Далайн зүгээс зөөлөн бүлээн салхи сэвэлзэхэд Даашинзны нь энгэр задгайран намирдаг Давс амтагдсан шорвог салхинд дайж илгээсэн Дасаж дурлахын хүслэнд минь шилбүүрдүүлэн зогсдог оо
Сарнайн галбир мэт уран цагаан гараараа Саран, нарны гадаргыг өхөөрдөнхөн илбэдэг Санагалзлыг минь тээсэн шувуудын уян нарийн жигүүр шиг Сайхан сормуус нь дэрвэлззхэд салхин бидэр үелздэг
Сайхан алаг нүд нь сормуусаа дэрвүүлэх агшинд Салхин бидэр үелзэхэд ертөнцийн сэтгэл хөдөлдөг Сарьдаг өндөр уулс үүлсээ шилгээж догдлоход Санаашралд автсан тэнгэрийн хөвгүүн асгарууланхан мэлмэрдэг
Үүл хийгээд уул, далайн салхи, борооны эздийг ч Үл тоомсорлож тэр ганцхан намайг л боддог Үүнээс нь орчлон ертөнц уярал ухаарлыг олоод Өөрөө хөгжим болж намуухан эгшиглэдэг ээ
Шувууд дандаа миний мөрөөдлийн газарт хүрдэг Тэнд эгэлгүй үзэсгэлэнт амраг минь байдаг Шулганах дуунд нь би хайраа шингээж Тэсгэлгүй, түүнийхээ сэтгэлийн гүнд хүргэдэг ээ
Энхболдбаатар 2002.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
uvl-004.JPG Хэмжээс: 600x450 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5183
Эрэлч Хэмжээс: 600x469 53k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5261
khuv5-016.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3992
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: