Огторгуй аятай уудам харц чинь
Оргил өндөр зүрхэнд минь
Оройгүй их манарсан галыг өрж байна
Дурлал гэгч энэ галын элчинд
Тооно өргөж хань минь болоод
Дуугүйхэн төөнөж дулаацаачдээ
Танихлхан төрсөн охин минь
Чамайг л энэрэх энэ их гал
Чандын үгсээ надад хэлсэн
Чармайн тансаг бусад охидийг
Час хийтэл түлсэн юм шүү
Зуун зуунаар санах гэж
Зөөлөн уруулийг чинь амталмаар байна
Дараа төрөлдөө ч дурсах гэж
Тогтуун харцыг чинь цээжилмээр байна
Ийм юм хойно
Элдэвлэж маягалахгүй
Эргэлзэж тээнгэлзэхгүй
Урдийн явдалаа хойноо гээж
Учрах ирээдүйн өөдөөс тосож
Унаа босоотой амьдралд
Удаж хамтдаа насыг элээе охин минь
Босгыг алхаж тоонийг өргөлцвөл
Бялуурч сархаданд үл дурлна
Хормойсож эмсийг үл дагна
Хүний үрийг аргадаж авсан юм
Хэний ч аманд багтаахгүй
Гомдоож шаналгаж зовоохгүй
Гүйлгэж төрхөмд нь буцаахгүй
Ганц олдох амиа золин байж
Хайрлан энэрнээ чамайг охин минь
Хий амлалт гэж битгий хардаарай
Үнэн үгсээ удтал хадгалж
Үгссэн бодлоо ужиртал тээлээ.
Насанд минь ховор үзэгдэх
Нүргэлсэн их зоригоор
Нууцхан сэтгэлээ чамд хэллээ
Нүдэн сондор минь
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Тогооч 473x600 71k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5292
art_12.jpg 600x430 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5517
erd-008.JPG 600x450 172k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4601
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: