрлах хороогоор талцаж мөн ч их хуваагдан үзэлцдэг байж билээ. Охидууд нь хэрэлдэж, хөвгүүд нь мундагаа гайхуулж зодоон эсвэл чулуун байлдаан хийцгээнэ. Тэр жилдээ л олон багш нар их ч зовсондоо.Харин дараа жил нь шинэ захиралтай болоод сургууль их өөр болсонсон. За тэгээд зогсч байхдаа би багшийг үзлэг нэгжлэгээ хийчих вий гэж айж байлаа. Тийм хуралдаан дээр авч хэлэлцүүлэгсэд байнга шахуу нэгжүүлнэ. Тэгээд чавх,рэзин, бөглөө тоглохдоо хэрэглэдэг цохиур,тэвэг гээд л болохгуй юмнуудийг нь гаргаж авч хураадаг байлаа. Гэтэл одоо миний халаасанд Батаагийн захиа байж байдаг.Хэрэв багш гаргаад ирвэл ангийнхан мэдээд бөөн юм болно гэж бодохоос миний хамаг хөлс гарах мэт болж байв. Би тэгээд Батаа руу харвал тэр юу ч болоогуй юм шиг эргэн хараад арын ширээний охинтой ярьж суув. “Чи ч болдог өдрөө надад энэ захиаг өглөө дөө” гэж бодохоос дотор шатаж байлаа. Хурал тарж хүүхдүүд харилаа. Би ч цүнхээ шүүрээд л гэрийн зүг гүйлээ. Тэгснээ гэнэтхэн гэр лүүгээ биш дэнж рүү гүйв. Дэнж дээр хүүхдүүдйин барисан цагаан блокоор босгосон “Байшинхан” байдаг байв. Бид тэнд айл гэрдэж тоглоно, бас дуулж концeрт болж тоглоно, эсвэл амин яриа дэлгэж суудаг нэг ёсондоо л бидний “Клуб” байлаа. Би тэнд орвол хэн ч алга. Би суугаад захиаг гарган ирж дахин уншаад хэсэг сууснаа тулга гэгдэх 3 чулуун дунд тавиад шатааж орхилоо.Тэгээд юу ч болоогүй юм шиг гараад гэртээ харисан сан. Тэрнээс хойш бутэн 7 хоног би хичээлийн дараа тийм ажил хийдэг байв. Тэгээд хагас сайн өдрийн матeматикийн цаг дээр сууж байтал Батаа надад дахин нөгөө л захиагаа гулсуулан өглөө. Би авч уншингуутаа багшийн ширээ рүү чулуудчихав.
-Багшаа энэ Батааг хар даа,Хүн зүгээр суулгахгуй байна шүү гэж би аажуухан хэлээд Батаа руу ширэв татав. Багш гайхан аваад үзсэнээ.Инээмсэглэн бид 2 лүү харлаа. Батаа намайг тэгнэ чинээ санаагүй бололтой их сандарч байсан юм. Багш юу ч дуугралгүй ажлаа хийгээд суув. Батаа ширээн доогуураа “Яаж байгаа юм бэ?” гэсэн шиг миний өвдгийг өвдгөөрөө цохисоор байлаа.Би юу ч болоогүй юм шиг царайлаад сууж байгаад хэлээ гаргачихаад өөрийнхөө юмийг хийж суув. Хонх дуугарч хүүхдүүд баярлалдан гарч гүйхэд бид 2 ч бослоо. Багш
-Та 2 түр хүлээ гэв. Жижүүр 2 сурагчийг түр гарч бай гэв. Тэгээд бид хоёр луу харж инээмсэглээд
-Батаа чи англи хэлийг сайн сурч байнаа.Өөрийнхөө сайн охинд захиа бичиж байгааг чинь багш нь ойлгож байна. Гэхдээ ийм захиаг хичээл дээр өгч болохгүй шүү дээ гээд. Та нар одоо бага байна юмний учир ойлгох болтлоо их уднаа. Гэхдээ багш нь сайн санаад та 2-т хэлэхэд хэн хэндээ муудалцалгүй сайн, нэг ангийн найзууд яваарай гэж захих байна гэлээ. Одоо гэр гэртээ харицгаа гэлээ. Бид сургуулиас холдон холдтол Батаа намайг дуугүй дагаж явлаа.Тэгээд гүйцэн ирээд
- Цэцээн, Би чамайг шоолоогүй шүү.Yнэнээсээ хэлсэн юм. Би үнэхээр чамд сайн,чи их хөөрхөн бас ухаантай.Чи надад таалагддаг болохоор би чамтай үерхмээр байгаагаа бичсэн. Энэ үнэн шүү гээд шилээ маажин газар ширтэн зогслоо. Би хэсэг дүүгүй байж байснаа
- Би чамд тэгвэл сайн бишээ. Уучлаарай.Би дараа долоо хоногоос эхлээд Сараатай байраа сольж суунаа гэж хэлээд гэрийн зүг хар хурдаараа гүйвэл тэр миний хойноос гүйцэж ирээд миний гараас татаж зогсоогоод
- За ойлголоо Цэцээн, би ойлголоо.Би дахиж чамд захиа бичихгуй.Хоюулаа урьдынх шигээ л нэг ширээний найзууд байъя.Харин битгий суудлаа солиж суугаач тэгэх уу гэж гуйлаа. Би юу ч хэлэлгүй яваад өгсөн юм.
Дараагийн нэг дэхь өдөр би сүүлдэж ангидаа орлоо.Батаа намайг яах бол гэсэн байртай харж байсан юм. Би тэр харцыг одоо ч маш сайн санадаг юм. Би зүгээр л инээсээр хуучин суудалдаа суухад тэр бас инээмсэглэсээр намайг суулгахаар босч зай тавиж өгсөн билээ. Ингэж надад анхны хайрын захиа өгсөн хүн надаас холдохгүйн тулд өөрийн дотно сэтгэлээ андын журмаар сольсон нь дээр гэж хүлээн зөвшөөрсөн юм сан.Зун нь би хөдөө амрахаар яваад бид 2 огт уулзалдаагүй юм. Бид 2 хамтдаа нэг ширээнд түүнийг өөр сургууль руу шилжин шилжтэл хамт суусан юмсан.Тэр хооронд би мөн ч олон удаа өөр өөр хөвгүүдээс захиа авч байлаа. Батаа тэр бүгдийг нь мэддэггүй ч заримыг нь гадарладаг байсан юм
Би тэр олон захидлын дундаас хамгийн анх үерхэхийг зөвшөөрсөн хариу захиаг 6-р ангидаа бичиж билээ. Тэр хөвгүүн их хөгжилтэй,сэргэлэн, уран зохиол түүхйин хичээлдээ маш гаргуун нэгэн байсан юм. Түүнйиг Энхсүх гэдэг байлаа. Би 1-р салаанд суудаг тэр 3-р салаанд суудаг байв. Яагаад ч юм бидний суудал их алс юм шиг санагддаг байж билээ.Завсарлагаан болохоор л учиргүй хоёулаа бие биенийхээ ширээ рүү гүйлдэнэ. Намайг уран зохиолд дуртай болоход минь, түүхийг сонирхох хүсэлтэй болгосон хүн бол тэр байсан юм. Тэр 7 хоног бүр надад шинэ шинэ өөр ном авчирч өгдөг байлаа.Бид уншсан номынхоо тухай ярьж хөөрөлдөнө. Батаа энэ үерхлийг минь хүлээн зөвшөөрдөг байснаар барах уу, бидний сайн найз байсан юм. Удалгүй Батааг шилжихэд миний дэргэд Дэлгэр ирж суусан юм. Энхээ маань миний дэргэд суухыг хүсч байсан ч тэр далимыг ашиглаагүй нь бас л нэрэлхүү байж дээ. Хэхэ 6-р ангидаа би ангийн охидоос дээрээсээ 2-рт ордог том биетэй охин байсан юм. Параллель ангийн хөвгүүн Амартүвшин мөн ч их гүйдэг байлаа.Энхээ үүнд нь их дургүй байсан. Амараа бол манай урд гудамжинд амьдардаг байв. Энхээ бид 2-н муудалцах шалтгаан бол Амараа байсан юм. Амараа бол бас л том биетэй,царайлаг, ангидаа онц сурлагатан нь нэр хүндтэй нэгэн байсан. Тэр бид 2 багаас хамт тоглож өссөн болохоор бие биенээ сайн мэддэг, амархан ойлголцдог байсан юм. Нэг үгээр хэлэхэд миний Энхсүхтэй үерхэж байгаа харицааг зөвхөн номын ертөнц л холбож байсанаас өөр байсан юм.Бидний үерхэл удаан үргэлжлээгүй юм. Хэдий түүнйи намайг Амараагаас харамлаж байгаа зан нь таалагддаггүй байсан ч надад түүнээс үерхэлээ таслах санаа ерөөсөө орж ирж байсангүй. Ингээд хавар дөхөж олимпиад болох дөхөхөд ангийн багш параллель ангийн 5 сурагчидтай хамт биднийг бэлдэж байв. Тэр дунд Амараа, бас “А” бүлгийн Тогтохбаяр, Отгонбаатар 3 эрэгтэй байв. Бид орой болтол сургууль дээр бодлого бодож өнжиж байв. Харанхуй болсон хойно тардаг болохоор Амараа намайг байнга хүргэж өгдөг байсан юм. Бид хоёр долоо хоног бэлдэж байсан юм.Сүүлчийн давтлагатай өдөр багш биднийг эрт тараалаа. Амараа бид 2 сонирхолтой юм ярилцан гудамжны өнцөг тойроод ирвэл Энхээ тэнд зогсч байна. Би инээсээр явж очиход тэр их ууртай байлаа. Тэгснээ юу ч хэлэлгүй эргээд явахад нь Амараа
- За явцгаая гээд юу ч хараагуй хүн шиг болоод цааш үргэлжлүүлэн дугуйн тэмцээний тухай яриад явлаа. Бид бараг манайд ирлээ. Би тэгээд тэндээс Амараагаас салаад хашаа руугаа ортол хэсэгхэн хугацааны дараа хажуу айлын нохойнууд хуцаж гудамжинд ямар нэг юм болж буйг зарлах мэт болоход би эргэн гүйн гарвал гудамжны үзүүрт хүүхдүүд бужигналдан тоос татуулна. Би гүйгээг гудамжны өнцөг тойроод хартал Амараа Энхээ 2 зодолдож байлаа. Хажууд нь Энхээгийн найз 3 банди байв. Би гүйхээрээ очоод Энхээг түлхэн холдуулаад
- Чи юу хийж байгаа юм бэ? Эрүүл үү галзуурав уу гээд эргэж харвал Амараагийн хамарнаас цус гарч байв. Би түүнйи цусийг нь тогтоох алчуур бариад толгойг нь гэдийлгэв. Тэр ч дуулгавартай гэдийн зогсов. Би эргэн ирээд Энхээгийн хувцасыг гөвөн гараас нь хөтлөөд
-Явъа гээд эргэн гудамж руугаа алхлаа. Энхээ надад зодолдож байгаад баригдсандаа дуугүй алхана. Бид 2 гудамжны нөгөө өнцөг хүртэл юу ч дуугараагүй юм даг. Тэнд зогсоод би түүнйиг юу гэхийг хүлээж зогслоо. Тэр хүрмээ оролдон зогсож байгаад
- Уучлаарай би биеэ бариж чадсангүй гэв. Би хэсэг зуур чимээгүй зогсч байгаад
- Энхээ, би үүнээс цааш үерхдэг найз охин чинь байж чадахгүй юм байна. Чи миний мэдэх Энхээ биш болжээ. Би чамайг олон удаа олон юман дээр уучилсан.Одоо би тэгэж чадахгүй. Чи бид нэг ангид хамт сурдаг болохоор байнга уулзалдаж байна. Тийм болохоор би чамтай дахин уулзахгүй гэж хэлж чадахгүй юм. Гэхдээ бидний үерхэл үүгээр дуусгая гэж хэлээд эргээд гэртээ орсон юм. Тэгэхэд хожим нь түүнтэй хамт тэнд байсан 3 найзын нэг Золоо нэгэн удаа намайг хашаандаа орсны дараа Энхээ ямар ихээр уйлж хашааг толгойгоороо мөргөн өөрийгөө зүхэж байсан тухай хэлсэн юм даа.

Маргааш нь олимпиад дээр Амараа шанаан тус газраа хөхөрсөн нүүртэй ирж билээ. Бидний 6 хүүхдээс Амараа, Тогтохбаяр бид 3 цааш хотын олимпиадад оролцох эрхтэй болчихоод гарч ирсэн юм. Дараа нь хотын олимпиад болохоос 7 хоногийн өмнө миний хөл хугарснаас болоод би орж чадаагүй юмсан. Тэр цагаас хойш Амараа Тогтох бид 3 жил болгон алгeбр, физикийн олимпиадад дандаа хамт оролцдог байсан юм. Бараг сүүлдээ 8-р ангидаа бид өөрөө өөрсдийгөө олимпиадад бэлдэж байж билээ.

Мэдээж би Амараатай дараа үерхсэн.Бидний үерхэл нэг жил үргэлжилсэн юм. Яагаад гэвэл би 7 ангиа төгссөн жилийн зун хүүхдийн зусланд амарч байхдаа өөр сургуулийн нэгэн хөвгүүнтэй танилцаж, би түүнд л хамгийн анхны хайраа өгсөн юм даа.Миний анхны хайр бол Ганбаатар байсан юм.

8-р ангид ороод хичээл эхэлсэн хойно Амараа бид 2-н үерхэл дууссан юм. Гэсэн ч тэр миний хамгийн сайн найз маань байсаар үлдсэн юм. Амарааг ч хуурахыг хүсээгүй.Өөр хөвгүүнд хайртай болсноо дэнж дээр байх тэр л цагаан байшиндаа сууж байхдаа хэлж билээ. Тэгэхэд Амараа анхны бөгөөд сүүлийн удаа миний уруул дээр үнсээд
-Цэцээн, би чамд хайртай.Тийм болохоор би чиний бодлыг чинь хүндэтгэж явна,чамайг аз жаргалтай байвал би ч аз жаргалтай байна. Хайртай хүн чинь чамайг гомдоохгүй гэж би итгэж байна.Чамтай байсан мөчүүд минь надад сайхан үерхэл минь болон дурсагдах болно.Ингээд 2-лаа андууд боллоо шүү дээ гээд инээж байхдаа хичнээн гэмгүй түвшин царайлах гэсэн ч түүнйи нүдэнд гуниг хурж ядан байсан юм.

Ганбаатар надад байнга захиа бичдэг байлаа. Бид долоо хоног бүрийн хагас бүтэн сайнд уулздаг байсан хэрнээ надад шуудангаар захиа бичдэг байсан ба номын санч эгч хичээл дээр сууж байхад түүнйи захиаг бас өөр бусад захиа сэтгүүлтэй авчирдаг байв. Надад сургуулийн шуудангаас олон захиа сэтгүүл авчирч өгөх нь хэвийн үзэгдэл байсан юмаа. Би их идэвхитэй сонин сэтгүүль захиалдаг,бас Оросийн Донецек,Чита болон Москва-н сургуулийн хүүхдүүдтэй захидлаар харилцдаг байсан юм. Намайг 4-р ангид байхад “Пионерийн үнэн сонин” захиалахад минь анх хэнд гэдэг нь тодорхойгүй Зөвлөлт улсаас мөн 4 болон 6-р ангийн сурагчдын захианууд ирж байсан юм. Тэр захидал бол 2 улсын пионер сурагчид захидлаар найз нөхөд болох зорилготой явуулдаг байсан юм. Тэгээд л би Цвета, Олига, Алехеи нартай анх танилцаж захиа бичилцдэг байсан юм. Хожим нь 1997 онд би оюутан болсон хойноо Алехеитэй Улаанбаатарт уулзалдсан юм. Энэ бол өөр түүхээ.


Би Ганбаатартайгаа үнэхээр сайхан үерхэж байсан.Манай хорооны атман гэх нөхөдүүд гаднаас өөрөөр хэлбэл өөр дүүргээс ирж байгаа хүүхдүүдйиг анддаггүй сайн мөрдөгчид байсан юм.Тэд хороололийнхоо сайн, сайхан охидыг бусад дүүргийнхнээс их харамладаг байсан юм. Жаахан дэгсдүүлж хэлбэл тэр үеийн АТАМАН-ууд одоогийн цагдаа нараас 100 дахин илүү байсан юм даа. Хороололдоо хэн нь хаана явна, хэнтэй уулзаж байна,хэний хашаагаар эргэлдэж байдгийг гаргууд мэддэг мөрдөгчид байсан юм. Хичнээн АТАМАН гэгддэг ч тэд хамгаалдаг хармалдаг охидынхоо өмнө жулдрай нар байсан юм. Намайг бас тэд далдаас харж хамгаалдаг, харамладаг байнгын хамгаалалтын алба шиг байдаг байсан юм. АТАМАН-уудын нэг Хүрлээ мөн түүнйи ихэр дүү Төрөө нар бол намайг оюутан болтол миний ард сүүдэр минь болж явсан юм. Бүр манайхийг тэндээс нүүгээд 3,4-р хороололд нүүсэн байхад хүртэл дагасаар байсан юм. Бүр тэндэхийн Атамануудтай сайн цохицож байсан гээч.Энэ бүгдийг би мэддэг ч мэдээгүй дүр эсгэн явсан юм. Одоо чухам тэд юу хийж явдгийг би мэддэггүй юм. Гудамжны хаа нэгтээ хэн нэгэн бандийг дээрэлхэж зогссон тэд намайг хараад л маш номхон болж юу ч хийгээгүй хүмүүс шиг маасайтал инээгээд сайн уу? Юу байна? гээд л яриа өддөг байсан. Би мэндлээд яваад өгнө.Тэр далимыг ашиглаж олон ч хөвгүүд хэцүү байдлаас гарч байсан байх даа.
Ганбаатар маань ч нилээд олоон удаа тэднээс жавтий хүртэж байсан юм. Түүнйигээ надаас нууж зүгээр, сургууль дээрээ ингэсэн гэж мөн ч олон удаа худлаа хэлдэг байж билээ. Би тэдний сургуулийн Билэгээ гэдэг охинтой санамсаргуй “Харшийн шинэ жил”-ийн баяр дээр тааралдан танилцсан нь Ганбаатарын ангийн хүүхэд байсан бөгөөд би Ганбаатарыг юун сургууль дээрээ бусадтай зодоон хийх, харин ч их томоотой, хаана зодуулсан болох нь мэдэгдэхгүй заримдаа хичээлдээ ирдэг болохыг нь мэдэж авсан юм. Тэгээд би 8-р ангиа төгсөөд аав ээждээ
-Би 9-р ангидаа өөр сургуульд суралцмаар байна гэж хэлэхэд аав ээж ч зөвшөөрч байсан. Ингээд би 9-р ангидаа сургуулиа солисноор миний амьдралд их том өөрчлөлт гарсан юм даа. Би Ганбаатарынхаа сургуульд очоогүй юм. Харин зэргэлдээ шахуу сургуульд шилжсэн. Тиймээс бид өдөр болгон хамт уулзалдаж,ёстой л хүүхэд насыи анхны гэнэн хайрандаа жаргаж байсан юм. Намрын нэг бороотой өөдөр хичээл дээр сууж байлаа. Яагаад ч юм дотор хачин болоод хичээл дээр сэтгэл тогтож өгөхгүй хэцүү байсансан. Тэгээд цонх руу ширтээд л сууна. Би дунд салааны хамгийн хойно суудаг байлаа. Хажуу цонхны дэргэдэх 1-салааны ширээн дээр Очироо,Тулгаа гэх 2 банди суудаг байв.Намайг тэд анх энэ сургуульд шилжиж ирэхэд хамгийн туруунд танилцагсад, бас надтай гэрийн зүг зам нийлэгсэд билээ. Тэр өдөр намайг цонхоор ширтэн суухыг Тулгаа их ажсан байсан юм. Тэгээд завсарлагаанаар
- Чи зүгээр үү яагаад уравгар царайлаа вэ гэхэд нь
-Би зүгээр. Зүгээр л бороо харсан юм гэхэд тэр итгэхгүй байгаа шинжтэй яваад өгсөн юм. Арай гэж нэг юм хичээл дууслаа.Би гэртээ очоод Ганбаатарыг ирэхийг хүлээж байлаа. Тэднийх тэр өдөр манайхаас 2 цагаар илүү хичээлтэй байсан юм. Ганбаатар тэр өдөр ирээгүй юм. Хэзээ ч дахиж над дээр ирэхгүй гэдгийг би яаж ч мэдэхсэн билээ дээ. Тиймээ, би энэ үеийг дурсах бүрийдээ гунигладаг.тийм ч болоод би бороонд дургүй.

Орой болсон хойно утас дуугарахад ээж утас авч хэн нэгэнтэй ярилцах нь сонсогдож байсан юм. Би тоогоо бодож суулаа.Ээж орж ирээд ямар нэгэн юм хэлэх гэсэн мэт над руу харлаа.Би ч юу хэлэхийг нь хүлээгээд өөдөөс нь харж байв. Тэгээд ээж санаа алдаад ширээний дэргэд байх сандал дээр суугаад
-Миний охин сэтгэлээ бариарай.Амьдралд хатуу хөтүү зүйл олон тохиолддог юм шүү дээ.Тэр болгоныг хүн сэтгэлээрээ давж туулан гардаг нь жамтай гээд шүүрс алдаад зориглон хэлэв
-Сая Ганбаатарын аав нь ярилаа. Өчигдөр орой Ганбаатар өвөөгийндөө очихоод ирж яваад авто осолд орсон байна.Зогсож байсан Траллеибүсны араас том машин ирж мөргөөд Ганбаатар түүнд өртөж дотуур цус алдаж ухаангүй хүргэгдээд өнөө өглөө гэмтлийн эмнэлэг дээр ухаан оролгуй байсаар өнгөрсөн гэнэ гэж ээж тайван хэлээд намайг харлаа. Би тэгэхэд энэ бүхнийг зүүд мэт санан итгэж өгөхгүй байсан юм. Худлаа , Худлаа та худлаа яриж байна.Тийм юм болохгүй. Би түүнтэй өчигдөр орой уулзсан ш дээ.Тэр өнөөдөр өдөр над дээр ирнэ гээд явсан. Тийм байх ёсгуй гэсээр би өөрийн ухаангуй ярьсаар байсан юм.Асгартал уйлж ээжийнхээ энгэрт наалдаж байхдаа итгэхгүй түүнйи нэрийг дуудсаар дуудсаар уйлж байсан маань одоо ч санагдаж байна. Би тэр өдрөөс хойш бүтэн 7 хоног хичээлдээ яваагүй юм. Тулгаа Очироо 2 өдөр болгон ирж миний хичээлийг нөхөж хийж ирсэн байснаа дуугүйхэн ширээн дээр тавиад л гараад явдаг байв. Манай гэрийхэн энэ бүгдийг хараад намайг тайван чимээгүй ажиглалж байсан юм. Ээж,2 эгч минь ирж мөрийг минь тэвэрч суудаг байлаа. Гэсэн ч энэ бүгд надад хамаагүй мэт санагдана.Тэгээд би түүнйиг нутаглуулах өглөө эрт босоод тэднийх рүү гүйлээ. Тэдний хонхыг дарвал аав нь онгойлгоод намайг хараад чимээгүйхэн ор гэж дохилоо. Би тэднийд орлоо. Том өрөөнд нь хэсэг хүмүүс чимээгүйхэн ямар нэгэн юм ярилцан бэлдэж байгаа бололтой. Хойморь байх шүүгээн дээр Ганбаатарын минь инээмсэглэсэн зураг нүднээ тод харагдана.Зул өргөсөн байсан болохоор түүний царай улам тод харагдаж байсан юм. Ээж нь намайг хөтлөөд нэг сандал дээр суулгаад цай өглөө. Би цайг амсаж тавьчихаад л зургийг ширтэж суулаа. Эхлэх цаг болжээ. Хүмүүс гарлаа. Түүнйи эгч нь намайг хөтлөн тэднийхээс гарлаа. Бид нэгэн машинд суугаад явсаар гэмтлийн эмнэлэг дээр очсон юм. Гэмтлийн эмнэлэгийн хашаанаас том машиныг гарч иртэл би наана эгчтэй нь хамт байлаа. Би тэгэхэд ямар ч нулимс унагаагүй юм. Яг л хөшөө шиг дүрлийгээд зогсч байлаа. Намайг аав нь газар дээр нь очсны хэрэггүй эндээс салах ёс хийгээрэй гэж хэлсэн юм. Тиймээ, би түүнйигээ яаж энэ хорвоогоос надаас тусгаарлагдаж байгааг харж чадахгүй байх байсан юм.Би тэндээс л түүнйигээ үдсэн юм.Yүрд намайг хүлээлгээд одсон шигээ үүрд миний сэтгэлд тэр л хөвгүүн төрхөөр нь зүрх сэтгэлдээ хадгалан үлдэж түүнээсээ салах ёс хийсэн юм даа. Энэ явдал миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм. Би хэсэг хугацаанд хичээлдээ үлгэн салган явдаг байв. Бүр өвлийн улиралаар ариа ядан 3,4 гэсэн дүн авч явлаа. Надад юу тохиолдсныг зөвхөн Тулгаа,Очироо,хуучин найз Амараа бас ангийн багш мэддэг байсан юм. 3-р улирал эхлээд удаагүй байхад Ганбаатарын бага эгч нь надтай уулзахаар сургууль дээр ирлээ. Хичээл тарж, би сургуулиас гарч яваад жижүүрйин дэргэд түүнйиг намайг хүлээж зогсохыг хараад дотор минь ямар их өвдөж байсан гээч.Би мэндлээд хамтдаа сургуулиас гарч явлаа. Бид хажуугийн цэцэрлэгийн сад дахь сандал дээр суугаад тэр надаас ямаршуухан байгааг асуулаа. Тэр эгч нь Ганбаатартай хачин адилхан гээч.Давхраатай алаг бор нүд, том чихтэй,цөмбөгөр уруул гээд тэр 2 усны дусал шиг адилхан бие биенээ өвчиж төрсөн эгч дүүс байсан юм. Сумъяa
-Цэцээн, миний дүү сэтгэлээ одоо бариж сурах хэрэгтэй. Амьдралд юу ч тохиолдох юм байна шүү дээ. Эгч нь чиний гунигийг гадарлаж байнаа. Гэхдээ би чамайг энэ хэсэг хугацаанд хэзээ ч анхаарлаасаа холдуулж байгаагүй юм шүү.Яагаад гэхээр Ганбаатар маань чамд их сайн, бүр дэндүү их хайртай байсан. Тэр надад бүх л сэтгэлийнхээ нууц нандин бүхнээ ярьдаг байсан юм. Чи санаж байгаа байх чиний төрсөн өдөр бэлэглэсэн бугуйвчийг? Түүнийг чинь бутэн 3 долоо хоног хайж байж олж авчихаад их баярлаж байсан юм шүү дээ. Чамайгаа их ухаантай сайн охин,том болоод бид мундаг хүмүүс болоод төрдөө их чухал хүмүүс болно гэж яридаг байсан гээд над руу харлаа. Тиймээ би энэ яриаг мэднээ.Тэр надад ирээдүйгээ зөгнөж их мөрөөдлөөсөө хуваалцдаг байсан юм. Би өөрийн эрхгүй нулимс дуслуулахад тэр цааш
-Би чиний сэтгэлийн шархыг хөндөх гэж чамайг нулимстай чинь хутгалдуулах гэж ирээгүй юм.Би чамд нэг л зүйлийг хэлэх гэж ирсэн. Чи үнэхээр миний дүүд хайртай байсан юм бол, одоо ч хайртай юм бол түүний хүслийг нь чи л гүйцэлдүүлэх хэрэгтэй.Би чамайг ажсан.Чи саяны улиралаар маш муу сурсан.Ийм янзаараа байвал чи түүнйи хүсэл мөрөөдлийг нь уландаа гишгэж байгаагаас өөрцгүй юум. Тиймээс чи одоо нэгэн тэмүүлэлтэй амьдарч түүгээрээ сэтгэлийнхээ шархыг нөхөж амьдрах хэрэгтэй.Би бүсгүй хүн чамаас эгч хүний хувид чамайг цаашид хүн шиг амьдарч,хань нөхөр үр хүүхэдтэй болж хэн нэгнийг миний дүүг хайрлаж байсан шигээ хайрлаж, түүнд зориулж амжаагүй бүхнээ зориулж,улс орондоо хэрэгтэй хүн болоосой гэж хүсч байна. Тэрнээс миний дүү ийм унхиа муутай бүсгүйг хайрлаж итгэж явсан юм байхдаа гэхээр сэтгэгдэл төрүүлэхээр байхыг чи хүсэхгүй биз дээ. За миний дүү одоо нулимсаа арч! Сэтгэлд чинь тэр хүний бяцхан ч болов дурсамж байгаа л бол тэр чамтай гэсэн үг шүү дээ.Yсан нүдлээд яахав.Одоо болоо! Чи дахиж миний нүдэнд элий балай юм шиг ингэж явж байж харагдав даа! Тэгвэл чи намайг болон Ганбаатарынхаа ч сүнсийг гомдоох болно гэсэн уг. За одоо яв. Гэртээ хариж нүүрээ угаагаад маргаашнаас урьдын миний мэдэх Цэцэн байгаарай гээд духан дээр минь үнсээд босоод эрс шулуухан алхалсаар цэцэрлэгээс гараад явсан юм.Тэр цааш эргээд явж байхдаа бас нулимсаа арчсаар одсон юм. Энэ уулзалт санаанаас минь eрөөсөө салдаггүй юм. Тэр үнэхээр ухаантай эгч байсан юм даа. Тэр намайг бас аварсан юм. Би гэртээ хариад усанд ороод гарч ирчихээд ээжтэйгээ дуугүйхэн суугаад цай ууж байхдаа туүний хэлсэн бүхнийг тунгаан бодож суусан юм. Тиймээ, маргаашнаас нь эхлээд би урьдын Цэцэн болж эргэж ангийн хаалгыг татсан юм. Хамаг уй гунигаа зүрхнийхээ угт нуун далдлаад нэгэн хүсэл мөрөөдлийг өвөртлөсөөр би ангидаа орж байсан юм. Аав ээж,эгч нар маань намайг хэвэндээ орсонд ч бас баярлаж байсан юм. Мэдээж хэн нэгэнтэй би дахин үерхэж, хайрлаж дурлалцаж явсан л даа. Гэсэн ч хэн ч миний сэтгэлийн угт хадгалагдан үлдсэн хайрыг минь орлоогүй юм. Орлуулахыг ч би өнөөг хуртэл хүсдэггүй. Миний дараа дараад нь учирсан залуус,тэднийг хайрласан хайр болгон өөрийн гэсэн онцлогтой, учралтай байсан юм.
Яая, олон залуусын хайрыг шилбүүрдэн хаяж олон ч залуусыг уйлуулж дуулуулж явж дээ.Тэр бүхний гомдол цөхрөл урьд шөнө надаас ямар нэгэн юм хусэмжлэн намайг элдэн хөөх шив дээ.Аймаар юм. Би нүгэл хийгээгүй байгаа гэж айж байна шүү. Ингэж бодоод би орноосоо өндийж угаалгын өрөө рүү орлоо. Тэр өдөр амралтын өдөр болохоор яарч сандрах юм алгаа.Тайван усанд ороод дараа нь өглөөний ундаа бэлдэж уулаа. Гэртээ амралтын өдрөө өнгөрөөхийг хүсээгүй болохоор тэр дорхноо аяны хоол хунс бэлдээд үүргэвчээ үүрээд галт тэрэгний буудал чиглэн алхлаа. Тиймээ, би өнөөдөр уулаар зугаалахаар шийдсэн юм. Цэвэр агаарт гарангаа, хотын дуу чимээнээс дайжин тааваараа сайхан өдрийг зугаалж өнгөрөөхөөр шийдсэн юм. Вокзал дээр очоод тиккет авчихаад унаагаа хүлээж зогслоо. Гэнэт утас дуугарлаа.Клипийг нь харвал устав байлаа.
-За сайн уу,өглөөний мэнд Цэцэн?
-Баярлалаа,сайн.Чи сайн уу?
-Цэцэн чи өнөөдөр завтай ю? Би өнөөдөр Дортмунд орох гэсэн юм 2-лаа хамтдаа явах уу? Би чамдтай хамт явбал зугаатай гэж бодлоо л доо. Далимд нь бас манай гэрийхнийг чи баярлуулчих. Тэд чамайг ирвэл магнайгаа хагартал баярлана шүү дээ.Чи мэдэж байгаа шүү дээ. Орой нь бас манай найзуудтай хамт Дискотхек явцгаая,тэгэх үү?
-Өө,чиний урилганд баярлалаа.Гэхдээ би аль хэдийнээ өөр зүйл төлөвлөөд замдаа гарчихсан явж байна. Дараа хэрэв иймэрхүү урилга илгээх болвол ядаж нэг өдрийн өмнө хэлээрэй за гээд би инээвхийллээ. Тэр инээгээд
-За тэгнээ.Чи тэгээ хаачих гэж байгаа юм бэ? Хэнтэй хамт явж байгаа юм бэ? Арай бас ганцаараа ю? гээд ар араас нь асуултуудаа дуржигнуулав.Би
-Густав,..! хэмээн жаахан дургүйцсэн өнгөтэй эрхлэнгүй хэлэхэд тэр ойлгоод
-За за цагийг сайхан өнгөрөөгөөрэй.Чамтай уулзахыг тун их хүсч байна шүү.За тэгвэл хоёулаа нэг дахид уулзах юм байна ш дээ. Хэдий би чиний найз залуу биш ч гэлээ үнсье гээд хэлэх боломж байгаа болов уу?
-За зөвхөн хацар дээр л үнсэх боломжтой доо гээд би наргиа хийн инээлээ. Тэр бас наргин инээж
-За тэге.Би тэгвэл чиний хацар дээр чинь уруулаа нааж орхиод Дортмунд явлаа шүү. Эргэж ирээд нэг дэхид хацар дээрээс чинь авнаа за .мм мм мм, Циаө белла гээд уцаа тасаллаа.

Энэ Густав гэж сонин нөхөр шүү. Өөрийгөө олон төрлийн цус холилдсон,бүр азийн гаралтай ч цус миний цусны холицонд бий гэж онгирох дуртай нэгэн. Бид хамт суралцаад 4 жилийн нүүр үзжээ.Бид дотно найзууд л даа. Тэр миний найз залуу болох гэж мөн ч удаан зүтгэж байгаа эр дээ. Чи зөвхөн ази эрд л хайраа өгөх юмуу? Тэгвэл ази цус надад бгаа шүү дээ. Миний шар үс таалагдахгүй бол би үсээ будуулчихье,царай маань ондоо харагдаад байвал би хүссэнээр чинь мэс засал хийлгээд хувирчихъя гээд их сонин сонин юм хэлж миний инээдийг бардаг байлаа. Тийм ээ, би түүнйиг найзаар нь л хайрлана уу гэхээс зүрх сэтгэлийнхээ нандин хайраар хайрлаж энэ хүнтэй хамт амьдарна гэсэн ямарч бодол байдаггүй байлаа. Намайг өөр залуустай найзлахаар их дургүй.Тэр их гэнэн сэтгэлээ ил гаргаж илэрхийлдэг нь надад амар байдаг юм. Түүнйи аавынх нь өвөө нь оросын буриад бүсгүйтэй суусан юм гэнэлээ.Yнэхээр Густавын өвөөгийн зургийг харвал азийн холицтой хүний төрх харагддаг юм.Энэ өвөө нь итали бүсгүйтэй гэрлэж Густавын аав, түүнйи авга 2 эгчийг төрүүлсэн юм. Аав нь харин герман бүсгүйтэй гэрлэсэн гэдэг юм. Ээжийн тал нь харин свецари,дани,герман цус холилдсон удмыхан байлаа.Тиймээс тэр өөрийгөө интeрнационал гэр бүлийн удмын хүн гэж их сайрхах дуртай нэгэн билээ. Ашгүй унаа ирэх дөхөж буйг чанга яригчаар зарлан 1-р замаар орж ирэх унаанаас болгоомжлуулж замаас хол байхыг анхааруулсан эмэгтэй хүний хоолой цангинана. Би галт тэргэндээ тухлан сууж аваад үргэлжлүүлэн бодолд дарагдлаа.
Оюyтан болсон анхны хавар билээ. Намрын найртай улиралд монголын хил хязгаар нутгийн 4 зүг найман зохист орчих олон нутгаас олон арван аав ээжийн охид хөвгүүд над шиг шинэхэн оюутан болоод энэ сургуулийн босгыг давж орсон цагаас үеийн нөхөдийн цалгин цагаан сэтгэлээр танилцаж хөгжин дэрвэсэн жаргалтай өдрүүд миний амьдралд гэрч болон үлдэж байлаа. Оюутны тарчигхан амьдрал мөн ч зугаатай байж дээ. Манай анги нийт 30 оютан байлаа.Нийслэл хотоос ердөө надтай нийлээд дөрөвхөн байлаа.Бусад нь хөдөө орон нутгаас элсэн орж ирсэн байлаа. Бас ердөө зургаан л охинтой анги байв. Анх ангидаа би сүүлдэж орж ирсэн юм. Ангийн хаалгыг татан хоцорсондоо бантан учиргүй суудал нүдээрээ эрэлхийлэн ажвал анги дүүрэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд харагдахгүй байлаа.Би анги андуурсан юм болов уу гээд гайхан бас, олны өмнө удаан үзэсгэлэн болохгүйн тулд чимээгүйхэн 4-р эгнээнд байх сул суудал руу тэмүүлэв. Очиж суугаад цүнхээ тавиад амьсгаагаа даран суувал багш цааш яриагаа үргэлжлүүлэв. Би намайг энд тэндээс нэвт шувт сониучирсан олон харцыг мэдэрч байлаа. Гэсэнч би олны дунд байж сурсан зангаараа сэрэглэн хэнэггүй царайлан багшийн яриаг чангнана. Багш энэ улиралд ямар ямар сэдэв үзэж дуусаад ямар журмаар шалгалт авах тухайгаа,ямар сурах бичгүүдйиг хэрэглэхээ хэлж байлаа. Ингээд эхний цаг дууслаа. Хичээлийн хувиараа бичиж аваагүй байсан болохоор дэргэд суух 2 залуугаас
-Хөөе, залуусаа одоо манайд ямар хичээл орох вэ? гэж асуувал тэр 2 намайг харан шоолон инээгээд чи арай анги андуурчихсан юм биш дээ.Хуваариа мэдэхгүй байх чинь гээд өөрсдийгөө хөөргөн инээвэл би мөчөөгөө өгөлгүй
-Өө та нар ангиа олсон л байгаа биз, харин та нар гудамж тойроод байраа олох юм уу? гэв.Тэд харваас хөдөөнөөс орж ирсэн нь мэдэгдэж байсан юм.Хотын хөвгүүд ондоо харагддаг байлаа. Тэд өөрсдийгөө чадуулсандаа бантаад
-За за тоглосон юм шүү.Май манай хуваарь бичээд ав гээд дэвтэрээ өглөө.Дараагийн цаг 20 минутын дараа өөр давхарт байна билээ хурдлаарай гэв. Би ч яаруу сандруу 2 өдрийн хуваариа бичиж аваад тэр 2-той хамт дараах анги руу явсан юм. Миний анги инженерийн анги байсан болохоор охидууд үнэхэр цөөхөн байсан юм. Өндөр өндөр залуусаар хүрээлүүлэн анги анги сэлгэн явах бидний 6 охидыг өөр ангийн охидууд атаархангуй хардаг байлаа. Манай хэд ч бид 6-гаа өөр ангийн залуусаас харамлана гэж юу гэхэв. Хэхэхэ Миний анх үг солилцож танилцан залуус миний оюутан цагийн салшгүй андууд болгосон юм даа. Нэр нь Ганзориг, Манлайбаатар гэдэг байв. Тэр хоёр намайгаа даажигнан заримдаа “Их мэдэгч, эсвэл Цэцэн туулай” гэдэг байв. Yнэхээр би ангидаа чандага шиг цагаан нь байж билээ тэгээд л туулай нэр авсан юм. Хичээл маань хүнд байлаа. Гэсэнч би гүрийсээр байсан юм. Сургууль дээр минь хаая нэг Тулгаа, Очироо,Амараа нар ирж уулздаг байв. Тулгаа Очир 2 бол хар багын цэцэрлэгээсээ найзалж ирсэн 2 найз байсан юм. Тэр 2-лаа надад хайртай байсан юм. Тэд найзууд болохоор бие биенээсээ сэтгэлээ нууцлалгүй надад илчилж байсан юм. Би тэр хоёрт сайн байсан юм.Гэхдээ 2 андыг ямар нэг зуйлээр нь тусгаарлах хана нь болчих юм шиг санагдаж байснаас би тэр 2-ийн хэнд нь ч хайртай гэгдэх сэтгэгдэл төрүүлэхгүйг хичээн сайхан анд найзууд явсан. Yүнд одоо ч тэд баярлаж явдаг байх гэж бодож байна даа. Амараа маань манай хүүчин ангийн миний арын ширээнд суудаг байсан Урнаатай маань сууж 2 хөөрхөн ихэр хөвгүүдйин аав болсон юм. Одоо тэд 4 хүүхэдтэй.3 банди 1 охинтой.Охин яг л Урнаа гэсэн үг.
… Гэтэл дараагын зогсоолд ирэх болсныг зарлав. Би ч үүргэвчээ үүрээд буулаа. Зогсоолоос холдоод зугуухан нам жимхэн тосгоны гудамжийг өнгөрөөөд уулын чимээгүйхэн модод руу орлоо. Аажим өгссөөр явлаа.Хаа нэгтэй шувуу жиргэх нь сонсогдоно. Өндөр өндөр ургасан моддын мөчир салхинд намуухан хийсэн найгаж аядуухан сийгэн дуугарч байлаа. Би алхаж явсаар нилээд дээр гарчээ.тэнд жаахан горхи байна.Тэнд суугаад цэвэр усаа балгаад дахин бодолдоо дарагдав.
Оюутан болсон намраас л ээж аавын гараас гарч бие дааж амьдрах сонирхол минь их байдаг байлаа.Гэсэнч цалинжих эх үүсвэргүй тарчигхан оюутан амьдрал тэр болгон хүссэнээр байх билүү дээ.Андүүдтайгаа нийлж суухаараа л төгсөөд сайхан амьдрах тухайгаа мөн ч их мөрөөддөг байж дээ.Тэр тусмаа эрэгтэйчүүд хүүхнүүдээс илүүтэйгүүр бодож мөрөөдөж хүсэж явдгаа байнга л ярих ба бүтэх бүтэхгүй их зүйлийн тухай хэлэлцдэг байлаа. Тиймээс ч би охид хүүхнүүдтэй үерхэхээс илүү эрэгтэйчүүдтэй нөхөрлөдөг байв. Гэхдээ л их олон тохиолдолд бүсгүй дотны найзуудтай байх нь илүү ч юм шиг санагддаг байж билээ. Олон харчуудаар хүрээлэгдсэн надаас яаж зөв сонголт хийхээ мэдэхээ байх үе тулгарч байсан нь бий. Өвөл болсон байсан юм. Мөнгө гачигдаж байхад дээрээс нь ангийнхан ийш тийш явах эсвэл тоглолт үзэх гээд зардал үүсгэсэн зүйлс ундраад л байдаг байв. Бас хичээл бүтэн өдөржин орохыг хэлэх үү их өлсөнө. Найз залуус хоол ундан дээр даая гэдэг байсан ч би эрс татгалздаг байсан юм. Ганц хоёр удаад бол за гэнэ. Харин өөр шигээ орлогогүй хэдээ,тэр тусмаа гэрээсээ хол байх тэднийг яаж шуухан амьдарч байгааг мэдсээр байж тэгэх нь миний зүгээс тэнэг санагддаг байсан тул би ерөөсөө зөвшөөрдөггүй байсан юм.
Нэг өдөр Сансар дахь номын сан орж хичээлээ хийхээр явлаа. Тэнд сэрүүн зэврүүхэн өрөөнд тав зургаахан хүмүүс сууж байв.Би номоо захиалчихаад суулаа. Зургаа гаргаж ирээд засч зурж эхлэв. Хэзээ орж ирээд суусныг нь мэдэхгүй нэгэн гадаад хүн миний дэргэдээс зөөлөн дуугаар дуудлаа. Би хийж байгаа зуйлээсээ нүдээ салгаад харвал Пхилиппин бололтой хүн байв.Тэр хүн надаас англиар Монголын газрын зургийн атлас захиалахад нь туслаач гэж хүслээ. Би номын санч эгчид тэр хүний захиалгыг дамжуулан хэлчихээд эргэн ирж зургаа зураад суулаа. Тэгээд нэг анзаарахад номын санч эгч хаах болсныг мэдэгдэв.Ингээд номоо буцааж өгөөд гарахаар эргэтэл нөгөө гадаад хун бас гарч байлаа. Би номын сангаас гараад буудлын зүг алхвал тэр хүн миний араас гүйцэн ирээд
-Таньд их баярлалаа.Би таний тусламжтайгаар хэрэгтэй зурагнуудаа олж үзэж чадсан гэлээ.
-Зүгээр тийм их тус хүргээгүй ээ би.
-Та инженерийн зураг зурж байхыг би харлаа л даа. Би ч бас инженер хүн л дээ.Танай монголд ирээд хагас жил ажиллаж байна. Би маргааш бас нэг мэрэгжилтэнтэйгээ цуг хөдөө байдаг салбар дээр очих юм. Зам сайн мэдэхгүй болохоор газрын зурагтай танилцсан юм л даа. Уг нь монгол жолооч байдаг юмаа.Гэхдээ энэ удаад тэр өвчтэй байгаа тул бид 2 л явах болсон юм гэсээр яриж явлаа. Би сонсонгоо унаа ирж яваа эсэхийг харж явав.
-Чи гайхаж магадгүй л дээ гэхдээ би чамаас нэг зүйл хүсэх гэсэн юм.Чамд зав гарч байвал манайд очиж байгаарай гэлээ.Би түүн руу их чухал царайлан их ширүүн харлаа.Тэр
-Yгүй ээ,та буруу ойлгох шиг боллоо.Бид байнга хөдөө явдаг тул цэцгийг минь услах хүн хэрэгтэй байна л даа. Танийг зав гарган ирж сэтгэлээсээ усалж байвал би сард 50 доллар өгч байх болно.Айж санаа зоволтгүй очиж болно шуу дээ.Яaгаад гэхээр бид хөдөө явчихсан байх юм чинь гэлээ. Тэгээд надад нэрийн х

( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 14/3 | Далай ламын айлдвар )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 97 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-027.JPG
Хэмжээс: 600x450 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2941

Должин : Зам зуур
zam-032.JPG
Хэмжээс: 600x450 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 49613

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-228.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2724


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn